ЭХ ОРОНЧИД: Хандивын цуваа оффшорчдоор дутсангүй

Ц.Анударь / Эрүүл мэнд

Монголын нийгэмд хурцаар шүүмжлэгдэж байгаа олон асуудлын нэг нь улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх явдал.

Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах, хууль бусаар олсон хөрөнгө мөнгөө татвараас болон хууль хяналтын байгууллагаас нууж буй нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож байна. Манай улс оффшортой тэмцээд нэлээдгүй олон жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд Оффшорын тухай хууль хүртэл батлагдав.

Төрийн өндөр албан тушаал тасралтгүй хашиж байсан хүний оффшор бүсэд байгаа мөнгийг олж тогтоосон тохиолдолд:

  • Тухайн мөнгийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт дурдаагүй, өөрийнх нь хөрөнгийн хэмжээнээс давсан бол энэ мөнгө нь төрийн мөнгө гэдгийг нь батлах ёстой.
  • Хэрэв баталж чадвал энэ мөнгийг авах эрх нь нээгддэг зарчим бусад оронд байдаг.

Авлигатай тэмцэх газраас 17 тэрбум төгрөг татваргүй бүсэд эргэлдэж байгаа талаар мэдээлсэн боловч сүүлд хийсэн судалгаагаар 31 их наяд байх магадлалтай гэжээ. Түүнчлэн Монгол Улсын 49 иргэн, аж ахуйн нэгжийн нэр оффшор данстай холбогдсон 29 иргэнээс 23 нь төрийн албанд ажиллаж байсан болон хамааралтай байгааг мэдэгдсэн байдаг. Ийнхүү Монголын оффшорчид нэмэгдэж “тэнд” байгаа мөнгө хэдэн арваар үржигдсээр байна.

Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболд: “Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Одоогоор Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд, 8000 шахам илрэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдээгүй олон баялаг хөрсөн дор байна. Энэ баялаг сүүлийн 20-30 жил эргэлтэд оржээ. Өнөөдөр Монголын экспортын 94 хувийг уул уурхай дангаар эзэлж байна. Гэтэл гурван сая хүний 40 хувь нь ядуу байна. Хэрэв бид ийм их баялаг экспортолсон юм бол Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-д заасны дагуу энэ баялаг нийт ард түмэнд хүртээлтэй байх ёстой юм. 30 гэр бүл гэдэг нэр томъёо ингэж гарч ирсэн. Оффшорын дансны эздийг сүүлийн хоёр жилд гурав дахь удаагаа зарлалаа. Түүнээс өмнө бид оффшор данстай хүмүүсийнхээ нэрийг мэддэггүй байсан. Одоо бол хэн гэдэг гишүүн, хэн гэдэг сайд, хэн гэдэг бизнесмэн хаана данстай байгааг мэдсэн. Дансан дотор нь хэд байгааг мэдэхгүй байгаа” гэж байв.

Анх Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас УИХ-ын дэд даргаар ажиллаж асан С.Баярцогтыг оффшор бүсэд ихээхэн хэмжээний мөнгөн хадгаламжтайг илрүүлж, 2013 онд УИХ-ын гишүүн асан С.Баярцогт оффшор данстай гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг.

Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулан хууль хяналтын байгууллагаас нуусаар байна. “Өнөө цагийн хамгийн адгийн шаар, луйварчдын эцсийн орогнох газар нуугдах үг нь эх орон, ард түмэн болжээ” гэдэг үг хүртэл бий. Эх орончдын дүрд тоглосон эрх мэдэлтнүүдийн дэргэд энгийн ард түмэн улс эх орныхоо аюулгүй байдлын төлөө сэтгэл зүрхнээсээ хандив өргөж эхэллээ.

ФОТО: Оффшорчид биш энгийн иргэд ЭХ ОРОНДОО хандив өргөж байна

Ж.Дашдаваа: Би өөрийнхөө болон гэргийнхээ нэг сарын тэтгэврийг хандивлаж байна

image

Монгол Улсын иргэн Ж.Дашдаваа өөрийнхөө болон гэргийнхээ тэтгэврийн мөнгийг нэгтгэн нэг сая төгрөгийг ЭМЯ-нд хандивлалаа.

Ж.Дашдаваа “Монгол түмэн маань аливаа бэрхшээлийг давж туулсаар ирсэн. Давж туулах ч болно. Дэлхий дахинд тархаж буй аюулт коронавирусын халдварын эсрэг хүн бүр хүчээ нэгтгэж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Би өөрийнхөө болон гэргийнхээ нэг сарын тэтгэвэр болох нэг сая төгрөгийг ЭМЯ-нд хандивлаж байна. Миний хандив бага ч гэсэн дуслыг хураавал далай болдог” гэлээ.

