ӨНДӨР татвар ба далд хэлбэрийн эдийн засгийн хөгжил

Ц.Анударь / Эдийн засаг

-Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 2019 онд эрс буурлаа-

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтуудыг хүчингүй болгосон юм. Эдгээр заалтуудаас үүдэн Монголбанкинд тушаах алтны хэмжээ багасчээ.

2018 онд Монголбанкинд иргэд, ААН 22 тонн алт тушаасан бол 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар дөнгөж 14.4 тонн байсан байна. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 25 орчим хувиар буурсан үзүүлэлт юм. Монголбанк 2019 онд 15.2 тонн үнэт металл худалдан авсан нь 2018 онд 21.9 тонн үнэт металл худалдан авснаас 6.7 тонноор бага буюу 30%-иар буурсан үзүүлэлттэй байв. Хэрэв АМНАТ-ыг хоёр дахин нэмээгүй бол 893 тэрбум төгрөг урсгалаараа ороод ирэх байж.

Алт тушаалт буурсан гол шалтгаан нь АМНАТ-ын 2.5 хувийн татварыг эргүүлэн таван хувь болгож нэмсэнтэй холбоотой.

Алтнаас гадна нүүрс, төмрийн хүдэр болон бусад эрдэс баялгийг худалдаж авах юм бол 2.5 хувь, боловсруулбал ТАВАН хувь, экспортод ачуулбал ГУРВАН хувь гээд нийт дүнгээрээ 10.5 хувийн татвар төлөх болж, давхар давхар төлбөрийн дарамтанд унасан.

Татвараа нэмсэний хариуд валютынхаа нөөцийг алдав уу

2018 онд Монголбанкинд 22 тонн алт тушаасан. Ойролцоогоор 700 орчим сая ам.доллар болсон гэсэн үг. Түүний 2.5 хувь гэхээр 15 сая ам.долларын татвар улсын төсөвт оржээ. Хэрэв өнгөрсөн онд адилхан 22 тонн алт авсан гэж бодвол 30 орчим сая ам.долларын татварын орлогыг улсын төсөвт хуримтлуулах байж. Өөрөөр хэлбэл, татварыг таван хувь болгож нэмснээр улсын төсөвт өмнөх жилээс илүү их мөнгө орж ирэх байсан. Гэтэл үүний цаана алт тушаалтаа 25-40 хувь буюу 5.5-8.8 тонноор алдаж байгааг олж харах нь зүйтэй. Энэ хэмжээний алтыг цэвэршүүлээд гваныг нь өсгөөд арилжаалбал ойролцоогоор 300 орчим сая ам.доллар болно. Ингээд бодоод үзэхээр татвараа нэмж 15-хан сая ам. долларын орлого төсөв дээр нэмж олсны хариуд 300 сая ам.доллароор валютынхаа нөөцийг алдав уу гэсэн асуулт гарч ирлээ.

Татвар өндөр байх тусам алт тушаалт буурах хандлагатай байна

Энэ талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Эрдэнэсийн сангийн ахлах мэргэжилтэн Д.Алтансүхээс энэ оны арванхоёрдугаар сард тодруулж байсныг эргэн сануулья.

-Монголбанк өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар хэдэн тонн алт худалдаж авсан бэ?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар Монголбанк 14.4 тн алт худалдаж авсан байна. Харин 2018 оны мөн үед 18.9 тонн алт худалдаж авсан бөгөөд 2019 онд 4.5 тонноор бага буюу 24 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

-АМНАТ-ийг нэмэгдүүлснээр цаашид алт тушаалтанд хэрхэн нөлөөлөх вэ? Сөрөг тал бий юу?

- АМНАТ өндөр байх тусам алт тушаалт буурах хандлагатай байна. 2011 онд алтны ханш унци тутамдаа 1.900 доллар хүрсэн бол 2015 оны сүүлчээр 1,100 болтлоо унасан. Үүнээс хойш 1,100-1,380-ын хооронд хэлбэлзэж байсан. 2018 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн байдлаар 1,230-тай байсан байна. Харин 2019 оны хувьд 1.550 хүрсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн байдлаар 1,461 болж 2018 оны мөн үетэй харьцуулахад харьцангуй өссөн үзүүлэлттэй байна.

-Алт тушаалт, худалдан авалт буурснаар эдийн засагт үүсэх сөрөг үр дагавар нь юу вэ?

- Гадаад валютын нөөц бүрдүүлэлтэнд сөргөөр нөлөөлнө гэсэн үг. Гадаад валютын бүрдүүлж буй дотоодын голлох эх үүсвэр бол алт байдаг. Иймд алтны нөөц бүрдүүлэлт буурах болно.

