Тавдугаар сарын 25-нд Засгийн газрын гишүүд давхар дээлээ тайлсан байх ёстой

Ц.Анударь / Улстөр

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд тавдугаар сарын 25-наас нэлээд хэдэн заалтыг мөрдөж эхэлнэ. Үндсэн хуулийн зургадугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас улс орон даяар дагаж мөрдөнө” гэсэн байна. Харин Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн нэгдүгээрт “Засгийн газар Ерөнхий сайд гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” хэмээн заажээ. У.Хүрэлсүхийн Засгийн газарт Ерөнхий сайдаас бусад нь давхар дээлтэй ажиллаж байна. Хэрэв үүнийгээ Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөхгүй бол Засгийн газар огцрохоос өөр аргагүйд хүрнэ. Одоогийн эрх баригч МАН-ынхан 2014 онд Шинэчлэлийн Засгийн газрын гишүүдийг давхар дээлээ тайл хэмээн эсэргүүцэн жагсаж, зураг хөрөг шатааж сүйд болж байсан цаг мартагдаагүй. Төд удалгүй жагсаал тэргүүлж явсан Ж.Мөнхбат гишүүн өөрөө давхар дээлтэй сайд болчихсон тууж явсан даа. 2016 онд МАН сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөртөө “УИХ, Засгийн газрын эрх мэдлийн зааг ялгаа алдагдаж, “давхар дээл” нөмөрсөн эрх мэдэлтнүүд төрийн үйл ажиллагааг хувийн эрх ашгийн төлөө хуульгүй мэт удирдаж байн” хэмээн шүүмжилж ирээд оруулсан байдаг. Дараа нь өөрсдөө түүхэндээ байгаагүй зуун хувийн давхар дээлтэй Засгийн газрын танхим бүрдүүлсэн. Давхар дээлний асуудлаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэд хэдэн удаа хуулийн төсөл оруулаад буцаж байсан. Ингээд сая нэг юм УИХ-ын гишүүн, сайд хоёрыг Засгийн газрын бүх гишүүн хавсран гүйцэтгэдэг байдал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр цэгцлэгдэж, Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь давхар дээлтэй байхаар заасан. Дагаж мөрдөх хугацааг ч тодорхой болгосон. Энэ бол тавдугаар сарын 25.“Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдчихсэн байгаа. Хэрэв Засгийн газар Үндсэн хуулиа дагахгүй энэ бүрэлдэхүүнээрээ тавдугаар сарын 25-ны өдөртэй золговол тэр цагаас хойш гарсан Засгийн газрын бүх шийдвэр хүчин төгөлдөр бус болно. Үндсэн хуулийн бус Засгийн газрын шийдвэр учраас. Энэ бүхнийг эрх баригчид анзаарсангүй юу. Анзаарсан ч аргалчихна гэж бодсон уу. Нэгэнт Үндсэн хуулиа баталсан хойноо сандралдан янз бүрийн тайлбар хэлээд хэрэггүй. Бид Үндсэн хуулиндаа л итгэнэ. Одоо эрх баригчид Засгийн газрын хуулиндаа өөрчлөлт оруулаад түүнийгээ сонгуулийн дараачаас буюу долдугаар сарын нэгнээс мөрдөөд эхэлж болно гэсэн хачирхалтай тайлбар хэлээд сууж байна. Үндсэн хуулиас давсан хууль гэж байхгүй. Ямар ч хууль Үндсэн хуулиндаа нийцсэн байх ёстой.

Өнөөдрийг хүртэл Үндсэн хууль судлаачид болон, хэдэн хуульч л үгээ хэлж байгаа болохоос сөрөг хүчин, УИХ-д суудалтай намуудын төлөөлөл, бие даагч, Үндсэн хууль дээр гараа тавьж тангараг өргөдөг цорын ганц албан тушаалтан болох Монгол Улсын Ерөнхийлөгч дураараа дургиж байгаа эрх баригчдын үйлдлийг яагаад зүгээр хараад сууна вэ. Үндсэн хуулийг сахин хамгаалах ёстой Цэц ч анхаарах биз ээ.

