Мүн Жэ Ин БНАСАУ-д хандан энхийн гэрээ байгуулахыг уриалав
БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин БНАСАУ-д хандан хоёр Солонгосын дайныг эцэслэн дуусгахын тулд хоёр тал хүчин чармайлт гарган энхийн гэрээ байгуулахыг уриалсан байна. Энэхүү уриалгаа гаргахдаа Пхеньяны талаас хамгийн сүүлд хийсэн шийдвэрийн талаар дурдаагүй байна.Хоёр Солонгосын хооронд мөргөлдөөн эхэлснээс хойших 70 жилийн ойд зориулсан ёслолын үйл ажиллагаанд оролцох үеэрээ энэ талаар мэдэгдсэн байна. Тэрээр мэдэгдэлдээ, тус дайн, мөргөлдөөнийг гал зогсоох байдлаар өндөрлүүлсэн харин энхийн гэрээгээр өндөрлүүлээгүй ээ гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Умард Солонгос дэлхийн түүхэн дэх “хамгийн үйлтэй дайн”-ыг эцэслэхийг тулд зоригтой алхам хийнэ гэдэгт найдаж байгаа илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ тэрээр Өмнөд Солонгосын эдийн засаг, зэвсэгт хүчний чадлыг онцолсон юм. Гэсэн хэдий ч Сөүлийн хариу үйлдлийг дагахад чиглэсэн Пхеньяны сүүлийн үеийн үйл ажиллагааны талаар юу ч хэлээгүй байна. Тодруулбал, Умард Солонгосын сүүлд авч хэрэгжүүлсэн үйлдлүүдийн дунд өнгөрсөн долоо хоногт хил орчмын Кэсон дахь Солонгос хоорондын харилцааны газар хаагдсан төдийгүй Пхеньян Өмнөд Солонгосын эсрэг цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөгөө түр цуцлах тухай шийдвэрээ саяхан зарласан юм.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ины засаг захиргаа хоёр Солонгос хоорондын солилцоо, хамтын ажиллагаагаа энх тайван замаар шийдвэрлэж, хөгжил цэцэглэлтийг тууштай үргэлжлүүлэхийг эрмэлзэж байгааг Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: MNB
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 13:34:36
GAe6xG http://pills2sale.com/ levitra nizagara
Зочин [59.153.85.115] 2020-06-28 12:03:41
Love