С.Бадрал: 160 мянган тонн улаан буудай гаднаас авах юм бол тариаланчид тариа тарих ямар ч шаардлагагүй

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооноос энэ сарын 4-нд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд шаардлага хүргүүлсэн. Харин ХХААХҮЯ-наас “Газар тариалан холбоо” яамны тодорхой үйл ажиллагааг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж, албан бичиг бүхий шаардлага ирүүлсэн нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй зохиомол мэдээлэл, илт худал гүтгэлэг гэж мэдэгдсэн. Энэ асуудлаар Сэлэнгэ аймгийн тариаланч С.Бадралтай ярилцлаа.

-Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан”холбооноос ХХААХҮЯ-нд шаардлага хүргүүлсэн ч та бүхний шаардлагыг гүтгэлэг гэж тус яамнаас мэдэгдсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Манай улсад 160 мянган тонн улаан буудай импортлох тендер зарлагдсан байгаа. Үүнийг зогсоох хэрэгтэй гэсэн шаардлагыг энэ сарын 4-ний өдөр Ч.Улаан сайдад хүргүүлсэн. Харин сайд бидэнд шаардлагын хариуг ирүүлсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гаргасан шийдвэрийн дагуу бид тендер зарласан гэж байгаа. Мөн 128 тэрбум төгрөг гэж худлаа ярьж байна гэсэн тайлбарыг өгсөн. Одоогийн байдлаар 160 мянган тонн улаан буудай оруулж ирэх ямар ч шаардлага байхгүй. Ч.Улаан сайд “Өнгөрсөн 2019 оны намар Атрын 60 жилийн ойн баярын хурал дээр бид нар 407 мянган тонн хүнсний улаан буудай хурааж авлаа. Дотоодын үйлдвэрийг 100 хувь хангасан” гэж хэлж байсан. Гэтэл одоо нөөц байхгүй гаднаас 160 мянган тонн улаан буудай авна гээд зогсож байна. Нөөцөд байгаа улаан буудай хашаа алга болчихсон бэ. Уг нь сайдын зарласан тоогоор нөөцөд хангалттай байх ёстой.

-Гаднаас оруулж байгаа 160 мянган улаан буудайг юунд зарцуулах бол?

-Гаднаас 160 мянган тонн улаан буудай импортлох юм бол тариаланчдаас буудай авах шаардлагагүй болно. Одоо долоон сарын дараа улаан буудай нийлүүлэгдэх боломжтой. Энэ шинэ ургацан дээрээ анхаарлаа хандуулж, дотооддоо нөөцлөх боломжтой. Улаан буудай авах гэж байгаа 128 тэрбум төгрөг татвар төлөгчдийн мөнгө биш гэж байгаа. Тэр авах гэж байгаа 160 мянган тонн улаан буудайг одоогийн ханшаар авах юм бол 128 тэрбум төгрөг болно. Энэ 160 мянган тонн улаан буудайг оруулж ирэх юм бол манай тариаланчид тариа тарих ямар ч шаардлагагүй болно. Гол аюул нь үүнд л байгаа юм.

-Өмнө нь нөөцгүй байхад улаан буудайгаа яаж зохицуулж байсан вэ?

-Өнгөрсөн жилүүдэд тендер зарлаад муу будаа оруулж ирж байсан. Будаа нөөцлөх нэрээр улсаас мөнгө гардаг. Ийм болохоор бид эсэргүүцэж байгаа юм. Үнэхээр будаа байхгүй бол салбарын сайд тайлбараа хийх хэрэгтэй биз дээ. Бидний тооцоогоор 2020 оны шинэ ургац гартал идэх гурил будаа хангалттай байх ёстой. Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн гаргасан зөвлөмжийн дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй ярилцаад гаргасан гэж байгаа. Үнэхээр үндэсний аюулгүй байдлаа бодож байгаа бол гаднаас 160 мянган тонн улаан буудай оруулж ирнэ гэж байхаар энэ жилийн тариалалтдаа анхаарах хэрэгтэй. Ингэвэл бид дотоодын нөөцөө бүрэн хангах боломжтой болно.

- 160 мянган тонн буудайг хаанаас оруулж ирэх юм бол?

