Шинэ Зеланд: Нийтийн төсвийн менежментийг амжилттай хэрэгжүүлж буй туршлагаас

Aдмин / Нүүр

Б.Түвшин

Цар тахалтай холбоотойгоор дэлхий даяар эдийн засгийн хямралд орох нь тодорхой болоод байгаа энэ үед “Татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн үр ашигтай зарцуулах вэ?” гэдэг нэн чухал асуудал болоод байна. “Нийтийн мөнгийг нийтийн сайн сайхны төлөө” (Public Money for Public Good) товхимлоос зарим гол санааг тоймлон нийтэлсний дараа олон нийтийн дээрх асуултыг хамгийн их тавьж байна.

Ямар ч муу зүйлд сайн тал байдаг бөгөөд түүнийг олж харах нь л чухал. Тухайлбал, хямрал бидэнд алдаагаа харж, шинэчлэл хийх боломж олгодог. Үүний нэг жишээ нь 2008 оны хямралын дараа бид дан ганц уул уурхайн орлогод найдаж болохгүй юм байна, төсвөө тодорхой хэмжээгээр хамгаалах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авсан. Ингэснээр Төсвийн тогтвортой байдлын тухай, дараа нь Шилэн дансны тухай, Ирээдүйн өв сангийн тухай гэсэн нэн чухал хуулиудыг баталсан.

Гэвч олон сайхан хуулиуд байлаа гээд хэрэгжүүлэхгүй, хойрго хандаж буй зэргээс шалтгаалж үр шимийг нь үзэж чадахгүй байна. Тиймээс татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулж сурахын тулд нэлээд том ойлголтын шинэчлэл хийх нь зүйтэй болов уу. “Төрийн төсөв” биш, “нийтийн төсөв” гэж хэвшихээс эхлэх хэрэгтэй байж мэдэхийг өмнө нь бичсэн.

Лондонд төвтэй Centre for Public Impact-аас Шинэ Зеландын санхүүгийн менежментийн шинэчлэлээр кэйс стади хийснийг энэ удаад тоймлон хүргэе.

Одоо цар тахлыг амжилттай даван туулж байгаагаараа Шинэ Зеланд үлгэр дуурайл болоод байна. Үүнийг хийх санхүүгийн нөхцөлийг 1980-1990-ээд оны менежментийн шинэчлэл бий болгосон гэдэг утгаараа сонирхолтой байж магадгүй.

Мөн монголчууд төсвийн талаар ярихаар Нидерланд, Чили зэрэг байгалийн баялагтай улсаар жишээ татсаар байгаад бараг хүн бүр мэддэг болчихсон. Энэ нь ч үр дүнгээ өгч, Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан зэргийг бий болгосон байх. Тиймээс таван сая хүнтэй Шинэ Зеландын жишээнээс ч бид авууштай зүйл олж харж чадна гэж найдаж байна.

Шинэ Зеландын санхүү, эдийн засгийн эргэлт

1984 онд Шинэ Зеландын эдийн засгийн өсөлт зогсож, үндэсний нийт өр нь тухайн жилийнхээ ДНБ-ий 40 хувьд хүрч, валютын ханш өсөж, төсвийн хямралд орсон байдаг. 1984 оны сонгуулийн дараа засгийн эрхийг авсан Хөдөлмөрийн нам энэ бүх асуудалтай нүүр тулж, төсвийн зардлаа танахаас өөр аргагүй байдалд орсон. Нийтийн салбарын нүсэр бүтэц, уялдаа холбоогүй үйл ажиллагаа явуулж байсан яам, агентлагуудын үр ашиггүй зардлуудтай “дайтах” хэрэгтэй болсон хэрэг.

Засгийн газар нь зардлаа танахын зэрэгцээ гүйцэтгэлээ сайжруулахын тулд үр ашигтай хариуцлагын тогтолцоо нэвтрүүлж, санхүүгийн менежментийн реформ хийсэн. Ингэхдээ нийтийн албан тушаалтнууд татвар төлөгчдийн мөнгийг зохистой, үр ашигтай зарцуулах шинэчлэл хийх хэрэгцээ гарцаагүй байгааг хүлээн зөвшөөрөхөөс эхэлжээ.

