Ч.Содномцэрэн: Гомдолтой байгаа нэр дэвшигчид хуулийн дагуу холбогдох байгууллагад гомдол гаргах боломжтой

Н.Алтанцэцэг / Улстөр

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд 13 нам, дөрвөн эсвэл, 121 бие даагч нийтдээ 606 нэр дэвшигч оролцсон. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 2 сая 3 мянга 669 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 895 сонгогч буюу нийт сонгогчдын 73.65 хувь нь сонгуульд оролцож саналаа өгчээ. Энэ оны УИХ-ын ээлжит сонгууль хамгийн өндөр ирцтэй сонгууль болсон талаар Сонгуулийн ерөнхий хороо мэдээлсэн.

УИХ-ын гишүүнээр сонгогдсон 76 гишүүний үнэмлэхийг Даваа гарагт Төрийн ордонд 10:00 цагаас гардуулж өгөхөөр төлөвлөөд буй.

Сонгуулийн ерөнхий хорооноос Сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл хийх үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Сонгуулийн үр дүнг Ерөнхийлөгчид хэзээ өргөн мэдүүлэх бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх хүсэлт гаргаж, цаг авчихсан байгаа. Сонгуулийн дүнг Улсын Их Хурал болон Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх хуулийн заалттай. Энэ дагуу УИХ-ын даргад зургаадугаар сарын 29-нд буюу ирэх Даваа гарагийн 12.00 цагт өргөн мэдүүлэхээр цаг авсан байгаа.

-Бие даагчид сонгуулийн үр дүнг эсэргүүцэж мэдээлэл хийсэн. Зарим нэр дэвшигчдын саналын тоон дээр цэг таслал гарсан нь ямар учиртай юм бэ. Хар машинтай холбоотой юу?

-Мэдээлэл технологийн төв мэдээллийг дэлгэцэн дээр шууд дамжуулсан. Энэ яриад байгаа таслал нь та бүхний мэдэж байгаачлан мянгачлах таслах юм. Жишээ нь, нэг саяыг бичихдээ 1,000,000 гэдэг. Мянгыг 1,000, мянга хоёр зууг 1,200 гэж бичдэгтэй адилхан мянгачилсан таслал байсан. Мянгачилсан таслал зарим бие даагчийн санал мянгаас дээш болоод ирэхэд гарч ирсэн. Гэтэл манай эрэмбэлдэг функц ажиллахгүй эрэмбэ дараалалгүйгээр шууд гаргаад ирсэн. Тэгэхдээ тоон утга нь хэвээрээ байгаа. Тоон дээр өөрчлөлт байхгүй, дүн хэвээрээ гарсан. Дээрээс нь, санал тоолох төхөөрөмж маань билл дээр /цаасан дээр/ дүнг хэвлээд өгчихсөн. Тэрийг нь бүх ажиглагч нар мэдэж байгаа. Хяналтын тооллогыг 800 гаруй хэсэг дээр хийчихсэн. Дүнд ямар ч алдаа байхгүй.

-Саналын тоо нэр дэвшигчдын авсан тооноос давсан зөрчлийг бие даан нэр дэвшигчид олон нийтэд мэдээллээ. Энэ ямар учиртай вэ?

-Сонгуулийн 29 тойрог хоёроос гурван мандаттай байгаа. Тэгэхээр санал өгсөн сонгогчийн тоо, саналын тоо зөрөх нь ойлгомжтой. Нэг хүн гурав, эсвэл хоёр хүнийг дугуйлж байгаа. Иймээс саналын тоо сонгогчийн тоо зөрж байгаа. Мандатын тооноос илүү буюу дутуу дугуйлж болохгүй.