-ОХУ-аас оруулж ирдэг. Агуулахад удаан байсан хуучин буудай оруулж ирэх гэж байна. ОХУ-д өнөөдөр нэг тонн улаан буудай 15 мянган рубль байна. Монголд импортоор орж ирэхээр нэг тонн нь 700.000-800.000 төгрөгөөр нийлүүлэгдэх болов уу гэсэн тооцоо гарч байгаа. Өнгөрсөн намар тариаланчид гурилын үйлдвэрүүдэд нэг тонн улаан буудайг 500.000 төгрөгөөр худалдсан.

-Яамнаас шаардлагын хариуг өгсөн байгаа. Та бүхэн цаашид ямар арга хэмжээ авах вэ?

- Гаргасан зөвлөмждөө тариаланчдын саналыг оруулаагүй. Гэнэт нэг өглөө тендер зарласан. Тариаланчид зах зээлийн төлвийг бодох ёстой биз дээ. Дотоодын буудайгаа илүү түлхүү хөгжүүлнэ гэж хэлдэг хэрнээ бодит байдал дээр дэмжиж байгаа зүйл байхгүй байна. Тариалангийн салбарт 20-иад мянган хүн, 2000 гаруй аж ахуйн нэгж байгаа. Эдгээр хүмүүсийн асуудлыг боомилж байна. Бид боломжоороо тэмцээд явна.

-Удахгүй хаврын тариалалт эхлэх гэж байна. Үр тарианы нөөц хэр байгаа вэ. Та бүхэн тариалалтынхаа бэлтгэлийг хэр хангасан бэ?

-Дор бүрнээ бэлтгэлээ хийгээд явж байгаа. Зарим тариаланчид урамшууллын мөнгөө өгөөгүй байгаа. Гаднаас буудай авна гэж байхаар дотоодын үйлдвэрээ дэмжиж, ажиллах хэрэгтэй.

-Тариаланчид өөрсдөө нөөцөө бэлтгэж чаддаг уу?

-Маш бага. Гэтэл нөөцөлж байгаа нэрээр маш муу буудай оруулж ирдэг. Оруулж ирсэн муу буудайгаас болж дотоодын зах зээлээ татаж унагадаг. Ийм асуудал байна. Бид нөөцөө дотооддоо бэлтгэдэг болох хэрэгтэй байна.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:41:48

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:41:46

Zochin [202.126.89.248] 2020-03-06 09:48:13

Тариаланчидаа, та нар 1га газараас 11 цн улаан буудай хурааж байгаа. Бүх тариалангийн талбайгаа цөлжүүлж байгаа. Өнөөдар дэлхийн дундаж 1га газараас 35 цн улаанбуудай хурааж байна. Та нар монгол орныг минь цөл газар болгохоосоо өмнө тариа тарихаа больчих. Газар тариалан биш мөнгө угаах тариалан болоод удаж байна.

Зочин [150.129.143.233] 2020-03-06 12:07:46

Дэлхийн дундаж 35цт гэж хаана ямар баримт байна. Энэ бол цаг агаарын таатай нөхцөлтэй орнуудад авдаг ургац юм.

ИРГЭН [202.126.89.223] 2020-03-06 06:47:33

УЛААН САЙДАА.ЁР НЬ МАНАЙ МОНГОЛ УЛС БУРУУ БОДЛОГОТОЙ БАЙНА.ЖИРИЙН ЯДУУ ИРГЭДЭЭ ДЭМЖИХГҮЙ ТОМ ТОМ БАЯЧУУДАА ДЭМЖЭЭД БАЙХ ЮМАА. ТЭД УДААН ХУГАЦААНД ЖИРИЙН ИРГЭДЭЭ МӨЛЖДӨГ БАС УЛСЫН ТӨСӨВ БОЛОН ГАДААДЫН САНХҮҮЖИЛТИЙГ АВДАГ МӨРТЛӨӨ ХҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ БИШ БАЙНАА. ТА ИХ Л САЙН МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.

Зочин [66.181.161.100] 2020-03-06 06:22:30

тариаланчид өөрсдөө монопол байх гэж хуцаж байгаа юм

Зочин [59.153.113.157] 2020-03-07 13:44:16

Ulaan buudaigaar dotoodiin nuutsuu hangah nuuts zondoo bsaar btal oorsdoo tarialaad hadgalchihsan bga buudaigaa 800.000r avbal ugnu shde. Buudaigaa nuutsulsun uchnuun tarialan erhlegchid bgaa.

