Иргэдэд хэрэгтэй олон хуулийн төслүүд маань дэмжигдсэнгүй

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд ганцаарчлан болон бусад гишүүдийн хамт 71 ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРЬСНААС 41 ХУУЛИЙГ БАТЛУУЛААД БАЙНА. Санаачлан боловсруулж, батлуулсан хуулиуд маань улс орны хөгжил, иргэдийн амьдрал, тэдний эдлэх эрх, нийгмийн хамгаалал, хүний хөгжлийн асуудлуудад ач тусаа өгч, үр дүнгээ үзүүлсээр байна.

Хууль батлуулахад үнэндээ маш олон үе шатыг даван туулах шаардлагатай болдог. Хамгийн түрүүнд иргэдийнхээ санал хүсэлтийг сонсоно, тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх гарц хайна. Энэ үед асар их судалгаа шинжилгээ хийж, гадаад орнуудын жишгийг судалж, ажлын хэсгийнхэн хамаг хүч чадлаа дайчлан ажилладаг. Үүний үр дүнд гарч ирсэн судалгаа шинжилгээнд тулгуурлан хуулийн төслөө боловсруулна. Ингээд бүх зүйл дуусахгүй.

Боловсруулсан хуулийн төслөө хэд хэдэн шат дамжлагаар дамжуулан УИХ-д өргөн барих ажлыг эхлүүлдэг. Гэвч олонхын суудал авсан намын гишүүд сөрөг хүчний намаас өргөн барьсан хуулийг дэмжихгүй тохиолдол олонтой. Ард олны амьдралд хэрэгтэй юу? үгүй юу?, тэдэнд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулж чадах эсэхийг тэд хайхарсангүй.

"САЙН" ГЭСЭН БОЛГОНЫГ ЗОГСООВ

2016 оны сонгуулиар эрх баригч намын 65 гишүүн УИХ-д олонх болж гарч ирсэн цагаасаа эхлэн иргэдэд хүрч байсан сайн гэсэн нэртэй бүх хөтөлбөрийг зогсоосон. Үүний зорилго нь төсвийг аль болох алдагдалтай харуулах, эдийн засаг муудсан гэж иргэдэд итгүүлэхийг оролдож байлаа.

Энэ цагаас эхлэн бидэнд хэд хэдэн гэнэтийн бэлэг барьсан. 2015 онд батлагдаж, хэрэгжиж эхлээд байсан “Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг 2021 он хүртэл хойшлуулав. Тухайн үед “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хууль хэрэгжсэнээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа 45,792 хүүхдийн 25 хувь нь эрүүл аюулгүй орчинд хүмүүжиж, 1305 иргэн ажлын байртай болж, хүүхэд харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байсан зургаа мянга гаруй эцэг, эх асран хамгаалагч хөдөлмөр эрхэлж байлаа. Гэвч хэрэгжилтийн хугацааг хойшлуулснаар энэ үйлчилгээнд хамрагдаад байсан 6000 гаруй хүүхэд, үйлчилгээг эрхэлж байсан 853 хүүхэд харах төв болон 2000 гаруй хүүхэд харагч иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн. Энэ үед ямар нэгэн нөхөн олговрын тухай ярилгүй маш их сөрөг үр дагавартай шийдвэр гаргасан. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 4.8 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. Энэ мөнгийг хэмнэх нь эдийн засагт ямар үр өгөөжтэй байсныг тухайн үед ойлгоогүй, одоо ч ойлгомжгүй хэвээр.

"ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ" ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛОВ

Дараагийн гэнэтийн бэлэг нь батлагдаад байсан “Хамтын тэтгэврийн тухай” хуулийг цуцлах болсон тухай шийдвэр байв. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2016 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр Сангийн сайд Б. Чойжилсүрэн “Хамтын тэтгэврийн тухай хууль" шүүмжлэл дагуулаад байна. Монголчууд сүсэг бишрэлтэй учраас талийгаач болсон хөгшнийхөө өмнөөс тэтгэврийг нь авмааргүй байна гэх саналыг ахмадууд маань хэлж байна. Манай яаманд ийм санал их ирж байгаа. Тиймээс энэхүү хуулийг хойшлуулах санал оруулж ирсэн юм” гэж тайлбарласан. Харин Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Сонсоход их аятайхан нэртэй хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг хэрэгжээд эхэлбэл хамтын гэдэг нэрийнхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гээд. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчхаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юу” гэж их муухай юм бодох гээд байгаа байхгүй юу” гэсэн тайлбар хийсэн.

