COVID-19: Дэлхий даяар халдвар авсан хүний тоо НЭГ САЯ давлаа
Дэлхий даяар коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон тохиолдол өчигдрийн байдлаар нэг сая давсан болохыг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Түүнчлэн хамгийн сүүлийн мэдээллээр Европ тивд уг вирусын цар тахалаар нас барсан хүний тоо 50 мянгад хүрч, АНУ-д нэг өдрийн дотор нас баралтын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудын талаас илүү хувь нь хөл хорио тогтоогоод байгаа юм. Сovid-19 цар тахал АНУ-д хамгийн өндөр тархалттай байгаа бөгөөд албаны мэдээлсэн тоогоор 243,453 хүн халдвар авч, 5,926 хүн нас бараад байна.
Дэлхий даяар цар тахал хэмээн нэрлэгдээд буй вирусын тархалт эхэлснээс хойш АНУ-д нэг өдрийн дотор хамгийн их буюу 1,169 хүн нас барсан нь Итали улсад нэг өдрийн дотор халдварын улмаас нас барсан хүний тоог /969/ даваад байгааг онцолжээ.
Эх сурвалж: South China Morning Post



















.jpg)













































Б.Бат-Эрдэнэ: БНСУ-д суугаа визгүй оршин сууж байгаа Монголчуудыг “Нэг удаагийн виз”-тэй болгохоор ажиллана
Г.ЗАНДАНШАТАР: Монгол хүлгийн босоо цагаан хийморь дэлхийд мөнхөд дуурсаг
Үерийн дараах халдваргүйжүүлэлт хийхдээ анхаараарай
Мориноос унасан 12 хүүхдийг эмнэлэгт хүргэж, төөрсөн 25 хүүхдийг олж тогтоожээ
Олон улсын Физикийн 56 дугаар олимпиад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид бүгд медаль хүртжээ
Богдхан уулын дархан цаазат газар төрийн бүх үйлчилгээг e-business.mn системд шилжүүллээ