Ажилгүйдлын даатгалын сангаас тэтгэмж авагчид  5.5 хувиар нэмэгджээ

Б.Лхамаа / Нүүр

Ажилгүй, орлогогүй байгаа хүн амын 15 хувь ядуурлын шугамаас дөнгөж дээгүүр амьдарч байна

Өнгөрсөн хугацаанд ард иргэдийн амьдрал хүндхэн байж ядууралд өртөх эрсдэлтэй иргэдийн тоо 500 мянгад хүрсэн үзүүлэлттэй байна. Өнөөдөр улсын хэмжээнд 904 мянган иргэн сарын 166 мянган төгрөгөөр өл залгуулж өдөр хоногийг өнгөрүүлж байна. Өөрөөр хэлбэл 2016 оноос хойш монголчуудын ядуурлын түвшин хүрээгээ тэлсээр өнөөдөр монголчуудын бараг гурван хүн тутмын нэг нь ядуу хэмээх нэршлийг зүүх болжээ.

Тодруулбал, 2014 онд ядуурлын түвшин 21.6 хувьтай байсан бол 2016 онд дээрх үзүүлэлт 29.6 хувьд хүрчээ. Улмаар 2019 онд энэ статистик өссөөр 2020 онд 50 хувь руу дөхөж ирлээ. Ингэснээр 904 мянган иргэн 166 мянган төгрөгөөр амьдарч байсан бол үүн дээр дахин 500 мянган иргэн нэмэгдэж байна. Хамгийн анхаарал татахуйц үзүүлэлт нь ядуурлын шугам буюу сарын 166580 төгрөгөөр хэрэглээний шугамыг 25 хувиар нэмэгдүүлж үзэхэд нэмж 475 мянган хүн ядуурлын эгнээнд шилжих тооцоог Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны хамтарсан судалгаанд дурдсан явдал юм. Энэ нь эдийн засгийн хямрал гарахад ядууралд ойрхон байгаа хүмүүсийн тоон үзүүлэлт бөгөөд өөрөөр хэлбэл коронавирусын сөрөг нөлөөлөл иргэдийг дээрх ангилал руу ороход хөтлөх магадлал өндөр байна. Ийнхүү ажилгүй, орлогогүй байгаа хүн амын 15 хувь ядуурлын шугамаас дөнгөж дээгүүр амьдарч байгаа бөгөөд гэнэтийн хямралт үйл явдлын нөлөөгөөр ядууралд халтиран орох эрсдэлд байгаа аж.

Ажилгүйдлын даатгалын сангаас тэтгэмж авагчид 5.5 хувиар нэмэгдэв

Түүнчлэн энэ оны эхний таван сард ажилгүйдлын даатгалын сангаас тэтгэмж авагчид өнгөрсөн оны мөн үеэс 5.5 хувиар нэмэгдэж 9.9 мянга болжээ. Тус сангаас ажилгүйдлын тэтгэмжинд нийтдээ 21.6 тэрбум төгрөг олгосон нь жилийн өмнөх үеэс 33.7 хувиаар өссөн үзүүлэлт болоод байна.

2019 оны гуравдугаар сард ажилгүйдлын даатгалын сангаас 5043 даатгуулагч тэтгэмж авч байсан бол энэ оны гуравдугаар сарын байдлаар 5268 даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж олгож өссөн үзүүлэлттэй гарчээ.

Энэ оны эхний дөрвөн сард 7739 ажилгүй иргэн шинээр бүртгүүлжээ

Ийнхүү ажилгүй иргэдийн тоо өссөөр байгаа бөгөөд нийт 33.0 мянган иргэн ажилгүй бүртгэлтэй байсан бол энэ оны эхний дөрвөн сард 7739 иргэн шинээр нэмж бүртгүүлжээ.

Хот суурин газарт амьдарч буй ядуучуудын эзлэх хувь өссөөр 63.5 болсон бол Улаанбаатар хотод нийт ядуучуудын 41.8 хувь нь амьдарч байна.