Зусландаа тарьж ургуулсан чацаргана жимсээ 100 мянган төгрөгийн хамт хандивлав

image

С.Буриад, Л.Цэдэв нарын гэр бүлийн хамт олноос Дэлхий дахинд ирсэн аюулт өвчнийг анагаахад тус дэм болгож 100 мянган төгрөгийг зусландаа тарьж ургуулсан чацаргана жимсний дээжийн хамт хандив өргөв. Тэрээр, “Энэ аюулт өвчнийг эх орондоо оруулахгүй хамгаалж байгаад танай яамны хамт олонд талархаж, амжилт гаргахыг хүсэн ерөөе” гэжээ.

С.Амармандах: Би Монгол Улсын иргэний хувьд ирээдүй хойч үеийнхээ төлөө, эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрхнээсээ хандив өргөж байна

https://medee.mn/files/j5mgzyutxmy7a8byvy9e/3/9F9F768D-02F0-4CBD-B3E3-D5DDC8D0EA90.jpeg

“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах коронавирусын халдвар, тархалтаас сэргийлэх ажилд нойр, хоолгүй зүтгэж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилчдын хамгаалах хэрэгсэл, хувцас хэрэглэл авахад зориулж хувиасаа 30 сая төгрөг хандивлалаа.

“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах: "Дэлхий дахинд тархсан аймшигт коронавирусын халдварт өвчин эх гараг дэлхийг минь айлгаж байна. Өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байгаа манай эрүүл мэндийн ажилтнууд, ОБЕГ, Цагдаагийн байгууллага болон МХЕГ-ын нийт хамт олонд баярлалаа. Би Монгол Улсын иргэний хувьд ирээдүй хойч үеийнхээ төлөө, эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрхнээсээ хандив өгөхөөр хүрэлцэн ирлээ. Өөрийнхөө зүгээс 30 сая төгрөг болон 1500 маскыг гардуулан өгч байна" гэлээ.

Алдарт эхийн одонгийн мөнгөө хандивлалаа

image

Алдарт эхийн одонт дөрвөн хүүгийн ээж Ч.Байгалмаа, Монгол хэлний сургалтын төвийн багш Ц.Цэрэнчимэг нар ЭМЯ-нд Алдарт эхийн одонгийн мөнгөө хандивлалаа.

Д.Дагвадорж: Иргэний үүргээ биелүүлэх эх орноо гэх сэтгэл гэгэлзээд сайхан байна аа

image

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Асашёорюү Д.Дагвадорж онц ноцтой тахлын үед хэрэглэх 400 хувцас, хэрэглэлийг Эрүүл мэндийн яаманд хандивлалаа.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Аса нь чадлаараа л гүйлээ. Олон улсын чанарт нийцсэн онц ноцтой тахлын үед хэрэглэх битүү хувцас 400 ширхэг бэлдлээ! Энэхүү битүү хувцсыг Эрүүл мэндийн яаманд өгөхөөр боллоо. Хэрэгтэй газартаа үтэр түргэн хүргэж өгөөрэй. Иргэний үүргээ биелүүлэх эх орноо гэх сэтгэл гэгэлзээд сайхан байна аа" гэжээ.

Улаан загалмай нийгэмлэг 3000 ширхэг маск хандивлажээ

image

Улаан загалмай нийгэмлэг дэлхий дахинд ид дэгдээд буй коронавирусын халдварын энэ үед эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагч болон нийт ажилтнуудын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг болгон 3000 ширхэг нэг удаагийн маскны тусламж үзүүлж, ЭМЯ-ны удирдлагуудад гардуулан өглөө.

Б.Баярмагнай: Муу муухай бүхэн Монголоос минь холуур байг

image

МУГЖ Б.Баярмагнай хандивын аянд нэгдэж Япон улсад үйлдвэрлэсэн, халдвар хамгаалалтын 10 мянган бээлийг ЭМЯ-нд хандивлалаа.

Тэрээр "Иргэний үүргээ биелүүлж энэ хүнд үед аюулын голомтод ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдаа хамгаалах үүднээс Япон улсад үйлдвэрлэсэн нэг удаагийн бээлий 10,000 ш -ийг ЭМЯ - ндаа бэлэглэлээ. Муу муухай бүхэн Монголоос минь холуур байг" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

"Нандин эрдэнэ" сувиллаа үнэ төлбөргүй ашиглуулахаар боллоо

image

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн н.Оюунцэцэг хөл хорионы хүнд үед өөрийн эзэмшлийн таван давхар "Нандин эрдэнэ" сувиллаа үнэ төлбөргүй ашиглуулахаар ЭМЯ-нд ханджээ.