Ингэж тухайн үед ард олны дунд хамгийн их хүлээлт үүсгээд байсан хуулийг МАН гарч ирсэн даруйдаа итгэхийн аргагүй тайлбар хийж буцаасан. Үүний дараа ахмадууд энэ хуулийг хүчингүй болгож байгаа нь Үндсэн хуулийн гурван заалтыг зөрчиж байна гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Энэ талаар ахмад настан Г.Аким “Хамтын тэтгэврийн тухай хууль баталсан нь олон хүнд тустай, амьдралд хэрэгтэй хууль болсон. Гэтэл шинэ Засгийн газар байгуулагдаад өмнөх парламентын баталсан сайн хуулийг цуцаллаа. Түүнийхээ оронд “Насны хишиг” өгөхөөр болж байгаа юм байна. Ахмадууд бид залуу насандаа улс эх орныхоо төлөө хийж, бүтээж, түүнээсээ татвар төлдөг байсан. Гэтэл ихэнх нь тэтгэврийн насанд хүрч чадалгүй эс бол цөөн хэдэн жил тэтгэвэр аваад хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг. Хамтын тэтгэврийн тухай хуулиар тэтгэврээ авч чадахгүй хүмүүс ар, гэр, хань ижилдээ өвлүүлэн үлдээх боломжтой байсан. Сонгуулийн үр дүнгээр төр засаг солигдох нь хамаагүй ганцхан төрийн залгамж чанартай, өмнөх засгийнхаа хийж хэрэгжүүлж байсан зөв, зүйтэй ажлыг үргэлжлүүлэх ёстой. Улс төрчдийн үл ойлголцол, залгамж чанаргүй байдлын золиос ард түмэн болох ёсгүй” гэсэн тайлбар өгч эсэргүүцлээ илэрхийлж байсан ч эрх баригчид энэ хуулийг хүчингүй болгосон юм. Харин 2020 онд “Хамтын тэтгэврийн тухай” хуулийн төслийг бага зэрэг өөрчлөн сайжруулж, Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн ч хэлэлцүүлэгдэж амжилгүй байсаар чуулганы хуралдаан хаагдлаа.

Мөн 2016 онд батлагдсан хэрэгжиж эхлээд байсан “ИРЭЭДҮЙН ТЭТГЭВРИЙН НӨӨЦ САНГИЙН ТУХАЙ” хуулийг МАН гарч ирээд хүчингүй болгосон. Энэ хууль хэрэгжсэнээр залуу гэр бүлүүд 6 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдаж, орон сууцтай болохоос гадна тэдний төлөх 6 хувийн хүүг Ирээдүйн тэтгэврийн нөөц санд төвлөрүүлэх боломжтой болсон. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд Ипотекийн зээлийн буцаан төвлөрүүлэлтийн 3 их наяд төгрөгийг Ирээдүйн тэтгэврийн санд татаж, тэндээсээ яваандаа ипотекийн зээлийг тэтгэврийн сангаас олгодог болохоор санхүүжилт хийж байсан. Эцэст нь тус хууль хүчингүй болсноор тэнд төвлөрсөн 3 их наяд төгрөгийг буцаан төсөвт татаж, юунд зарсан нь тодорхойгүй болсон.

ИРГЭДЭД ХЭРЭГТЭЙ ОЛОН ХУУЛЬ ДЭМЖИГДСЭНГҮЙ

2016-2020 оны хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд ганцаарчлан болон бусад гишүүдтэй хамтран 10 хууль, тогтоомж санаачлан боловсруулж, өргөн барьсан. Үүнээс хоёр хууль батлуулсан ч иргэдийн амьдралд ихээхэн ач холбогдолтой найман хуулийн дөрөв нь УИХ-ын гишүүдийн олонхын дэмжлэгийг хүлээж чадаагүй учраас батлагдсангүй. Үүнд: “ОРОН СУУЦ, ГЭР ХОРООЛЛЫН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН болон СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН ТУХАЙ” хууль, “ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ДЭЭД ХЯЗГААР ТОГТООХ болон МӨНГӨ ХҮҮЛЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ” хууль зэрэг багтана.