Засгийн газрын тухай хуулийн өөрчлөлт нь эрх баригчдын төлөөлөл болж яриад байгаа гишүүдийн хэлж байгаа шиг агуулгатай ороод ирвэл эрхбиш Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавих байлгүй дээ.

Хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяр хэвлэлийн хурал зарлаж, хамгийн анх энэ талаар дуугарсан. Мөн Үндсэн хуулиндаа нийцүүлж давхар дээлнээсээ салах боломжтой хуулийн төсөл боловсруулан Ерөнхий сайдын ажлын албанд хүргүүлэх болсноо мэдэгдсэн. Ч.Өнөрбаяр “Засгийн газрын хуулийг өргөн барьж батлахдаа долдугаар сарын нэгнээс мөрдөхөөр хийхэд асуудал байхгүй гэж яриад байх юм. Үндсэн хуульд бусад хууль нийцэх ёстой. С.Бямбацогт Хууль зүйн сайд хийж байсан хүн. Үүнийг мэдэх ёстой. Таны яриад байгаа наад Засгийн газрын тухай хууль чинь Үндсэн хуультай зөрчилдөж болохгүй. Үндсэн хууль дээр тавдугаар сарын 25 гээд цагаан дээр хараар бичсэнийг та нар яагаад гуйвуулах гээд байгаа юм. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэдэг Үндсэн хуулийн байгууллага. Энэ бол бусад хуулиар байгуулагддаг, яам, агентлаг биш. УИХ яаж байгуулагддагийг Үндсэн хууль дээр биччихсэн байгаа биз дээ. УИХ-ын дарга Г.Занданшатар та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлуулчихаад баяр хөөр болоод бал сараа тэмдэглэсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үг, үсэг, цэг, таслал бүрийг та УИХ-ын даргын хувьд хариуцах үүрэгтэй. УИХ-ын даргын албан тушаал ямбалдаг албан тушаал биш. Ачааны хүндийг үүрч хариуцлага үүрдэг албан тушаал. Яагаад өөрөө гарч ирж ярихгүй байгаа юм. Засгийн газар огцрох эрх зүйн үндэслэл бий. Үндсэн хуулийн хайчинд Засгийн газар орчих вий гэж яагаад тооцоогүй юм. Засгийн газрын бүтцээ цомхон болгох боломж бий. Засгийн газрын бүрэлдэхүүнээ давхар дээлгүй болгох боломж бий. Үндсэн хуулийн дээгүүр төр засаг нь алхвал цаашдаа буруу жишиг тогтоно. Цаашид эрхтэн дархтан хэн нэгэн гарч ирээд Ардчилсан Үндсэн хуулийг зөрчдөг буруу жишиг тогтоно” хэмээн анхааруулсан.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ”Үндсэн хууль бол хуулийн тогтолцооны хувьд төдийгүй засаглах хүч нөлөөний хувьд хамгийн дээд хүчин чадалтай баримт бичиг. Эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа үйлчлэх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр 12 цагаас гэж тогтоосон. Үр дагавраа тооцож байж хуулиа баталсан байлгүй дээ. Үндсэн хуультай зөрчилдсөн хууль тогтоомж, төрийн зохион байгуулалт, албан тушаалтны томилгоо хийгдвэл түүнийг иргэд эсэргүүцэх, Үндсэн хуулийн Цэцэд гомдол гарган шийдвэрлүүлэх эрхтэй. Нөгөө талаас Цэц Үндсэн хуулийг сахин хамгаалах үүрэгтэй байгууллага. Үндсэн хуультай зөрчилдсөн хууль тогтоомж, харилцааг зөвтгөж, зөвшөөрөх эрх Цэцэд байхгүй” гэсэн юм. Хуульч Т.