Төрийн банк харилцагчаа дэмжсэн арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна

Төрийн банкнаас онцгой нөхцөл байдлын улмаас харилцагчдаа санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, энэ хүнд үеийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах арга хэмжээнүүд авч ажиллаж байна.
- Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах үйлчилгээг шимтгэлгүй болгосон.
- Зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд тооцдог нэмэгдүүлсэн хүү, торгуулиас чөлөөлсөн.
- Орлого тасалдсан, доголдсон харилцагч зээлийнхээ гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтээ онлайнаар өгч, 6 хүртэл сараар үндсэн зээлийн төлбөрөө хойшлуулах боломжтой.
- Гялсбанкны үйлчилгээний бүртгэлийн хураамжийг чөлөөлсөн.
- Банк хоорондын 3 сая төгрөг хүртэл гүйлгээний шимтгэлийг 20 хувиар буурууллаа.
Мөн Төрийн банкны ажилтнууд өөрсдийн санаачлагаар Covid-19 вирусийн эсрэг аяныг дотооддоо өрнүүлэн нийт 33,192,000 төгрөгийн хандивын Улсын болон Орон нутгийн онцгой байдлын газар хүлээлгэн өгсөн.
Цаашид зээлийнхээ хүүг бууруулах, онлайнаар авах боломжтой Гялс зээлийн үйлчилгээг харилцагчдадаа санал болгохоор ажиллаж байна.
Цагаан сараар бөх барилдуулахыг бөхийн холбоо, бөхчүүд, үзэгч олон дэмжиж байна
Д.Бямбасүрэн: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бол Монгол Улсыг хөгжүүлэх бодлогын хүн биш. Ч.Хүрэлбаатар бол зөвхөн гадныханд л үйлчилдэг хүн
Оюутолгой юу билээ, Л.Оюун-Эрдэнэ хэн билээ...
Б.Отгон: Ялсан намын шүүх байгуулагдаж “ялтан” авлигачдаа суллаж эхэллээ
А.Сүхбатад ч Хууль үйлчлэх ёстой
Доктор С.Авирмэд: Оюутолгой 45 сая тонн зэс, 1800 тонн алтнаас хавьгүй илүү их нөөц байгаа юм биш үү?
С.Ганбаатар: Оюутолгой 2051 он хүртэл ашиг авахгүйн дээр, 22 тэрбум долларын өртэй үлдэх нь
Улсын Дээд шүүх: Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, прокурорт буцаалаа
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: "Бид эх орондоо ирмээр байна" суултыг Төрийн ордны хоёр давхарт эхлүүлж байна
ВЛАДИМИР ВЛАДИМИРОВИЧ ПУТИН: ОХУ хамтын нөхөрлөлийн бүх улс оронд коронавирусын эсрэг вакцин хийлгэхэд туслах болно