Мэргэжлээ зөв сонгох нь ирээдүйн амжилтыг тодорхойлно

Н.Баярмаа / Боловсрол

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид их, дээд сургуульд элсэх шалгалтаа өгөхөөр бэлтгэж буй энэ үед зарим нь аль хэдийнээ мэргэжил сонголтоо хийчихсэн байгаа бол зарим нь эргэлзсээр байж болох юм. Мэргэжил сонголт гэж юу вэ? яагаад чухал вэ? зөв сонголтыг хийхийн тулд яах ёстой вэ?

Мэргэжил сонголт яагаад чухал вэ?

Энэ ойлгомжтой асуудал. Мэдээж хэрэг чиний хувь хүний болон санхүүгийн карьер энэ сонголтоос урт хугацаанд шалтгаална. Дуртай чаддаг зүйлээ ажил мэргэжлээрээ сонгох өөрийнхөө бодит чадварыг үнэлж тогтоох нь мэргэжил сонголтонд чухал үүрэгтэй. Зөв сонгосон ажил мэргэжил амьдралд кайф өсөлтийг байнга үзүүлж байдаг аж. Дэлхий нийтэд ажил мэргэжил карьераа аз жаргалтайгаар эдлэх тухай шинэ тутам ойлголт хүрээгээ тэлсээр байна. Чи хоббигоо хөгжүүлэнгээ мөнгө олж карьер хийж болно гэдгийг ч энд санахад илүүдэхгүй юм.

Сонголтоо хэрхэн хийх вэ?

Мэргэжил сонголтын тулгын гурав гэж нэрлэгддэг Мэргэжил сонголт хийхэд заавал харгалзан үзэх ёстой гурван мэргэжилтэн ингэж зөвлөжээ.

Нэгдүгээрт, өөрийн сонирхол чухал. Хүн дуртай зүйлдээ цаг хугацаа сэтгэл зориулахад бэлэн байдаг. Эсрэгээрээ хүүхдийг дургүй зүйлд нь хүчлэхэд хэцүү. Харин юу ч сонирхохгүй байна гэдэг нь тухайн хүн өөрийгөө олоогүй байна гэсэн үг.

Хоёрдугаарт, хүүхдийн авьяас, сэтгэц физиологийн онцлог шинж. Жишээ нь маркетингийн менежер хүн нээлттэй хөдөлгөөнтэй сэргэлэн байх ёстой гэх мэт...

Гуравдугаарт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг харгалзан үзвэл зохилтой талаар мэргэжилтэн зөвлөжээ.

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дээрх хамгийн эрэлттэй байгаа мэргэжлийн жагсаалтыг 2019 оны байдлаар харахад стартап компаниудын шинээр хүний нөөц бүрдүүлэх үеийн боловсон хүчин болон өргөжиж буй хувийн хэвшлүүдэд түлхүү эрэлттэй байгаа тэдгээрт хамаарах мэргэжлүүд тэргүүлсэн байна.

Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээрх хамгийн эрэлттэй мэргэжлийн жагсаалт. Үүнд:

1. Маркетингийн менежер

2. Мэдээлэл технологийн мэргэжилтэн

3. Өндөр зэрэглэлийн тогооч

4. Барилгын инженер

5. Авто барилгын инженер

6. Гоо сайхны мэс засалч

7. Уул уурхайн инженер

8. Архитектор

9. Геологич

10. Төслийн менежерийн ажил мэргэжлүүд багтжээ.

Мөн түүнчлэн олон улсад ажиллаж амьдрах хүсэлтэй залуусын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд тэдгээр хүмүүс биеийн хүчний хар ажлаас гадна эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах зорилготой болсон байна. Тэгвэл 2025 он хүртэл олон улсын хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байх мэргэжлийг эрүүл мэндийн салбарын мэргэжил тэргүүлж байна.

  1. Шүдний эмч
  2. Сувилагч
  3. Эм зүйч
  4. Статистикч
  5. Хиймэл шүдний эмч
  6. Нойрсуулагч эмч
  7. Компьютерын систем мэдээллийн технологийн мэргэжилтэн
  8. Эх барих эмч
  9. Эрүү нүүрний гажиг заслын эмч
  10. Хүүхдийн эмч

АНУ-ын статистикийн хорооноос 2019-2020 он хүртэлх дэлхийн хамгийн эрэлттэй, хамгийн өндөр цалинтай байх мэргэжлийн жагсаалтыг гаргахад эрүүл мэнд анагаахын салбарын мэргэжилтнүүд мөн дээгүүр жагсчээ.

