"Эсрэг тэсрэг байр суурь" Ерөнхийлөгчийн уриалгатай холбогдуулж хэн юу хэлэв?

Н.Саранчимэг / Улстөр

Монгол Улсын ерөнхийлөгчийн зүгээс коронавирусын дэгдэлт дэлхийн нийтийн хэмжээнд нэлээд нэмэгдэж байгаа учраас зургаан заалт бүхий уриалга гаргасан. Ерөнхийлөгчийн энэ уриалгатай холбогдуулан УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийлж байна.

image

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: УИХ-ын сонгуулийг хойшлуулж, төсвийг хэмнэх уриалга нь зарчмын хувьд зөв асуудал

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Монгол Улсын ерөнхийлөгчийн зүгээс үүссэн нөхцөл байдалтай уялдуулж, коронавирусын дэгдэлт дэлхийн нийтийн хэмжээнд нэлээд нэмэгдэж байгаа учраас зургаан заалт бүхий уриалга гаргасан байгаа.

Нэгдүгээрт төсвийн тодотгол хийх асуудлыг хөндсөн. Зарчмын хувьд зөв. УИХ-ын сонгуулийг хойшлуулж, төсвийг хэмнэх уриалга нь зарчмын хувьд зөв асуудал.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалахтай холбоотойгоор бид ийм шийдвэр гаргаж болно. Энэ бол цэвэр УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Сонгуулийн санал өгөх 2.1 сая гаруй иргэн байгаа. Тиймээс дахин дахин сонгууль хийж, өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд хөл хөдөлгөөнд оруулах шаардлагагүй. Ерөнхийлөгчийн уриалгыг УИХ-аар хэлэлцэж, онцгой нөхцлөөс хамаарсан шийдвэрийг гаргаж болно гэж бодож байна.

Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд ч холбогдох зохицуулалтыг хийсэн. Өнөөдөр зөвхөн Монгол Улс биш, дэлхий нийтэд 198 оронд энэ халдвар гараад байна. Цаашид цаг минутаар өөрчлөгдөж байгаа нөхцөл байдал хэрхэхийг мэдэхгүй учраас онцгой нөхцөл байдал тогтоож болно. Нөхцөл байдлыг ямар байхыг бид таашгүй. Сарын дараа, хоёр, гурван сарын дараа нөхцөл байдал ямар болохыг мэдэхгүй. Дэлхийн 76 улс оронд сонгуультай байсан ч эхнээсээ хойшлуулж байна. Тухайлбал, Англи, Франц орон нутгийн сонгуультай байсныгаа хойшлуулсан байгаа. ОХУ-оос дөрөвдүгээр сарын 22-нд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ард нийтээс санал асуулга авахаар төлөвлөж байсан. Харин энэ санал асуулгаа зургаадугаар сар хүртэл хойшлуулсан байна. Тэгэхээр нөхцөл байдалдаа үндэслэж л шийдвэрийг гаргаж болно. Энэ жил УИХ болон орон нутгийн сонгуультай. Сонгуулийн насны 2.1 сая иргэд сонгуульд оролцож санал өгөх бүрэн эрхтэй. Нөхцөл байдал дордвол дахин дахин сонгууль хийж, иргэдийг сонгуульд оролцуулж, олон хүнийг цуглуулах шаардлагагүй.

Нөхцөл байдал сайжирч, өвчний дэгдэлт буурвал аравдугаар сард болох орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай нэгтгэж хийх боломжтой. Өвчлөл буурсаны дараа УИХ болон орон нутгийн сонгуулийг хамт хийх боломжтой.

image

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Зургаадугаар сарын 24-нд болохоор товлогдсон сонгуулийг УИХ хуралдаж, хойшлуулах уриалгыг Шинэ нам дэмжиж байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Коронавирустэй холбоотойгоор дэлхийн улс орны авч байгаа арга хэмжээг бид эхлээд харах шаардлагатай. Олимпийн наадам хойшиллоо, Европ тив хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээ ч хойшлуулсан. Зарим улс орон эдийн засгийн тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай болсон талаар ярьж, коронавирусын тархалтаас улс орноо аврахын тулд цэргийн эдийн засгийн тогтолцоо руу орж байгаагаа зарлаж байна. Шинэ нам, шинэ эвслийн зүгээс улс орны эдийн засаг хүндэрч байгаатай холбогдуулан шинэ намын зөвлөлөөс Засгийн газар болон УИХ –ын даргад удаа дараа шаардлага хүргүүлсэн. Эдийн засгийг аврах, аж ахуйн нэгжүүдээ дампуурлаас аврах, иргэдээ дэмжиж эдийн засгийн зохистой зүйлийг батлан гаргах хэрэгтэй гэдэг шаардлагыг хүргүүлээд сар гаруй болж байна. Өнөөдрийг хүртэл Улсын Онцгой комисс нөхцөл байдлыг удирдаж явлаа. Гэхдээ Монгол Улсын эдийн засгийг аврах цогц бодлогыг Засгийн газар гаргахгүй удлаа гэж харж байна.

Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийг хойшлуулах уриалга гаргасан. УИХ хуралдаж ерөнхийлөгчийн гаргасан зургаан асуудлыг хэлэлцэх ёстой. Хамгийн чухал асуудал бол зургаадугаар сарын 24-нд болох сонгуулийг хойшлуулах шаардлагатай.

Өнөөдөр сонгуулийн хуулиар улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж бага болон төв зөвлөлөө хуралдуулах шаардлагатай байсан. Харин бүх хурал цахим хэлбэрээр явсан байгаа. Сонгууль дөхөж байгаа учраас улс төрийн намууд болон нэр дэвшигчид иргэд хөдөлмөрчидтэй уулзаж мөрийн хөтөлбрөө танилцуулах шаардлагатай байгаа боловч Коронавирусын халдвар гарсантай холбоотой намууд иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах боломжгүй болсон. Иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулахгүйгээр сонгууль явуулдаг нэг ч улс орон байхгүй. Дэлхийн улс орнууд сонгууль битгий хэл Олимпийг хойшлуулж байна. Тиймээс УИХ хуралдаж, зургаадугаар сарын 24-нд болохоор товлогдсон сонгуулийг хойшлуулах нь зүйтэй гэдэг уриалгыг Шинэ нам дэмжиж байгаагаа албан ёсоор илэрхийлж байна. Ерөнхийлөгч ямар ч асуудлаар санал гаргах эрхтэй. Ерөнхийлөгч гаргасан болон улс төрийн намын гаргасан саналыг УИХ буюу олонхын бүлэг хэлэлцэж яаралтай шийдвэрүүдийг гаргах шаардлагатай байна.