10 сая төгрөгийн контентыг бэлтгэн олон нийтэд түгээнэ

image

“Аймар санаа” контентын хамт олноос COVID-19-ийн аюултай нөхцөл байдал үүсээд буй өдрүүдэд уг тахлын эсрэг тэмцэхэд Монгол Улсын эрүүл мэндийн яаманд COVID-19-ийн эсрэг 10 сая төгрөгийн контентыг бэлтгэн, мэдээ мэдээллийг өөрийн олон нийтийн цахим сувгуудаар түгээж дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Г.Өсөхбаяр 5000 ширхэг амны хаалт хандивлав

image

МУГТ, Далай даян, дархан аварга иргэн Г.Өсөхбаяр ЭМЯ-нд 5000 ширхэг амны хаалт өглөө.

Тэрээр, “Аюулт өвчин гараад нэлээд хугацаа өнгөрлөө. Ийм үед иргэн бүр хариуцлагатай байж, мөн өөрийн боломж бүхнээр аюулт тахлаас урьдчилан сэргийлэхэд оролцох ёстой гэж би бодож байна. Тиймээс өнөөдөр гэрийн бүлийнхээ өмнөөс монголчууддаа эрүүл энхийг хүсэж, 5000 ширхэг амны хаалтыг хэрэгцээтэй газар нь хүргэж өгөөрэй гэж нэмэр болж байна. Аюулт өвчин холуур тойрч, Монгол түмний минь хийморь золбоо өөдөө байхын ерөөл өргөе!” гэжээ.

Д.Доржпүрэв: Миний гэр бүл, хамт олноос 20 сая төгрөг хандивлалаа. Шаардлагатай бол унаа тэргээр дэм болъё

image

Иргэн Д.Доржпүрэв, түүний гэр бүл, хамт олноос 20 сая төгрөг хандивлаж, ЭМЯ-ны удирдлагуудад гардуулан өглөө. Тэрээр, “Монголчууд хөнөөлт вирусын халдвараас хүчээ нэгтгэвэл урьдчилан сэргийлж чадна. Монголчуудын эрүүл мэндийн төлөө олон мянган хүн алба хаагч цаг наргүй ажиллаж байна. Хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах шаардлагатай. Үүнд чадлынхаа хэрээр дэм болох ёстой гэж бид үзсэн юм. Эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа алба хаагч нарын аюулгүй байдлыг хангах, зориулалтын хувцас хэрэглэлээр хангахад зориулж миний гэр бүл, хамт олноос 20 сая төгрөг хандивлалаа. Шаардлагатай бол унаа тэргээр дэм болъё” гэлээ.

1000 лам нэгдэж нийт 10 сая төгрөг хандивлалаа

image

“Монгол лам нарын бүлгэм групп”-ээс өрнүүлсэн “Асралын аян”-д 1000 лам нэгдэж нийт 10 сая төгрөг, 500 ширхэг хамгаалалтын бээлийг Улсын онцгой комисст гардууллаа.

52 дугаар сургуулийн хамт олон нэг өдрийн унааны зардлын мөнгөө хандивлав

Нийслэлийн EБС-ийн 52 дугаар сургуулийн хамт олон нэг өдрийн унааны зардлын мөнгө болох нэг сая нэг зуун дөчин мянган төгрөг цугласныг ЭМЯ-нд гардууллаа.

"Ажилтны 10 мянган төгрөг” сайн дурын аяныг өрнүүлжээ

image

Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас "Ажилтны 10 мянган төгрөг” сайн дурын аян зарлаж, нэг сая нэг зуун тавин мянган төгрөг цугласныг ЭМЯ-нд гардуулсан байна. Түүнчлэн "Монхимо" ХХК- Санитоль 70% 30гр 1000 ширхэг, Ам зайлах 07% 1000 ширхэг, Санитол 70% 300гр 1000 ширхэг, нэг удаагийн амны хаалт 3000 ширхэг, Белизна 1л 48 ширхэг

Монголын үндэсний хүүхдийн кино академи- Даавуун маск 200 ширхэг


"Тотодентал" ХХК- Спирттэй ариутгагч сальфетка 480 ширхэг


Herbalife nutrition tab team багаас- 41,7 сая төгрөг


Монголын Гастроэнтрологийн холбоо, Монголын Интервеншналь Эндоскопын нийгэмлэг- Хоёр сая төгрөг


БГД-ийн IY хорооны иргэн Д.Гочоо, Д.Долзодмаа – Нэг сая төгрөг

"Сэлбэ плаза" ХХК– Нэг сая төгрөг

"Хөх шугам" ХХК – Нэг сая төгрөг тус тус хандивлалаа.

