Цагаан сарын баярын өдрүүдэд галын дуудлага харьцангуй цөөн байжээ

Aдмин / Нийгэм

НОБГ, НМХГ, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрөгч амралт, цагаан сарын баярын өдрүүдэд галын дуудлага харьцангуй бага, хоёрдугаар сарын 22-ны өдөр нэг ч обьектын галын дуудлагагүй өнгөрүүлсэн байна. 2019 оны хоёрдугаар сарын 26-ны 09 цагийн байдлаар 654 гал түймрийн дуудлага ирж байсан бол, 2020 оны хоёрдугаар сарын 26-ны 09 цагийн байдлаар 402 болж, гал түймрийн дуудлага өнгөрсөн оны мөн үеийнхээс 38,6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Эрэн хайх аврах дуудлага өнгөрсөн оны мөн үүед 32 байсан бол өнөө жил 42 болж, 31.4 хувиар өссөн байна. Нийслэлийн хяналтын найман товчоо, 12 шалгах цэгт 24 цагаар бие бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Түүнчлэн уул хадтай газраар явж төөрөх явдал гарч байгааг анхааруулмаар байна. Нийслэлийн хэмжээнд 1280 ресторан, 1300 зоогийн газар буюу цайны газар байгаа. Энэ бүхэн 22.00 цаг хүртэл ажиллана. Нийтийн тээвэр өглөө 06.00-10.00 цагт, орой 17.00-21.00 цаг хүртэл хэвийн хэмжээгээр бусад үед цөөн тоогоор үйлчилнэ. Ил задгай бие засах, нус, цэрээ хаяах үйлдэл дээр Зөрчлийн хуулиар торгууль байгаа. Харин амны хаалтан дээр торгууль гэж байхгүй. Энэ бол хувь хүний ухамсар гэдгийг хэлье. Гэхдээ хувь хүн өөрөөсөө эхлээд гэр бүл хайртай бүхнээ хамгаалахын тулд энэ цаг үед амны хаалт хэрэглэж заншаарай гэж захимаар байна.

Н.Төгөлдөр


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.