Олон улсын байгаль орчны шагналаар Э.Баттулгыг шагнажээ
“EcoWorld” олон улсын байгаль орчны нэр хүндтэй шагналаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга шагнуулсан байна. Түүний тэргүүлсэн хамт олны биологийн олон янз байдал болоод ой усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, санаачилгууд бүс нутгийн хэмжээнд сайн дуурайл, манлайллыг үзүүлсэн гэж Шагналын хорооныхон үзжээ.
Оросын Холбооны Улсын Байгалийн шинжлэх ухааны академиас ирүүлсэн шагналыг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан гардуулж өглөө.
2019 онд Нийслэлийн Байгаль орчны газар нь Улаанбаатар хотод анхны гадаргын ус хуримтлуулах хөв байгуулж, зэрлэг амьтдын баялаг нөөц бүхий Дээндийн нуруу, хүлэрт намаг бүхий Бэрх төгөлийг нийслэлийн хамгаалалтад авахуулах, хар шороо олборлохыг хориглож, органик бордооны хэрэглээг дэмжих алхмуудыг санаачлан хэрэгжүүлсэн юм. Мөн амьтан хамгаалах төв бүхий Биологийн олон янз байдлыг хамгаалах нэгжийг байгуулж, Туул голын цутгал голуудын хамгаалалтын бүсийг бүрэн тэмдэгжүүлжээ. Нийслэлчүүдийн ундны усны нөөц Гачуурт эх үүсвэрийг ойжуулан хамгаалах, төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй, ундны усны зориулалтаар нийтийн хэрэгцээнд ашиглагдаж буй гүний худгийн усны чанарын мониторингийн сүлжээ байгуулах ажлыг эхлүүлсэн байна.
Нийслэлийн Байгаль орчны газар
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:12:31
VJuW3K http://pills2sale.com/ levitra nizagara
Баги [122.201.28.8] 2020-02-18 02:07:07
Баттулгадаа баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. Эгэл даруу зөв залуу чи шүү.
Зочин [103.57.94.121] 2020-02-17 23:36:29
Энэ Баттулга гэж харин их энгийн ааштай, илүү дутуу юмгүй дарга залуу байдаг юм байна лээ дээ, хөдөө хамт явсан, ийм гайгүй юмнуудаа тэгээд дртроо бас дэвшүүлдэг гүй байхөө
Toli [213.162.80.233] 2020-02-17 22:27:03
Hahaha... Ene Mongolian eronhiilogch darga said nar n amni halhawch zuugeed soliotoi muu doriogoo hariulj bgaa jum baihdaa. Hahaha...
Toll-д [103.9.90.130] 2020-02-18 03:50:58
чам шиг лалар оркууд л Монголд гай л болно доо
Зочин [122.201.22.38] 2020-02-17 14:35:58
Bayar xyrgie ajilsag dyydee! Ax dyysiin baxarxal chi shyy!
Mugii [202.126.89.252] 2020-02-17 09:43:31
Bayar hurgii, Battulga mundag zaluu shuu, amjilt