Улс орон даяар шинэ төрлийн коронавирусын халдвараас сэргийлэх хандивын аян эрчимтэй өрнөж байна. Харин улс төрчид сонгуульдаа бэлдэж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:58

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:58

Иргэд [66.181.183.164] 2020-03-05 04:53:53

Оффшорчид, ЖДҮ-чид хулгайчуудыг ард түмэн байнга санаж тэдний төлөө огт санал өгч, дэмжиж болохгүй гэдгийг л бүү мартацгаа. Тэд бол хүн биш албингууд, бирдүүд

монгол [66.181.180.123] 2020-03-04 21:32:11

Ард түмнээ хошгоруулаад яахнэв дээ ! Харин төр төмөр нүүрээ гаргаж оффшёр данс эзэмшигчдээс хүчээр татаас авах хэрэгтэй. ГХ сайд Цогтбаатар. Сү. Батболд. Дэлгэрсайхан. Оджаргал. ажнай Батэрдэнэ.Миеэ .Энхболд. Бямбацогт. Сарангэрэл сайд өөрөө. Ж.Энхбаяр. ерөнхийдөгч гээд төрийн өндөр албан тушаалтан. хууль бусаар баяжсан бүх хүнээс татаас иөнгө гаргуулж ав. Багш, эмч онцгой. цагдаа. цэргийнхэнээс бусад бүх авилагч төрийн албан хаагч. прокурор. шүүгч нараас г.и 100.000 доошгүй төгрөгний татаас ав. Төр бол төр байх ёстой. Битгий ард түмнээ хошгоруул

Зочин [202.9.40.32] 2020-03-04 17:37:17

Бид 3 хан саяуулаа. Бие биенээ хэмлээд яахав дээ. ергел егч байгаа ард олондоо талархаад баршгуй. Зев зvйлд зарцуулах л байлдгуйдээ харж л бай

зочин [66.181.177.53] 2020-03-04 15:48:31

Хандивын менгеерее эмнэлэг бариарай.

С.Туул [176.217.144.154] 2020-03-04 16:50:51

хэн ч байсан сэтгэл нь бие биенээ эх орноо гэсэн байхад л сайн зүйл сайхан хэрэг түүнээс өөр сайхан юу байхав дээ..баян ч бай ядуу ч бай муу чхүн бай сайн ч хүн бай хэн байх нь яахав бие биенээ муулж элдвийн хэрүүлгүй нэгэн ухамсартай эх орноо гэсэн оюун сэтгэлгээтэй болцгооё

зочин [64.119.23.166] 2020-03-04 13:54:39

өсөхөө аварга маань тамирын мөсийг долоох шахан байж хураасан хөрөнгөнөөсөө таван мянган маск хандивлажээ хөөрхий.бүр гэр бүлийнхээ хамт шүү. ямар өгөөмөр сэтгэлтэй юм бэ .

зочин [64.119.23.166] 2020-03-04 13:48:04

өсөхөө аварга маань тамирын мөсийг долоох шахан бйж

зочин [59.153.115.83] 2020-03-04 13:04:08

Ийм үед ганц нэг сая төгрөг хандивлаж чадахгүй бол нийгмийн хариуцлага яриад яахын, компани байгуулаад яахын. Ажилчдынхаа цалинг хандивлаа гэх шиг

Даваажав [202.179.24.110] 2020-03-04 10:35:25

Тэнхлүүн явахад тэмээ өгсөнөөс ,ядарч явахад ямаа гэж үг байдаг ,Сэтгэлээсээ өгч байгаа юманд их багын ялгаа бхгүй шүү дэ тэгтэл монголчуудаа вирус тусаж үхээсэй гэж бичсэн хүн арай ухаангүй үг хэлжээ харамсаж байна.Хятал орон ,хятад хүн гэдэг яаж ч сайн муу хэлж зүхээд яахав зайлж чадахгүй бидний хөрш шүүдээ

ХАНДИВ [202.179.25.87] 2020-03-04 10:25:31

ЮҮҮ ДУТААД ХАНДИВ АВААД БАЙГААГ ЕРӨӨСӨӨ ОЙЛГОСОНГҮЙ. ....

Зочин [66.181.188.78] 2020-03-06 22:13:21

ЧИ ГОЛДОО НҮХТЭЙ ХҮН ҮҮ ЮҮ ВЭ

Zoogii [49.0.144.72] 2020-03-04 09:56:35

Хамгийн эх оронч баймаар цээжээ дэлддэг нөгөө Босоо монгл, хөх монгол хөдөлгөөнүүд өгсөн үүү

Зочин [103.9.88.154] 2020-03-04 09:39:12

Монголчуудыг устгахыг хүссэн хүнийг олж цааш хий .Тагнуулын өрэнхий газар

зочин [202.179.25.234] 2020-03-04 09:25:23

Хөөрхий манай лам нар оргүй дорвол охинтой гэжээ.Нөгөө эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд худлаа юм уу.Нэг мянган төгрөг та нарт суниахад нь л орж байдаг эд. Арай дэндүү харамч,тэгээд бас дандаа өргөлөөр ажиллана.Шашин гэдэгийгхээ мөн чанарыг харуулах гээд байх юм аа.