Мэндсайхан “Үндсэн хуулийн байгууллага учраас Засгийн газрын гишүүдийн “давхар дээл”-ийн хязгаарлалт шууд хэрэгжинэ. Ерөнхий сайд үүнд бэлэн байх ёстой. Үндсэн хууль дээд эрэмбийн хууль учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох тавдугаар сарын 25-ны өдрөөс түүнд харшилсан бүх хууль тогтоомж, тэдгээрийн зүйл заалтууд хүчингүй болно. Харшлаагүй зүйл заалт хэвээр үлдэнэ. Х.Нямбаатар гишүүн 1992 оны Үндсэн хуулийн Хавсралт хуультай ижилтгээд органик хуулиар хэрэгжих хугацааг хойшлуулах тухай ярихдаа 1992 ба 2019 онд тэмээ, ямаа шиг ялгаатай хууль зүйн техник ашигласныг ойлгоогүй байна. 1992 оны Үндсэн хууль нийгмийн тогтолцоог бүхэлд нь шинэтгэх агуулгатай байсан бол 2019 оны нэмэлт, өөрчлөлт нь төрийн тогтолцоонд тохиргоо, засвар хийх шинжтэй учраас тэдгээрийн шилжилтийн буюу дагаж мөрдөх журам нь адилхан байх шаардлагагүй, адилтгах ч боломжгүй” гэв. Харин эрх баригчдын зүгээс Үндсэн хуулийн хайчинд орсноо мэдсэн үү энэ талаар огт дуугарахгүй байгаа. Энэ асуудлаар С.Бямбацогт гишүүн Засгийн газрын хуулиа долдугаар сарын нэгнээс мөрдөхөөр өөрчилнө” гэсэн. Х.Нямбаатар гишүүн тавдугаар сарын 25-нд үйлчилж эхлэх нэмэлт, өөрчлөлтөд Засгийн газар захирагдахгүй гэх утга бүхий тайлбар хийх шиг боллоо. Тэрээр “ҮХНӨ-д оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэгдүгээр зүйлд уг харилцааг зохицуулсан шинэ хууль хүчин төгөлдөр үйлчлэх хүртэл өмнөх хуулиар уг харилцааг зохицуулна гэсэн хуультай. Хаврын чуулганаар арав гаруй органик хуулийг батлах үүрэг хүлээсэн. Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар бэлдэн ажиллаж байна. Магадгүй ирэх тавдугаар сарын 25-нд багтахгүй байлаа гэхэд Үндсэн хуулийн зөрчил болохгүй. 1992 оны Үндсэн хууль нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсан. Үндсэн хуульдаа 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн. Өөрөөр хэлбэл, дагаж мөрдөх журмын хуулиар ийм харилцааг зохицуулдаг” гэжээ. Эрх баригчдаас дээрх хоёроос өөр хүн одоогоор олигтой дуугараагүй л байна. Гаргалгаа гарц хайгаад л байгаа дуулдсан. Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн эхний эгнээнд Засгийн газрын тухай хууль жагсчээ. Үндсэн хууль зөрчин дээрх хуулийг баталвал эрх баригчдыг Цэцэд өгөх иргэд, хуульчид урт дараалал үүсгэх нь дамжиггүй.

Эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийж, баталж чадлаа гэж шоу хийж, малийтал инээсэн зургаа хаа сайгүй тавихын оронд энэ заалтаа анхаарах ёстой байж.

Хуульч Б.Чимид “Үндсэн хууль бол алганд багтах эх орон” гэж хэлсэн байдаг. Гэтэл түүний хэлсэн үгийг эш татаж ирээд л даналзаад байсан эрх баригчид хурууныхаа үзүүрээр бидний дээдлэн сахих Үндсэн хуулийг зөрчихийг санаархаж байна. Тэгвэл “УИХ Үндсэн хуулийг өдөр бүр сахиулах үүрэгтэй” гэж Б.Чимид хуульч хэлж байж. УИХ-ын дарга Г.Занданшатар та үүргээ биелүүлнэ үү. Сахиулж, хамгаалах ёстой Үндсэн хууль чинь санасныхаа зоргоор өөрчилж болдог нэг Засгийн газрын тоглоом биш шүү.

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгэгдэл

svpixssgt [113.108.127.9] 2020-12-25 04:49:53

Мэдээ.МН svpixssgt http://www.g6b582z2n9af1qq8jtud7y43d019b41ps.org/ [url=http://www.g6b582z2n9af1qq8jtud7y43d019b41ps.org/]usvpixssgt[/url] asvpixssgt

jncovcrxr [116.0.1.138] 2020-12-10 09:14:17

Мэдээ.МН ajncovcrxr jncovcrxr http://www.gdbhqo1l3gp1652x9v0586o078sftr00s.org/ [url=http://www.gdbhqo1l3gp1652x9v0586o078sftr00s.org/]ujncovcrxr[/url]

bdnezxeit [116.0.1.138] 2020-12-10 09:14:17

Мэдээ.МН [url=http://www.gz6c4z5o2f32485a43f3imwll7v730qas.org/]ubdnezxeit[/url] abdnezxeit bdnezxeit http://www.gz6c4z5o2f32485a43f3imwll7v730qas.org/

wljbvcgic [106.124.93.69] 2020-12-04 03:15:35

Мэдээ.МН [url=http://www.gy321x513i662b3b0fc7beu13fknyj12s.org/]uwljbvcgic[/url] wljbvcgic http://www.gy321x513i662b3b0fc7beu13fknyj12s.org/ awljbvcgic

moxtlfoos [113.135.63.55] 2020-11-26 10:46:35

Мэдээ.МН moxtlfoos http://www.gjecu573y7zaea9x7303r4v86x1q975ks.org/ [url=http://www.gjecu573y7zaea9x7303r4v86x1q975ks.org/]umoxtlfoos[/url] amoxtlfoos

cebyqcfzdq [113.108.127.2] 2020-11-19 06:07:47

Мэдээ.МН [url=http://www.gx6h19n5xi6k2iz62069efd0920waum1s.org/]ucebyqcfzdq[/url] cebyqcfzdq http://www.gx6h19n5xi6k2iz62069efd0920waum1s.org/ acebyqcfzdq

antibiotics for sale amoxicillin [194.156.125.214] 2020-10-31 12:35:47

antibiotics for sale amoxicillin https://amoxycillin1st.com/

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:45:42

sOJ72x http://pills2sale.com/ levitra nizagara

generic viagra pills for sale [176.119.141.13] 2020-09-24 15:25:54

generic viagra pills for sale https://mymvrc.org/

viagra generic online pharmacy usa [81.22.47.153] 2020-09-17 23:41:36

viagra generic online pharmacy usa https://mymvrc.org/

azithromycin cost [185.233.187.144] 2020-09-17 10:27:03

azithromycin cost https://azithromycinx250.com/

can you buy hydroxychloroquine over the counter [93.177.118.124] 2020-09-16 18:21:29

can you buy hydroxychloroquine over the counter https://chloroquine1st.com/

cephalexin 250 mg capsule antibiotic [45.148.124.105] 2020-09-10 09:23:29

cephalexin 250 mg capsule antibiotic https://keflex.webbfenix.com/

adulgixdi [5.188.84.43] 2020-09-10 09:12:22

DwHwvW zhqopeoyotiq, [url=http://oqiezcpjbkgm.com/]oqiezcpjbkgm[/url], [link=http://kfyotymccihz.com/]kfyotymccihz[/link], http://wsuhgiuczqeh.com/

pbweewujl [5.188.84.151] 2020-09-10 08:53:43

Ovcrjy oktderpvvhpg, [url=http://yptbgqnytshl.com/]yptbgqnytshl[/url], [link=http://czkcpjoxdmxb.com/]czkcpjoxdmxb[/link], http://wbmxlqynspxq.com/

magsllbfdkg [5.188.84.7] 2020-09-10 08:50:45

4gYffo ctlnpnbxpmkc, [url=http://uarohubbamti.com/]uarohubbamti[/url], [link=http://xsuvzltkjbgl.com/]xsuvzltkjbgl[/link], http://cjdtwfzljfnx.com/

xpntbvxf [5.188.84.32] 2020-09-09 19:03:58

Ferhuc xebbvbwzawpi, [url=http://vvfsxggcvwdb.com/]vvfsxggcvwdb[/url], [link=http://trgoeelkcnkq.com/]trgoeelkcnkq[/link], http://grdyomyptalu.com/

