Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг багасгах, эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх талаар бодлогын зөвлөмж гаргалаа

Ц.Анударь / Нүүр

  • Монгол Улсын эЭрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд гаанөлөөлөх хүчин зүйлсийг шалтгааныг судалжээ
  • Эрэгтэйчүүдийн эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага, дадал дутмаг байгааг судалгаа онцолж байна.
  • Эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд тусгай арга хэмжээ шаардлагатай

/2020.03.18, Улаанбаатар хот/

Монгол Улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66,11, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75,78 буюу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү нь 9,7 жил бусад дундаж наслалтын зөрүү хамгийн өндөр улсуудаас 12-рт, Ази, Номхон далайн бүсийн хувьд 2-рт жагсаж байгаа нийгмийн сөрөг үзүүлэлтийг цогцоор нь судалсны үндсэн дээр уг асуудлыг Засгийн Газрын бодлогын түвшинд авч үзэх нэгдсэн санал дүгнэлтэд хүрснээ Жендэрийн Үндэсний Хорооноос мэдэгдэж байна.

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Жендэрийн Эрх Тэгш Байдлыг Хангах Үндэсний Хөтөлбөр”-ийн хүрээнд Жендэрийн Үндэсний Хороо нь Үндэсний Статистикийн Хороотой хамтран “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү, түүнд нөлөөлөх хүчин зүйлс”-ийг тодруулах зорилготой томоохон хэмжээний суурь судалгааг 2019-2020 онуудад явуулж, нэгдсэн дүгнэлт бүхий тайланг танилцуулж байна. Судалгааны тоон үзүүлэлтийг Монгол Улсын 21 аймаг, Нийслэлийн 9-н дүүргийн 18-26 насны нийт 9356 эрэгтэй хүмүүсээс цуглуулсан бол чанарын судалгааг аймаг, дүүрэг бүрд 18-29 насны эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн бүлгийн ярилцлагаар явуулсан болно.

Суурь судалгааны голлох тоон дүнг дурдвал Монгол Улсын хэмжээнд дундаж наслалт 1992-2018 онуудад 70.2 болж 26 жилийн хугацаанд 7.4 жилээр нэмэгдсэн ба эрэгтэйчүүдийн дундаж наслалт энэхүү 26 жилийн хугацаанд 60.7-оос 66.1 болж 5.4 жилээр, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9-өөс 75.8 болж 10.9 жилээр нэмэгдсэн байна. Гэсэн хэдий ч эрэгтэй болон эмэгтэй хүн амын дундаж наслалтын зөрүү өндөр, эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 1,5 дахин их байна.

Эрэгтэйчүүдийн нийт нас баралтын 80 орчим хувийг халдварт бус өвчин эзэлж буй бөгөөд дөрвөн нас баралт тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай байна.

Бусад шалтгаанд

  • 28.7 хувь нь зүрх, судасны өвчнөөр,
  • 24.9 хувь нь хавдраар
  • 7.6 хувь нь зам тээврийн ослоор,
  • 5.0 хувь нь амиа хорлосон байна.

Нас баралтын шалтгааныг насны бүлгээр авч үзэхэд 15-44 насанд спиртийн хордлого, амиа хорлолт, мотоцикл, тээврийн ослоор, 45-с дээш насанд халдварт бус өвчний нас баралт зонхилж байгаа юм.

Судалгаа нь эрэгтэйчүүдийн дундаж наслалт нэмэгдэхгүй байгаа голлох шалтгаануудыг доорх байдлаар тодорхойлсон. Үүнд:

  • Эрэгтэйчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь зөв гэж мэддэг ч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах дадал хэвшил муу байна.

  • Эрэгтэйчүүд эмнэлэгт очоод үзүүлэх эрэгтэйчүүдэд зориулсан кабинет байдаггүй, хэнд үзүүлэхээ мэддэггүй.

  • Мөн уламжлалт зан үйлээр эрэгтэйчүүд гэр орноо авч явна, хүчтэй байна гэдэг шалтгаанаар нэрэлхүү, зангаасаа болоод эрүүл мэнддээ анхаарахгүй байна.