Зочин [66.181.188.78] 2020-03-06 22:16:45

АРВАН САЯ ШҮҮ САЯ БОЛЖ Л БАЙНА

Зочин [103.212.119.238] 2020-03-04 10:36:10

10 мянга байнашдээ

зочин [202.179.25.234] 2020-03-04 09:20:50

Эх орон минь ядруу,жаахан шүү дээ.Үүнийг ойлгоод хандив өргөөд байгаа сайхан ард түмэн минь ямар сайхан байна вэ.Зөв юмны тул монгол хүн үнэхээр зөв сэтгэлтэй л дээ. Эх орны их дайны үед Монголчууд ямар их зүйл хаанаасаа яаж гаргав гэхээр хандивласан байдаг юм билээ.Харин доод ,дунд, дээд шатны авилга авдаг түшмэдүүд,оффшортонгууд чимээгүй л байна уу.

Уул үүл [64.119.18.249] 2020-03-04 09:08:51

Лам ч гэсэн хүн биз дээ. Хөл хорио о чухал даа. Хүйтрээд байвал бас зүгээр шүү. Дулаарах бол сайн юм биш дээ

Зочин [119.40.100.154] 2020-03-04 08:54:01

ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЙДГАА БАРИАД ИРЖ БАЙГАА АХМАДУУДЫГ ШОУДЛАА ГЭХҮҮ, ТЭГЖ БОЛОХГҮЙ ЭЭ, СЭТГЭЛЭЭСЭЭ ХАНВИВ ӨГЧ БАЙГАА БҮХЭНД БАЯРЛАЛАА, БИД БАЙГУУЛЛАГААРАА ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАСАН.

Зочин [203.91.119.42] 2020-03-04 06:53:36

өвчтэй хүүхдүүдэд ингэж туслаж байгаасай даа

Зочин [66.181.188.78] 2020-03-06 22:19:29

ЧМ ХҮҮЭдҮҮдЭд ӨГӨӨЧ ДЭЭ энд цамнаад яахав

zochin [66.181.184.145] 2020-03-04 06:33:25

odoo ene shoy surtalchilgaa bolloo doo bolikh kheregtei dee

иргэн [202.9.46.250] 2020-03-04 05:12:52

Одоо болио зүгээр дор бүрнээ хариуцалгатай бай!!!!!!!! Төрд танигдах нэр төрийн ажил хийгээд л бх юм.Сайныг эдгэрэлийг тунхлан залбир!!!!!!!"""нэг нэгнээсээ ихийг өгөр гээд л бх юмХүн ээ гэж

Зочин [66.181.190.78] 2020-03-04 08:04:25

O

Монгол [82.113.99.193] 2020-03-04 05:51:32

Хүн юм өгч байхад авалгүй яах вэ, алдас болно. Манайхаан хандиваа үргэлжилүүлээрэй!!!

ХАНДИВ [202.179.25.87] 2020-03-04 05:09:38

ОДОО БОЛНО ДОО... ХАНДИВ Ч ЮМ ШИГ СУРТАЧИЛГАА Ч ЮМ ШИГ. БҮР ШОУ ТАЛ РУУГАА Ч ОРЛОО. БӨӨН ЗУРАГ ХӨРӨГ ФЭЙСЭЭР ДҮҮРЭН ЭЛИЙРЭЛ.

saraa [66.181.178.245] 2020-03-04 04:45:18

Esvel handiv, esvel zeel gedeg zarchmaas tatgalzmaar bainaa. Uurhaigaas idej baigaa mongonoos tsugluulbal yasan yum be.

ИРГЭН [64.119.19.220] 2020-03-04 03:48:56

Сайн үйлс дэлгэрэх болтугай! Сайхан сэтгэлт хандив өргөгч бүрт талархая.

Зочин [202.55.188.87] 2020-03-04 03:44:17

Мэдээ сайтынхан үнэндээ өөрсдөдөө таалагдсан хүмүүс компаниа бичиж маш олон хүмүүс компаниуд тусалж бгаа Жирийн дугуй нөхдөг залуу цагдаа түргнэий машины дугуй үнэ төлбөргүй сольж өгч бгаа туйлширч талцуулахаа боль эргүүнүүд минь Энэ өвчин монголын бүх иргэдийн санааг зовоож бгаа зүйл

Зочин [202.21.117.34] 2020-03-04 03:44:08

Ямар нэгэн юм болоход ард түмнээсээ хандив авахгүйгээр улсаа аваад явчихаж болдоггүй юм уув Дандаа л хандив. Ард түмэн бол хандив өгч байгаа сэтгэл сайхан байна.

