Таван ханатай гэр олголоо
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас өөрсдийн дотоод нөөц боломжид тулгуурлан алба хаагчдын ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгыг ханган нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Н.Тэмүүжинд өргөө цагаан гэр олголоо.
Дэд ахлагч Н.Тэмүүжин нь гуравдахь жилдээ үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа залуу боловсон хүчний нэг юм.
Мөн тэрээр гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнээр тогтмол хичээллэн 2019 онд Дорнод аймагт зохион байгуулагдсан Зүүн бүсийн “Шонхор” клубын аварга шалгаруулах тэмцээний сайдтай 100 м төрөлд алт, 4х100 м төрөлд багаараа мөнгө, байлдааны тархалтын төрөлд хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүн байрт шалгарч, 2020 онд зохион байгуулагдах улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [103.229.122.75] 2020-02-27 13:01:16
Сайхан монгол хэлээрээ хэрэлд хэрэлд!! Юмыг яаж мэдэх вэ?? Алдаа мадаггүй зөв бичихэд чинь тус болох байхаа!!! Хэрэлд хэрэлд..,
зочин [66.181.161.48] 2020-02-27 03:55:56
Үхсэний чинь сайдтай харайлт вэ саадтай гээч балай юмаа ичиж байгаач
Маск [202.9.46.29] 2020-02-27 05:21:24
Эрхэмээ! Үхсэн хүн үг хэлдэггүй. Хүмүүс юу хийхээ чамаар заалгахгүй. Чаддаг юм бол "зочин"биш өөрийнхөө нэрээр ил гараад хуцаач.