Пунцагийн Бадарч: Хувьтай хүн үздэг хулгана жил сайхан гарлаа

Хулгана жилийн хаврын тэргүүн шар барс сарын шинийн 11-нд буюу өчигдөр Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийнд “Болор цом”-ын эзэн, “Өдрийн сонин”-ы албаны яруу найрагч Норовын Гантулгатай хамт зочлон очлоо. Монгол түмний сэцэн билгийн элчин, мөнгөн санчигт өвгөн буурал найрагч эдүгээ наян насны босго хэдийнэ алхсан ч цог хийморь төгөлдөр угтаж, “Энэ жил чинь золгохдоо үнсэж болохгүй гээд байгаа. Гэлээ ч Монголын сайхан ёс байна, дүү нараа үнсэж золголгүй яах вэ” гэж алиалсхийж байна.
“Есөн эрдэнийн орон” найраглал, “Адуу”, “Тэмээ”, “Эхийн сэтгэл” шүлгүүд, “Бурхан багшийн сургааль”-ийн шүлэглэсэн хувилбар зэрэг олон сайхан бүтээлээрээ ард түмнээ ухаарал гэгээрлийн харгуйд хөтөлсөн эрхэмсэг буурал найрагч маань хоёр, гурван ч удаа хагалгаанд орж, хүнд өвчинтэй тэмцсээр хөл дээрээ боссон төдийгүй өнгөрөгч гахай жилийн шинийн нэгэнд Монгол Улсын төрийн шагналыг “Есөн эрдэнийн орон” алдарт найраглалаараа хүртсэн билээ.
-Та сайхан хаваржаад байна уу?
-Сайхан хаваржиж байна. Хулгана жилийг хувьтай хүн үздэг гэж ард түмэн минь бэлгэшээдэг. Энэ жил их сайхан жил гарлаа. Хулгана чинь тэгээд билгийн цаг тооллыг эхлүүлсэн маш билэг дэмбэрэлтэй жил юм шүү.
-Таны бие лагшин тунгалаг уу?
-Тунгалаг байлгүй яахав. Хоёр ч чонын тархи идчихсэн хүн чинь бие яаж муу байх юм, цонхоороо толгойгоо гаргаад улих нь халаг хийморьтой болоод босоод ирдэг юм байна. (Тэрээр тархины хагалгаанд орсноосоо хойш эмч нарын зөвлөмжөөр шинэхэн агнасан чонын тархины бэлдмэл уусан ажээ. Л.Б)
-Цагаан сараар айлчин гийчин ихтэй байв уу?
-Манай хамаатны охин дүү эд нар ирсэн. Шавь Дамбын Төрбат эдэнтэй энэ жил ийм байна гээд яриад тохирчихсон. Энэ жил ч одоо хэцүү нэрт өвчин гараад юу ч болоод байгаа юм бэ дээ. Хятад мятад сандраад, тэр золиг чинь Европт хүртэл орчихсон байна шүү дээ. Дэлхийн олон улс оронд орчихсон гэх юм. Сүр бадраагаад байх юмгүй ч тэгсэн хэрнээ айхаас болохгүй юм байна.
-Найз нөхөдтэйгөөн утсаар л золгочихвуу?
-Цаана чинь төр засгаас “Цахимаар золгоё” гээд байгаа биз дээ? (инээв) Бид чинь одоо үеийн хүн бараг байхгүй болчихоод байна шүү дээ. Шагдарын Дулмаа маань надаас нэг дөрөв тав эгч юм. Шаравын Сүрэнжав, Пүрэвжавын Пүрэвсүрэн бид хэд чацуу байлаа. Дөнгөтийн Цоодол маань дөрөв тав дүү. “25 дугаар” суваг телевизийнхэн ирж зураг аваад, цагаан сарын өдрүүдээр гарч байна. Сэтгүүлчид эд нар ирнээ. Хүн ирэхээр тэгээд янзын болчихдог болж, ярих юм олдохгүй.