Дэлхийн улс орны эмч нар уйлж байна. Өдрөөс өдөрт нөхцөл байдал хүндэрч байна. Монгол Улсад гаднаас ирсэн онгоц бүрээс коронавирус илэрч байна. Ийм онцгой нөхцөл байдлын үед онцгой арга хэмжээ авах ёстой. Хэвийн горимоор байж болохгүй. Онцгой байдлын үед улс төрийн амьдрал хэвийн горимоор явах ямар ч бололцоогүй. УИХ, Засгийн газар эдийн засгийн онцгой горим руу оруулах ёстой. Сонгуулийг хойшуулах эрх УИХ-д байгаа.

image

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Сонгууль хойшлуулж болохгүй. Харин ч сонгуулийг урагшлуулах ёстой

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монголд Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг үзсэн. Түүн дээр гурван зүйл хэлж байна лээ. Нэгд, төсвөө тодотгоод, сонгуульд гарах зардлыг коронавирусын эсрэг авах арга хэмжээнд зарцуул гэж байна. Хоёрт, удирдлагыг гартаа авмаар байна гэж байна. Гуравт, Сонгуулийг хойшлуул гэсэн байна. Зургаан зүйлээс би гурвыг нь өөрийнхөөрөө ингэж ойлгосон. Нэгдүгээрт, Сонгууль хойшлуулж болохгүй. Энэ бол маш буруу. Харин ч сонгуулийг урагшлуулах ёстой. Өнөөдөр тэртэй тэргүй, сонгууль болоод ард түмэн сонголтоо хийгээд шинэ парламентаас маш их юм хүлээж байгаа. Шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу, шинэ Засгийн газраас шинэ төсөв төлөвлөгөө хүсч байна. Ялангуяа НӨТ-ыг гурван хувь болгооч гэдэг хууль маань ард түмний дэмжлэгийг маш ихээр авч байгаа. Жишээлбэл, зээлийн хүүг царцаах ёстой, зээл хойшлох ёстой гэдгийг ард түмэн зөвшөөрч байгаа. Үүнийг энэ Засгийн газар огт хийхгүй байгаа юм. Хойшлохоороо бүр хийхгүй гэсэн үг. Тэгэхээр юм хийхгүй УИХ, Засгийн газрыг удаан байлгах нь буруу. Хоёрдугаарт, төсөв тодотгох гэдэг дээр би санал нэг байгаа. Тэгэхдээ сонгуулийн төсөв чинь 20 тэрбум. Төр юм чинь мэдээж, сонгуульд төсөв гаргалгүй яахав. Төсөв тодотгохын тулд Хууль зүйн яам болон Сангийн яамны засвар, БСШУСЯ-ны худалдан авалт, ЭМЯ-ны худалдан авалтуудаа төсөвт тодотгож, хэмнэлт хийгээч гэвэл би ойлгоно. Түүнээс биш сонгуулийн төсвийг болиулаач гэдэг нь юу гэсэн үг вэ. Хэзээ ч сонгууль хийхгүй гэсэн үг үү. Хойшилсон ч гэсэн нэг өдөр сонгууль хийж таарна. Энэ 20 тэрбум гэдэг чинь санаанаасаа зохиосон тоо биш. Тэнд ажиллах төрийн албан хаагчдын цалин. Нэр дэвшигчдээс гаргах мөнгө бол хувь хүний өөрсдийн мөнгө. Тэр мөнгөө аваад хүмүүс нэр дэвшээд гарахын тулд бас хувь хүмүүст хөрөнгө оруулалт хийнэ. Штабтаа ажиллуулж байна, намдаа тусалж байна гэдэг хөрөнгө оруулалт. Тэр мөнгийг хэмнэх боломжгүй. Тиймээс зөвхөн тэр 20 тэрбумын тухай ярьж байгаа бол болохгүй. Төсөв тодотгоно гэж хэлээд харин эсрэгээрээ тэвчиж болох зардлуудыг орхигдуулах вий. Тухайлбал, Цэцэрлэгийн багш нарт нөөтбүүк авч өгөхөө түр хойшлуулчихаач гэж хэлээд байгаа шүү дээ. Сонгууль ингэж хойшлуулах нь манай Ерөнхийлөгчид л ашигтай. Өөр хэнд ч ашиггүй. Энэ У.Хүрэлсүх өөрийнх нь гарын сайд, гарынх нь 65 ахиж олдохгүй шүү дээ. Дараачийн парламентаар ийм 65 гарна гэдгийг хэн хэлээд байгаа юм бэ. Эд нар ялна гэдгийг хэн тогтоогоод байгаа юм бэ. Би ард түмний дунд явдаг хүн. Өнөөдөр над руу иргэд сонгогчид ярьж байна, хэлж байна. Энэ “Мөрөөдлийн жагсаалт”-ыг нь хараад биднийг доромжиллоо гээд уурлаж байгаагаа хэлж байна. Энэ 65 үхээнц, 49-үүлээ ЖДҮ-дчихсэн, концессдчихсон нөхдүүдээ яагаад хойшлуулья гээд байгаа юм бэ. Наад Ерөнхийлөгчийнхөө утсыг өгөөч гэж байна. Үндсэн Хууль байгаа бол төр байна. Төр байвал УИХ байна. УИХ хуралдлаа, хурдан шийдвэр гаргаад цаашаа явах ёстой болохоос биш, хойш сууж болохгүй. Үнэхээр COVID нь 10 байснаа 20 болдог ч юм уу, ингэж тархвал ард түмэнгүй сонгууль гэж юу байхав дээ. Ард түмнийхээ эрүүл мэндийг бодоод ээлжит сонгуулиа хойшлуулья гэвэл энэ хүндэтгэн үзэх шалтгаан мөн. Өнөөдөр 11 боллоо гэж байна. Энэ тоо өсч магадгүй. Яагаад гэвэл өвчтэй хүмүүсийг эрүүл хүмүүстэй хамт нэг дор авчирсан учраас юу ч тусч магадгүй. Ерөнхийлөгчийн зүгээс манайд удаа дараалан COVID гарлаа, хүмүүс халдвар авч байна, хөл хориог чангатгах боллоо, тиймээс Сонгуулийг хойшлуулъя гэсэн уриалга гаргаж болно.