- Татварыг нэмэгдүүлснээр алт тушаалт далд хэлбэрт шилждэг гэж байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

- Нэг үгээр хууль бусаар гадагш нь гаргахыг хэлж байгаа юм. Албан ёсоор АМНАТ төлөхгүй зугтаж байна гэсэн үг. Үүнийг далд хэлбэрт шилжиж байна гэж ойлгож болно. Энэ нь Монгол орны эдийн засагт сөрөг нөлөөтэй. АМНАТ-ийг улсын төсвөөс бүрдүүлж байгаа. Тэр нь бүрдэхгүй байх эрсдэл үүсэх магадлалтай.

-Татварыг нэмэгдүүлсэн ч гэсэн алт тушаалтыг өсгөх өөр гарц, боломж байгаа юу?

-АМНАТ-өөс авах татварыг бууруулвал алт тушаалт далд хэлбэрт шилжих явдлыг бууруулна.

ТАНИЛЦ: Үнэт металлын худалдан авалтын хэмжээ ямар байна вэ

Монголбанк 2019 онд 15.2 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2019 онд 15.2 тонн үнэт металл худалдан авсан нь 2018 онд 21.9 тонн үнэт металл худалдан авснаас 6.7 тонноор бага буюу 30%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Монголбанк 2019 оны арванхоёрдугаар сард 761 кг үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 29 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2.5 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.9 тонн үнэт металл худалдан авч байснаас 2.2 тонноор буурсан үзүүлэлттэй байна.

2019 оны арванхоёрдугаар сард нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 129,222.85 төгрөг байлаа.

Энэ оны нэгдүгээр сард 3,558 кг үнэт металл худалдан авчээ ​

Монголбанк 2020 оны нэгдүгээр сард 3,558 кг үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 597 кг үнэт металл худалдан авснаас 2,960 кг-аар их буюу тав дахин өссөн үзүүлэлттэй байна.

Монголбанк 2020 оны нэгдүгээр сард 3,558 кг үнэт металл худалдсан авсан ба үүнээс 1,747 кг нь цагаан мөнгө, 1,810 кг нь алт байсан. Монголбанк 2020 оны нэгдүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 61 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 72 кг үнэт металлыг худалдаж авсан байна.

2020 оны нэгдүгээр сард нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 137,211.81 төгрөг байжээ.

https://www.mongolbank.mn/images/newsimage/2020/2/goldjanuary1.jpg

График 1. 2018-2019 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

https://www.mongolbank.mn/images/newsimage/2020/2/goldjanuary2.jpg

График 2. 1990-2019 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

https://www.mongolbank.mn/images/newsimage/2020/2/goldjanuary3.jpg

График 3. 2020 оны нэгдүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:59

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:59

Зочин [49.0.218.140] 2020-03-04 08:56:40

тийм их ашиг олж байж. 5 хувь төлчихөж чадахгүй. өлсөж үхчихгээд байдаг юм байх даа........зарим иргэд тэтгэвэр цалингаар л хэмнээд амьдарч болж байхад

Зочин [122.201.21.221] 2020-03-02 17:35:03

Ene chalchaad baigaa nuhud uursduu ovhood gazar uhaad altaa avaach. Tegvel boloh bishuu . Gamts hurz shoroo uhaj barah uu

Иргэн [202.21.124.130] 2020-03-02 15:29:12

Алтны рояалти буюу АМНАТ-ийг бууруулж болохгүй! Манай улсад алт олборлох өртөг хямд байгаа! Алтны татвараа авч чадахгүй байгаа нь алт олборлолтод хяналт тавьж чадахгүй байгаатай холбоотой! Уг нь хянаад бүртгээд явах нь тийм ч хэцүү боломжгүй зүйл биш; энд өөр л ашиг сонирхол байдаг байх!!!

Зочин [66.181.176.44] 2020-03-02 06:10:39

odoo tegeed hulgaich nart buuj uguud tedniig duraaraa durgij mongol ulziin gazriin hevliin bayalgiig dangaaraa tsulmuj bai gej baigaam uu?

aaa [139.5.219.121] 2020-03-02 05:09:40

5 han tolj chadahgyi bol listenziig ni huraa davarsan garuud

Зочин [66.181.186.210] 2020-03-02 03:55:00

Наад алт гаргааад байгаа хулгайч нарыг тагнуул ч мэдэж байгаа. Бүгдийн барьж дүүжил. Олборлогчид уулын ажлын төлөвлөгөө батлуулдаг Үүнийг үндэслээд алтаа банкинд тушаагаагүй байвал лицензийг хуу хураа. Ингэж энэ ажил цэгцэрнэ.Маш амархан. Үүнийг хийхийг хүсэхгүй байна.

