С.Цогтгэрэл: Иргэдийн үг хэлэх эрх нь нээлттэй байгаа ч УИХ-ын сонгуульд зохицуулалт байдаг шүү гэдгийг санах хэрэгтэй

Н.Баярмаа / Сонгууль 2020

УИХ-ын 2020 оны сонгууль олон талаараа онцлогтой. COVID-19 тахлын нөлөөгөөр сонгуулийн сурталчилгаанд цахим орчинг ашиглах талаар шинэ зохицуулалт хуулинд оруулсан нь сошиал идэвхтнүүдийг хүчирхэгжүүлж буй. Гэвч дэлгэцийн ард байлаа гээд сонгуулийн хууль зөрчигч хариуцлагаас мултрахгүй юм. Мэргэжлийн болон хууль хяналтын байгууллагууд цахим орчинд тодорхой хяналт, хязгаарлалт тавьж зөрчил гарсан тохиолдолд цагдаа, тагнуулын байгууллага хариуцлага тооцож ажиллана. Энэ талаар ШӨХТГ-ын дэд дарга, орон тооны гишүүн С.Цогтгэрэлтэй ярилцлаа.

-Цахим орчинд Сонгуулийн тухай хууль зөрчсөн тохиолдлууд нэмэгдсэн гэж мэдээлсэн. Тодруулбал ямар төрлийн зөрчлүүд зонхилж байна вэ?

-2020 оны нэгдүгээр сарын 1 буюу ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш цахим орчинтой холбогдолтой нэлээдгүй зөрчил илэрсэн. Хэвлэл мэдээлэл, цахим орон зайг ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах зэрэг зөрчлийг хамгийн ихээр гаргаж байна. Цахим орчинд маш олон гишүүдтэй группууд байдаг. Эдгээр нь хувь хүмүүс болон бусад группуудээс хууль зөрчсөн зүйлүүдийг шэйрлэж, постлох маягаар хууль зөрчсөн үйлдлүүдийг гаргаж байгаа.

-Хэрхэн хянаж байгаа вэ. Фэйсбүүк компанитай хамтран ажиллана гэсэн мэдээлэл байсан?

-Сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах талаар шинэ зохицуулалт хуулинд орсны дагуу хууль хяналтын байгууллагууд тодорхой хяналт, хязгаарлалт хийх талаар заасан. Үүний дагуу технологийн хувьд Харилцаа холбооны зохицуулах хороо, Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор зөрчил гаргасан тухайн группын админыг дуудан ирүүлж холбогдох хууль зөрчиж байгаа үйлдлүүдийг нь анхааруулж таслан зогсоох, гишүүдийн шэйрлэсэн мэдээллийн хууль зөрчсөн эсэхэд хяналт тавьж нийтлэх зөвшөөрөл өгөх тухай сануулж ажиллаж байна.

-Цахим орчин дахь дэлгэцийн ард энгийн иргэн байх нь олонтаа. Иргэдийн дунд хуулиуд болоод сонгуулийн тухай мэдлэг бага байдаг. Энэ байдлаа тооцолгүй хуулийн хариуцлагад татагдах вий?

-Цахим орон зай, фэйсбүүктэй холбоотой нийт 41 хуудасны хаяг, хандалтыг хязгаарлах улсын байцаагчийн дүгнэлт гаргасан. Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргэж хэрэгжилтийг хангуулж ажилласан байна. Хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага нь тухайн цахим орон зайд байгаа фэйсбүүк хуудасны хандалтыг ээлжит сонгуулийн санал хураалтын дүн гарах хүртэл хязгаарлах зохицуулалт орсон. Хоёрдугаарт хувь хүнийг 20 сая төгрөгөөр хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгох шийтгэлтэй. Иргэд санаатай болон санамсаргүй байдлаар сонгуулийн хуулийн зөрчилд багтсан зүйлийг цахим орчинд нийтлээд хариуцлагад унах вий гэдгийг тусгайлан анхааруулж байна. Иргэдийн үг хэлэх эрх нь нээлттэй байгаа боловч УИХ-ын сонгуульд ийм зохицуулалт байдаг шүү гэдгийг санах хэрэгтэй байгаа юм.