1984-1990 онд эрх барьсан Дэйвид Лэнж (David Lange) ерөнхий сайдын удирдлага дор энэхүү реформыг хийсэн байдаг. “New Public Management” буюу “Нийтийн салбарын шинэ менежмент” хэмээн олонд танигдсан уг шинэчлэлийг дөрвөн гол чиглэлд анхааран явуулжээ. Үүнд:

- Уламжлалт буюу мөнгөн суурьт, төрийн санд тулгуурласан төрийн нягтлан бодох бүртгэлийн системийг аккруэл суурьт нягтлан бодох бүртгэл, төсвийн төлөвлөлтийн менежменттэй болгон шинэчилсэн;

- Хөрөнгийг захиран зарцуулах төвлөрсөн системийг сааруулж, шат шатны менежерүүдэд энэхүү эрхийг хариуцлагынх нь хамт шилжүүлэх тогтолцоог бий болгосон;

- Үр дүн, үр нөлөөнд суурилсан менежментийг хэрэгжүүлсэн;

- Санхүүгийн шийдвэр гаргалт болон гүйцэтгэлийг илт тод, хариуцлагатай болгосон.

Товчхондоо энэ нь төрийн нүсэр бүтэц, төрийн албан хаагчдын тоонд биш, харин бодлогын хэрэгжилт, үр дүн, үр нөлөө, бүтээмжид төвлөрсөн нийтийн систем буюу “public system” бий болгох реформ байв. Энэхүү шинэчлэлтээ төрийн нүсэр бүтцийг задалж, агентлагуудын зорилго, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгохоос эхэлсэн байна.

Шинэ Зеландын засгийн газар энэ шинэчлэлээс өмнө банк, шуудан болон харилцаа холбооны үйлчилгээ, тээвэр, төмөр зам, ойн аж ахуй, эрчим хүчний салбарын дэд бүтцийн инхэнхийг эзэмшдэг байсан. Тэдгээр нь бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий яам, тамгын газрын удирдлага дор байсан учраас бараг бүгд алдагдалтай ажиллаж, татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас авах замаар ажиллаж ирсэн байв. Тэгвэл реформын үеэр тэдгээр төрийн өмчит аж ахуйн нэгжийн менежментэд компанийн сайн засаглалын практикийг нэвтрүүлсэн гэж ойлгож болно. Үүнийг “corporatization” гэсэн байгаа.

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн реформ нь тус улсын менежментийн шинэчлэлийн эхлэл болсон гэдэг. 1988 онд гарсан Төрийн салбарын шинэ эрх зүйн зохицуулалтаар бүх л төрийн агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгжийн дарга нар түр хугацааны гэрээт гүйцэтгэх захирлууд болж хувирсан. Тэгээд 1989 онд гарсан Нийтийн Санхүүгийн Актын дагуу бүгд төсөв, нягтлан бодох бүртгэлийн шинэчлэлийг хийж, тайлагнаж эхэлсэн байдаг.

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн алсын хараа, эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, менежментийн хувьд уян хатан болгосон. Гүйцэтгэх захиралд шийдвэр гаргах эрх мэдлийг өндөр хариуцлагын хамт шилжүүлсэн. Ингэхдээ ажлын гүйцэтгэлийг гэрээнийхээ дагуу хагас жил тутам шалгаж үнэлэх, үйл ажиллагааг нь хянах мониторингийн тогтолцоог хамт нэвтрүүлжээ.

Гүйцэтгэх захирлууд шинэ эрх зүйн зохицуулалтаар хүлээсэн үүргээ түргэн шуурхай хэрэгжүүлэхийн тулд нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллагуудтай ажиллаж, мэргэшсэн нягтлан бодогч ажиллуулах замаар реформыг илүү хурдтай, амжилттай хэрэгжүүлсэн байна.

1989 оны Нийтийн Санхүүгийн Актын гол зорилго нь:

-Стратеги төлөвлөгөөнийхөө дагуу үйл ажиллагаа явуулахад засгийн газарт туслах;

-Засгийн газрыг зорьсон үр дүндээ үр ашигтайгаар хүрэхэд зардлуудыг чиглүүлэх;

-Судалгаанд суурилсан шийдвэр гаргахыг дэмжиж, ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулах;

-Төсвийн болон төсвийн бус эрсдэлүүдийг олж харж, удирдах механизмыг бүрдүүлэх;

-Ил тод, үр ашигтай, хариуцлагатай төрийн секторыг бий болгох байв.