Гамшгийн тухай хуулиар нийтийг хамарсан өвчин зовлон, дайн байлдаан юм уу, сонгууль явуулах нөхцөл бүрдээгүй тохиолдолд сонгууль хойшилно. Сонгууль явуулах нөхцөл бүрдээгүй нь тогтоогдсон бол шүү дээ. Монголд өнөөдөр Онц байдал зарлаагүй байгаа. Онц байдлыг зөвхөн УИХ зарладаг. Монгол Улсын Ерөнхийлөгч үнэхээр байдал тийм хүнд байгаа гэж үзсэн бол Онц байдал зарлах тогтоолоо өргөн бариад УИХ-аар хэлэлцүүлж болно. Тиймээс Ерөнхийлөгч бүх юмыг хууль зүйн үндэслэлтэй, дүрэм журмаар нь хийх ёстой. Би үүнийг хариуцлагатайгаар хэлж байна. Миний зүгээс сонгуулийг хойшлуулахыг зөвшөөрөхгүй. Ичихгүйгээр, хурдан ард түмнээрээ дүнгээ тавиулцгаая. Юм хийсэн бол тайлангаа тавъя. Хийгээгүй бол бүгдээрээ хөөгдөөд явъя гэсэн саналтай байна.

image

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Энэ туйлын хариуцлагагүй уриалга болжээ

Төгсгөлд нь УИХ-ын гишүүдийг эсрэг тэсрэг байр сууриа илэрхийлэхэд хүргэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ард түмэндээ хандсан уриалгаас товчлон хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд улс нийтээрээ гарцаагүй нүүрлэн ирсэн даяар хямралд бэлтгэж, түүнийг даван туулах цогц арга хэмжээг яаралтай төлөвлөж, хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй хэмээн үзэж энэ уриалгыг гаргаж байна.

image

Нэн түрүүнд дараах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна:

Нэг. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах.

Хоёр. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх.

Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах.

Дөрөв. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.

Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах.

Зургаа. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм.

Би ард түмнээ хямралаар айлгаж байгаа юм биш. Харин гарцаагүй нүүрлэн ирсэн аюулыг сөрөн зогсох, хохирол багатай даван туулах тухай бодит үнэнийг л ярьж байна. Хямралыг даван туулах тухай эл асуудлыг ойрын хугацаанд УИХ, Засгийн Газар, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр ярьж шийдэж болно, тэгэх ч байх. Гэхдээ ийм том, ноцтой асуудлыг ард түмэндээ дуулгахгүй хийх нь тун зохисгүй явдал гэж үзсэний учир энэ уриалгыг гаргаж байна.

Бид бүхэн хамтдаа хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна!

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг” гэжээ.

Н.Саранчимэг


Сэтгэгдэл

bcryhphshu [185.220.101.203] 2020-07-22 19:04:30

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

igsxmtrktm [185.220.101.203] 2020-07-22 19:04:29

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

ZAP [134.122.22.13] 2020-03-29 14:41:55

ZAP [134.122.22.13] 2020-03-29 14:41:54

зочин [202.9.40.180] 2020-03-28 04:27:35

Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжмж байна. Батзандан минь хойшлуулах санал дээрээ бат зогсоорой. МАХН, АН намын 3-5 сая төгрөгийн цалин, бүх нийтийг орон сууцтай болох, тэтгэврийг 1.5 сая болгох амлалтууд 4 жилийн дотор биелэхгүй худал амлалт. Тэтгэвэр чинь нийгэмд юу хийсэн ямар шимтгэл төлсөн гэдгээрээ хэмжигддэг болохоос бага хөдөлмөрлөсөн хүмүүст нийгмээс өгдөг халамж биш Хүрэлсүхээ Хүрэлбаатарыг дараачийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй шүү Хотгор шанага гээд том хэрэг түүнд байгаа

Gombo [98.204.176.20] 2020-03-28 00:08:48

Hoishluulah n zov.zasag soligdood ahiad boon budlian bno.hurelsuh n shiideed duusgasan n deer

ЗОЧИН [103.57.95.129] 2020-03-27 22:58:24

ЕР-Ч 1. ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ СОНГУУЛИЙН /20 ТЭРБУМ ₮/, БУСАД ТЭВЧИХ ЗАРДЛЫГ КОРОНОВИРУСТЭЙ ТЭМЦЭХЭД ЗАРАХ 2. СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХ 3. ТӨРИЙН УДИРДЛАГЫГ ТӨВЛӨРҮҮЛЭХ /ЕР-Ч ГАРТАА АВАХ ГЭСЭН ҮГҮҮ/ ГЭЖЭЭ, 3 САРЫН ДАРАА БОЛОХ СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ, ТЭР ҮЕД ВИРУСЫН АЮУЛ ДУУСАХ ШАТАНДАА ОРНО ГЭЖ ДЭЛХИЙ ҮЗЭЖ БУЙ, ТӨСӨВ ТОДОТГОХГҮЙГЭЭР ЕС-ЫН АВАХ АРГА ХЭМЖЭЭГЭЭ ЗАРЛАЧИХЛАА, ЭНЭ ЗАРДЛЫН ДЭРГЭД 20 ТЭРБУМ ЮУ Ч БИШ, ИЙМД ТӨСӨВ ТОДОТГОХ ШААРДЛАГАГҮЙ, ОДООГИЙН УИХ, ЗГ-ЫН ГИШҮҮД, ТОМ ДАРГА НАРТ ТӨСВӨӨС МӨНГӨ ХУЛГАЙЛАХ БОЛОМЖИЙГ УРТАСГАЖ БОЛОХГҮЙ,ТЭД ХУЛГАЙЛЖ ХАНАСАН,ХАРИН Ч ЭДНҮҮСЭЭС АЛЬ БОЛОХ ХУРДАН САЛМААР БНА Ш ДЭЭ, ТӨРИЙН УДИРДЛАГЫГ ТӨВЛӨРҮҮЛНЭ ГЭЖ ЮУГ ХЭЛЭЭД БУЙ НЬ ОЙЛГОМЖГҮЙ БНА, ЕР-Н ЗАСАГЛАЛТАЙ УЛС ШИГ БОЛЖ ЕР-Ч БҮХ АСУУДЛЫГ ШИЙДДЭГ БОЛНО ГЭВЭЛ ҮХ ЗӨРЧИНӨ,

Иргэн [95.45.30.110] 2020-03-27 15:55:00

Үндэстэний аюулгүй байдал эрүүл мэнд номер 1-т тавьж байгаа улс төрчиддөө баярлаж байна. Сонгууль хойшилох ёстой, эрүүл мэнд эдийн засагаа эхлээд аварцгаая Монголчуудаа! Дараа жил эрүүл айдасгүй сонгуулиа өгцгөөе

Иргэн [95.45.30.110] 2020-03-27 15:43:20

Энүүгээр хойшлуулаад хэрэггүй гэсэн малууд сандал суудлын төлөө юу ч хийхээс сийхгүйнээ. Ойрий 18 сар дэлхийн бүх арга хэмжээ цуцлагдаад байна, эрт арга авсан Ерөнхийлөгчдөө баярла! Хэрвээ сонгууль хийвэл маш их зардал гарна, хөл хорио алдагдана өвчин дэгдэх аюултай гэж анхаарч болгоомжилох хэрэгтэй эрүүл мэнд хамгийн түрүүнд яригдах ёстой цаг үе!