Монгол Улсад дундаж наслалтыг нэмэгдүүлэх, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг бууруулах чиглэлээр үндэсний хэмжээний 4 бодлого, 9 хөтөлбөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч яг дундаж наслалтын зөрүүтэй байдлыг багасгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөр дутмаг байна. Цаашид эдгээр хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайжруулах шаардлагатай гэж судлаач, мэргэжилтнүүд үзэж байна.

Энэхүү судалгааны үр дүнд тулгуурлан Жендэрийн Үндэсний Хороо нь Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулж “Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтыг зөрүүг багасгах талаар оновчтой үйл ажиллагааг богино хугацаанд авч хэрэгжүүлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө” -г Засгийн газрын хуралдаанаар батлуулж, улмаар уг асуудлыг бодлогын түвшинд анхаарч ажиллахаар төлөвлөж байна.


Сэтгэгдэл

Иргэн [59.153.113.117] 2020-03-19 23:20:15

Шулуухан хэлэхэд эрэгтэйчүүд нийгмийн бодлогын гадна үлдсэн гэж хэлэхээр баына. Өнөө цагт гэр бүлийн хүчирхийллийн хамгийн гол хохирогч нь эрэгтэычүүд гэхэд хилсдэхгүй.Жендэр ярьсан эмэгтэйчүүдийн байгууллагууд өнгөц талыг харж попроод байхаас биш гэр дотор юу болж байгааг судалдаггүй. Эмэгтэйчүүдийн үргэлжийн үг хэлээр доромжлох, хэрүүл хийх, хараах, загнах зэрэг сэтгэлзүй оюун санааны дарамт нь эрэгтэйчүүдийн нас баралтад шууд болоод шууд бусаар маш их нөлөөлж байна. Одоо цагийн монгол эмэгтэйчүүд хүмүүжил ёс суртахууны маш их доголдолтой болж. Эмэгтэйчүүдийн баыгуулагууд эмэгтэйчүүдэд чиглэсэн зөв арга хэмжээ авч хэрэгжүүлж, тэднийг хүмүүжүүлж, ёс зүйтэй болгох талаар ажиллах хэрэгтэй.

Зочин [202.179.31.98] 2020-03-19 20:32:38

Нүүдэлчин биш амьдралтай эрчүүд үйлчлүүлнэ асруулна гэсэн сонин бодлоо хаях хэрэгтэй. Түүний оронд гэр бүл хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцаад хамт ажлаа хуваагаад хийгээд явбал илүү ойр байж өөрсдөө жаргалтай байх болно. Тэгэхгүй бол ази эрчүүд нас явах тусам гэр бүлтэй хэр нь ганцаардалд илүү өртөнө. Эхнэртэйгээ тиймхэн харилцаатай бол бүр өнгөрнө.

Зочин [202.179.31.98] 2020-03-19 20:22:51

Шалтаг нь утгагүй юм. Хаана үзүүлэхээ мэдэхгүй байна гэж байхгүй. өрхөд л эхэлж үзүүлж хаана үзүүлэхээ заалгана. Мэдэхгүй ч хүн уншаад эсвэл асуугаад мэдэж болно. 2. Зүрх судасны өвчнөөс хоолоор хамгаалж болно. ӨӨх тостой хоол бэлэн бүтээгдэхүүн идэхгүй яваад байвал өндөр наслах боломжтой. Хавдрыг бол хүн яаж ч чадахгүй эмчид найдахаас өөр замгүй харин зүрх судас болон бусад өвчнөөс сэргийлж болно. Үүнийгээ мэдэхгүй мэдсэн ч дагахыг хүсдэггүй.

Зочин [64.119.26.198] 2020-03-19 19:06:41

Эрэгтэйчуудийн тэтгэврийн насыг 65 болгосон нь энэ нийгмийн стресстэй Монголд бутэхгуй ээ.ядаж ажлын байрны энэ хомсдолтой уед. Эрэгтэй хуйсийн боон бухимдал стресс уусгэж бн.