-Сонгуулийн сурталчилгааны хугацаанд зургаан нэр дэвшигчийг цагдан хорьсон. Энэ асуудалд СЕХ ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуудлаар манайд шүүхээс хандсан. Мөн нэр дэвшигчийн нам эвсэл болон өмгөөлөгч нар хандсан. Сонгуулийн ерөнхий хороо тухай бүрд нь хариулт өгсөн байгаа. Нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр баривчлах, саатуулах, цагдан хорих хуулийн зохицуулалтгүй. Баривчлах хүсэлт нэг ч газраас ирүүлээгүй. Хоёрдугаарт 606 нэр дэвшигчийг бүгдийг нь сонгуульд авч орсон. Энэ нь Сонгуулийн ерөнхий хорооноос нэг ч нэр дэвшигчийг цагдан хорих зөвшөөрөл өгөөгүй гэж ойлгож болно.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО ХУУЛИА БАРЬЖ АЖИЛЛАДАГ

-Нийгэмд сонгуулийн дүн дээр хардлага их байна?

-Сонгуулийн дараа хардлага гарах нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд байсаар ирсэн. Сонгуулийн ерөнхий хороо хуулиа барьж ажилладаг. 606 нэр дэвшигчээс ердөө 76 нь л гишүүнээр сонгогдоно. Энэ эрэмбэлэлтийг ард түмэн сонголтоороо хийдэг. Үлдсэн 530 нь гомдолтой үлддэг. Гэхдээ энэ удаагийн сонгуулийг зохион байгуулалт сайтай болсон гэж зарим нам, эвсэл, бие даагчид үзэж байгаагаа илэрхийлсэн. Гомдолтой байгаа нэр дэвшигчид хуулийн дагуу зохих байгууллагад гомдол гаргах боломжтой.

-Зарим нэр дэвшигчийг сурталчилгааны явцад цагдан хорьсонтой холбоотойгоор шүүхийн байгууллага Сонгуулийн ерөнхий хороонд ямар нэгэн тайлбар ирүүлсэн үү. Ямар хуулийг үндэслэж цагдан хорьсон талаар тодорхой мэдээлэл байна уу?

-Шүүхээс Сонгуулийн ерөнхий хороонд ямар нэгэн хүсэлт тайлбар илрүүлээгүй.

-УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг сурталчилгааны явцад цагдан хорьсон байгаа. Энэ хүн тангаргаа өргөх үү?

-Ж.Эрдэнэбатыг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж, УИХ-ын гишүүний үнэмлэх олгох шийдвэр гарсан байгаа.

-Хяналтын тооллогыг маргаан гарсан тойрог дээр явуулах ёстой юм биш үү. Хамгийн гол үр дүн шударга байх нь чухал биз дээ?

-Монгол Улс Үндсэн хуультай. Үндсэн хуулийг дагаж гарсан УИХ-ын сонгуулийн тухай хуультай. Энэ хууль дээр санамсаргүй сонгох аргаар 50 хүртэлх хувьд нь хяналтын тооллого хийнэ гээд заачихсан. Тухайн хуулийг Сонгуулийн ерөнхий хороо өөрчилж болохгүй. Энэ хуулийг баталдаг газар нь УИХ. Харин хэрэгжүүлдэг газар нь Сонгуулийн ерөнхий хороо юм.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:31:46

gsSsa2 http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [99.229.251.229] 2020-06-29 15:00:13

Яасанч байсан ард түмэн энэ сонгуулийн үр дүнд бухимдаагүй байх харин сонгогдоогүй иргэд ба манан хэл ам атаа хорсолтой байгаа нь үүгээр далимдуулж ганц шудрага ажиллаж байгаа Хүрэлсүх рүү дайрах шалтаг олоод байгаа нь харамсалтай!!!!! Ард түмэн минь суудлын төлөө биш эх орныхоо төлөө баттай зогс!!!!!

zochin [202.9.46.30] 2020-06-29 02:52:42

iim khund ued khuuli ediin zasag medekhgui baakhan ul medegchid songogdloo. yadaj saiduudaa chigleleer medleg bolovsroltoi khun songoj uzeerei dee.

Ts [98.169.80.183] 2020-06-29 02:34:49

Niit heden sanaliin huudas hevelsen be??? Minii oilgosonoor 2003669+2003669*5%=2103852 huudas Sanal ugsun 1475895 huudas Ashiglaagui huudas buyu 2103852-1475895=627957 Baigaa yu?

иргэн [202.9.46.77] 2020-06-29 02:33:49

Монголоор дүүрэн хуурмагийн бялдууч.хуучинаа дахин шүтсэн.25,50,100,төгрөгөөр улсаа эрх мэдэл худалдсан хүмүүс ---Яаж хөгжих вэ дээ.Харье!!!!!!??????