-“25 дугаар” сувгийнхны хийсэн таны аав, ээжээ яриад уйлдаг нэвтрүүлэг их гардаг. Цахимд ч тавигдсан байсан. Тэрний зураг авалтыг хаана хийсэн билээ?
-Шавь Төрбатын зуслангийн хойд талын ууланд, Шарга морьтын тэнд байхгүй юу. Одоогоос арван гурван жилийн өмнө Аюурбунийн хийсэн нэвтрүүлэг л дээ. “Эхийн сэтгэл” шүлгээ уншиж байлаа. Өөрөө ч уйлаад, үзсэн хүмүүс ч баахан уйллаа гэдэг юм.
-Та ер нь телевиз их үзэж байна уу?
-Үзнээ. “Мандухай сэцэн хатан” киног гарах болгонд нь үзнэ. Энэ жил гэхэд гуравдахиа үзлээ. “Мандухай”-г гарангуут л манай охин, зээ хүүхдүүд нөгөө өрөөндөө орно. Тэд ч бас тусдаа өрөөтэй улс тэндээ юмаа үзэлгүй яах вэ дээ. Олон үзээд ирэхээр юм бүхэн нь улам тодроод, жүжиглэлт энэ тэр нь хүртэл дотно санагддаг болчих юм.
-Тангадын Галсан найрагч танаас ахмад уу?
-Галсан надаас ах. Галсан, Дулмаа хоёр их сургуулийн нэг анги юм гэнэ лээ. Би Галсангаа “Танай Баянхонгорын Сэгс цагаан богдод арван жилийн сургууль тэр үед лав байгаагүй. Яаж яваад Монгол Улсын их сургуульд орчихсон юм. Зайтай эр юм аа, чи” гэж цаашлуулдаг юм.
-Баянхонгор гэснээс та чинь “Хонгор нутгийн түмэндээ” гээд Баянхонгорынхны сүлд дууг зохиосон хүн дээ?
-Тийм. Тэрийг чинь ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Хаянхирваатай хийсэн. Цэргийн ансамбльд би их удсан хүн. Тэнд их олон дуу хийж дээ. Тэнд би Үйлдвэрчний хороон дарга гэдэг алба хашна. Манай улс төрийн газрын дарга Балжинням гээд Баянхонгорын хүн байлаа. Арми сурталчлах ажлаар бид хөдөө их явна. Нэг удаа Баянхонгор явах болсон чинь Балжинням гуай “Та нар очсон газар бүхэндээ дуу хийгээд байдаг юм билээ. Манай нутагт дуу хийгээд очно шүү” гэсэн юм билээ. Хаянхирваа маань нэг ая биччихсэн “Энэнд Баянхонгорын тухай дуу бичээд өг” гэнэ. Би ч анхандаа “Жалга бүхэн жасаатай гэгчээр аймаг бүхэн дуутай байх алба уу” гээд Хаянхирваадаа хэлчихсэн. Хаянхирваагаа гомдоочихвуу даа гэж бодоод нэг шүлэг бичээд өгсөн. Манай хүн чинь солгой шүү дээ. Солгой гараараа онгоцон дотор аяыг нь бичээд, тэгээд онгоцонд л төрсөн дуу л даа.
“Ганцхан насанд заяасан
Урсгал тунгалаг Байдрагтаа
Газар үнэрлэн гүйсэн
Унаган хүлэг шиг ирлээ” гээд санаанд их л хурдан төрсөн дуу л даа. Сүүл рүүгээ ч “Аавын түмэн хөвгүүдтэй ардын цэргийн албандаа...” энэ тэр гээд цэргийн сэдвээ ч оруулаад явчихсан тал бий шүү. Манай Тангадын Галсан “Манай Баянхонгорын сүлд дууг чи хийсэн шүү” гэдэг юм. Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн маань “Миний ээж тэмээчин” гэж их сайхан дуу байна. Их сайхан дуу шүү дээ. Энэ хөгжмийн зохиолчдоос Н.Жанцанноров , төрийн шагналт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг эд нэр их сайхан дуулцгаана. Жанцанноров “Монгол тулгатны зуун эрхэм”-д орохдоо гоё дуулж байгаа биз дээ.
-Ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай дуулдаг байсан юм бол уу?
-Дуулдаг байсан гэж ярьдаг юм. Сүүлдээ ч салгалсхийгээд төгөлдөр хуураа ч дарж чадахаа байсан байх. Багшийн дээдэд багшилж байхдаа идэрхэн сайхан хүн байсан. Мөрдорж гуай чинь Богд гэгээний өргөмөл хүүхэд шүү дээ. Эх дагина Дондогдулам хатантай авахуулсан зураг нь ч байдаг. Богдын хүүхэд гэдгээ их нууна. Тэр үед мэдэгдэж болохгүй шүү дээ. “Шар фийдаалын хүүхэд” гээд балрах байсан байлгүй. (инээв)
Өвгөн найрагчтай бид ийн өдрийн хугас хөөрөлдлөө. Тэрээр урлагийн хүний намба донжоор “Цэнхэрлэн харагдана” дууг амандаа аялж цэмбэлзтэл алхан биднийг үдэхдээ “Хавар ч сайхан эхэллээ. Тэгж байгаад удахгүй ирээрэй. Та нарыгаа харахаар сэтгэл их сайхан болох юм” гэж цаанаа л хоргодонгуй өгүүлсээр хоцорлоо. Монголын сэцэн билэгт их найрагчийн “Бөртэтэй цагаан саран доор би...”, “Судартай ногоон дэлхий дээр би...” хэмээх шилмэл хоёр ботиор богцоо мялаалган гарч явахад сэтгэл цаанаа л нэг яруусан “Пунцагийн Бадарч ах та буй биеэрээ, энэ байгаагаараа тэр чигээрээ яруу найраг шүү” гэсэн Гантулга найрагчийн дэврүүн уяруун үгс чихэнд сонсогдон байлаа. Бадарч ахаар
“Эргэх их дэлхий уул усанд тэгшхэн
Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ
Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж
Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ
Энэ сайхан Монголын удам залгасан бүл
Энхрий хос амрагийн дурсгалын бөгж нь алтан билээ
Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан
Эрдэнийн соёмбо үсэг
Элэгдэшгүй алтан билээ
Авралын гэгээн нар нь алтан
Ачит төрийн сүлд нь алтан
Арвайн түмэн түрүү нь алтан
Амраг хосын дурсгал нь алтан
Миний эх орон алтан эрдэнийн билээ…” гэж “Есөн эрдэнийн орон” шүлгээс нь уншуулаад сууна гэдэг энэхэн замбуутивийн наран доор монгол хүн болж төрсний бас нэг бахархал юм даа.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:16:00
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:16:00
ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:02:40
ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:02:38
Зочин [202.126.88.52] 2020-03-13 16:09:21
Бадарч гуай маань Монгол түмний бахархал шүү, та урт насалж удаан жаргаарай, одоо ч энэ хүнд атаархсан хүмүүс байсаар л байна
Зочин [122.201.22.39] 2020-03-10 16:13:19
Асуулт нь дэндүү жол болохоор хариулт нь хүмүүсийн сэтгэлд хүрсэнгүй бололтой.
Зочин [66.181.182.81] 2020-03-09 12:33:04
Буурайтай уулзах гэхлээр ааш муутай хүүхдүүд нь ойртуулахгүй юм бна билээ
123 [119.40.98.177] 2020-03-09 02:21:30
Урт насалж, ухаан цэлмэг, удаан жаргаж, уран бүтээлээ улам их тууриваарай. 100 насыг насалж, зургаадай таяг тулаарай.
Зочин [124.158.105.18] 2020-03-09 00:05:11
uhsen baas yamar yumaar sain garaad baigaan baahan boon haan tsutslana karintin Corona geed hulgana jil chin shiruun ehelj baigaan bishuu?