sanal [202.179.24.68] 2020-03-27 14:13:15

Eronxiilogchiin zasaglal Battulgiig baixad bolbol 1 xonood Orsiin kolloni bolno naadax chini xadamdaa uilchlex geed uxej bna. Tosob totodgoxoos iluutei ooriigoo todotgox xeregtei Tomor zamiin 280 000$ Zuun ayan Shandiin tomor zomiig boliulj mongoig ni onts baidd xereex Tosob todotgox shaardlaggui barilga barixad xichneen olon xuniig ajliin bairaar xangdag barilgachid, naimaachid, teeberchid, mexanikjuulagchid, ene bugdiin ar ger tejeegdej baidagiig oilgox xeregtei Jenko,AN-iin E2 salfaa doloogch Odontuya, Narantuya nar

Зочин [122.201.21.221] 2020-03-27 13:09:10

17 chingeleg spirt bish, harin hentii nutgiin huu HIRELSUH yvaarai

Товуу [64.119.24.241] 2020-03-27 12:05:16

Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайддаа маш их баярлаж байна аа.Ямар азаар Хүрэлсүх гэдэг Ерөнхий сайд бидэнд заяав аа.Хэрэв Н.Алтанхуяг,Сайханбилэг шиг Еоөнхий сайданцар яг энэ үед байсан бол монгол баларах байлаа.Монголчууд бас их азтай хүмүүс шүү.Хүрэлсүх Ерөнхий сайд маш шийдмэг,зоримог ажилладаг хүн биднийг удирдаж байгаад маш итгэл төгс байгаа юм шүү.Монголчуудаа та бид хэн ямар хүн бэ гэдгийг таньж мэддэг ухаант монгол шүү.

зочин [66.181.161.114] 2020-03-27 15:06:31

хуц хадгаламж банкны 14 тэрбумаас угаадас долоосон новшоо

зочин [66.181.161.114] 2020-03-27 15:06:08

хуц хадгаламж банкны 14 тэрбумаас угаадас долоосон новшоо

Зочин [202.21.109.118] 2020-03-27 14:38:29

БААСАНХҮҮГ ДАХИЖ СОНГОХГҮЙ ШҮҮ. ТЭР ЮУ ХИЙСЭН БОЛООД ОЛОН ЮМ ................. ААД БАЙГАА ЮМ БОЛДОО. НАМ Ч БАЙХГҮЙ. ХЭНТЭЙ Ч ТААРАХГҮЙ ХАЧИН ЮМ.

Зочин [202.21.109.118] 2020-03-27 13:55:16

дахин дахин алга ташиж байна. дахин дахин шүү

Зочин [66.181.187.201] 2020-03-27 08:52:38

Сонгууль хойшлуулаад яах юм ажил цалгардахын нэмэр

Зочин [202.131.227.30] 2020-03-27 08:44:18

Цагийн юм цагтаа л байвал зөв Өвөл нь өвлөөрөө зун нь зунаараа Сонгууль товлосон цагтаа болсон нь зөвөө

Зочин [43.242.243.11] 2020-03-27 08:07:49

Хойшлуулж болохгүй Улсын их луйварчдаас хурдан салж нэг өдрийн өмнө ч гэсэн шийтгэх хэрэгьэй

Зочин [202.21.109.118] 2020-03-27 14:02:11

луйварчдаас салах гэж Оюунбаатар, хүрэлсүх гээд сөрөг хүмүүст хэлүүлэн хэлүүлэн ажилцгааж л байна. талархая зүгээр л. Хөмрөөд хаячихсан шүүдээ ер нь. Хүрэлсүх нарт нэг удаагийн 4 жил ч хүрэлцэхгүй. эерэг хүмүүсээр багаа зузаатгах хэрэгтэй. ХУУЧИН ЗАСГИЙН ҮЕД АЖИЛЛАЖ БАЙСАН ЛАГ ЛАГ НӨХДҮҮД ОДОО Ч ЧАДАОТАЙ ХЭВЭЭРЭЙ БАЙНА БИЛЭЭ. жшб. Содном гуай байна. Бямбасүрэн гуай ч дэмүү биздээ

цэцэг [103.57.92.144] 2020-03-27 07:19:37

дотоодын үйлдвэрлэгчидээ дэмжих зорилгоор ард түмэндээ нэг удаа 1 сая төгөрөг өг эсвэл хоёр хуваагаад өг .энэ мөнгө гадагшаа гарахгүй буцаад монгол улсын үндсэн хөрөнгө болоод эргэлдэнэ ард түмэн мөнгөгүй байхад үндэсний үйлдвэрлэл ,аж ахуйн нэгж хэвийн ажилаж чадахгүй ард иргэд худалдан авах чадавртай байх нь нэн чухал .гэтэл яг одоо ард түмэн ядуу байна. ядуу байдал өвчин тархалтыг нэмэгдүүлэх магадлал өндөр .ядаж угааж арчих ахуйн хэрэглэлээ мөнгөгүйгээс болоод авч чадахгүйд хүрнэ .сонгууль энэ тэр бол одоо ярьдаг асуудал биш сонгуулийн янз бүрийн сургталчилгаа хийхийг бүр мөсөн хорих шийдвэр гарга! онцгой байдалын хуулиар бол сонгуулийн элдэв сурталчилгаа хийх ёсгүй шүү дээ . тэгээд ч ард иргэдийн тогтвортой байдалд сөрөгөөр нөлөөлөнө .

Hutguur [202.9.46.9] 2020-03-27 05:56:35

Songuul hiih zardlaa jenkod vgvvd zurgiig ni jaazlaad mvrgej suuya hvvrhii minihvrvnge nichamlagdaad untaj ch chadahgvi zobj baigaabaih tvmvr zam taban tolgoin ordoo vgchihbel yasan yumbe

зочин [122.201.19.99] 2020-03-27 05:44:35

Пиздакуудаа сонгууль болдог цагтаал болноо Одоогийн 76-лаларыг хархаас дургүй хүрч бна Поп сүхээ хурдан зайлаач

Зочин [202.21.109.118] 2020-03-27 14:04:52

ийм газар ийм юм ярдаггүй юм. чи хэлэх гэснээ өөрөө ямар ч хүчгүй болголоо доо. малчишка

Зочин [192.82.65.90] 2020-03-27 05:26:02

манайд дөрвөн жил болоод л 76 тэрбумтан гарч ирэх юм. Харин дийлэнхийн амьдрал улам л дордсоор бна. 10 жилийн өмнө цалингаасаа хэдэн төгрөг үлдээгээд бдаг бсан юм. Гэтэл өнөөдөр цалингаас цалингийн хооронд хүрэхээ бгаад зээл авч, дээрээс нь ломбардаж бж арай гэж нэг юм хүргэж бна. Миний амьдралыг нэг балай шуналтай нөхөр- шимэгч хорхой сорж баяжаад бхад би баярлаад л, нөгөөхөө дахин УИХ сонгоод л бх уу. Дараагийн 4 жилдээ намайг улам ядуу болгоод өгөөч гэж би өөрөө гуйгаад ч бгаа юм шиг санагдаад бх юм. Энэ үндсэн хууль, сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүй бол амьдрал хэзээ ч өөрчлөгдөхгүй нь.

