УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Н.Алтанцэцэг / Хууль

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал 10.00 цагт болно.

УИХ-ын гишүүн Б.Батзориг нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний хөнгөлөлттэй зээлийг УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад олгосон хэрэгт буруутгагдан шалгагдсан билээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнтэй хамт шалгагдаж байсан зургаан хүний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж, торгуулийн ял оноосон юм.

Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Прокуророос Б.Батзориг гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргахдаа түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жил хорих ял оногдуулах, хохирол гаргуулах үндэслэлгүй, хохирлыг хариуцвал зохих хуулийн этгээдийг хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзэн ял тохиролцон хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.73.140] 2020-04-06 13:24:36

Өөрийн гэсэн толгойгүй явах ийм аюултай шүүдээ залуу минь. Гэхдээ бас тал толгойтой юмуу өөртөө хэдэн тэрбумаар шаачихсан гэж байгаа шүү. Цул усан толгой биш байхнээ бас.

зочин [202.131.245.69] 2020-04-06 13:15:14

унасан үед нь баалахад хэцүү ч энэ өөрөө төрийн хөрөнгийг хумслахгүй байх ёстой шүү дээ. арай дэндүү гаарсан шүү дээ ААН, МАН-ы хүмүүс. төрийн албанд улс төрийн томилгоо хийхээ зогсоох хэрэгтэй. Зөвхөн УИХ, яамны сайд нарыг л улс төрчдөөс томилвол таарна. аймаг, хотын засаг даргыг иргэдээсээ шууд сонгодог болох хэрэгтэй.

zochin [202.126.89.196] 2020-04-06 11:04:53

gemt heregiig tohiroltsood shiidchihdeg bolj de


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.