Сүхбаатар [202.55.191.194] 2020-06-29 02:29:43

Сонгуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалт, ил тод байдал маш сайжирсан нь ажиглагдсан. Юунд ч, хэзээ ч сэтгэл ханадаггүй, үргэлж өө сэв хайдаг тийм нэг хүмүүсийн масс байдаг. Ер нь аль ч нийгэмд байдаг. Тэдгээр хүмүүст хандаж хэлэхэд та нар одоо боль оо. Бид чимээгүй хараад л байгаа шүү. Бидэнд ч гэсэн сонголтоо хамгаалах эрх бий шүү. Зүгээр байхад зүгээр л байгаарай гэж хэлье.

zochin [202.55.188.84] 2020-06-29 02:53:15

Hutsdag shaar ve.Bid chimeegui haraad baigaa shuu ch geh shig.Huivaldaanii songuuli bolson chini hudlaa yu.Zugeer baihgui bol yah ym chi muu hogiin luivarchin hortoi urgamal chini.

зочин [66.181.182.214] 2020-06-29 02:23:36

СЕХ маш сайн ажилсан. Сонгуульд ялагдсан зарим хүмүүс дэмийрэх юм энэ байдал бараг уламжлал болохнээ. Харин С Эрдэнэ, Ж Батзандан нар сонгогчдын өгсөн саналыг зөвшөөрч байсан нь сайшаалтай. Хувиараа нэр дэвшигчид УИХ-д сонгогдох нь бараг өдрийн од. Хар машинд ямар ч асуудал үгүйг олон удаа нотлов

Зочин [77.38.148.28] 2020-06-29 02:13:23

шал худлааааааа , за энэ ч сонгууль луйвар..хамгийн аймшигтай юм одоо эхэлж байна гэнэ.хужаа-хятадууд интернетээр Монголын газар нутгаас хямд унээр зарах зар тавиад эхэлсэн нь ундсэн хуулийн 6-2 т газрыг нийтийн гэж буруу хэллэгоруулсантай холбоотой гээд ечигдреес эхлээд файсбуукээр дуурэн мэдээлэл яваад байна ш дээ.уунийг засаж, еерчилж, янзлаач та минь ээ, шалгаач,

Зочин [203.91.114.244] 2020-06-29 02:12:28

Таслал гарч ирээд эрэмбэлэлт алдагдсан гэдгийг бүгд л мэдэж байна. Гагцхүү тэр таслал ямар учраас нийт нэр дэвшигчид дээр бус зөвхөн бие даагчид дээр гарч ирэв гэдэгт л хүмүүс тодорхой хариулт нэхээд байна.

Иргэн [103.212.117.108] 2020-06-29 02:11:52

СЁХ илт хуулийн дагуу сонгуулиа явуулж чадаагүй байдал ажиглагдсан

Зочин [103.212.116.226] 2020-06-29 02:04:19

Хавтгайдаа мөнгөний сонгууль боллоо. Хамгийн их мөнгөтэй нь МАН юм бна. Мөнгөө тараахдаа миний нэрийг оруулаад тараачихгүй гээд гомдоллон уйлж бгаа хүүхнийг харлаа. Ёстой сонин2 үзэгдэлтэй согууль болов.

Zochin [202.55.188.92] 2020-06-29 01:58:02

Shudarga bus zuil hariutai ehner ni nas barj 2 hun uvchind shanalna gej neg hun anhaaruulaad bgaa hen be gedgiig huleej suuhaas

зочин [202.131.229.246] 2020-06-29 01:56:00

сонгуулийн хороог бүрэн бүрэлдхүүнээр нь огцруул Ш Гантулга гэж давхар нэр оруулж зориуд будилиан луивар хийснээ хүлээн зөвшөөрч хариуцлага хүлэээ

Z [66.181.161.120] 2020-06-29 01:54:28

Өөрсдийхөө эрх ашгийн төлөө гаргасан хууль шүү дээ, Хууль шүүхийн өмнө бүгд тэгш байх эрхтэй