albuterol coupons printable [176.119.141.228] 2020-08-23 05:19:49

albuterol coupons printable https://amstyles.com/

albuterol tablets for sale [193.202.81.227] 2020-08-22 13:18:26

albuterol tablets for sale https://amstyles.com/

keflex without a doctor's prescription [193.202.80.28] 2020-08-21 20:44:01

keflex without a doctor's prescription https://keflex.webbfenix.com/

keflex 500 mg for sale [45.148.234.46] 2020-08-21 17:46:18

keflex 500 mg for sale https://keflex.webbfenix.com/

albuterol generic ventolin [194.104.10.83] 2020-08-21 10:01:02

albuterol generic ventolin https://amstyles.com/

cialis otc [176.119.141.128] 2020-08-19 18:20:33

cialis otc https://www.wisig.org/

albuterol sulfate inhalation solution prices [212.115.51.211] 2020-08-18 12:23:22

albuterol sulfate inhalation solution prices https://amstyles.com/

ldn without a doctor prescription [93.177.119.183] 2020-08-05 15:00:56

ldn without a doctor prescription https://naltrexoneonline.confrancisyalgomas.com/

how do i buy hydroxychloroquine [91.222.239.215] 2020-08-03 19:16:39

how do i buy hydroxychloroquine https://chloroquine1st.com/

chloroquine buy in canada [91.222.236.164] 2020-07-11 03:35:09

chloroquine buy in canada https://azhydroxychloroquine.com/

ed meds online without doctor prescription [77.220.193.228] 2020-07-07 20:20:02

ed meds online without doctor prescription http://www.cialij.com/

cheap cialis online canadian pharmacy [193.203.10.141] 2020-07-07 12:38:12

cheap cialis online canadian pharmacy http://www.cialisles.com/

alternative to keflex antibiotic [212.119.45.12] 2020-07-05 14:58:35

alternative to keflex antibiotic https://keflex.webbfenix.com/

amoxicillin price without insurance [45.148.232.136] 2020-07-04 14:38:01

amoxicillin price without insurance https://amoxycillin1st.com/

clomid for men cost [83.142.55.225] 2020-07-03 20:05:06

clomid for men cost https://salemeds24.wixsite.com/clomid

clomiphene citrate 50mg tab [45.80.104.18] 2020-07-02 20:45:45

clomiphene citrate 50mg tab https://salemeds24.wixsite.com/clomid

buy cialis on line [45.140.207.224] 2020-06-27 19:57:27

buy cialis on line http://www.cialisles.com/

ACrapeCantani [95.65.101.24] 2020-06-25 02:41:33

cialis no prescription

cialis pills [2.57.76.201] 2020-06-22 21:47:03

cialis pills https://www.wisig.org/

ACrapeCantani [104.238.39.88] 2020-06-20 15:44:11

cialis order online

india generic viagra lowest price [83.171.252.107] 2020-06-19 06:55:02

india generic viagra lowest price http://viacheapusa.com/

https://careprost.confrancisyalgomas.com [93.177.119.60] 2020-06-18 04:44:49

https://careprost.confrancisyalgomas.com https://careprost.confrancisyalgomas.com/

Санаснаар ч огцорч өгөхгүй байхдоо. Кх! [202.131.225.53] 2020-05-25 07:44:08

Сайд болчихох гэсэн 10 орчим хүн их азаартаж байгаа бололтой. Сонгууль болохоос өмнө сайд болчихвол тэдний хувьд ёстой тэнгрийн умдаг атгасан шиг юм болох байх аа?! Даанч энэ хэд нь огцорч өгөхгүй юм л даа. Одоогийн сайд нар 7-р сар хүртэл, цаашилбар 9-р сар хүртэл сайд хэвээр сууж байх боллоо.

зочин [202.179.25.108] 2020-05-25 01:20:01

Овоо юм ойлгодог юм болов уу гэсэн чинь түүхийгээрээ л юм байна даа. Эсхүл төрийг түр чатугай түвшин байлгахгүйн төлөө хөлсний нөхөр байх нь Төрөөс хол байлгавал таарна.