Зээлийн хүүгийн хязгаар тогтоох асуудал л гэхэд он удаан жил яригдсан. Зээлийн хүүгийн дарамтад иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд маш их ачаалал үүрч байгаа. Хууль боловсруулах явцад Дэлхийн бусад улс орны жишиг, түүхэн замнал, санхүү эдийн засгийн зохицуулалт зэргийг бид нарийн сайн судалсан. Тэр дундаа банк санхүүгийн зохицуулалт нь ямар байгаа талаар судалсан юм. 1950-аад оноос эхлэн Япон, АНУ зэрэг дэлхийн 76 оронд зээлийн дээд хязгаарыг тогтоожээ. Бид энэ замнал руу орох цаг болсон. Жишээ нь, тэтгэврийн зээл л гэхэд 18 хувийн хүүтэй байна. Тэтгэвэр авагчдын хувьд энэ нь маш том дарамт шүү дээ. Тэр бүү хэл тэтгэврийн зээл авсан дариуд нь урьдчилаад хүүг нь суутгаад авчихдаг. Мэдээж тэр хүн хэрэгцээгээ тодорхойлоод л зээл авч байгаа. Гэтэл явц дунд бага багаар төлөх ёстой байсан хүүг нь урьдчилаад авчихаар өнөөх хэрэгцээнд нь хүрэхгүй болчихно. Ингэснээр дахиад нэмэлт зээл авах шаардлага үүснэ. Ийм байдлаар санхүүгийн дарамт иргэд аж ахуйн нэгж дээр үүсгэж байгаа нь нэг талаасаа зохиомол гэж харагдахаар байна. Нөгөө талаараа хэт өндөр ашиг хөөсөн мөнгө хүүлэлт явж байна гэж харсан учраас энэ хуулийг санаачилсан юм. Тус хуульд тусгахдаа зах зээлийн зарчмыг дээдэлсэн баруун төвийн үзэл баримтлалтай намын дарга хүний хувьд хувийн хэвшил, өмч рүү халдсан үйлдэл хийгээгүй. Харин би хувийн өмч, иргэний эрх, санхүү эдийн засгийн эрх чөлөөг хангахын төлөө энэ хуулийг өргөн барьсан. Тус хууль УИХ-ын нэгдсэн хуралдаанаар орсон ч олонхын саналаар дахин байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт оруулахаар буцаасан юм.

Дахин өөрчлөлт оруулж өргөн барьсан

  • “Хамтын тэтгэврийн тухай”,
  • Тэтгэврийн доод хэмжээг тогтоох тухай” Энэ дунд “Тэтгэврийн доод хэмжээг тогтоох тухай”,
  • “Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”.
  • “Төр нийгмийн зүтгэлтэн, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, дэд бүтцийн сайд агсан С.Зориг-ийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийн хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг төрийн маш нууцын зэрэглэлээс гаргах тухай” зэрэг дөрвөн хуульд ЗГ-аас санал авахаар хүргүүлээд байсан ч хэлэлцүүлэгдэлгүй байсаар чуулганы хуралдаан хаагдлаа.

Үүнээс “ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ” хуульд өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ таван зуун мянган төгрөг байхаар, өндөр насны хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ дөрвөн зуун хорин мянган төгрөг байхаар заасан. Энэ хууль батлагдсан бол нийт ахмадуудын маань хувьд ихээхэн таатай нөхцөл бүрдэх байлаа.

Харин 2020 онд СOVID-19 өвчин цар тахлын хэмжээнд хүрч, МУ-д хөл хорио тогтоосонтой холбоотойгоор “2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” хуулийн төслийг санаачлан боловсруулж, санал авахаар хүргүүлсэн ч хэлэлцүүлэгдэж амжсангүй. Тус хуулийг Монгол орны хувьд эдийн засагт хямрал нүүрлэхийн эсрэг арга хэмжээ авч, жижиг дунд үйлдвэрлэлүүд олноороо дампуурахаас сэргийлж, 2020-2022 оныг дамжин хэрэгжих 1,436,877.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 383 барилга, арга хэмжээнээс хасаж хэмнэсэн 355,065.1 сая төгрөгийн эх үүсвэрийг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд шилжүүлж, жижиг дунд, бизнес эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй 100 сая хүртэлх төгрөгийн зээл олгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр санаачилсан юм. Хууль батлагдсанаар цар тахлаас үүдэн улс оронд тулгарч байгаа эдийн засгийн хүндрэл хямралыг эрсдэл багатай даван туулах, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ дэмжиж, тэдний ажлын байрыг хадгалах, ажилгүйдэл, ядуурлын түвшнийг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авах нөхцөл бүрдэх байлаа. Энэ мэтчилэн иргэдийн амьдралд хэрэгтэй олон хууль хүчингүй болсон ба батлагдалгүй үлдсэн нь харамсалтай.