Зочин [66.181.188.78] 2020-03-06 22:27:12

энэ өвчин дэлхийг нөиөрсөн аюул энэ үед манай улс байтугай улс орны эдийн засаг ганхана ийм байдалд оруулахгүй төлөө л хандив өгч байгаа шү дээ хүн хүнийхээ хүчинд л амьпардаг юм

зочин [59.153.113.13] 2020-03-04 03:37:41

жинхэнэ эх орнчид гэдэг нь эх ороноо хамгаалж амь насаа алдсан баатаруудыг хэлдэг байх ѳѳ ингэж юмыг мушгина гуйвуулж хѳѳрцѳглдѳгѳѳ зарим нэг монголчууд болиорой наад дотор чинь сонгуульд нэрээ дэвшүүлэх хэдэн хувалзанууд харагдаж бна лээ тэр сэтгэлээрээ ѳглѳг буянт үйл хийгээд бгаа хүмүүсийг сайн хүмүүс юмаа гэж миний бие ялгаж салгаж харж бичлээ жирийн иргэдын сэтгэл санаа зүрхийг мохоох гэсэнгүй шүү зѳвѳѳр ойлгож аваарай

зочин [43.250.126.20] 2020-03-04 03:21:07

Аварга Мөнхбат саннчилга гаргаж 20 дахь аваргаа билэгшээж 20сая төгрөг өгсөн шүү Одоо энд нэр нь ч алга.Аварга санаачилга гаргаагүй бол энэ хүмүүс хандив өгөх эсэх нь эргэлзээтэй .Өгөх байсан бол аваргаас урьд нь өгч байхгүй яасан вэ гэдэг асуулт гарна Аваргын сайхан, сэтгэлийг ард түмэн ойлгож байхыг хүсье

ЗОЧИН [202.180.220.172] 2020-03-04 02:35:11

ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧИД Л ХАНДИВ ӨРГӨЖ ХАРИН НӨГӨӨ ЖДҮ-ЧИД НЬ БАЙДАГГҮЙ ШҮҮ. ЖИРИЙН ИРГЭД ТӨРӨӨС ЮУ Ч ШААРДААГҮЙ АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛИЙГ АРИЛГАХ ТӨР ШИГ ТӨРТЭЙ БАЙХЫГ Л ТЭД ХҮСДЭГ. ИЙМД ЭНЭ СОНГУУЛИАР ХУУЧИН ГИШҮҮДЭЭС ОДОО ЮУ Ч ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ ГЭДГЭЭ МАШ САЙН ОЙЛГОСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА. МОНГОЛЧУУД УХААНТАЙ ГЭДГЭЭ СҮҮЛИЙН ҮЕД МАШ ТОДООР ХАРУУЛЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА.

Зочин [103.9.88.154] 2020-03-04 09:27:46

Яг үнэн хэлжээ Баярлалаллаа

ЗОЧИН [202.9.46.94] 2020-03-04 02:27:55

УУЛ УУРХАЙГ ТЭРЧИГЭЭР НЬ АВСАН БИШ ӨӨРСДИЙГӨӨ ЗҮГЭЭР Л БОЛГООД ЯВЖ БАЙГАА ИРГЭД ИНГЭЖ БАЙХАД МОНГОЛЫН БАЯЛГИЙГ ТЭРЧИГЭЭР НЬ ХУЛГАЙЛЖ ДОЛЛАРЫН ТЭРБУМТАН БОЛСОН НӨГӨӨ ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТАГ ШҮҮ. УУЛ НЬ ЭВИТТЕРТ ЮУ ЮУ ГЭЖ СОЛИОРДОГ БИЛЭЭ. ХУЛГАЙН МӨНГӨНӨӨСӨӨ ЯДАЖ ТАВ АРВАН САЯ АМ. ДОЛЛАР ХАНДИВЛАЧИХГҮЙ Л БАЙГАА ЮМ ДАА. 5,10 САЯ ДОЛЛАР ГЭДЭГ БОЛ ЭЛБЭГДОРЖИЙН НИЙТ ХУЛГАЙН МӨНГӨНИЙ ДЭРГЭД ХЭДЭН БУТАРХАЙ МӨНГӨ. ХЭРЭВ ИЙМ ЭГЗЭГТЭЙ ҮЕД ҮЗҮҮРЭЭС НЬ ГАРГААД ХАНДИВЛАЧИХВАЛ ХОЖИМ ОРОН ШОРОНД НЬ БАЙХАД НЬ ӨӨРТ НЬ ХЭРЭГТЭЙ ГЭДГИЙГ ОЙЛГОМООР Л ЮМ.