Зочин [64.119.18.70] 2020-05-24 11:55:58

энх-амгалан гэдэг хонгилын PROKURIIG SHALGA

Dabaa [64.119.23.84] 2020-05-24 11:02:57

Snal hudlaa demii um bicnij humuusiin setgel sanaa uimuulehee bolimoor um, Daraa baiguulagdah snine zasagt hamaaraad uabah ni oilgomjtoi l um bna lee snuu dee, Uimuulehiin henee tussan um snig hudlaa ih medemhiireh um

Заавал мөрдөх ёстой [43.242.243.235] 2020-05-24 10:26:04

Үндсэн хуулийг заавал дагж мөрдөх ёстой

Зочин [103.57.93.150] 2020-05-24 10:24:47

УГААСАА Л 5САРЫН 25 НЫ 12 ЦАГТ МӨРДӨНӨ ГЭЖ ЯАХ ГЭЖ БАТАЛСЫМ .ИЙМ ХАЙНГА ХАНДАЖ БОЛОХГҮЙ Ш ДЭЭ .ТҮҮНЭЭС ӨНӨРБАЯРЫН БУРУУ БИШ Ш ДЭЭ .ХАРИН Ч ЭРТНЭЭС Л ХЭЛЖ САНУУЛААД Л БСАН Ш ДЭЭ . ТЭГЭЭД 1 САРЫН ДАРАА СОНГУУЛЬ БОЛНО ЯАДЫМ БЭ ГЭЭД Л ҮНДСЭН ХУУЛИА ЗӨРЧӨӨД БАЙЖ БАЙХ Н ЗӨВ ҮҮҮҮ

Зочин [202.9.40.188] 2020-05-24 16:58:48

Одоо их хурлын гишүүн сайдууд их хурлын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд болоо шүү дээ. Тэртэй тэргүй сонгууль дөхсөн үед засгийн газар хөдлөөд хэрэггүй шүү дээ

Хуульч [66.181.190.236] 2020-05-24 09:02:51

Сонгууль хэзээ болох , аль намын ЗГ бх нь огт хамаагүй, ҮХ-иа мөрдөх ёстой.... Иймд одоогийн ЗГ бүтэцээ шинэ хуульд нийцүүлж ажиллах үүрэгтэй....эс тэгвээс огцоруулах шалтаг болж бгаа юм....

Злчин [66.181.186.180] 2020-05-24 11:28:47

Монголын засгийн газрыг огцруулж төр үймүүлж ажил сулруулан улсад хохирол учруулах сонирхолтой бүлэг нөхөд байнаа хэдхэн сарын дараа сонгууль болох гэж байхад

Зочин [202.179.26.96] 2020-05-24 08:46:58

Undsen huuliig zaawal dagaj murduh yostoi guitsee.

zochin [202.126.89.147] 2020-05-24 08:16:33

Өнөрбаяр гэдэг дагз л үүнийг хүсээд байгаа юм. Мэдсээр байж сонгуулийн өмнө албаар сенсааци дэгдээж худлаа попроод. Хүрэлсүхийн нэр хүнд тэгэх тусам чинь улам өснө за. Та нар 2028 оноос нааш амжихгүй гэдгээ мэд.

зочин [103.229.121.172] 2020-05-24 02:44:17

Чалахгүй бол ЗГ өөрөө тарах ёстой

Zochin [192.82.68.51] 2020-05-24 01:51:13

Mongold huulia Undsen huuliin nemelt uurchlultuu 5.25 haray khurelsukhiig

Зочин [192.82.72.155] 2020-05-24 01:43:17

нэдсэн хуулийн шилжилтийн тухай хууль болохоос бусад хуулийн шилжлт биш учир худал хуцацгаахаа боль

Иргэн [59.153.113.76] 2020-05-23 23:00:48

УИХ-аас Еронхий сайдыг томилсоны дараа Еронхий сайд засгийн газраа байгуулах естой. Одоогийн байдлаар УИХ-завсарласан тул Еронхий сайдыг томилох боломжгvй байгаагаас одоогийн ЗГ шинээр еронхий сайд томилогдтол vргэлжлэн ажиллах нь хэнд ч тодорхой юм биш vv.

