Х.Баттулга: Томчууд бидний хариуцлагагүй, болгоомжгүй хандлагаас болж бяцхан үрс маань эндэж байгаад уучлал хүсэж байна

Н.Алтанцэцэг / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээнд:

“Монгол эх орныхоо ирээдүйг дархлан бүтээх хүүхэд багачууддаа олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.

Хүүхэд, багачууд Та бүхнээс эх орон эхэлдэг юм аа.

Аав ээждээ ачлалтай, найз нөхөд, ах дүүстээ энэрэл, тустай байвал эх орны ирээдүй тэр хэрээр гэрэл гэгээтэй байх болно.

Томчууд бидний хайхрамжгүй, хариуцлагагүй, болгоомжгүй хандлагаас болж энхрий бяцхан үрс маань эндэх, хохирох явдал удаа дараа гарч байгаад Монголын ирээдүйгээс уучлал хүсэж байна.

Бид та бүхнийхээ төлөө алдаагаа засаж, шаардлагатай бүхнийг хийхийн төлөө хичээн ажиллах болно.

Дэлхий даяар тархсан аюулт өвчний үед хөл хориогоо чанд сахиж, эцэг эх, багш нарынхаа үгэнд сайн орж, цахим хичээлээ номдоо шамдан сурч, гараа сайн угааж, амны хаалтаа байнга зүүж байгаа хүүхэд багачууддаа баярлалаа.

Монголын бүх хүүхэд авьяастай. Иймд эх орны дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа сая гаруй хүүхдийн дунд “Эх орон хүүхдүүдээс эхэлдэг” сэдэвт зохион бичлэг болон гар зургийн уралдааныг 4 насны ангиллаар зарлаж байна.

Хүүхдүүдээ уралдаанд идэвхтэй оролцоорой.

Мөнх тэнгэрийн ивээлээр Монголын тал нутагт монгол үрс инээд баясал, аз жаргалаар дүүрэн байх болтугай” гэжээ.

“Эх орон хүүхдүүдээс эхэлдэг” сэдэвт зохион бичлэг болон гар зургийн уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, уралдаанд оролцох бол энд дарна уу.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:21:42

Hl4VH7 http://pills2sale.com/ levitra nizagara

ИРГЭН [59.153.87.171] 2020-06-01 14:08:04

ЧИНИЙ 17 ЧИНГЭЛЭГ ХОРТОЙ СПИРТЭЭС БОЛЖ ХИЧНЭЭН ХҮН ҮХЭЖ ХИЧНЭЭН ХҮҮХЭД ӨНЧИРСӨН ГЭЖ БОДООЧ ХУЛГАЙЧАА

Зочин [43.242.243.231] 2020-06-01 16:01:20

Күэ энэ нээрэн харлуулах гэж ядчихиймаа 10 үедээ гуйланчлаарай чи

Eej [192.82.75.13] 2020-06-01 11:05:24

Tsenher yagaan tasalbaraar unegyi avsan Makh impeks Talh ciher Bayngol geh met biznesiin orlogoosoo huuhdiin tuluu jaahan ch gesen uglugu handiv ugvul mash ih byen bolno doo Battulgaa

Зочин [66.181.180.234] 2020-06-01 04:32:40

5 шаардлага дээрээ бага насны хүүхдээ орхиод ирсэн улсуудаа авч болдогүй юм уу аваачээ

Зочин [66.181.180.234] 2020-06-01 04:31:14

Solongos ulsaas hetsuu bga ur huuhdee orhiod irj chadahgui bgaa ulsuudaa awaachee end huuhduud hetsuudeed bna eejiigee sanaad harah hungui uneheer hund bna


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.