Хүүхдүүдийн дунд "Цэвэр гар" аяныг зохион байгуулжээ

Aдмин / Боловсрол

"KOVID-19" цар тахлаас үүдэн хөл хорионд байгаа бага насны хүүхдүүдийн гэр бүлийн нөхцөл байдлыг үнэлэх түргэвчилсэн судалгааг БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгуулж 24 цагийн цэцэрлэгийн 1700 хүүхдийг хамрууллаа. Судалгаагаар 2-5 насны нийт хүүхдийн 17.1 хувь нь хоол тэжээлийн, 14.2 хувь нь хамгааллын, 25.8 хувь нь аюулгүй байдлын дунд буюу өндөр эрсдэлтэй хэмээн үнэлэгджээ. Нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн зорилтот бүлгийн 1150 хүүхэд, тэдний гэр бүлд коронавирусээс хамгаалах “Цэвэр гар” аяныг БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Солонгосын Хүүхдийн сан, “Пиипл ин Ниид” (People in Need) ТББ хамтран зохион байгууллаа.

Аяны хүрээнд нийслэлийн таван дүүргийн 81 цэцэрлэгийн 1150 хүүхдийн гэр бүлд хоол хүнс /баяжуулсан гурил, будаа, элсэн чихэр , ургамлын тос, хүүхдийн будаа /, эрүүл ахуй /шүдний оо, шүдний сойз, гарын саван, угаалгын саван г.м /, боловсролын / эвлүүлдэг тоглоом, буддаг ном, өнгийн харандаа, зургийн дэвтэр, харандаа / багцыг тусламж болгон бэлтгэж, “Пиипл ин Ниид”, "Namuun Children's Foundation", Breathe Mongolia ТББ, Дэлхийн зөн ОУБ, Нийслэлийн цэцэрлэгүүдийн зарим албан хаагч, Улаан загалмайн сайн дурын ажилтнуудын тусламжтайгаар хүргэлээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:35:36

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:35:36

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:18:38

U33Kwm http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [134.122.22.13] 2020-03-29 14:38:51

ZAP [134.122.22.13] 2020-03-29 14:38:50


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.