Иргэдийн амьдралд хэрэгтэй олон хууль батлуулж, иргэд түүний үр шимийг хүртэх нь УИХ-ын гишүүний ажлын үнэлгээ юм.

Батлагдаагүй үлдсэн иргэдийн амьдралд ээлтэй эдгээр хууль батлагдан, хэрэгжиж, үр өгөөжөө өгч эхлэх үед хэрэгжилтийн үр дүнг та бүхэнд танилцуулна гэдэгт итгэлтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:30

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:30

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:39:55

uFjzpK http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [66.181.161.40] 2020-05-29 10:07:33

Зочин [203.91.115.48] 2020-05-28 01:23:46

өөрийнхөө идэж уухыг зохицуулж чаддаггүй хүн улс орныг зохицууллаа юу? эрдэнэ батсуурь нарын гадаадад байгаа монголчуудыг доромжилж байгаа бичлэгийг гаргаж тавь

Зочин [66.181.161.124] 2020-05-28 04:10:21

Энэ төрийн хутгуур авилгач алуурчин, АН-ыг булшлагч мөн дэмийрвээ. Чи одоо сонгогдоно гэвэл горьдсон. Чамайг хэн болохыг Монголын ард түмэн таньсан

Зочин [103.229.121.104] 2020-05-28 00:19:54

manan

Зочин [103.10.23.106] 2020-05-27 06:19:13

Эрдэнэ бол МАНАНгийн сүүлчийн өндөрлөг түшэг болсон хүн тийм дээч С Баярцогт мэтийн хулгайч нарын нэрийг иирлиийз хурлиийз нарт итгэж сонгууль дэвшүүлэж байгаа юм

Зочин [202.126.88.210] 2020-05-27 05:30:17

Zaa ene zailaa. Mongolchuud odoo chinii hen bolhiig chin medsen

ЗОЧИН [202.126.88.167] 2020-05-27 02:29:36

БААС ХҮҮТЭЙГЭЭ ХАМТ ЖОРЛОНД ХЭВТЭЖ БАЙХДАА ТААРСАН НОВШ

Ккк [122.201.21.11] 2020-05-27 04:09:56

Та өөрийгөө хэлээд байна уу

ЗОЧИН [202.126.88.167] 2020-05-27 02:28:59

ЭНЭ ХЭЗЭЭ ИРГЭДЭД ХЭРЭГТЭЙ ХУУЛЬ САНААЧИЛДАГ БОЛЧИВ ОО ҮНЭН СОЛИОРОХ ЮМ АА

Зочин [203.91.115.46] 2020-05-30 11:19:57

Энэ муу ичмх нүүргүй новш татвариин мөнгөөр юм хиисэн нэртэй хэдэн жил идэж уулаа ганц км зам тавиулах санал их олон жил өгсөн дундаас нь идчих юм бага бол хөдөлдөггүй муу новш баян голоос зайл ард түмнииг ялгаварлах үзэлтэн

Сэдээ [66.181.161.121] 2020-05-27 02:16:12

Эрдэнэ хэрэггүй

Зочин [64.119.27.184] 2020-05-26 22:37:19

Erdene gedeg hun Enkhboldiig umuursunuur MANAN bulegleliin neg bolson, gehdee Bid unuudriin undurluguus harhad Enkhbold-d buruu er baigaagui, uls turiin zolios bolood ungurch bna. Ovlogo bhgui 5 pop uls turch zaluusiin hiirhel dor, namiin erh medliin temtsel iin ur dun bolj huvirlaa. Ergeed har Al olon erh chin' humigdaj ehelj bgaag harsan bzdee. Hun bur sain bodoj songolt oo hiih bh... Bid haashaa yavaad bna ve? Baidal hunderch Mongoliin tusgaar togtnol, ardchilal ayuld tulgarch bna shuu!!!

aaaaa [202.21.109.141] 2020-05-26 18:01:49

AH buteej MAH hulagailah hoirvoo yum daa.yadaj baiahd xap mass orkuud ni MAH demjij ulsaa samaraad baihiin

оюу [64.119.19.115] 2020-05-26 12:06:38

харамсалтай байна. алдаа гаргадаггүй хүмүүс байвал гараад ир. алдаа гаргасан ч алдаанаасаа илүү их хийдэг хүмүүс бас байна.алдааг ч дахин гаргадаггүй хүн гэж байна.бусад намд алдаагүй төрийн түшээд байна уу....миний хувьд эрдэнэ даргын хийсэн бүтээсэн бүхэнд талархаж явдаг

Зочин [202.179.24.189] 2020-05-26 17:22:56

haramsah hereggui. amidral tegsh dardan bish.