Үүнээс гадна байнга яригддаг өндөр цалинтай дунд мэргэжлийг богино хугацаанд бага зардлаар сонгон суралцах сонголт залууст бий. МСҮТ-д сурч мэргэжил эзэмшсэн ур чадвартай сайн тогооч сард 2-3 сая төгрөг авдаг. Хийн гагнуур хийдэг мэргэшсэн боловсон хүчний цалин цагаараа хэмжигддэг бөгөөд бүтэн цагаар ажиллавал сардаа 3-5 сая төгрөгийн орлого олж ажил амьдралаа цэцэглүүлж байгаа залуусын бодит түүх олон байдаг.

Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээрх илүүдэлтэй байгаа мэргэжлийн жагсаалт. Үүнд:

  1. Хуульч
  2. Эдийн засагч
  3. Нягтлан бодогч, санхүүч
  4. Түүх, философич, улс төр судлаач
  5. Сэтгүүлч, нийгэм судлаач, бизнесийн удирдлага

2018 онд 4000 гаруй төгсөгчдийн дунд явуулсан судалгаанд ажилд ороход дутагдаж буй ур чадварыг /багаар хамтран ажиллах ур чадвар, гадаад хэлний мэдлэг, харилцааны чадвар, математик тооцоолон бодох сэтгэлгээ зэрэг/ нэрлэсэн нь ажил олгогч нарын дээрх чадварууд дутмаг байна хэмээх судалгаатай ижил үр дүнг харуулсан юм. Тиймээс тухайлсан мэргэжлээр суралцах хугацаандаа дээр дурьдсан чадварыг хөгжүүлэх нь чухал юм шүү.


Сэтгэгдэл

Зочин [103.26.193.99] 2020-06-23 08:36:47

Багаасаа өөрийгөө манлайлагч, удирдагч гээд итгэчихсон, толгой нь эргэсэн олон хүн чадлаа мэдэхгүй, чадахгүй юмандаа хорхойсон тэмүүлсээр юу ч үгүй хоцорч байна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхгүй болжээ.

Зочин [66.181.185.145] 2021-11-27 10:17:04

Өөрийнхөө чадна гэдэгт итгэж хичээхгүй бол хэн миний таны өмнөөс хийж хичээж манлайлах юм бэ?

Японоос [126.247.224.101] 2020-06-23 00:36:56

Манай хүүхдүүд энд ирээд Монголд төгссөн мэргэжлээрээ ажилд оромоор байна гэж их ярьдаг. Тэгэхийн тулд эдний улсын зэрэгтэй шалгалтыг өгч мэргэжлийн үнэмлэх/ 資格/ авах хэрэгтэй болдог. Тэр шалгалтыг өгөхөд дор хаяж N2 хэлний мэдлэгтэй байх шаардлагатай. Тиймээс Монголдоо байхдаа хэлээ сайн суралцах хэрэгтэй. Сургуулиа төгсөөд ажилд орохын тулд багадаа л 50-100компанид хүсэлт гаргах, шалгалт өгөх шаардлагатай болдог. Манай хүүхдүүд тэрнээс нь шантраад хэн нэгэн хүн амархан ажил олоод өгнө гээд бэлэнчлээд суудаг. Тэгээд шантрахаараа харьчихдаг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ мөнгө төгрөг, эдээр бялхуулах биш хичээж тэмцэж сургахгүй бол хүүхэд амжилтанд хүрэхгүй билээ. Ажил хүнийг голохоос , хүн ажлыг голохгүй.

Сурагч [202.55.188.110] 2020-10-27 15:02:39

Тиймээ энэ хичээнгүй тууштай байдөл маш том асуудал болоод байна. Хэрхэн энийгээ сайжруулж шантрахаа мэдкү болох вэ

Зочин [124.206.0.234] 2020-06-30 06:46:15

2

Зочин [124.206.0.234] 2020-06-30 06:28:49

1

Японоос [126.247.224.101] 2020-06-23 00:24:54

Нийгэмд өөрийнхөө дуртай мэргэжлээр ажиллаж байгаа хүмүүс бол 5%-с хэтрэхгүй. Нийгэмд хэрэгтэй мэргэжил, хүний сонирхсон 2 бол таарах нь ховор. Эцэг эхчүүд нийгэмд хэрэгтэй мэргэжлээр хүүхдээ ажилуулахыг хүсдэг ч тэр нь сонирхсон мэргэжил нь биш тул амжилтад хүрч каррер ахигдаггүй. Хүүхэдэд дээрх шаардлагуудыг / багаар ажиллах, хэл тооны мэдлэг / хамгийн түрүүнд сургах нь чухал. Японд бол багаар ажиллах, хариуцлагатай байх, бусдад төвөг учруулахгүй байхыг сургадаг. Мэдээж эднийд ч дуртай мэргэжлээрээ ажилладаг хүн ховор. Харин ажилд ороод хичээж сураад мэргэжилдээ дуртай болсон гэх хүмүүс олон.

Зочин [124.206.0.234] 2020-06-30 06:27:53

1


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.