Австрали, Филиппин Улсаас 262 иргэн эх орондоо ирлээ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали, Филиппин Улсаас 262 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгууллаа. Эдгээр иргэдийн 79 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 15 нь жирэмсэн болон асран хамгаалагчтай, 47 нь өндөр настан болон асран хамгаалагчтай, 2 нь хөгжлийн бэрхшээлтэй, 26 нь эрүүл мэндийн шалтгаантай, 64 нь визний хугацаа, санхүүгийн хүндрэлтэй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай. Харин Филиппин Улсын Сэбү арлаас мөн 29 иргэн ирээд юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар” зочид буудал, “Баянбайгаль”, “Баянхангай” сувилалд тусгаарлах юм.
Улаанбаатар-Сидней-Улаанбаатар чиглэлийн анхны тусгай үүргийн нислэгийг “МИАТ” компанийн Ж.Доржнамжил ахлагчтай баг үйлдэж нэг талдаа 10 мянга гаруй км зам туулсан байна. Гадаад харилцааны яам, “МИАТ” компани нь Австрали, БНХАУ, Хонконг, Индонези, Филиппин улстай хөөрөлт, буулт үйлдэх, дамжин өнгөрөх зөвшөөрлийг дээрх орнуудад суугаа болон хавсран суугаа Элчин сайдын яамдаараа дамжуулан дипломат шугамаар хэлэлцэж авсан гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
ГОЛОМТ БАНК “MONGOLIA INVESTMENT FORUM: "NEW YORK 2025” ЧУУЛГЫН ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР АЖИЛЛАЛАА
Киев Москвад болсон Ялалтын баярыг тасалдуулахыг оролджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Украины дайн ба дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл
Ши Жиньпин: Орос, Хятад жинхэнэ найзууд байх ёстой
Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ: Монгол Улс нэг сайхан Спортын ордонтой болчихмоор байна
Путины шууд яриа хэлэлцээ хийх саналд Зеленский ультиматум хариулт өгөв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай
"Эрдэнэс Тавантолгой" н Цанхийн уурхайд жолооч согтуугаар тэсрэх бодистой цэнэглэгч машин унаж яваад онхолдсон ноцтой осол гарчээ