Зочин [202.21.109.118] 2020-03-27 14:09:54

тэр харин үнэн шүү. Гэхдээ дээр хэлсэн шиг Сайханбилэг гэх мэтүүд байсан бол хаашаа харж үхнэ ээ. сувгаа солиорой зүгээр л сувгаа солиорой. БАС дээр нь ааваа ээжээ би л чухам авлага аваагүй шүү гээд уйлна. яана аа яана аа.

УРАМШУУЛАЛ [202.126.89.62] 2020-03-27 05:13:06

Сонгуулийг хойшлуулахгүй саналтай хүмүүсийг Итали, Испани, Иранаар аялуулна. МОНКОРОН ххк

Зочин [202.21.109.118] 2020-03-27 14:41:31

АРХИ МӨНГӨ ТАРААХГҮЙ ХАРИН САЙХАН СОНГУУЛ БОЛНО.

Малчин [202.21.127.161] 2020-03-27 05:01:22

Харин ч төсвийн мөнгөө хэмнээд сурталчилгаа багатай сонгуулийг цагт нь хийх хэрэгтэй

Зочин [66.181.161.23] 2020-03-27 04:55:02

Сонгууль явуулах цаг биш. Амьд үлдэх аргаа зөв сонгох цаг. КароноТэр их хөгжилтэй АНУ д яаж хурдацтай тархаж байна. Манайд ингэвэл сарын дотор шувтарна шүү

Zochin [202.131.243.118] 2020-03-27 04:52:29

Сангийн сайд Хүрэлбаатар оновчтой зөв хэлсэн байна, дэмжиж байна.

Зочин [202.126.89.185] 2020-03-27 17:37:43

Demjij baina

Зочин [202.21.109.118] 2020-03-27 14:42:10

БОЛОВСРОЛГҮЙ

Зочин [66.181.161.23] 2020-03-27 04:42:57

Маш их мөнгөтэй дэлхийн ОЛИМП өвчнөөс айж хойшлогдож байхад МОНГОЛЫН сонгууль юу нь чухал юм. Ард түмэн чинь Амьд байх нь чухал байна. Энэ засаг ажлаа чамбай хийж байгаа болохоор кароног газар авахуулахгүй сэргийлж байна. Хамгийн өндөр эрсдэл дунд бид тэсээд л байна. Гаднаас ИРГЭДЭЭ авах процес сайн бна. Иргэн хүн өөрөөл хичээх үлдээд бна монголчууд минь хичээгээч дээ.

Зочин [202.21.109.118] 2020-03-27 14:14:11

Монгол ухаан гэж энэ буюу. танд баярлалаа. ЭРҮҮЛ СЭТГЭЖ ХИЙЖ БАЙГАА НЭГНЭЭ ДЭМЖИХ НЬ ЗЭВ. САЙН АЖИЛЛАЖ БАЙГААД НЬ АТААРХАГЧИД ХЭРВЭЭ БАЙВАЛ НАМТАЙ ЮУТАЙГАА ЗАЙЛ АА. ЗАЙЛ

Зочин [64.119.20.200] 2020-03-27 04:36:40

Songuuli hezee ch bitgii hii. Eniigeeree olon jil yavya

Зочин [66.181.161.23] 2020-03-27 04:34:01

Сонгуулийг хойшлуулах нь зөв. Өвчний эсрэг тэмцэж байгаа энэ тактик энэ бүрэлдэхүүн хангалт, эд материал, хамгаалалтыг хөндөж өөрчилж болохгүй. Эцэст нь өвчин ихээр тархаж, эргээд хариуцах эзэнгүй болно. Сандал ширээ булаацалдан. Дайны хажуугаар дажин болох нь ойлгомжтой. Үхэхээ мэдэхгүй албан тушаал хөөцөлдөнө. МАН ялах нь ойлгомжтой. Гаднаас ИРГЭДЭЭ авна. Тэд МАН намд санал өгнө. Сонгуулиа хойшлуулж. Тэртэй тэргүй МАН ялах байх даа

Зочин [202.21.109.118] 2020-03-27 14:23:27

ЯЛАХ БАЙХ ЮМ БАЙХГҮЙ ЯЛНА. ШИНЭ ШУДРАГА МУДРАГА БУСАД НЬ ЯРШИГЛ БАЙНА. МЭДЭХГҮЙ Л ЮМ БАЙНА. МАН МАХН ТАЙГАА НЭГДЧИХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙГАА ЮМ ДАА.

Зочин [202.21.109.118] 2020-03-27 14:21:06

САНАЛ НЭГ БАЙНА. АН НАМД ЭРДЭНЭТ СААЛИЙН ҮНЭЭГЭЭ БҮРМӨСӨН ТАВИАД ТУУЧИХ ГЭЭГҮЙ Л БОЛ МАН - Д САНАЛАА ӨГНӨ ШҮҮДЭЭ. БАТАЛГААЖУУЛЖ АВАХ ХЭРЭГТЭЙ. ХАМГИЙН ГОЛ НЬ АРХИ, МӨНГӨНД Л ХУУРТАГДАЖ БОЛОХГҮЙ ЮМ. ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН ИХ ХҮССЭН ХҮНД АЛБАН ТУШААЛ БҮҮ ӨГ ГЭСЭН БАЙДАГ. ХАМГИЙН ТЭНЭГ ХҮНД ТЭР ХЭРЭГТЭЙ. ЗҮГЭЭР Л МӨРӨӨРӨӨ АМЬДРАХ Л ЖАРГАЛ БАЙДАГ БОЛОЙ. ГЭХДЭЭ ХҮРЭЛСҮХ НАРЫН ХҮМҮҮС АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ЯВАА ШҮҮ ДЭЭ. ИЙМ Л 2 ЯЛГАА БИЙ ДЭЭ

Зочин [202.9.46.97] 2020-03-27 04:17:08

ERENHIILEGHIIG DEMJIJ BAINA SONGUULYG HOISHLLUULAAD TOSOVT TODOTGOL HII

Зочин [64.119.20.200] 2020-03-27 04:37:58

Songuuli hend heregtei yum. Eniigeeree amidartsgaay

Зочин [202.21.127.170] 2020-03-27 04:05:46

Сонгууль явдгаараа явна гэж бодъё. Дараагаас нь шудрага биш болсон, тэгсэн ингэсэн гээд баахан синсаци дэгдээгээд, бас халаа сэлгээгээ хийгээд, тамга тэмдгээ булаацалдаад, ууж идэснээ нуух гээд, илчилж байна гээд баахан шүүх болоод л ажил хийх хүн ховордоод, хүмүүсийн анхаарал сулраад нөгөө өвчний тархалт бүр ихсэнэ. Дээр нь одооны байгуулагдсан ажлаа овоо хийж байгаа комиссууд намын харъяалаар өөрчлөгдөөд бас шинэ хүмүүс өөр аргаар яваад бүр л сонин юм болоно энэ бүгдийг хараад л ийм шийдвэрт хүрсэн байлгүй. Хүмүүсийг хөдөлгөөн байгатай тайван байлгаж, өвчний хүрээг хумих гээ байхад зарим нь ард түмнээ аюулт өвчнөөс хамгаалах нь гол биш аль болох бужигнуулж, хөдөлгөөнд оруулах гээд байгаа юм биш үү. Энэ хүмүүст сандал ширээ, эрх мэдэл л харагдаж байгаа юм шиг. Үүүнийг өргөн утгаар нь ойлговол их юм гарна шүү. Зарим нь ард түмний эрүүл мэндийн төлөө цугларсан хандивийн мөнгийг нь бушуухан өөр зарчмаар зарах гээд их л юм гарах байх. Энэ комиссийг өөрчилж болохгүй л баймаар юм даа.