Иргэн [202.126.89.71] 2020-03-06 05:40:29

Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж мах , тариалан эрхэлдэг компануудад олон жил олон тэрбум төг өгсөн , талх , махны үнэ буугаагүй зүгээр л давуу эрхээр татварын олон тэрбум төг хувийн компанууд аваад идчихдэг . Дотоодын үр тарианд урамшуулал өгөөд дэмжээд байхад гадаад орны үр тарианаас үнэтэй байгаам . Тэгвэл тариа тарихгүй гээд давраад байвал , улс газраа авч өөр компанд өгч болно шүү .

Зочин [192.82.69.22] 2020-03-06 04:47:53

Энэ төсвийн мөнгөөр будаа болон бусад нөөц бэлтгэх гэдэг хяналтгүй мөнгө гаргаж сонгуулийн нөөц бэлдэх ажил болдог юм шиг байна.тариаланчид нөөцөө,хураасан будаагаа мэдэж байгаа,Улаан сайд ч өнгөрсөн намар үр тариа хангалттай хураалаа гэсэн яагаад одоо сонгууль дөхөхөөр наймаа хийхээр болов.

Зочин [103.229.122.214] 2020-03-06 04:14:16

тариачид малчид бослого гаргаж улааныг өшиглө

Зочин [66.181.161.81] 2020-03-06 04:06:02

Нийт хэрэгцээнийхээ 10-20 хувийг гадаадаас авч байх нь зөв. Авсан будаа нь чанартай байх ёстой. Бас үнийн хөөрөгдлийг зогсооно.

иргэн [202.9.46.228] 2020-03-06 03:34:35

Гаднаас авч байгаа будаа дотоодод бэлтгэдгээс хямд бол зах зээлийн жамаа дагах л болно

Zochin [122.201.21.133] 2020-03-06 03:32:26

Энэ тариаланчид гэж хэдэн хогийн юмнууд Хавар болохоор Үрийн будаа, Шатахуун, Сэлбэг хэрэгсэл гээд бүгдийг нь хүүгүй шахуу зээлээр авна. Тэгсэн мөртлөө ахиж дэвшихгүй. Намар буудайгаа улсад тушаагаад дээрээс нь урамшуулал авна. Муу буудайгаа улсад үнэтэй шахдаг. Чадахгүй бол болих хэрэгтэй ш дээ Ялтай ажил хийж бгаа юм шиг л байх юм. Зах зээлийн жамаар нь явуул...

Иргэн [66.181.161.100] 2020-03-06 03:27:53

Тариалан бол мафийн тогтолцоо болсон үнэндээ бол .Мөнгө угаах сайханхэрэгсэл.Ийм яриа байдаг Болсон явдал гэлэг Нэг цүнхтэй нөхөр яаманд орж ирээд тариа тарина гээд зээл будаа авч. Тэгээд намар нь тариагаа зээлэнлээ өгнө гэж Хэдгалах газар алга өөрөө аргалаач гэхээр хадгалалтийн хөлс тэгвэл өг гээд нэмж мөнгө авч Дараа нь хадгалсан будаа чинь муудчихлаа гээд хавар нь ороод.ирж Устгахаас гэж Тэгвэл устгалын мөнгөө өг гэж Ингээд цүхтэй нөхөр хамсаатнуудтайгаа нийлж 1кг будаа тариагүй мөртлөө бидний хэдэн зуу тэрбум төгрөгийг идэж дээ ,..Бараг ийм юм болдог мафийн тогтолцоо энд байгаа Шударга тариалан эрхэлж бор зүрхээрээ яваа олон хүмүүс байгаа гэддэгт итгэж байна

Зочин [182.160.38.64] 2020-03-06 03:18:27

ИДЭХ ЮМ ЭМ ТАРИА НӨӨЦЛӨХ НЬ ЗӨВ.НҮҮРЭЭ НУУСАН ХЭДЭН ШАНТААЖЧИН ЭХ ОРНОО БОДООЧ.300 ХҮН 3 САЯ ХҮНИЙ АЛЬ ИЛҮҮ ВЭ?

ургац [192.82.71.105] 2020-03-06 03:02:20

Улаан буудай авах нь зөв. Манай тариаланчид үнээ өсгөх гээд будаагаа дарж төр засаг ард түмнийг дарамталж боймлох мухаг санаанаа болимоор юм. Хэрэв импортын будаа муу л юм бол муу гурил болно. Иймд тэр гурилыг нь ард түмэн авалгүй шатааж та нарын будаа үнэд хүрнэ биз дээ. Бодлогоггүй дэмий юм чалчиж төр засгийнхаа эсрэг тэнэгтэхээ больцгоо. Наад тэнэг шунал,арга, солиорол чинь короно авчирах хорон санаа шүү. Онцгой байдлын хууль, эрүүгийн хуулийн дагуу тэр дэвэргэгчидэд нь хариуцлага тооцмоор байна.