Зочин [66.181.170.82] 2020-03-02 02:27:42

ДАВАРСАН АЛТНЫХАНД ДАРУУГА ХЭРЭГТЭЙ.

Зочин [202.9.46.203] 2020-03-02 02:26:30

өмхий монгол сөнөвөл таарна

Зочин [59.153.114.74] 2020-03-02 01:58:35

Яаж ч бодсон шороо идэж байж олсон алтаа өндөр татвар төлж өгнө гэж байхуу сайн бод эргүүнүүдээ. Та гар оймсондоо нуудаг шиг ард түмэнч гэсэн нуух газараа олохл бхйх л даа.

Зочин [192.82.64.158] 2020-03-02 01:45:35

Алтны татвар их биш бага байхад ч алтны ченжүүд гадагшаа л зөөдөг басан одооч гадагшаа л зөөж л байна хил гааль татвар цагдаа тагнуул ажлаа хий авилгал авахаа боль . Угаасаа алтны ард томчууд олигархууд л байдагшд .

Татвараа бууруул [76.164.228.77] 2020-03-02 01:43:33

Алт олборлолтыг улсын болговол нам дамнасан мафи хүчээ авна. Жинхэнэ Орос шиг мафижсан төртэй болоод дуусна. Орос агуу их гүрэн тулдаа дуусна. Манайхан бие биенээ алж хядаад мөхнө. Тийм шийдвэр гаргасан улс төрчдийн үр удам мөнхийн мафийн амьдралаар зовно

Зочин [66.181.190.106] 2020-03-02 01:31:12

Ингээд алтаа улсдаа тушаагаач гээд царай алдаж байхаар бүх зөвшөөрөл лицензээ цуцлаад алтаа улс өөрөө олзворлоод явхад юу нь болдоггүй байнаа дарга толгойтой бүхэн алт руу орж улсаа шантаажлаад суучихсан болхоор ингэж төр нь тэднийгээ яаж ч чадахгүй үлбэгэр байгаа юум нэг хүрзтэй нинжаагийн ажилыг хийж чадахгүй улс гэж юу байдагын худалаа авилга ашиг хараад улсын болгох дургүй байна

Зочин [103.212.118.254] 2020-03-02 01:09:53

Хил гааль цагдаа тагнуулын хяналтаа чангаруулах хэрэгтэй бна юм байн даа

Зочин [66.181.190.106] 2020-03-02 01:52:41

Тэд мэдэхгүй байна гэж юу байдгийн хуйвалдаж баяжицгааж байгаа биз дээ манайд хэн баян б.на яаж мөнгө олоод байгаа нь мэдэгдэхгүй мөртлөө хэн тансаг амьдраад байгааг нийтээрээ харж байна бидний сонгосон дарга анги л гайгүй амьдарч байгаа биз дээ бас дахин сонгоод өгөөч гээд удахгүй малитал инээгээд ирэх тэр хүмүүс тэдний толилдог лоббиддог албан тушаалтанууд улсыг луйвардаж шантаажилж иргэдийн боломжийг хулгайлж баяжиж байна тэгээд одоо гуйгаад ирхээр нь архины мөнгөөр үр хүүхэд өөрийнхөө ирээдүйг худалддаг сонгогч бид буруутай биз дээ бас өлбөрч үхэх гэж байж хөөрий ардын нам минь гээд уйлагнаж гүйдэг өндөр настнууд түмэн буруутай тэр намыг нь луйварчид зайдалчихад өөрийг нь манкурт боол шиг ашиглаад байгааг ойлгох оюун ухаангүй малнууд одоо ан намынхан ч тэр зам руу орсон нэг үгээр бол манан биднийг зайдалж баяжиж байна шүү дээ малнуудааа

Зочин [202.131.235.198] 2020-03-02 01:05:30

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээг нөхөн олгож байна утас 88671597

Зочин [202.9.40.104] 2020-03-02 08:52:31

on Fri

Pee [202.55.191.130] 2020-03-02 00:48:12

ALi ch talaaraa hulgai hiij baina gesen ug. altaa tatvar tuluhgui zarj baina gedeg bol Mongoloos hulgai hiij bainaa gesen ugee. shuud bugdiin huraa. ter tagnuul ene ter yu hiij baidag ym.

Зочин [66.181.170.82] 2020-03-02 00:46:00

Алтны татварыг 25 хувь болгох хэрэгтэй

зочин [66.181.177.53] 2020-03-01 23:58:40

Алт олборолтыг удсын болгоод тагнуул, хучний байгууллагын хяналт чангатгах.


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.