БОЛЬ ДОО [64.119.25.157] 2020-03-06 15:25:09

ЗА ЧИ БОЛЬЖ ҮЗ!! НААД ҮГ ЧИНЬ АРДЫН НАМЫН АРЧААГАА АЛДСАН УЛС ТӨРИЙН ХАР ОРУУЛГА БАЙНА. Ц.ЭЛБЭГДОРЖ Л МОНГОЛЫН БАЯЛГИЙГ ЦӨЛМӨЧИХӨЖ ГЭНЭ. ХӨХ ИНЭЭД ХҮРГЭХ ЮМ,ТЭРНЙ ОРОНД АРДЫН НАМЫН АВИЛГАЧИД ХУЛГАЙЧИД,ЛУЙВАРЧИД,,ЖДҮ-ИЙН ЛУЙВАРЧДИЙГ НЭР ЗААЖ ЗҮРХЛЭХГҮЙ БАЙНА УУ? НАМЫН ЛУЙВАРЧААН!!!!!

Зочин [73.15.211.77] 2020-03-05 05:29:18

Elbeg yag uguuch noir n hurehgui l dee

Зочин [202.55.188.34] 2020-03-04 02:26:44

ОФФШОРЫН АНХДАГЧ НЬ АРДЧИЛСАН НАМЫНХ, ЭХ ОРНОО ОРХИН , АНУ-С УЛС ТӨРИЙН ОРОГНОЛ ХҮССЭН АНХДАГЧ ЕРӨНХИЙ САЙД НЬ АРДЧИЛСАН НАМЫНХ, ЭХ ОРНООСОО ДҮРВЭН ГАДААД УЛСААР ДОНШУУЧЛАГЧ ЕРӨНИЙЛЭГЧ НЬ МӨН Л АРДЧИЛСАН НАМЫНХ !!! СОНГУУЛЬ БҮРТ АРД ТҮМНИЙГ ХОШГИРУУЛДАГ, СОНГОГДООД МОНГОЛ УЛСАА МУРИДАГ АРДЧИЛСАН НАМ СОНГУУЛИЙН АЖЛАА ХИЙГЭЭД ЭХЭЛЖЭЭ.

Зочин [202.9.46.26] 2020-03-04 01:58:57

Өмхий пизда монголчууд бөөнөөрөө корона вирус тусаж үхээсэй

Зочин [66.181.188.78] 2020-03-06 22:29:16

барж хорь

Зочин [73.15.211.77] 2020-03-05 05:30:30

ch gantsaaraa uldvel jargana biz

Зочин [103.9.88.154] 2020-03-04 09:30:25

Юү хуцна вэ Өөрөө чи тонил .Ийм хүн өөдлөхгүй Чи лав хятадын шээс биз

Иргэн [192.82.73.5] 2020-03-04 04:34:04

Хараал хар толгойдоо.

Зочин [66.181.191.165] 2020-03-04 02:32:10

Chi muu lalar uheech lalriin muu sda chi udmaaraa uh zaa muu sda omhiirch ylzaad ot bol

Зочин [202.126.89.53] 2020-03-04 02:21:47

Chi ooroo uh medrelee chi lav eruul bishee

Зочин [103.10.21.77] 2020-03-04 01:55:11

АРД ТҮМЭН МИНЬ ЭЕРЭГ БАЙ НЭГНЭЭ МУУЛАХАА БОЛИМООР БҮХ ХҮМҮҮСТ БАЯРЛАЛАА

Иргэн [103.111.68.3] 2020-03-04 01:54:05

Монголчууд үнэхээр эх оронч сайхан хүмүүс юм. Та бүхнээрээ бахархаж байна. Нөгөө алдарт 30 гэр бүл, төрийн мөнгөөр тэрбумтан бологсод сураггүй байх юмаа !!!

зочин [66.181.161.102] 2020-03-04 01:47:11

ямар ард түмэн байна тийм л төр байдаг. тйим болохоор муу ард түмэн байгаа болохоор өнөөдрийн муу төр бий болсон гээд бүх л улс төрчид, судлаачид, эрдэмтэд, өөрсдийгээ боловсролтой, нийгмийн тэргүүлэгч хэсэг хэмээн тодорхойлдог хүмүүс байнга ярьж ухуулаад байсан. харин нөгөө муу гээд байсан ард түмэн нь хэцүү цагт төрөө тойроод хамгаалаад амандах хоолоо хагаслаж өгөөд тэтгэж байхыг харлаа. ийм ардыг тэгээд муу гэх үү. эсвэл ухаантай ард түмэн муу төрийг уучилдаг гэх үү.

Зочин [203.91.116.119] 2020-03-04 01:46:16

Эдгээр хүмүүст талархал илэрхийлье. Жинхэнэ эх орончид гэж ийм хүмүүсийг хэлдэг юм. Хулгайч улс төрчид нь нэгийг бодох болтугай. Та нар луйвраар л гарахгүй юм бол одоо хэнч дэмжихгүй гэдэг ойлгомжтой болоод байна.