Шинэ Зеландын Засгийн газрын зардал 1987 онд ДНБ-ийхээ 38 хувьд хүрч байсан бол 1996-1997 онд ДНБ-ийхээ 35 хувь болтол буурсан. Ийнхүү зардлаа багасгахын зэрэгцээ бүтээмжээ өсгөж чадсан. Дөрөв хүрэхгүй жилийн дотор Шинэ Зеланд өрөнд баригдсан, төсвийн хямралтай улсаас төсвийн ашигтай, ААА буюу хамгийн дээд зэргийн зээлжих зэрэглэлтэй улс болсон. Мөн инфляци буурч, 1993-1995 онд ДНБ-ий өсөлт нь дунджаар таван хувьд хүрсэн байна.

1991 оноос Шинэ Зеланд төсвөө ил тод болгож эхэлсэн. Үүнээс хойш Transparency International-аас гаргадаг авлигын индексээр Шинэ Зеланд авлигад бага өртөх жагсаалтын Топ 3-т олон жилийн турш багтаж иржээ. Тухайлбал, 2018 оны жагсаалтад тус улс хоёрдугаарт эрэмбэлэгдэж байхад Монгол Улс 93-дугаарт байх жишээтэй.

1994 онд тус улс Төсвийн хариуцлагын тухай хуулийг батлахдаа

- Өр тогтвортой түвшинд хүртэл засгийн газар төсвийг байнгын ашигтай байлгах;

- Өр тогтвортой түвшинд хүрсний дараа төсвийн балансыг тэг дээр барих;

- Цаг хугацааны явцад үүсэж болох сөрөг нөлөөг багасгахад хангалттай хэмжээний бэлэн мөнгөний нөөцтэй байх;

- Төсвийн эрсдэлийг нарийн тооцох;

- Татварын хувь хэмжээ нь урьдчилан харж болохуйц, тогтвортой байх зэрэг зайлшгүй мөрдөх заалтыг оруулж ирсэн байна.

Нийтийн санхүүгийн менежментийн эрс шинэчлэл нь дөрвөн зарчимд тулгуурлажээ. Үүнд:

- Зорилго, үүрэг, хариуцлага болон ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх механизм маш тодорхой байх;

- Удирдах эрх чөлөө буюу менежерүүд хөрөнгийг үр ашигтайгаар хуваарилах шийдвэр гаргах боломжтой байх;

- Гүйцэтгэлийг үнэлэх үр ашигтай тогтолцоо болон үүнийг хийхэд шаардлагатай зохистой мэдээллийн урсгалыг бүрдүүлэх;

- “Accountability” буюу эгэх хариуцлага, менежерүүд өөрсдийн гаргасан шийдвэрт эзэн болж, хариуцлага хүлээх тогтолцоотой байх.

2008 онд тус улсын төсвийн ашиг 105 тэрбум шинэ зеланд доллар байсан бол 2017 он гэхэд 116 тэрбум шинэ зеланд доллар болж, ДНБ-ийхээ 38 хувьд хүрсэн. Ийнхүү өсөн нэмэгдэх төсвийн ашгийг Австрали, Канад, АНУ, Англи зэрэг санхүүгийн хямралаас хойш байнгын төсвийн алдагдалтай байгаа оронтой харьцуулж үзвэл санхүүгийн реформ ямар амжилт үзүүлснийг батална. Тиймээс ч Шинэ Зеландын туршлагаас судлах хүмүүс, улс орнууд нэмэгдсээр байна.

Шинэ Зеландын засгийн газар үйл ажиллагаагаа энэхүү шинэчлэлээр эрс өөрчилсөн, гэхдээ үүнийг бүхэл бүтэн 25 жилийн турш хийсэн гэдгийг уг реформын архитектор гэдгээрээ олны танил болсон профессор Иан Болл (Ian Ball) хэлсэн байна. Нягтлан бодогч мэргэжилтэй энэ хүн нийтийн салбарын орчин үеийн санхүүгийн тайлагналын загварыг гаргасан, мөн нийтийн салбарын нягтлан бодох бүртгэлийн стандартыг санаачилсан гэдгээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн юм.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:06:00

QQ21o0 http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:41:04

qdbDhz http://pills2sale.com/ levitra nizagara

Судлаач [43.242.243.218] 2020-05-31 00:41:28

Шинэ Зеландын энэ системийг газар дээр нь очиж судлан хуулийг нь гарган 2000оны эхээр хэрэгжуулэх гэж 10-аад жил оролдоод болоогуй юм. Терийн залгамж чанар алдагдсанаас залуучууд маань сайн мэдэхгуй байна. Терийн бодлогын тогтвортой, залгамж чанар алдагдсанаас улс орон маань хегжихгуй байна. Энэ чухал санааг дахин дэвшуулж буйд талархаж байна

Сонгогч [103.212.119.79] 2020-05-30 16:23:05

Сайхан санаа. Санаагаа гүйцэьдүлэхэд тань нэмэр болох юмсан Амжилт...