-Төлбөртэй нэвтрүүлэг цацагдаж эхэлсэн байна. Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байгаа үед энэ нь хууль зөрчигдөж байгаа хэрэг мөн биздээ?

-Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад сурталчилгаа явуулсан асуудлыг хариуцдаг газар нь манайх биш. Сонгуулийн тухай хуулиараа МХЕГ-т харъяалагдаж байгаа. Гомдол санал байвал тэнд хандах хэрэгтэй. Наад асуудлыг чинь хуулиараа эрх олгогдож харъяалуулсан хяналтын байгууллага нь хянаад хууль зөрчсөн эсэх дээр нь албан ёсны хариултыг өгөх ёстой.

-Сурталчилгаа эхэлсний дараах цахим орчинд хэрхэн хяналт тавьж ажиллах вэ. Иргэдийн гомдол мэдээлэлд тулгуурлан хяналтаа тавих уу?

Хянаж болох бүх л сувгаар бид хянаж байгаа. Манай байцаагч нар сонгуулийн сурталчилгаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага болон цахим орон зайд өдөр бүр хяналт тавьж ажиллана. Нэгдүгээрт, хяналтаар зөрчил илэрвэл шийтгэнэ. Хоёрдугаарт, өргөдөл гомдол мэдээллийн дагуу шийдвэрлэнэ. Гуравдугаарт,хэвлэл мэдээллийн байгууллагуудад мониторинг хийсэн үр дүнгээр шийдвэрлэх зарчмаар ажиллана.


Сэтгэгдэл

buy generic ed drugs online [45.148.124.199] 2020-07-02 01:37:30

buy generic ed drugs online https://viatribuy.com/

ed meds online without doctor prescription [193.93.192.119] 2020-06-27 04:00:17

ed meds online without doctor prescription http://www.cialisles.com/

tylenol 3 online purchase [185.250.45.48] 2020-06-26 02:30:01

Hello there! This blog post couldn't be written much better! Looking at this article reminds me of my previous roommate! He constantly kept talking about this. I am going to send this information to him. Fairly certain he will have a great read. Thank you for sharing! https://tylenol1st.com/

ACrapeCantani [104.238.39.31] 2020-06-25 01:23:40

<a href="https://cialisle.com/">buy cialis online without prescription</a>

ACrapeCantani [104.238.39.89] 2020-06-24 08:27:15

<a href="https://cialisle.com/">generic cialis</a>

viagra trial offer [95.85.71.213] 2020-06-24 07:50:06

It is in point of fact a great and helpful piece of info. I am happy that you simply shared this useful information with us. Please keep us informed like this. Thank you for sharing. https://mymvrc.org/

viagra for sale canada [83.142.53.110] 2020-06-21 05:09:10

hey there and thank you for your information – I've definitely picked up something new from right here. I did however expertise a few technical points using this site, since I experienced to reload the site a lot of times previous to I could get it to load properly. I had been wondering if your hosting is OK? Not that I am complaining, but sluggish loading instances times will often affect your placement in google and can damage your high quality score if advertising and marketing with Adwords. Anyway I'm adding this RSS to my e-mail and could look out for a lot more of your respective interesting content. Make sure you update this again very soon. http://viacheapusa.com/

ACrapeCantani [104.238.39.64] 2020-06-20 06:42:23

<a href="https://cialisle.com/">buy cialis</a>

ЗОЧИН [202.126.89.4] 2020-05-29 09:45:02

ХУЛГАЙЧИЙГ ХУЛГАЙЧ ГЭЖ ХЭЛЭХГҮЙ ТЭГЭЭД ӨӨРӨӨР ЮУ ГЭХ ЮМ БЭ ТӨРИЙН ТҮШЭЭ ГЭЖ ПАЛЬДАГАДАХ УУ ҮНЭНИЙГ НЬ Ч ХЭЛЖ БОЛОХГҮЙ ЦАГ ҮЕ ЮМ ДАА


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.