ТОЙМ: Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн ДОЛОО ХОНОГ

Ц.Анударь / Нийгэм

Өнгөрсөн долоо хоногт улс төрд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ АЛБАН ЁСООР ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд баталсан билээ. Энэхүү нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар 2020 оны тавдугаар сарын 25-ны 12:00 цагаас улс орон даяар албан ёсоор мөрдөгдөж эхэллээ. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан, батлахад гар бие оролцсон УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд болон төр, нийгмийн зүтгэлтнүүд уг хууль мөрдөгдөж эхэлсэн талаар мэдээлэл хийв.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: “Монголын ард түмний төртэйгээ байгуулсан нийгмийн гэрээ буюу Үндсэн хууль бүрэн бүтэн болж чадлаа. 1999, 2000 онд оруулсан өөрчлөлтүүдээ засаж, нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагын дагуу зохих тодруулга, өөрчлөлтүүдийг хийж, батлаад хүчин төгөлдөр болж байна” гэжээ.

2020.05.25

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ ХИЙВ

УОК үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн өдөр ээлжит 22 дугаар хурлаа өргөтгөсөн байдлаар зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд, яамдын холбогдох албан тушаалтнууд оролцов.

УОК-ын өргөтгөсөн хурлын эхний хэсэгт, 2020 оны тавдугаар сарын 25-ны байдлаар коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдлын мэдээ, УОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, КОВИД19 цар тахлын үед эдийн засгийг сэргээх чиглэлээр авч буй хариу арга хэмжээний талаар УОК-ын дарга, гишүүд, салбар хариуцсан сайд нарын мэдээллийг тус тус сонсож, комиссын гишүүд санал хэлж тодруулга авав. Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн байдалтай холбогдуулан УОК-ын гишүүдэд тодорхой үүрэг даалгавар, чиглэл өглөө

.

2020.05.25

МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС ОХУ-ЫН АРД ТҮМЭНД ҮЗҮҮЛЖ БУЙ ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭГ ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг Төрийн ордонд хүлээн авч, Ковид-19 цар тахалтай тэмцэж буй ОХУ-ын төр засаг, ард түмэнд манай улсын удирдлага, ард түмнээс үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав.

Энэхүү хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 72 сая рубль буюу нэг сая ам.доллартай тэнцэх үнэ бүхий мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д нийлүүлэх бөгөөд үйл ажиллагааг ГХЯ, ХХААХҮЯ, МҮХАҮТ, ОБЕГ зэрэг байгууллага хамтран зохицуулан хэрэгжүүлж байна.

2020.05.26

ПРОТЕЗ, ОРТОПЕД БОЛОН ТУСГАЙ ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ, ЖИШИГ ҮНИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООВ

Нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг шинэчлэн батлажээ.

Протез, ортопед болон тусгай хэрэгслийн жагсаалтыг шинэчилж, есөн төрлийн протезийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр тусгаж өгөв. Жишиг үнийг инфляцийн өсөлт, зах зээлийн бодит үнэ ханш, үйлдвэрүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн холбогдох тооцоо судалгаа хийж, одоогийнхоос 20-50 хувиар нэмэгдүүллээ.

Протез, ортопед, тусгай хэрэгслийн хөнгөлөлтөд 2017-2019 онд дунджаар 63,500 ахмад хамрагдаж 9,5 тэрбум төгрөг, 17,553 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдаж 3,1 тэрбум төгрөгийг халамжийн сангаас зарцуулсан байна.

2020.05.27

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРЛЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

Энэ оны тавдугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүй газарт барилгын ажил хийгдэж байснаас үүдэлтэй усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Нийслэлийн Засаг дарга, НЗДТГ болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс удаа дараа хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоох албан шаардлагуудыг хүргүүлэн зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгсөн боловч өчигдрийг хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримтлаагүй, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй зэрэг үндэслэлээр Хотын дарга С.Амарсайхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг үүрэг ажлаас нь чөлөөллөө.

Дашрамд дурдахад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг 2014 оны 6 сард тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл гаргаж байсан бөгөөд үүний дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас наран шарлагын цогцолбор төслийг хэрэгжүүлэхэд зориулалтаар “Хан Талст” компанид 3.3 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэж байжээ.

2020.05.28

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗРААС 920 ИРГЭНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖЭЭ

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас хэрэгжүүлж буй цаг үеийн ажлуудын талаар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ. Хөдөлмөр эрхлэлтийн газар нь нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ болон дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэн ажилладаг юм. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар энэ сарын 25-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 13014 иргэн, 619 ажил олгогчид үйлчилгээ үзүүлжээ. Ажил зуучлах үйлчилгээний хүрээнд 619 ажил олгогч байгууллагатай хамтран ажиллаж 4821 ажлын байрны захиалгыг төвлөрүүлж, 1885 ажил хайгч иргэнийг шинээр бүртгэн, 920 иргэнийг ажилд оруулсан байна.

2020.05.29


Сэтгэгдэл

amoxycillin1st.com [185.68.184.86] 2020-11-01 10:32:38

amoxycillin1st.com https://amoxycillin1st.com/

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:40:01

fmUF2V http://pills2sale.com/ levitra nizagara

generic viagra prices [77.220.194.85] 2020-09-22 17:45:49

generic viagra prices https://www.jueriy.com/

brand viagra ebay [45.148.235.137] 2020-09-18 15:35:37

brand viagra ebay https://mymvrc.org/

hydroxychloroquine diphosphate [85.202.194.233] 2020-09-07 23:08:51

hydroxychloroquine diphosphate https://chloroquine1st.com/

viagra pills without doctor's prescription [194.87.55.172] 2020-07-24 01:26:51

viagra pills without doctor's prescription http://viacheapusa.com/

Зочин [64.119.23.226] 2020-05-31 09:54:48

МАН -Н ШИНЭЧИЛСЭН ҮНДСЭН ХУУЛЬ ХҮЧЭЭ АВЧ БАЙНА ЖДҮ ЧИД КОНЦЕССЧИД ГЭХ МЭТЧИЛЭН МУУ ХЭЛҮҮЛСЭЭР АЙХГҮЙ БАТАЛСАНҮНДСЭН ХУУЛИЙГ ШИНЭЧИЛСЭН МАН НАМДАА БАЯРЛАЛАА 07 БУСАД ГАЗАР ТӨРИЙН ӨМЧ ШҮҮ ТӨРИЙН ӨМЧИЙН ГАЗАР ДЭЭР БАЙГАА ҮЙЛДВЭР УУЛ УУРХАЙ ТӨРИЙН ӨМЧ БОЛО ЁСТОЙ ҮНДСЭН ХУУЛЬ ХӨДӨЛМӨРЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЛАА

333 [8.210.35.240] 2020-05-31 03:51:30

УОКанх 1937онд МАНбайгуулсаншдээ юуны 30жил вэ.

Засгийн газар хуулиа мөрдөөгүй бгаад бхаар Ү Хуулиа мөрдөж бна гэж үзэхгүй.... [66.181.182.122] 2020-05-30 11:34:19

МАН зайл ааа......

Зочин [59.153.115.185] 2020-05-30 05:31:37

Шинэ Ү.Х. мөрдөгдөж эхэлсэн гэж мэдэгдэх юм алга.Засагийн газар нь давхар дээлтэй хэвээрээл байна .Тэхээр шинэ Ү.Х.нь мөрдөгдөж биш зөрчигдөж байгаа юм бишүү

Зочин [122.201.22.108] 2020-05-30 00:30:06

Энэ пизда нарыг галдан шатааж алах юмсан

Зочин [43.242.243.231] 2020-05-30 12:31:19

Яасан их тачаал вэ чи зүгээр л амиа хоролчих тэгвэл хэн хэндээ хал балгүй


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.