Ажилгүй, орлогогүй байснаар гэмт хэрэгт холбогдох, бусдаас хараат байдалд орох, эрүүл мэнд доройтох, амьдралын түвшин буурах нь аажмаар ядууралд хүргэж байна. Ядуурал, ажилгүйдлыг бууруулах, орлогын эх үүсвэрийг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн гэдэг ч хачир дээрээ энэ нь иргэдийн амьдралд нөлөөлсөн зүйл байхгүй байсаар байгаа юм. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаагаар, 40 гаруй мянган иргэн ажлын байраа алдсан гэсэн үзүүлэлт гарсан. Энэ тоо дахиад хэдэн зуун мянгаар тэлэхийг таашгүй. Өлөн зэлмүүн, өр зээлд баригдаж, ажилгүй зогсох өдрүүд Монголын нийгэм, эдийн засгийн амьдралд одоо бодит эрсдэлд тооцогдож байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:21

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:21

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:15:20

ZTc160 http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:44:33

p5SW9C http://pills2sale.com/ levitra nizagara

зочин [59.153.113.199] 2020-06-28 09:54:20

4 жил дахиад нусаа наах цаг эхэллээ яанаа яаааая ёооё

Зочин [202.126.89.104] 2020-06-28 07:10:40

Zandanshatart uls olon am muriijere.Jaahan zolboolog hun baimaar bn.Byambatsog bolj medne

яана даа [150.129.143.89] 2020-06-28 06:02:25

Үндэсний үйлдвэр бараг байхгүй монгол хэцүүднэ. Аргагүй. Адаглаад мал аж ахуйн түүхий эдээ боловсруулдаг үйлдвэртэйсэн бол сайнсан. ИХЭНХ иргэдээ тэтгэмжээр тэжээдэг , дээр нь 30 тэрбум долларын өртэй. ХЭЦҮҮ.

Хүрэлсүх [66.181.161.98] 2020-06-27 11:22:23

Сайд бол үнэн ч хүн байх. Баг нь мэдэхгүй ээ ална аа ална. Хүчин аллага концесс ждү гээд бна аа бна. Шинэ их хуралд бандааш нэмэгдээд л байх шиг...

irgen [103.10.22.175] 2020-06-27 10:43:50

an iinhnii tawisan udsen uriig gantahan MAN l uudun tatah gej hamag setgeleeree l zutgen ajillah yum ene ulsiin zaluus uhaan ni ulandaa orson archaaguu .setgehiitei bolchihood gadniihniig shutej nutgaa goloh .balairaad ednii azand muu shuu dee odoo MAN .L HUJAAD MONGOLOO ZARCHIHGUI BH GEJ ITGEJ BNA

Зочин [202.9.46.138] 2020-06-27 02:31:41

Маш хүнд байна. Даруй ард түмэндээ нэг сая төгрөг өгөх???? Мөн одоо цаг алдалгүй ажиллаа хиймээр байна. Нэг гэр бүлийн бизнeс таг зогссон?????? Эмч нартаа маш их баярлалаа.

Зочин [70.29.80.254] 2020-06-27 01:17:18

Энэ МАН ёстой яандаа бид ядуу болоод байдаг Одоо олон газар вакцин хийж байгаа эрүү мэндийн сайд маань эмнэлгийн талаар юу ч мэддэггүй нөгөө авилгачид хамгийн муу Вакцин оруулж ирнэ ,

Зочин [70.29.80.254] 2020-06-27 00:23:50

Ард түмэн минь Одоо өөр хоорондоо чи бидээ хүрээд хэрэггүй ,БИДНИЙ хайртай МАН өр ,АН өр төлбөрийг төлөх цаг эхэллээ , сая сонгосон нам маань маань хэцүү чадварлаг хүмүүс цөөхөн ерөнхий сайд , ерөнхийлөгч хоёр маань маш тааруу мэдлэгтэй тийм учраас маш сайн нягтарч бие биенээ дэмжиж ямар нэг зүйл бүгдээрээ санаа нэгдэх тэгж л бид амьдралаа авч явах чадвартай болно ганц хоёр хүн орилоод юунд ч хүрэхгүй

Зочин [192.82.78.12] 2020-06-27 00:16:32

Одоо энэ Ман ард түмнээ сайхан болгож чадөх уу.бахь байдгаараа байж магадгүй л байх даа.яамаар ч юм бэ дээ

Зочин [70.29.80.254] 2020-06-27 00:09:56

Үгүй Одоо яахав, энэ сонгосон хүмүүсээ нэг харчих дандаа онцгүй хүмүүс одоо олон улсын өр төлбөр эхэлнэ ард түмэн минь ямар нэг байдлаар санаа болдоо уралдуулж төр засагтаа саналаа хуваалцах хэрэгтэй болж дээ. Тэд үг хүээлж аваагүй бол сонгуулийн гадаа үндсэн АН, ШИНЭ эвсэл , бусад намтай нийлж ярьцгааж өөрсдийнхөө амь амьдрал одох хэрэгтэй , баяр чадах вэ ямар амьдралд чухал үүрэгтэй биш энэ хэцүү үед Одоо ухаанаа уралдуулах цаг болсон .


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.