Зочин [66.181.161.60] 2020-03-08 20:44:01
Bi lav sain hun gej helehgui
Зочин [66.181.161.60] 2020-03-08 20:41:58
Medehgui ee minii medeheer banzal uvgun
янжин [88.235.161.167] 2020-03-08 18:42:44
адий насанд амьтны аминд сийхгуй хурлээ гэж уу ийм мундаг хун байж!?
Тайван [66.181.161.91] 2020-03-08 12:01:12
Сайхаан сайхан. Та минь урт наслаж олон удаа сонирхолтой умшаад барагдахгүй урт ярилцлага ѳгч байгаарай...
Зочин [192.82.76.111] 2020-03-08 11:09:24
Хорь дугаар зууны түүхийг хуучлах өвгөд минь ховордож байна даа. Ар халхын суут яруу найрагчдаа эрүүл энхийг хүсье. Зуу наслаарай.
Ard [202.126.89.56] 2020-03-08 01:01:34
Мөн ч сайхан найрагч шүү та. Урт наслаарай.
Зочин [202.9.46.243] 2020-03-07 23:31:13
Хувьтай хүн хулгана жил үзнэ гэж хэн нэгний зохиосон зохиомол үг юм.
Зочин [66.181.161.82] 2020-03-07 21:56:37
Сайн бүхнийг хүсье.
Миний нэр бол... [103.212.117.14] 2020-03-07 16:26:21
Та минь урт насалж удаан жаргаарай. Эрүүл энхийг хүсэн ерөөе.
Зочин [103.57.95.228] 2020-03-07 14:30:46
Тандаа эрүүл энхийг хүсье.Сайхан шүлэгч шүү.Олон шүлгүүдээс 1,2 л дурьдахад есон эрдэнийн орон бол эх нутаг,хүмүүнээ магтан дуулсан ,зоригжуулсан маш том бөгөөд уран гоёоор үгийн шаглаа хатгасан,харин эхийн сэргэл бол монголын сайхан эхчүүдийн сэтгэлийг тод томруун гаргасан мундаг шүлэг дээ за тэгээд тэмээ ....зөндөө дөа
Зочин [66.181.161.124] 2020-03-07 12:43:16
Өвгөдийн минь түүчээ болсон та минь урт наслаарай
ard tyemnii tyseg bolson agyy Badarch daa yrt naslaarai!!! [148.60.92.227] 2020-03-07 11:41:56
Badarch mini saihan sine jileen gargalaa daa,jaahan egeetei baih sig baina!argagyi s dee!!nasaaraa chagaan saraaraa naigaj ganhaj namtar tyyheen bichej baisan ikhe bichegiin hyn chini auylt ebchintei tylgarsan horio cheeriin yed ch anyyhan haragdaj baina ,yrt naslaarai!!!!
Зочин [103.26.195.188] 2020-03-07 11:19:31
Одоо зохиолч яруу найрагч гэж байдаг уу
Зочин [66.181.160.36] 2020-03-07 10:59:38
Хурай хурай хурай
Зочин [202.9.46.251] 2020-03-07 09:09:08
бадарч гуай аль 90-ээд оны үед муур билүү нохой тэжээдэг байсан одоо ч хэвээрээ , урт удаан наслахад нь нөлөөлж байгаа даа.
Зочин [122.201.22.248] 2020-03-07 08:45:22
Урсгал тунгалаг Байдраг гол цагтаа хүн малын ундаа болсон сайхан цэвэр устай гол байсаан одоо алт ухагчдын балгаар их л бохирдсон байгаа. Их түүхт гол юм шүү дээ, гавьяат Чулуунхүү гуай гитартай сайхан дуулсан анх.
Зочин [202.21.109.40] 2020-03-08 00:53:27
чи очиж үзсэн бол ингэж бичихгүй дээ
Зочин [202.126.89.213] 2020-03-07 07:16:41
Хоёул хоёул очоод яасан жоохон юм бичдэг юм.хутга мэт асуулт тавиад шарх мэт хариулт авах нь яав.