Зочин [83.20.243.139] 2020-03-27 04:02:19

Songuuliig hiih heregtei tsahimaar uund neg ikh sanaa zovoltgui ene heden hulgaich naraas salya mon ene hulgaich batulgaas yaaraltai ogcruulah shaardlaga garz bn

Зочин [202.21.109.134] 2020-03-27 03:40:27

hurelbaatar hezeenees mongoliig huuliig deedelgeg bolov?

Зочин [202.55.188.85] 2020-03-27 05:40:17

тэнэгүүд нь сонгуульд дурлаад бна. юунд нөгөө мөнгөө цөлмөх гэж.

иргэн [103.10.23.89] 2020-03-27 03:37:13

Ямарч сонгуулын суртчилгаа хэрэгүй Ард иргэд одоо дотроо сонголтоон хийсэн байгаа Худлаа үг мөнгө төгрөгөөр болон албан тушаал амлах хахууль өгөх авах аргаар ард иргэдийн толгойг иргүүлэх хэрэгүй Зүгээр л сонгуулаан хийх цагт нь цахимаар хийчих хяналтаан сайн тавь

Зочин [66.181.187.113] 2020-03-27 03:28:24

сонгуулиа хойшлуулах хэрэгтэй бүр нэг жилээр хойшлууля ,,,наана нь үндсэн хуулийн шинэ заалтуудаа хэрэгжүүлье,энэ ҮНДСЭН ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭСЭН баталсан энэ парламент ,засгийн газар,ерөнхийлөгч НАР хэрэгжүүлж үнсэн хуулийн шинэчлэлийн жишгийг тогтоогоод дараа нь СОНГУУЛИА ЯВУУЛЬЯ,

Зочин [64.119.20.200] 2020-03-27 04:39:34

Hoishlohgui ee. Songuuliar yadiin

Иргэн [150.129.143.12] 2020-03-27 03:10:50

Энэ батзандан попоос гадна бас их пялдага новш юмаа!!!!!!

Зочин [202.21.109.118] 2020-03-27 14:26:51

ЗӨВ БАЙНА АА ХӨӨ. САНАЛ НЭГ БАЙНА. ПЯЛДАГА УУД БАЙЖ Л БАЙДАГ ЮМ. ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ. ДУНД ЧӨМӨГ СҮҮЖЭЭ ГОЛДОГГҮЙ ГЭДЭГ ТЭР БАЙХГҮЙ ЮУ:

зочин [202.9.40.79] 2020-03-27 03:06:13

Ерөнхийлөгчийн уриалга зөв шүү. Амьд байвал олон сонгуульд ялна шүү Сонгуулийн сурталчилгааг өргөнөөр хийх болмжгүй, мөнгөө эрүүл мэнддээ зориулах цаг үе ирсэн байна. Вирусын аюулгүй болсон үедээ сонгуулиа хийе.

иргэн [122.201.31.129] 2020-03-27 03:05:56

СОНГОСОН СОНГООГҮЙ МАН ОЛОНХ БОЛНО. ИЙМ ОЛОН АРГА МЭХ ТЭДЭНД БАЙГАА.

ЗОЧИН [66.181.180.23] 2020-03-27 03:22:48

ХОЙШЛУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ МАН ОЛОНХИ БОЛНО АН ОЛОНХИ БОЛВОЛ ЭРДЭНЭТИЙН 49 ЭХГҮҮЛЭЖ АЛДАНА ЭЛБЭГДОРЖТОН ТҮҮНИЙ ХАМСААТАН АВИЛГАЧ НАР ДУТУУГАА ГҮЙЦЭЭЖ ТУЙЛДУУЛНА АМЬДРАЛ УРДЫН АДИЛ ДОРОЙТОХ БОЛУУ ДАА

БИ [183.81.171.2] 2020-03-27 03:05:02

ХҮРЭЛБААТАР МЭТИЙН МОНГОЛЫН ДАЙСАНУУДААС САЛАХ ЦАГ АЙСУ БАЙНА ДАА .ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ДЭМЖИНЭЭ МАНЫ МАЛАНЦАРУУД УХААРЧ ОЙЛГОХГҮЙ ДЭЭ МӨНГӨ ЭРХ МЭДЭЛ Л БОДОЖ МӨРӨӨДӨЖ БАЙГАА ТЭДЭНД ЭНЭ УЛСЫН ХУВЬ ЗАЯА ХАМААГҮЙ

Зочин [202.21.109.118] 2020-03-27 14:49:41

ХАРИН Ч ХАМААТАЙ БОЛООД ТЭД АЖИЛЛАЖ БАЙГАА ЮМ. ЧИ ОРИЛООД Ч ХЭРЭГГҮЙ. ЦААДУУЛ ЧИНЬ ДАХИАД ЯЛНА . ТА НАРТ ЯЛАГДАЖ БАЙВАЛ ГОНЖИЙН ЖОО. 30 ЖИЛ ТОГЛОЛОО БОЛОО ЮМ БИШ ҮҮ. ХУУРС ГЭДЭГ БИЛҮҮ

Зочин [202.21.109.118] 2020-03-27 14:45:42

ЗОЧИНТОЙ САНАЛ НЭГ БАЙНА. АРДЧИЛСАН НАМ ЯЛВАЛ ДАРАНГУЙЛАЛ ТОГТООНО ТЭГЭЭД ЭРДЭНЭТЭЭ БҮРЭН ХУВИЙН БОЛГОЖ АВНА ДАА.