Zochin [202.9.47.24] 2020-05-26 11:54:17

Neg l ix enxiin tsagaan tagtaa . Neg l ix gemgyi xymyys.neg l ix ard tymnii tuluu zovj zydersen tysheed. Naad xudal ygee xol ochij yari. Songuuliin daraa erdenees exleed olon xyn 1 xudagt baingiin orshin suugch bolnoo

Баянголдорж [64.119.27.4] 2020-05-26 10:11:52

Ялчихаад уран донгод. Уйлаад яахав уулын шившиг, Орилоод яахав ойн шившиг гэж Бага ангидаа уншаа биздээ Бүлтүүшка. Энэ гучин жилд хагартлаа баяжсаныг чинь харин тоочвол толгой эргэм тоо гарна.

Зочин [202.179.24.189] 2020-05-26 18:18:32

Ленин хүртэл баян байсан шт.

Зочин [202.179.24.189] 2020-05-26 18:13:18

Улстөрч ядуу байх ёстой юмуу? Хэн чамд тэгж заасан юм бэ? Би хувьдаа ядуу хүнийг дэмжихгүй.

Зочин [124.158.120.114] 2020-05-26 10:11:51

Энэ хүнийг л битгий гаргаарай. өөр хэнч яахав. баярлалаа

Зочин [202.179.24.189] 2020-05-26 18:14:55

Наадах чинь хангалтгүй байна. Бага зэрэг гүтгэлэг нэмчих тэгвэл үр дүнгээ өгөх ч юм билүү?

ренчин [183.177.99.226] 2020-05-26 07:46:33

Та нар матарын нулимс унагах хэрэггүй. Бүх муу муухай юмны эх уурхай та нар шүү дээ.

Иргэн [203.217.139.225] 2020-05-26 06:24:23

АН нь авилгач, луйварчдын бүлэглэл болоогүй л юм бол тэр төрийн мөнгө хулгайлсан, офшорт гаргасан гэж хуулиар шалгагдаж байгаа 11 новшийг УИХ-д дэвшүүлснээ тайлбарлах хэрэгтэй. Авилгачдад санал өхгүй шүү. Улс орныг авилгач хулгайч та нар л ядууруулж, өрийн тулам болгосон.

зочин [192.82.78.246] 2020-05-26 05:45:27

Эрдэнээ чамайг ТОГОС ШИГ гоёод ХӨХӨӨ ШИГ донгодоод ч ҮНЭМШИХ хүн байхгүй болсон шүү дээ

Irgen [43.242.243.143] 2020-05-26 08:54:11

Ардчилалын Алтан Хараацай энэ хүнд алтаар хөшөө босгосон ч багадана.

Зочин [64.119.16.1] 2020-05-26 05:28:07

Манай АН ч Эрдэнэт үйлвэрээс эхлээд бүх том үйлдвэр, алт эрдэнсийн орд уурхайнуудыг дээрэмдээд баригдаж, Хүрэлсүх төрд хурааж авсан даа. Одоо сонгуулийн гол зорилго тэдгээрийгээ дахин луйвардахад оршиж байгаа юм.

Зочин [183.177.100.4] 2020-05-26 05:22:20

tanai namiin izmtei taarahgui baina ard tumend hairtai hairtai bolj matariin hulimas bitgii dusaa

Зочин [202.170.68.162] 2020-05-26 04:38:22

tui mai alaa

Зочин [202.126.89.248] 2020-05-26 03:48:51

Тэр намынхаа хурал дээр намынхаа Мөнх эрдэнэ билүү нэр дэвшигчээ аймаар дээрэлхэж байна лээ, барьж зодоод л , хөөж гаргаал үнэн зэрлэг балмад авирлаж байна лээ

