Мексик халдварын улмаас 10 мянган хүн нас барсан долоо дахь улс боллоо
Мексикт даваа гарагт коронавирусний халдварын улмаас 237 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 10 мянга давлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээллээ.
Мексикт халдвараар нас барсан анхны тохиолдол өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд бүртгэгдсэнээс хойш нийт 10167 хүн нас баржээ. Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2771 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр халдвар авсан хүний тоо 93435-д хүрсэн байна.
Мексикт халдвараар нас барсан хүний тоо 10 мянгад хүрсэн нь Латин Америкийн орнуудаас хоёрдугаарт, дэлхийн улсуудаас долдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт юм. Тус улс даваа гаргаас “COVID-19”-ийн хязгаарлалтын хоёр дахь үе шат руу шилжиж, зарим бүс нутагт уул уурхай, барилга, аялал жуулчлалын үйл ажиллагааг сэргээж эхэлжээ.
Эх сурвалж: Монцамэ



















.jpg)













































Г.ЗАНДАНШАТАР: Монгол хүлгийн босоо цагаан хийморь дэлхийд мөнхөд дуурсаг
Олон улсын Физикийн 56 дугаар олимпиад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид бүгд медаль хүртжээ
Богдхан уулын дархан цаазат газар төрийн бүх үйлчилгээг e-business.mn системд шилжүүллээ
Улсын гарди М.Бадарчийн барилдах эрх 2027 оны долдугаар сарын 12-нд сэргэнэ