Д.Нямхүү: Сидней-УБ-ын онгоцоор ирсэн 262 хүнээс коронавирус илрээгүй
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд 7,303,000 хүн өвчилж 412,000 хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 102 мянган хүн шинээр өвчилж, 2,000 хүн нас барлаа.
Европт байдал сайжирч байгаа хэдий ч дэлхий дахинд байдал улам бүр дордож байна. Энэ талаар өчигдөр ДЭМБ-ын захирал өчигдөр мэдэгдэхдээ "Эерэг үр дүн гарч байгаа орнууд байгаа хэдий ч бардам байдал, хэт хангалуун байх гэдэг нь том аюул. Дахин коронавируст халдвар дэгдэх магадлатай учраас бардам сэтгэлээр хандаж тайвширч болохгүй" хэмээн дэлхийн олон оронд анхааруулсан байна.
Жишээлбэл, АНУ-д жагсаал цуглаантай холбоотойгоор 50 мужийн 28-д нь халдвар дахин нэмэгдэж бүртгэгдсэн байна.
ОХУ-д сүүлийн 24 цагт 8,594 хүн шинээр халдвар авсан байна. Манай улстай хил залгаа бүс нутгуудад өвчлөл өмнөх өдрөөс 44-87 хүнээр нэмэгдсэн. Эрхүүд хамгийн олон буюу 286 хүнээр өвлөлийн тохиолдол нэмэгдлээ. Эрхүү, Тувад сүүлийн 14 хоногийн турш өвчлөл тасралтгүй нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Тувад энэ долоо хоногоос эхлэн 14 хоногийн хатуу хорионы дэглэм тогтоожээ. Тиймээс манай Увс аймаг ялангуяа Давст сумын иргэд онцгой анхааралтай байхыг зөвлөж байна. Манай улсын хувьд өчигдөр шинээр 58 хүн ажиглалтад орсон бол 187 хүн ажиглалтаас гарч гэрийн ажиглалт руу шилжсэн. Өнөөдрийн байдлаар 1,882 хүн ажиглалтад байна" гэв.
НИЙТ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 194 БАЙГААГИЙН 87 НЬ ЭДГЭРЛЭЭ
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Зургаадугаар сарын 9-нд дөрвөн лабораторид 358 хүнд шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, тандалтын зорилгоор 12, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, ачаа тээврйин 24 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 12 хүний давтан шинжилгээ, Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүн дээр нисэх бүрэлдэхүүн нэмэгдэж 274 хүнд шинжилгээ хийсэн.
Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжиж байна. 25-27 хоног эмчлэгдэж эдгэрсэн иргэний нэг нь цэргийн сургуулийн оюутан бол нөгөө нь Алтанбулаг боомтоор орж ирсэн мөн оюутан хүүхэд.Нийт батлагдсан тохиолдол 194 байгаагийн 87 нь эдгэрлээ. Эмчилгээнд 107 хүн байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, 91 хүн хөнгөн, 16 хүн хүндэвтэр байна.
ХӨСҮТ 105 хүн тандалт доор хянагдаж байна. Бид 250 хүнийг хүлээж авах бэлтгэл ажилтай ажиллаж байгаа. Хамгийн гол нь бид нар анхаарлаа сулруулж болохгүй. Амны хаалт зүүх гараа угаах, олон хүн цугларсан газар очихгүй байх хэрэгтэй. Мөн манай улсын хилтэй ойрхон ОХУ-ын мужуудад халдварын тохиолдол эрс нэмэгдсэн байгаа. Зургаан сарын хугацаанд маш сайн хамгаалж байгаа. Үүнийг минь үр дүнгүй болгох эрсдэл хажууд байна. Тувагаар хоёр морьтой хүн хил гарсан. Хил гаалийг маш сайн хянаж байгаа. Энэ хоёр хүнд эхний шинжилгээ хийсэн. Дахин давтан шинжилгээ хийнэ. Иймээс хүн бүр хариуцлагатай байх хэрэгтэй" гэв.
БАЙНГЫН ХОРОО: Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хэлэлцэнэ
Л.Мөнхбаясгалан: Баярлах эрт байжээ
Хотын дарга Х.Нямбаатарт ХУД-ийн Анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэлээ
Л.Энх-Амгалангийнх П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарынхаас ч аюултай гэв үү
П.Сайнзориг: Цаг хугацаа тэгээд эцсийн шүүгч хийнэ ээ
"28 тэрбумаар 32 мянган зуух шинэчилнэ гэдэг дахиад л үр ашиггүй мөнгө гаргаж байгаа ажил"
А.Амартүвшин: Айл өрхүүдийг хий болон цахилгаан халаагуурт шилжүүлэх тооцоо судалгаа хийж байна
Др. Л.Мөнх-Эрдэнэ: МОНГОЛ ДАХЬ УЛААН ДЭГЛЭМ
АН: Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг заалтыг бүхэлд нь байхгүй болгох хуулийн төсөл өргөн барина
АНУ-д монгол цагаачдын 28 хувь ядуурлын түвшнээс доогуур амьжиргаатай