Зочин [66.181.182.181] 2020-05-23 23:25:35

4 сайдаа үлдээгээд бусад сайд нараа огцорууллаа гэж зарлана. Тэгээд огцорсон сайд нараа түр үүрэг гүйцэтгэгчээр эргүүлээд тавих төдий асуудал байж мэднэ.

Зочин [66.181.161.125] 2020-05-23 17:24:59

Сарын дараа солигдох засгын газрыг бужигнуулах солих гээд хүсээдбайгаа хүмүүс ард түмэнд ч улс оронд ашиггүй иим балай юмыг мэдсээр байж албаар мушгиад баыгаа нь ёстой л улсыг хорлон сүйтгэх гэж байгаа гэмт хэргээс ялгаагүй . Тэгээд үндсэн хуулиа батлахдаа шинэ үндсэн хууль руу шилжих шилжилтын үеиин дагаж мөрдөх журманд нь заагаад өгчихсөн байхад албаар мушгин гуйвуулаад байгаа өнөрбаяр бас л элбэгдоржиин хүн биздээ

Зочин [202.126.89.47] 2020-05-23 13:26:46

ҮХ, бусад хууль 2 зөрүүтэй бол ҮХ -ийг дагж мөрднө. ҮХ-ийг тайлбарахгүй. Цагаан цаасан дээр хараар бичсэнийг дагж мөрднө. ҮХ-тай олон улсын гэрээ, коневец зөрчилтэй бол энэхүү гэрээ, коневэцэд нэгдэн орохгүй, эсвэл олон улсын гэрээ, коневекцыг дагж мөрддөг зарчимтай. Ийм учир ЗГ -ын бүрэлдэхүүн 5 сарын 25-д зайлшгүй шинэчлэгдэх ёстой.

Зочин [202.126.89.147] 2020-05-24 08:19:08

Гагцхан сар дутуу байхад юу солиороод бгаа юм.

зочин [203.98.76.100] 2020-05-23 11:05:44

аль ч улс төрийн хүчин бйалаа гэхэд сарын дараа сонгууль болох гэж байхад тэгэхгүй биз дээ. тэгэх шаардлагагүй. улс орноо бодсон ч тэр. үндсэн хуулийг дагаж хэрэгжүүлэх тухай хуулиа уншаач.

Зочин [182.160.32.78] 2020-05-23 10:19:34

Хүрэлсүх Үндсэн ХуулИА БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ Сонгуульд Л Шууд Муугаар Нөлөөлнө ДӨӨ

Зочин [202.126.89.147] 2020-05-24 08:19:37

Улам их санал авна за.

Эрдэнэ [153.173.26.2] 2020-05-23 09:36:09

Ингэж мушгихаа болиоч ээ. Үндсэн хууль дагаж хэрэгжүүлэх тухай хууль цуг батлагдсан шүү дээ. Түүн дээр тодорхой заагаад зарим заалтууд нь сонгуулийн дараа хэрэгжихээр заасан. Мэдсээр байж ингэж будлиан хийж худал тайлбар хийхээ болиоч. Энэ хэнд ч хэрэггүй. Ийм хүнд үед тогтворгүй байдал үүсгэх гээд хэрэггүй баймаар юм.

Асуулт [192.82.73.126] 2020-05-23 09:01:14

Өнөрбаяр даваа гарагаас тэгээд өөрийгөө сайдаар өргөмжлөх үү? Эрдэнэ өөрийгөө Ерөнхий сайд гэж тооцох уу? Засгийн эрхийг сонгуульгүй, хууль бусаар авах уу? Утгагүй улс төрөө болих хэрэгтэй бн.

Зочин [202.126.89.147] 2020-05-24 08:22:45

Тэгээд сангийн сайдаар Баярцогтыг, Хууль зүйн сайдаар Дорлигжавыг барилга хот өайгуулалтын сайдаар Батүүлийг ерөнхий сайдаар Элбэгдоржийг гээд шааж өгнө биз кк.

Зочин [202.126.89.154] 2020-05-23 10:33:47

Хуц муу хэлмэгдүүлэгч

65 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
65 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.