Сонгогч [103.212.119.79] 2020-05-30 16:19:04

Монгол өөрийгөө тэтгэх эдийн засагтай орон. Эх орны мөнгийг зөв зарцуулах нь чухал. Юм бол гадныг дуурайна гэх юм. Монгол хүнд толгой байгаа. Монгол ухааныг ашиглахад зөв шийдэл хэрэгтэй. Зөв шийдэл, бүтээлч ажил руу хандсан санаа, түүнийг хэрэгжүлэх нь чухал. Дуурайгаад 30 жил өнгөрч, ардачлал хэт үнэгүйдлээ. Дээдлэх, бахархахын утгыг сэргээхэд яах вэ гэхчлэн асуудлаар том зүйл дутаж байж мэднэ.Хөгжилд гаднаас хайх юм байх л байх. Монголчууд айлаас эрхээр Авдраа онгойлго гэдэг. Түүн дотор ядахдаа ном байгаа....

Зочин [103.229.120.13] 2020-05-30 15:00:11

АПУ ийн суганы үс өмхий мангар залуу дүрдээ итгэчихсэн гар далдага банди

dulmaa [185.220.101.142] 2020-05-30 12:40:28

tatwariiin zow menejmentiiig oopooos chin oop hench hiij nchadahgvi gj boddog amjilt

agii [51.75.144.43] 2020-05-30 12:39:20

eh opniii hvvv yaj ajildgiiig haruulaarai amjilt

Зочин [185.220.100.252] 2020-05-30 12:39:18

Энэ залуул юм хийнэ байхдаа энэ жил дандаа залуу боловсролтой хүмүүсийг сонгомоор байна шүү

uyhan [45.66.35.35] 2020-05-30 12:38:35

eh opon gazar sorooniiihoo toloo zaluuus ajillah tsag irseen amjilt hvsiiii demjiji bnaaa

зочин [185.220.101.141] 2020-05-30 12:38:06

амжилт хүсье дэмжиж байгаа шүү

зочин [23.129.64.210] 2020-05-30 12:37:15

татвар төлөгчдийн мөнгийг идэж байгаа хүмүүс ичмээр юмаа улсаа хөгжүүлье биш идэж уух гэж сонгогддог гаруудыг хөөж буулгаад ийм хөдөлмөрч хөгжүүлэх гаргалгаа бодоод олцон залуусаа дэмжнэ

dulamsvren [46.165.230.5] 2020-05-30 12:36:40

amjilt hvsmeer bnaaaa nutgiiin dvvv sain hvvv ajil ni amjilltai baigeeee

алдраа [107.189.10.235] 2020-05-30 12:35:25

Сайхан сэтгэл чин сэтгэл байхад ямарч ажлын сайн үр дүнг үзэж чаднаа амжилт

зочин [23.129.64.210] 2020-05-30 12:34:31

ажилын амжилт хүсье

зочин [45.9.148.25] 2020-05-30 12:33:41

улс төр дуучин бөх өөр юу юу ч билээ янз бүрийн хүмүүсийг гаргаж байхаар эдийн засаг улс төрийн мэдлэгтэй ийм залуучуудаа сонгож гаргамаар байна

зочин [162.247.74.200] 2020-05-30 12:31:30

гадны улсууд эдийн засгаа тотвортой байлгах гээд арга хэмжээ авч байхад манай улдсад энэ залуугаас өөр санаа зовж байгаа гарц хайж байгаа амьтан алга даа энэ залууд амжилт хүсье

баяраа [185.121.69.40] 2020-05-30 12:30:57

шударга тууштай аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг занг тань үнэлдэг шүү амжилт

зочин [185.220.100.246] 2020-05-30 12:29:37

амжилт хүсье

зочин [163.172.125.41] 2020-05-30 12:28:54

энэ хүн шиг л залуус улс төрд гарвал ихийг хийх байхдаа

орхон [185.220.101.32] 2020-05-30 12:27:57

хүмүүс юу ч гэж байсан ажилаа заавал үр дүнг нь үзэх хэрэгтэй амжилт

зочин [185.220.101.235] 2020-05-30 12:27:36

тийм шүү энэ хэцүү цаг үед гадны улс орнууд хэрхэн яаж эдийн засгаа авч үлдэж байна тэрийг судлаад улсынхаа эдийн засгийг хөгжүүлэхэд санаа зовдог байх хэрэгтэй шүү энэ залуул одоогийн байдлаар улсынхаа төлөө гэсэн сэтгэлтэй харагдаж байна даа амжилт хүсье

гэгээлэн [109.70.100.34] 2020-05-30 12:26:10

манайхан өөрсдөө хийж чадахгүй хэвтэж гадны туршлага судлах дургүй энэ хүний санааг дэмжиж байна.