Jenko [172.58.46.178] 2020-06-29 01:30:27

MR Eok oros hakerchidtai niilj bgad AHiig Homrood hayasn bn Chas ulaan hun deveed yavsan Eok hergiin ezen

Иргэн [64.119.16.196] 2020-06-29 01:28:20

СЕХ -г татан буулга шүүхэд өг ард түмний сонгох эрхийг луйвардчихаад ичихгүй илт худлаа яриад бна сонгуулийн луйварыг одоо зогсоохгүй бол улам давраад бна хүрэлсүхээ шудрага байя л даа

Н.г [119.196.56.125] 2020-06-29 01:25:31

Хуулийн хүрээнд маш тодорхой хариулт өгсөн байна.

Zochin [202.126.90.104] 2020-06-29 01:10:19

Ard tumen songoltoo hiisen. Odoo boliochee erunhiilugch songuuliin dung huleen zuvshuurj shine zasag tur hugatsaandaa amjij ajlaa hiih yostoi.

Zochin [66.181.161.49] 2020-06-29 01:05:28

Unasan bol gonshignohgui bgach.tsag hugatsaani togsgol irsen bish.ahiad 24 on geed bj l bn.Aravsal zan gargaad tumen olond oorsdiinhoo ner hundiig baraad hereggui sh te ene ovdog tohoigoo shalbalsan zarim nohduud.

ард түмэн [202.126.89.228] 2020-06-29 00:51:03

ард түмнийг битгий доромжил. ухаантай хүмүүс зөндөө бий шүү. чи өөрөө хүмүүсийн хэлж байгааг ойлгож байгаа ч юм уу

номт [103.9.90.130] 2020-06-29 00:39:43

Сонгууль ямар ч будлиангүй явагдсан харин Н.Энхбаяр мэтийн этгээдүүд маргаан байгаа нэрийдлээр иргэдийг үймээн самуунд уриалах , болж өгвөл төр засгийг самрах их хүсэл өшөө хорсолдоо галзуурч байх шиг уг нь монголын ард түмэн энэ хүнд бүх эрх мэдэл ямбыг эдлүүлсэн дээ . Өөрийг нь л сонгохгүй бол эрх барьж байгаа нам засагруу дайрана, гүтгэнэ доромжилно, харлуулна үймээнд урайлна , өндөр алба хашиж байхдаа яах гэж авилга албан тушаалын хэрэг хийж ял авсан юм хохь нь биз дээ ард түмэн таныг үзэн ядаж байгааг мэдэхгүй байна уу

Зочин [77.38.148.28] 2020-06-29 02:14:43

Энхбаярыг узэн ядахдаа гол нь биш, сонгуулийн тогтолцоо, буруу арга барилаа еерчлееч

zochin [202.55.188.45] 2020-06-29 00:36:54

Ih hurliin huraldaanii ueer Nymdorj gishuun IH iin dargad handaj Bi ta nariin ordnii bohir huivaldaand oroltsohgui shuu gej helj baisan.Tegeheer songuuliig bas huivaldaj avsan baina.Odoo shuuheer yv geed ih maadgar baina.Turiin buh baiguullaga tsagdaa prokorur TEG ATG bugd MAN aas tomologdson nuhduud baigaa uchir MAN daa l uilchilne. Koronoviruseer dalimduulj ard irgediig aidast avtuulsan ni MAN ylahad tusalsan gej emch nartaa tsaling ni nemj oron tsuuts ugch avilgadaj baigaa ni ch huivaldaanii 1 ilrel.MAN AN iig uls turuus zailuulj baij ene luivarchdiin bulhai buzriig shuuj chadna.

Авирмэд [73.153.27.147] 2020-06-28 23:52:12

Бузар муухай бүхэн илэрдэг харин хэзээ вэ гэдэг нь цаг зуурын асуудал, Монголчууд минь хар машинийг дахин ашигла , энэ бол эрх баригчдын тоглоом, Сонгуулыг гараар ил тод хийх ёстой, нэг тойрогт нэг намаас нэг нэр дэвшигч, дайвар бүтээгдэхүүн бидэнд хэрэггүй


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.