Зочин [66.181.178.38] 2020-03-06 02:47:26

Коронагаас болоод гурил будаа нөөцлөх төрийн бодлого яваад байгаа юм бишүү

Зочин [103.212.116.234] 2020-03-06 02:32:11

Авах нь зөв.Энэ байдал хүндэрвэл бид идэх гурилтай байх гэсэн бодлого шүү дээ.Төрийн хар хайрцагний бодлого тариалан эрхлэгч та нарын эрхшээлд нийцүүлэх шаардлага байхгүй.

Зочин [66.181.181.108] 2020-03-06 02:03:57

sain temtseereee

Зочин [202.70.37.2] 2020-03-06 01:34:14

Корона гарчихбал юун тариа тарих гудамжинд гарах хүнгүй болно. Энд 3 сая хүний идэх гурил яригдаж байхад 300 тариалангийн компаний эрх ашиг яриад яахын Бид дэлхий дээр хаа ч байхгүй өндөр үнэтэй гурил идэж байгаа Гаднаас гурил аваад та нарт сул цалин өгөөд байсан ч одоо идэж байгаагаас чанартай бас хямд гурил идэх болно. Тариа тариад хураах гэсээр бтал корона гараад бүгдийг хөл хорьчихоор хэн хураахын хэн тээрэмдэж гурил болгохын хувийн ашиг бодсон ахархан бодолоо хойш нь тавьж нийтийн эрх ашигаа нэг удаа ч гэсэн өмнөө тавьна уу Тариаланчид аа улс тариа тарьсангүй гээд та нарын өлсгөчихгүй байлгүй

боль [203.91.112.242] 2020-03-06 01:15:36

өвчин гарсан гээд Монгол улсын хүн ам өсчихөв үү, эсвэл Монголчууд тийм их идэмхий болчихов уу, Намархан улсын хэрэгцээг 100 хувь хангаж байсан будаа одоо дуусчлаа гэж үү, ийм байсан юм бол төрөөс ТЭДС нтр гээд энэ салбарыг хүчээр дэмжээд тордоод илүү зардал гаргаад яах гэсэн юм, 100 хувь гаднаасаа л худалдаад ав л даа, пизканууд буухаасаа өмнө том авилгал том цавчаа хийх гээд л...

Зочин [202.9.47.16] 2020-03-06 01:11:07

Татвартай оруулж болно, гэвч дотооддоо өрсөлдөөн үүсгэх нөхцөл бүрдүүлбэл сайн. Үнээ хуйвалдаж нэмээд байвал онцгуй шүү нөгөө талаас

Зочин [69.253.43.151] 2020-03-06 00:27:28

Dotooddoo monopoldoj uneee nemdegee boli teguul

Зочин [69.253.43.151] 2020-03-06 00:26:59

Zuv oruulj ir ene bol tsever zakh zeeliin ursulduun

Aflatoxin [202.9.40.167] 2020-03-06 00:19:10

Udaan hadgalsan buudai aflatoxin gj elegnii hor aguuldag yum. Tunchlen ene said avilgal avaad oruulah geed ulaairaad bn da

Zochin [23.249.172.174] 2020-03-06 00:08:10

Би тариаланч биш. Гэхдээ энэ салбарын зовлон жаргалыг хуваалцаж байсан хүн. Энэ бол тариаланчдын тавьж байгаа саналтай санал адил байна. Импортоор оруулж ирж буй буудай ихэнхдээ гадаад улсын сэлэлт хийх гэж байгаа удаан хадгалагдсан буудай байдаг. Таваар, үрийн буудай бол өртөг өндөр. Өнгөрсөн жилийн буудай намрын хураалтын мэдээнээс харахад шинэ буудай гартал хүргэчих боломжтой байгаа. Энэ сонгуультай холбоо битгий байгаасай гэж л гэж хэлмээр байна даа.

Зочин [103.212.116.234] 2020-03-05 23:51:53

Бид гаднаас импортоор улаан буудай авах нь дотоодын тариалтаас бага өртгөөр авах юм биш үү!


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000