Зочин [66.181.185.153] 2020-05-26 03:22:20

Харин ч аль ч үеийн ИХ-ийн гишүүд дотроос ЭРДЭНЭ ДАРГА ШИГ АРД ИРГЭДЭД ХЭРЭГТЭЙ ОЛОН САЙХАН ХУУЛЬ САНААЧИОСАН ХҮН БАЙХГҮЙ энэ хүн их хуралд байсанаар бидний амьдралд мэдэгдэхшйц хууль санаачилдаг нь даруй мэдэгддэгт маш их баяртай бдг. Иим л дадлага туршлагатай төрийн түшээд их гарвал бидэн чинь сайхан амьдрах боломж бнашүү. Хөдөлмөрийн яамны сайд байхдаа үнэхээр сайхан хуулиуд батлуулсан шүү. Амьдралд ойр амьжиргааг дэмжсэн хууль дүрэм гэдэг ард иргэдийн амьдралд зүгээр л БАЛ БУРАМ ЮМ БАЙДАГ ГЭДГИЙГ С.ЭРДЭНЭ сайдаас мэдэрч байлаа. Таны сонгуулийн ажилд амжилт хүсье дахин дахин ард иргэдээ баярлуулах сайн хууль батлуулахыг хүсье амжилт

dornogovi [66.181.186.72] 2020-05-26 06:59:00

mash zuv erdenee bol ard irgeded heregtei mash olon huuli batluulj chadsan hun shuu ene esreg koment bicheed baigaa novshnuud jinkhene esreg namiin tsunkh barigch bugs duluugch nar baikh shuu hench er ni gariin 10 n huruu shig tegsh yavakhgui aldaa onootoi l baidag ene hund hiisen buteesen zuil ikh shuu

Зочин [202.170.68.162] 2020-05-26 04:39:22

бөгс долоогч л бичсэн байна харваас

Зочин [148.66.56.99] 2020-05-26 03:17:27

erguu gulug shuu

Зочин [122.201.19.99] 2020-05-26 03:09:52

Эрдэнэ Бах АН-намыг ганц самарлаадаа эргүй мал

Зочин [203.91.115.37] 2020-05-26 03:04:07

Авгай нартай хуц уль гэж хэрэлддэг доктор гэнээ. Гахай чинь

Зочин [103.26.194.3] 2020-05-26 02:47:25

Вааг вааг вааг

Зочин [202.9.46.232] 2020-05-26 01:31:56

Buh ymaiig sain hiisen n ta nar tanai nam boloh geed bnu sain hiisen ym bol tanai namiihan tanai namaas gishuund erseldehgui yagaad iish tiishee guij tanai ewselees erseldiy tanaihaas erseldiy geed guigaad ywaad bga ta nar ner hundgui boljood zigtaad bga ym boluul gej bodood bga hunuus

Зочин [202.21.109.114] 2020-05-26 01:27:27

МАНАН зайлаа

би [202.70.44.46] 2020-05-26 01:14:07

ийм хууль гаргаад дараа нь эх орныг минь цусалдаг нөхөд

Зочин [103.111.68.3] 2020-05-26 01:02:48

Алуурчин луйварчин хулгйач нарын Мафийн толгойлогч

Зочин [202.126.88.54] 2020-05-26 01:00:54

Ард түмэнд хэрэгтэй олон зүйл хийсэн Ж нь НД нөхөн бичилт хийлгэсэн гэх мэт , одоо тэтгэвэрийн доод хэмжээг 500 болгочихвол ч сонгочих хэрэгтэй

Зочин [103.26.195.58] 2020-05-26 00:34:58

Бузар хараал идсэн нам

Зочин [64.119.21.94] 2020-05-26 00:34:36

jijighen uls turch

Иргэн [66.181.180.174] 2020-05-26 00:33:46

Эрдэнээ одоо чамд ард түмэн итгэх нь өнгөрсөн. Танай намд ард түмэн итгэл үзүүлсэн. Та нар хариуд нь ард түмэн улс орны эрх ашгаас урваж эх орныг минь худалдсан. Элбэгдорж та нарыг ард түмэн яаж харааж зүхэж байгааг мэддэг үү. Танай нам, та нар бол монголд сайн юм юу ч хийгээгүй шулам, чөтгөрүүд.

Зочин [66.181.185.93] 2020-05-26 12:24:25

Үнэн юм бичсэн байна хугацаатай юм дуусаж хуйхтай юм ургадаг гэж үг бий.

Зочин [150.129.143.35] 2020-05-26 00:14:49

популист хуулиуд байна МАН элсээд ажилла


49 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
49 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.