Ялалтын Парадад оролцох монгол цэргүүд Москвад бэлтгэлээ эхлүүллээ
.jpg)
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадыг зургадугаар сарын 24-ний өдөр явуулах шийдвэр гаргасан билээ. Энэхүү шийдвэрийн дагуу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод тус цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулах урилга ирүүлсэн бөгөөд энэ дагуу цэргийн алба хаагчдыг оролцуулах болсон юм.
Улаан талбайд болох Ялалтын баярын цэргийн парадад оролцох бие бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын Агаар-сансрын хүчний “Ил-76” онгоцоор Москва хотноо хүрэлцэн очсон байна.
ОХУ-ын БХЯ-наас цэргийн парадад оролцох бие бүрэлдэхүүнд гурван удаагийн Сovid-19-ийн шинжилгээ авч, халдваргүй нь тогтоогдсон учир зургадугаар сарын 15-ны өдрөөс ОХУ-ын БХЯ-ны харъяа сувиллын газарт байрлаж, цэргийн парадын бэлтгэлдээ гарлаа.
Энэ жилийн цэргийн парадад гадаадын 19 орны цэргийн алба хаагч оролцохоор Москва хотноо хүрэлцэн очсон бөгөөд энэ сарын 17, 18, 20-ны өдрүүдэд Улаан талбай дээр нэгдсэн бэлтгэл хийхээр төлөвлөжээ.
ГОЛОМТ БАНК “MONGOLIA INVESTMENT FORUM: "NEW YORK 2025” ЧУУЛГЫН ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР АЖИЛЛАА
Бага насны хүүхэд мөргөөд зугтсан машиныг насанд хүрээгүй хүүхэд жолоодож явжээ
Б.Мөнхтуяа: Тухайн жолооч цагдаа дохиход зогсохгүй зугтаж яваад дүүг маань мөргөчихсөн байна лээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ
Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал Б.Дүгэржав төсвийн мөнгөөр шоудна гэв үү
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
Украины дайн ба дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл