Рашаан орд бүрийг паспортжуулж сан бүрдүүлэхээр болжээ

Н.Баярмаа / Хууль

Рашаан усыг ашиглах, хамгаалах журмыг шинэчлэн баталжээ.

Тодруулбал, БОАЖ-ын болон Эрүүл мэндийн сайдын энэ оны хамтарсан А/301 болон 265-р тушаалаар “Рашааныг зохистой ашиглах, хамгаалах журам" гарчээ. Энд рашаан, түүний ашиглах нөөцийн хэмжээг тогтоох хайгуул, судалгааны ажлыг байгаль орчныг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгодог Усны мэргэжлийн байгууллагын эрхтэй хуулийн этгээд гүйцэтгэнэ гэж заажээ. Ингэхдээ хайгуул, судалгааны ажлыг улс, орон нутгийн төсөв болон хүн, хуулийн этгээдийн хөрөнгөөр санхүүжүүлж болно гэж тусгажээ.

Хайгуул, судалгаагаар ашиглах боломжит нөөц нь батлагдсан рашаан орд бүр паспорттой байж, ордын паспортыг тухайн Сав газрын захиргаа, рашаан ашиглагчид олгож, улмаар мэдээллийн сан оруулах юм.

Рашааныг хамгаалах харилцааг Усны тухай хуулиар зохицуулах юм байна. Тодруулбал, рашааны бүсийг тухайн Сав газрын захиргаа хариуцаж, нутаг дэвсгэрийн сум, дүүргийн ИТХ-аар батлуулах аж.

Рашаан ашиглагч нь рашаан ашигласны төлбөрийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10-ын 2-т зааснаар тооцон төлөн, мөн үйлдвэрлэл-үйлчилгээний зориулалтаар ашиглах тохиолдолд мөн хуулийн дагуу 15-ийн 2 болон 5-т зааснаар рашаан ашигласны төлбөрийг тус тус төлнө. Ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт нөлөөлж байгаа ус бохирдуулагч хүн,хулийн этгээд ус бохирдуулсны төлбөрийг мөн хуулийн дагуу төлөхөөр зохицуулж журамлажээ.

Журмын хэрэгжилтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Тусгай хамгаалалттай газар нутгийн болон Сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн Байгаль орчны алба, байгаль орчны хяналтын Улсын байцаагч, байгаль хамгаалагч нар хянах юм.


Сэтгэгдэл

Зочин [49.0.157.27] 2020-06-02 02:35:47

Рашаан хэрэглэхээр төлбөр авдаг болох гэж байгаа юм байна гэж ойлголоо эгэл иргэд рашаан ус ууж чадахаа байх нь дээ төлбөр мөнгийг нь дийлэхгүй

[103.80.210.183] 2020-06-02 02:25:54

бүртгээд эхэлхээрээ л баячууд хулгайчдын хоол зууш болдог шүү.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.