Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталжээ

Н.Баярмаа / Гадаад мэдээ

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ Байнгын хороо Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг баталлаа гэж “South China Morning Post” сонин мэдээлэв.

Тус сонинд мэдээлснээр. хууль эрх зүйн акт долдугаар сарын 1-нд буюу Хонконг Их Британийн колоничлолоос гарч, Хятадын харьяалалд шилжсэний 23 жилийн ойн өдөр хүчин төгөлдөр болно. Уг хуулийн төслийг БХАТИХ-ын Байнгын хорооны бүх 162 гишүүн санал нэгтэй баталжээ. Одоогоор энэ талаар албан ёсоор мэдээлээгүй байгаа бөгөөд Синьхуа агентлаг үдээс хойш мэдээлэх төлөвтэй байна.

Шинэ хууль нь салан тусгаарлах үзэл, терроризм, төрийн эрх мэдлийг булаах, Хятадын эсрэг гадаадын хүчинтэй үгсэн хуйвалдах гэх зэрэг Хонконгийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй үйлдлээс урьдчилан сэргийлэх, ийм үйлдлийн төлөө хариуцлага ногдуулахад чиглэгдсэн байна. Түүнд ноцтой зөрчил гаргасан этгээдүүдийг бүх насаар нь хорих заалт оруулсан гэж өмнө нь эх сурвалжууд мэдээлж байв.

Хуулийн төсөл батлагдсанаар Хятадын эрх баригчид өнгөрсөн оны зургадугаар сараас 11 дүгээр сар хүртэл үймээн самуун дэгдээж, Хонконгийн эдийн засагт хохирол учруулсан хэт давруу үзэлтнүүдийн үйлдлийг таслан зогсоох боломжтой болно гэж үзэж байгаа юм.

Хонконгийн оршин суугчид төдийгүй барууны орнуудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан уг хуулийн төсөлд Хятадын төв Засгийн газрын харьяа тусгай хүчний бүтцийг Хонконгт байгуулахаар заажээ. “South China Morning Post” сонинд мэдээлснээр, шинэ анги нэгтгэлийг Хятадын Нийгмийн аюулгүй байдлын яамны орлогч сайд нарын нэг удирдах аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:44:11

skJuV0 http://pills2sale.com/ levitra nizagara

АНУ юү хийж чаддаг юм бэ? [202.131.225.53] 2020-07-01 05:13:08

АНУ бодитой юү ч хийж чадахгүй. Сайндаа л бараа бүтээгдэхүүний бойкот буюу хорио зарлана биз, хэдэн хятадыг нутагтаа оруулахаа болино биз. Өөр юу ч чадахгүй.

Зочин [59.153.112.129] 2020-06-30 04:16:11

За одоо АНУ юу хийхийг харах л үлдэж дээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.