ЗОЧИ [66.181.190.108] 2020-03-27 02:56:27

СОНГУУЛЬ ХОЙШЛУУЛАХ ХЭМЖЭЭНД ХҮРЭХГҮЙ БАЙХАА. ЗАСГИЙН ГАЗАР. УОК.ЭМЯ МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ЭНЭ ТАКТИКААРАА АЖИЛЛААД ОРЖ ИРЖ БАЙГАА ИРГЭДЭЭ 21 ХОНОГООР ТҮҮНЭЭС ОЛОН ХОНОГООР Ч ХАМААГҮЙ КАРИНТИЛЖ ЧАДААД БАЙВАЛ ГАЙГҮЙ ДЭЭ. БАТЗАНДАН МЭТМЙН ХҮМҮҮСД НЭГ Ч ГЭСЭН ХОНОГ ХОЙШИЛЖ БАЙВАЛ УИХ-Н ГИШҮҮН ГЭЭД ПОПОРЧ ЯВХАД ХЭРЭГТЭЙ Л БАЙХ. СОНГУУЛИА ТОВЛОСОН ХУГАЦААНД НЬ ХИЙГЭЭД ХУДАЛЧ ПОП НӨХДӨӨС САЛМААР БАЙНА.

Зочин [203.91.116.119] 2020-03-27 02:48:36

Ерөнхийлөгчийн уриалга нь эх орон ард түмнээ өвчин тахал, эдийн засаг санхүүгийн эрсдлээс хамгаалах гэсэн зөв шийдвэр гэж бодож байна. Бусдаар УИХ-ын хэдэн хулгайчдыг хурдхан далдруулахыг хүн бүхэн л хүсч байгаа. Сонгууль хойшилвол 76 тэнэгт л аз завшаан болох байх. Намуудын сонгуулийн хөтөлбөр гэж үлгэрт итгэдэг хүн одоо байхгүй болсон гэдгийг ухаарахгүй ёстой л жинхэнэ тэнэгүүд юм даа.

Зочин [202.9.46.97] 2020-03-27 02:42:53

Hurdan hoishluulah heregtei

зочин [139.5.216.185] 2020-03-27 02:33:27

76 ЯМАА ТЭЖЭЭЖ БАЙХААР НЭГ ҮХЭР ТЭЖЭЭСЭН НЬ ДЭЭР

Зочин [202.21.109.118] 2020-03-27 14:51:15

ҮХЭР ЧИНЬ ЯМАР БАЙСАН БИЛЭЭ. БААС ХАТАВЧ ӨМХИЙГЭЭ ТАВДАГГҮЙ ГЭДЭГ

зочин [103.80.210.150] 2020-03-27 02:27:23

намуудыг энэ удаад ийм хийрхэлийн хөтөлбөр дэвшүүлнэ гэж санаагүй л юмсан. сонгуульд хуучин маягаар хулхидах санал дэвшүүлжээ ард түмний тархи угаагдах л юм байхдаа эсвэл мөнгөний реформ хийж ханшийг 2 дахин буюу түүнээс олон дахин унагах төлөвтэй бна уу. мөн намын гишүүнчлэлээр ялгаварлан / энгийн иргэдийг гишгэх газаргүй болтлон боомилж мөлжлөг үүсгэж чаддагдаа тэр аргаа хэрэглэн мөнгөний нөөцөө нэмэгдүүлэх/ боломж нэмэхээ хэлээд бна уу

иргэн [103.57.95.141] 2020-03-27 02:15:33

Та нар одоо л хэмнэдэг болоо юу.та нарийн хулгай луйвар .завхайн үр дүн чинь дэлхийт тарал болох нэг үндэс болж байна!!!!!!!!Харин Тэнгэр Бурхан Монголыг Хамгаалж байгаад баярлаад аль болох зохицуулж хэрэлдэж талзалгүй урд урдахаа хий!!!!!!!!!!!өвчин хэнийг ялгаж тусдагүй юм.яасан их тушаал буулга даг жижиг гарууд вэ.дээрээс та нарийг харж л байдаг .та нар их тэрлэх тусам - улс хөгжихгүй.Одоо ерөнхийлэгчээсээ эхлээд бүгд ажилаа өгөх болжээ!!!!!!!!!""!!!!

Сонгууль хугацаандаа болох хэрэгтэй [202.131.239.166] 2020-03-27 02:09:43

Ард түмэн сонголтоо хийх ёстой. Ард түмэнд Дарангуйлагч нар огт хэрэггүй. Мөн Эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн Үхэн тэмцэж буй этгээдүүд ч огт хэрэггүй юм. Ерөнхийлөгч маань ч зөв цагаанаар хөрөнгөжөөгүй, ер нь л энэ Улс төрд цагаан зүйл ховор харагдах. Ард түмэн ямар ч үед сонголтоо зөв хийх эрхтэй. Ямар Адолп Гитлертэй больё гэж Ямар ч эрүүл ухаантай иргэн бодохгүй, хүсэхгүй л байгаа. Ингэж байж Дарангуйлагч төрүүлэвдээ. Корона вирусээс илүү аюултай шүү. Энэ вирус яахав, шинжлэх ухаан аргыг нь олоод дарна.

Зочин [202.21.109.118] 2020-03-27 14:56:38

ТЭР ҮНЭН ШҮҮ ДЭЭ. ШУДРАГА БАЙГААД ЧИНЬ БАЯР ХҮРГЭЕ. ЦОХИОГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХАД НЬ ТОЙМЧ ГАНТУЛГА Л ИЛ ШҮҮМЖИЛДЭГ БАЙЛАА ДАА. ЗӨВ ЦАГААННААР ХӨРӨНГӨЖСӨН ТЭРБУМТАН БАЙНА УУ. ХАРААД БУЦААГААД ӨГӨЕ

иргэд [139.5.219.22] 2020-03-27 02:03:47

Ийм тэнэг хүнийг ЗГ-ын гишүүнээр ажиллуулдаг бид манайхан ч ёстой дүүрчихсэн малнууд юмаа,амаа хийтэй бариарай

ИРГЭД ЭЭ ! [64.119.20.74] 2020-03-27 01:58:09

Энэ удаагийн сонгуульд СУРТАЛЧИЛГАА , ХОТОЛБОР хоер огт хэрэггуй шуу , тэдгээрийг нэг нудээрээ ч буу хялайгаарай - уншиж нервээ буу цочроогоорой ! Зугээр л ШИНЭ ХУН ( танихгуй ч байсан !) сонгоод л оорсдийнх нь хэлдэгээр " цусгуй ( гэмгуй )! Хувьсгал " хийцгээчихье !! Цэвэрлэгээний дараа ( " амьд хун " ) улс орон байна ! Аргаа олно оо ...

ЗОЧИН [202.126.88.73] 2020-03-27 01:52:42

УИХ-Р ЯАДАГ ЮМ БЭ МАНАЙД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ ХЭРЭГТЭЙ БОЛЖ. 76 ЦАДАХГҮЙ ГАХАЙ ТЭЖЭЭХ ҮҮ 1 УДИРДАГЧТАЙ БАЙХ УУ ГЭДЭГ АСУУДАЛ ШҮҮ

Зочин [202.21.109.118] 2020-03-27 14:59:29

ТЭГЭЭД ТЭР ХҮН ЧИНЬ ХААНА БАЙНА АА. ПУТИН_ СИ ЖИНЬПИН НАЗАРБАЕВ НАР ЧИНЬ БОЛОВСРОЛТОЙ ГАРУУД ЮМ ШҮҮ ДЭЭ.