зочин [202.126.88.147] 2020-03-07 06:49:04
Эрхэм хүндэт Буурал найрагч ахдаа эрүүл энхийг хүсье Эхийн сэтгэд шүлгийг нь ухаааран хвухааран уншдаг даа
Zochin [172.58.45.181] 2020-03-07 06:11:55
Ene ovgoniig ogshooj baigaad tenger haruulchih sanaatai muu ogor mulguu setguulchid yavsan gazar balagtai daa!!!! Odoo tug dahih n dee
Монгол [2.247.244.102] 2020-03-07 06:09:52
Сайхан да
Зочин [66.181.180.37] 2020-03-07 06:01:32
ээж, ба 9 эрдэнийн орон бол үнэхээр маш гоё шүлгүүд, Лхагвасүрэн мэттэй харьцуулахад үнэхээр намбалаг, шалдар булдар үг яриагүй, сайхан нуруутай хүн.
zochin [202.126.89.51] 2020-03-07 11:07:25
negiig n magtaad negiig n muuldag chini haanahiin eson be? Lhagvasuren guai ih unen ugtei hun,,Badarch guai hailan setgeltei, ih yruu hun, hoeulaa erhemseg humuus
Зочин [203.91.115.53] 2020-03-07 05:19:36
Тандаа урт нас удаан жаргал ерөөе.Бүх номыг нь авч уншдаг улаан фэн нь байнаа
Зочин [192.82.67.213] 2020-03-07 05:12:59
УРСГАЛ ТУНГАЛАГ БАЙДРАГ ГОЛ АЛТ УХАГЧДЫН БАЛАГААР ШАР ШОРООГООР УРСААД УДАЖ БАЙНА ДӨӨ !
Зочин [172.58.139.42] 2020-03-07 04:08:36
Hulgana jil covid19-tei irlee
зочин [202.179.27.11] 2020-03-07 03:52:28
Та бол буянтай,түмэнтэй,хийсэн их юмтай хэлэх түмэн шашдиртай хүн.Та урт насалж,удаан жаргаж,Монголчууд биднийгээ баярлуулсаар явах болтугай.
сүрэн [103.10.22.57] 2020-03-07 03:50:36
Тандаа энэ хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсье.Урт наслаж удаан жаргаарай
Зочин [64.119.24.231] 2020-03-07 12:18:19
Танд урт удаан насалж үр хүүхдүүдтэйгээ жаргалтай амьдраарай.
Зочин [103.212.118.32] 2020-03-07 03:48:33
Baahan doldoi setgegdluud
ХУЛГАНА [64.119.17.220] 2020-03-07 03:23:58
Одоогийн энэ муур хулганаас айгаад бүр тэнэгтэдэг болсон байна.
Зочин [66.181.180.118] 2020-03-07 02:56:43
Эрүүл энх байгээ та минь.
зочин [192.82.78.124] 2020-03-07 02:36:30
залуу насандаа сайн явсаных ѳтлѳх насанд мэдэгдэнээ гэж .
Т.Доржсүрэн [103.212.118.183] 2020-03-07 02:30:37
Агуу сайхан ахтайгаа уулзсан мэт сайхан сэтгэгдэл төрлөө. Он жилүүдийн тоосыг олон жил хөдөлгөн монголын яруу найргийн оргил дээр олон найрагчдаа хүлээн авч жаргаарай.
Зочин [64.119.19.182] 2020-03-07 01:33:23
Ih nomch , yaruu nairagch maani urt udaan naslaarai . Tanidaa eruul enkh az jargaliig husie
Зочин [66.181.181.240] 2020-03-07 01:26:29
Есөн эрдэнийн орон бол үнэхээр хүн бүхний зүрх, сэтгэлд хүрсэн гайхалтай сайхан зохиол шүү, Тэмээ ч мөн адил маш гоё шүлэг. Баярлалаа тандаа
Энхбуян [64.119.20.238] 2020-03-07 00:49:09
Буурал ахдаа хорвоогийн сайн сайхныг хүсэн ерөөе !
Зочин [202.21.108.254] 2020-03-07 02:42:16
jinhene od, orgil yum daa