Зочин [203.91.116.119] 2020-03-04 01:43:27

Нөгөө эх орон, ард түмнийхээ төлөө гээд цээжээ дэлдээд байдаг хулгайчид нь яагаад хандив өргөдөггүй юм бэ. Опшорт нуусан мөнгөө яг ийм үед ухамсраараа эргүүлээд эх орон, ард түмэндээ өгчихвөл ял нь хөнгөрнө дөө. Эх орондоо хандив өгчихвөл баригдчихна гэж айгаад байгаа юм байх даа. Намд өгдөг тэр их мөнгөө яг одоо улс орныхоо ирээдүйн төлөө зарцуулаачээ тэнэгүүдээ. Сонгуульд нэр дэвших гэж байгаа ухаантай юм бол.

зочин [202.131.229.246] 2020-03-04 01:34:56

монголын баялгийг зөөж гадаадад зараад олон сая валютыг хамаарал бүхий ах дүү нарынхаа дансанд нуусан хүмүүсийг хэзээ хөрөнгийг нь хурааж ёс горимонд нь хийх вэ ЭРХ МЭДЭЛ ЭД ХӨРӨНГӨ ДҮҮЖЛҮҮРИЙН ОЛОС ЭНЭ БҮГД ХАМТ БАЙДГИЙГ В ПУТИН сануулсан байдаг

зочин [103.194.176.124] 2020-03-04 02:28:27

Улсын Хулгайчдын Оффшорт нуусан 17 тэбум ам доллар биш харин 30 тэрбум ам доллар нуугдаж байгаа зөвхөн нэг жилийн хугацаанд улсын хулгайч нар 12 их наядын авилгал хуримтлуулсан байна гэвч Монголын түүхэнд хэзээч авилгалын хэргийг шүүх засаглал нь таслан шийдвэрлэж байгаагүй үнэн

mm [77.111.245.115] 2020-03-04 01:26:47

Энэ сарангэрэл чинь санхүүгийн эрх чөлөөнд хүрснээ гайхаад байсан, салбараа одоо тэгээд аваад явчих байлгүйдээ эгэл ардаас энэ юм аваад зогсоод байгаа хүн өөр хүн байлгүйдээ

Ах чинь [202.21.98.178] 2020-03-04 01:05:15

Монголчууд маань эвтэй байхдаа хүчтэй гэдэг дээ хүчтэй байна даа. энэ чигэрээ давалгаалбал энэ өвчнийг нэг их зовлонгүй давнаа л гэсэн үг. эдийн засгийн хүндрэлгүй байна гэдэг маань өөрөө сайн хэрэг.бидэнд мэдэгдээгүй байгаа тусламжууд олон мбайгаа даа

зочин [202.9.40.82] 2020-03-04 00:57:52

Нэгдэж чаддаг ард түмэн минь.

Зочин [103.229.123.249] 2020-03-04 00:37:06

энгийн ардууд ярвагнасан дарга нараасаа хавь илүү шүү дэмжиж байна

Зочин [66.181.161.38] 2020-03-04 00:21:19

Давалгаалж байгаа Монголчууддаа баярлалаа та бүхний үйлс дэлгэрэх болтугаы

Зочин [202.9.46.98] 2020-03-04 00:06:50

САЙН ҮЙЛС ДЭЛЭРЭХ БОЛТУГАЙ! Лам нарын хандив бол тэдэнд мөлжүүлсэн мухар сүэгтнүүдийн хандив юмаа. Лам нар нэг сохор зоосны ч шудрага хөдөлмөр эрхэлдэггүй, БУСДЫГ МУХАР СҮСГЭЭР ДАРАНГУЙЛАН ХӨРӨНГӨЖДӨГ.

М [202.55.188.84] 2020-03-04 08:25:22

лам наррынх арай л бага байна. 1 лам 1000 төгрөг

Зочин [202.179.31.9] 2020-03-04 02:07:39

ene muuhai horvood dahij torood hereggui

Иргэн [124.158.110.117] 2020-03-04 01:56:59

202.9.46.98 та санааныхаа зоргоор бүү бур. Лам нар луу дайрсан чамайг үхсэн хойно үхширсэн хүүрийг чинь лам нар л ном уншиж хойд төрөлд чинь явуулдаг юмштээ. Чи өөрөө хэдэн төгрөг хандивласан ландрам бэ? Толгой чинь олгой болсон боловсролгүй, бас нэг дарангуйлагч л байх даа чи!!!

Guest [202.131.229.146] 2020-03-04 01:26:37

za odoo tgd yahavde ter halzan humuus uguj baigaa ni bur yaamai. gurilan urel murlee bodvol arai deer l bnshde LOL


65 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
65 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.