зочин [157.245.189.45] 2020-05-30 12:25:16

тийм энэ залуу шиг мэдлэг боловсролтой хүн л улс оронд маань хэрэгтэй байгаа юмдаа амжилт хүсье

зочин [185.220.100.253] 2020-05-30 12:23:34

амжилт хүсье

саруул [185.220.101.1] 2020-05-30 12:21:51

татвараа зөь зарцуулж байж л бид хөгжинэш дээ дэмжиж байнаа

энхээ [51.77.135.89] 2020-05-30 12:20:07

эхлээд зорьж байж л хийнэ шүү дээ зорилгоо заавал биелүүлээрэй амжилт

undral [185.220.101.3] 2020-05-30 12:15:56

манайхан хийх гэсэн нэгнээ битгий унтрааж байгаачээ дэмжиж байна хэрэгтэй ажил байна

алтангэрэл [185.220.101.201] 2020-05-30 12:14:33

Овоо сайшаалтай юм хийхээр хүү байна шүү дэмжиж байгаа шүү

ПУНЦАГ [185.220.101.132] 2020-05-30 12:12:55

дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэг тэдний туршлагаас суралцах нь чухал шүү дэмжиж байна.

Залуу хүн [66.181.161.80] 2020-05-30 12:00:15

Залуу хүний хувьд энэ хүнийг дэмжих болноо. Монголд энэ байтгуай хөгжлийг авч ирнэ гэлэгт итгэл өгч байна

bat [202.9.46.59] 2020-05-30 11:55:13

Шинэ зелланд шиг хөгжих боломж байгаа шүү

ард [66.181.182.122] 2020-05-30 11:25:33

Түвшин дажгүй шүү, ХУД т гарах магадлал бгаа, чамайг дэмжинэ ээ...

shinee [185.220.101.144] 2020-05-30 11:03:08

tsag hugtsaa gedeg hurdan shvv songuulida garhal ym bol hiij hereghuuleh zuilee hurdan hiidiim shvv amjilt

Болдсайхан [202.9.46.59] 2020-05-30 10:58:01

Сэтгэлээрээ зүтгэлээрэй яваа мундаг залуудаа амжилт.

Зочин [202.9.46.59] 2020-05-30 10:38:51

amjilt husiyee

Оогий [66.181.161.75] 2020-05-30 06:05:07

Банзрагчийн Түвшинг олон жилийн өмнөөс мэднэ. Өндөр боловсролтой, альваа зүйлд гаргаж байгаа гаргалгаа шийдэл зэрэг нь бас л мундаг. Хотын нийтийн тээврийн асуудлаар ярьсан ярилцлагыг нь олж үзээрэй гэж хүмүүст хэлье. Мэргэжлийн эдийн засагч, Менежментийн ухаанаар мэргэшсэн, эрх зүйч мэргэжилтэй ийм л хүндээ.

Sss [66.181.186.87] 2020-05-30 04:26:38

Zaluu mini saihan zuud bna daa. Ehleed turd 5 jol ajilla

зочин [66.181.183.236] 2020-05-30 04:04:45

манайд шинээр системийн өөрчилөлт хийж байж нийтийн төсөв гэдгийг хэрэгжүүлэх тогтолцоог бий болгох ёстой.төрийн дээр гарсан манан болон бусад намуудын хулгай луйварын бүлэглэлийн устгаж байж хийх хэрэгтэй.үндсэн хуулиа өөрчилж төрийн бүтэцд шинээр цомхон өөрчилөлт хийж төрийн мөнгө,төсвийн мөнгө гэж байхгүй.татвар төлөгч нарын цуглуулсан нийтийн төсөв гэж л үзэх ёстой.том данхайсан төрийг жижигхэн цомхоно хүчээр ажилуулах хамгийн чухал.төрийн бүтэц бүрэлдэхүүн 3хан сая хүн амд цомхоно байвал ,ард түмэн ажилтай ,орлоготой дундаж чинээлэг амидралтай байх ёстой юм даа.


39 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
39 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.