Zochin [103.229.121.131] 2020-03-27 01:43:08

Zasgiin gazar ert arga khemjee avch MGL uls virusiin tarkjaltiig khyanaltandaa byren avsan. Odoo gadnaad oruulakhgyi baikhad l khanfalttai. Tiimees onts baidal zarlakh nukhtsul baidal byrdeegyi. Er n ediin zasag, ard tymnee boddog bol yadaj dotoodiikhoo businessiin orchnoo demjeed ene khorio tseeree tsutsalmaar bna. Songuuliig ch gsn khoishluulakh shaardlaga kharagdakhgyi bna. Yavakh khyneer tugal byy tatuul gj yg bdg daa.

зочин [49.0.218.79] 2020-03-27 01:39:43

Сонгуулийг 3 сараар хойшлуулж болох байх аа. Угаасаа УИХ-аас хүлээх юм байхгүй болсон шүү дээ. Сангийн сайд төсвийн тодотгол хийхгүй гэсээр 3 сар боллоо. байдал тодорхой болж дэлхий аюулд орлоо гэдгийг ойлгохгүй нөгөө л МАНАН-гийн аргаар амьдрах гэж бодоод бна уу? Үгүй шүү амьдралын хэвшил 180 градус эргэж 2 жил хорионд, дараа нь мөнгө олдог, аялал жуулчлалаар тэнэдэг зам хаагдахыг төсөөлөхгүй бна уу?

Зочин [192.82.69.51] 2020-03-27 01:37:47

Хэдэн вирустэй хүнээс болж бүгдээрээ хөл хорионд орлогогүй суух ч хэцүү л юм уг нь энэ татан авалтаа зогсоовол ядахдаа дотооддоо хориогоо тавьж бага зарлаар энэ байдлаас гарчихмаар санагдах юм гэхдээ гадаадад байгаа иргэдээ яалтай ч билээ

зочин [202.131.229.246] 2020-03-27 01:23:33

монголд төр байна уу ямарч ч удирдлага алга даа энэ улсад шудрага юм ч алга

Tur [39.154.234.228] 2020-03-27 01:20:42

Hoishluulah ni zuwuu.hen ni garsanch yalgaagui luiwarchid.ternii tuluu ediin zasag hetsvv bhad mungu vreh hereggvi.

zochin [192.82.71.50] 2020-03-27 01:20:22

ard tumen ni namaar huvaagdsan butsaad l garaad irnee

Zochin [202.126.89.108] 2020-03-27 01:15:34

Hoishlulah sanaltai bn. Erunhiilugchig demjij bn. Ih hurlig taraamaar bn.

орк [202.21.120.66] 2020-03-27 01:13:17

2 хөлтэй хотын малнууд минь амьд явбал ирэх жилийн наадам үзнэ гэдэг шиг вирус орон даяар тараачихгүй бол хожим сонгууль өгч болох байлгүй дээ туркийн алдааг давтая гэж ямар мулгуй нь сэтгээд байгаа юм бэ луйвардах аргаа олсон нь л онлайнаар явуулъя гэж санал дэвшүүлж байгаа байхдаа

хуульч [192.82.78.251] 2020-03-27 00:52:24

Сонгуулийг 5 сард хийж, санал хураалтыг цахимаар хийх боломжтой. Бас нэн даруй төсөвт тодотгол хийх шаардлагатай. Төсөв бол Хүрэлбаатрын мэдлийн мөнгө биш. Хийхгүй бол босцгооё...

Зочин [202.21.109.118] 2020-03-27 15:00:43

МУУ ЭР ДАЙНД ХӨӨРНӨ ГЭДЭГ ДЭЭ.

Иргэн [150.129.141.123] 2020-03-27 00:45:40

Хуульч, эз,соц үёийн дээд сургууль чанртай төгссөн хэнэ ч танихгүй хүмүүсээр л уих ыг бүрдүүлвэл ямар вэ.

Зочин [64.119.20.74] 2020-03-27 00:33:56

Юун хойшлуулах ?!! Монгол маань МАН -АН-МАХН гэсэн " 3 толгойт ТИТЭМТ ВИРУСТ эзлэгдээд - ИДЭГДЭЭД 30 жил болж байна даа ...?! Сонгуулийг хойшлуулах нь байтугай болдогсон бол ургишлуулаад ОГТ СУРТАЛЧИЛГААГУЙ - ОР ТАС ШИНЭ ХУМУУСИЙГ СОНГОЧИХМООР БАЙНА !!! Эруугийн гэмт хэрэгтнууд - эруугийн элементууд , эдийн шуналт " коронавирусууд " - хулгайч - луйварчдаас ; ес зуйгуй ялзарсан ДАГЗНУУДААС нэг салж - ЯС АМРАХ юмсан ...

Зочин [43.242.243.11] 2020-03-27 08:04:59

Маш зөв Дэмжиж байна

Зочин [202.131.243.190] 2020-03-27 00:32:09

Хотгор шанагыг идсэн Хүрэлбаатар, жоом Баасанхүү нтр дандаа ард түмний эсрэг юм ярьж байх юмаа муу МАНАН-гийн гар хөлүүд

зочин [202.21.107.62] 2020-03-27 00:29:05

хамгийн зөв. Сангийн сайд одоо болтол төсвийн тодотгол хийхгүй гээд байгааг гайхаж байна. Бүх зүйл хэнд ч ойлгомжтолй нөхцөл үүсэж байна шүү дээ.

Зочин [43.242.243.11] 2020-03-27 08:06:13

Сангийн сайдыг нэн яаралтай огцруулж арга хэмжээ ав

Зочин [192.82.70.99] 2020-03-27 00:27:18

Сонгуулиа хийдгээрээ хийгээд энэ новшнуудаас салж эх орноо боддог ядаж 30 хүн их хуралд оруулчих юмсан, ерөнхийлөгч гэх энэ этгээд тэтгэврмйн зээл тэглэнэ гэж нэг самарсан одоо бас юу сэтгээ бол...

увс [202.55.191.130] 2020-03-27 00:20:38

төсөв тодотгож сонгуулийг хойшлуулах нь зөв ш дээ хямралаас сэргийлэх арга хэмжээ авахгүй бол болохоо байсныг мэдсээр байж эсэргүүцээд байгаа сангийн сайдыг ойлгохгүй байна энэ лав монгол улсын сайд биш дэгээ

мм [192.82.76.78] 2020-03-26 23:56:48

ХОЙШЛУУЛАХ ХЭРЭГГҮЙ.


88 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
88 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.