Зочин [59.153.115.10] 2020-03-19 18:46:35

Эрчүүд архи тамхи их хэрэглэнэ, ажил мөнгө байхгүйдээ их стресстэнэ үзүүлье гээд мөнгө олж чадкү хүмүүс эхнэрээсээ мөнгө гэж хэлэхээс нэрэлхэнэ биздэ. Мөн стресстэх юм бнаа бн нууц амраг нууц хүүхдээ зохицуулах гэж зовно. Ариун цэвэр муу сахина гээд арай л арчаагүй л дэ монгол эрчүүд

zochin [150.129.141.43] 2020-03-19 14:17:55

яг үнэндээ эрэгтэйчүүдийн дундаж наслалт заасан тооноос ч бага байгаа. Нас богино байгаа нь монгол эрчүүдийн буруу ч бна. Хамгийн их тамхи, архи хэрэглэдэг хүмүүс бол эрчүүд, үүн дээр нэрмээс болж байгаа зүйл бол МУын нийгмийн байдал мөн МУын төр хүмүүсээ хангалттай ажлын байраар хангаж, боломжийн цалин мөнгө өгч чаддаггүй байдал, монгол эрчүүдийн нэрэлхүү зан хоёр нийлэхээр стресст оруулж эрүүл мэндэд бас нөлөөлдөг. Энэ бүгд монгол эрчүүдийг богино наслахад нөлөөлж байгаа учраас эрчүүд өөрсдөө ч МУын төр ч анхаарлаа хандуулахгүй бол энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэдгийг мэдрэх хэрэгтэй бнаа..

зочин [202.179.24.212] 2020-03-19 13:50:38

Авто осол амиа хорлолт хоёрыг ойрын хугацаанд эрс бууруулах талаар дорвитой арга хэмжэн авах хэрэгтэй. Бас эрэгтэй хүүхдийн боловсролын асуудал байна.

Зочин [202.179.31.98] 2020-03-19 20:26:16

Тэр үнэн, амиа хорлолт үнэхээр харамсалтай байна. Тэгээд бас архи тамхиа болих хэрэгтэй.

MOGEUH [202.55.188.38] 2020-03-19 13:16:48

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Ө. Наранболд . [202.9.46.43] 2020-03-19 11:41:45

Эрэгтэйчүүдийн дундаж наслалт маш олон судлаачдын тогтоосноор 64 ,5 шүү дээ , 1, 6 худлаа нэмээд б.гааг бодоход хойшид хийх ажил нь ч үнэмшилгүй , , тодорхой төлөвлөсөн ч зүйлгүй б.гаа ажээ .Эрэгтэйчүүдийг 65 -д нь биш ядаж л 60 насанд нь тэтгэвэрт гаргачихвал хөдөлмөрийн нөхцөл муу , ажилгүйчүүд хэт олширсон үед зөв л юм сан.

Зочин [124.169.51.107] 2020-03-19 11:16:54

Emegtein nasiig boginosgood eregteig deeshluuleed oirtuulna gesen uguu

Иргэн [66.181.181.207] 2020-03-19 08:58:06

Биологийн цагийн жамыг өөрчлөх гээд байх хэрэггүй. Бүтэхгүй асуудлыг бүтэх юм шиг дайраад хэрэггүй.

Зочин [202.179.31.98] 2020-03-19 20:24:53

Өөрчилж болно. Эрэгтэйчүүд ялгаагүй уншиж судлаад учрыг нь мэдвэл өөрсдийгөө хамгаалж чадна. Хүнээр хоолоо аягалуулаад л өвчин хүрсэн ч хүнээр асруулна гээд ямбалаад өвчин хүрсэн ч өөх тосоо иднэ гээд зүтгээд байвал дунд насандаа л явах байх. Дадал зуршлаа өөрчлөх хэрэгтэй.

зочин [103.229.123.94] 2020-03-19 08:52:59

Жендер гэхээр албан тушаал л нэхнэ. Гарсан хүмүүс нь ажлаа хийж чадахгүй огцорно. Эхлээд эмэгтэйчүүдийг сайн бэлтгэх хэрэгтэй. Арга заль хэл амтай хүмүүс л их хуралд ихэнхи нь гарсан харагдах юм. Шинэ чадвартай ,тулхтай. хүмүүсийг дэвшүүл_.

Зочин [202.55.191.194] 2020-03-19 08:32:35

эмэгтэйчүүдийг өөрөөс нь дүү залуучуудтай гэрлүүл тэгвэл яг нэг цэг дээр үхцгээх байх

Зочин [202.131.239.170] 2020-03-20 02:58:10

хөгшин эмэгтэйтэй суухуу


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.