Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн мэдүүллээ

Б.Лхамаа / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хамт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Засгийн газар нь:

  • -Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • -Батлан хамгаалах яам
  • -Гадаад харилцааны яам
  • -Сангийн яам
  • -Хууль зүй, дотоод хэргийн яам
  • -Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэсэн Ерөнхий чиг үүргийн;
  • -Барилга, хот байгуулалтын яам
  • -Боловсрол, шинжлэх ухааны яам
  • -Зам, тээврийн хөгжлийн яам
  • -Соёлын яам
  • -Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • -Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • -Эрчим хүчний яам
  • -Эрүүл мэндийн яам гэсэн Чиглэлийн; нийт 14 яамтай, Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гээд нийт 17 гишүүнтэй байхаар төслийг боловсруулжээ.

Шинэ Засгийн газрын бүтцийг боловсруулахдаа төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанар, түүхэн уламжлал, хөгжлийн чиг хандлагыг харгалзсан бөгөөд яамдын чиг үүргийн давхардлыг арилгаж, эрхлэх хүрээ, салбарыг оновчтой тогтоох, нөөцийг зөв хуваарилах, төрийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг чанартай, үp дүнтэй, шуурхай явуулах шаардлагыг үндэслэсэн тухайгаа танилцуулгад дурджээ. 


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:11:41

i7HjwC http://pills2sale.com/ levitra nizagara

Монгол улсын иргэн [66.181.169.162] 2020-07-07 00:36:49

Сумъяабазарыгаа болиулаа. Таван үг цээжээр хэлчихгүй цаас уншаад зогсдог. Мэдлэг маруухан. Яамдын дэд сайдуудыг мэргэжлийн хүн томилоорой доо. Яамдынхаа тоог цөөрүүлээч ээ

Зочин [103.57.92.17] 2020-07-08 03:02:47

Сумъяабазар харин ч мэдлэг сайтай, гайгүй сайд байсан шүү дээ.

Монгол улсын иргэн [202.9.46.34] 2020-07-06 22:23:56

Яамдын үүрэг монголд бага шүү дээ, ерөнхий сайдаа. Та ч мэдэж байгаа. Цар тахлын үед ЭМЯ сайндаа биш ХӨСҮТ-н эмч, ажилтнуудын хүчээр л даван гарч байна. Олон яамыг нэгтгэж аж ахуйн үйл ажилгаа биш бодлого, төлөвлөлтийг хариуцсан цөөн мэргэжилтэнтэй болговол төсвийн мөнгийг хэмнэх бишүү. Одоогийн яаманд бичиг цаас ийш тийш нь дамжуулсан, төсөл тендер олж авчих гэсэн хүмүүс л дүүрэн байна шүү дээ. Ийм нүсэр бүтэцтэй, хийх ажлаа олж ядан цаг нөгцөөсөн хүмүүсийг хэдэн жил тэжээх гэсэн юм бэ. Яаманд тендер авхаас өөр ажил бараг байхгүй шүү дээ. Та мэдэж л байгах

Зочин [103.57.92.17] 2020-07-08 03:09:18

Ерөнхий сайд юуны өмнө МАН-ын дарга, тийм болохоор намын гишүүд горьдогчдоо ажилтай болгох хэрэгтэй шүү дээ, цомхотгол гэх юм ярих ч хэрэггүй, хүлээж авах ч үгүй, авах байсан ч боломжгүй

Зочин [202.126.89.166] 2020-07-06 19:01:02

Одон битон хоёр их том бншүү.

хххх [202.126.88.237] 2020-07-06 12:13:44

Хотогр шанагыг зайлуулаа.

Зочин [150.129.142.144] 2020-07-06 11:14:19

ok

Зочин [150.129.142.144] 2020-07-06 11:14:09

ажлын давхардал ижил төстэй яамд агентлагыг нэгтгэж цомхон чадварлаг болгох нь зардал хэмнээд зүгээр байх

Зочин [150.129.142.144] 2020-07-06 11:11:48

худалдан авах ажиллагааны газар тусдаа бие даасан агентлаг болсон гэл үү

Зочин [150.129.142.144] 2020-07-06 11:09:56

зарим ижил төстэй агентлагуудыг нэгтгэж зардал хэмнэмээр

Зочин [150.129.142.144] 2020-07-06 11:08:24

эрдэнэс таван толгойн хувьцааны мөнгө 5-р сарын 1 гэхэд ард иргэдийн дансанд орно гэсэн худлаа л ярьсан байна. сумьяабазар сайдын оронд өөр ажлаа сайн мэдэх мэргэжлийн ам ажил нь зөрдөггүй хүнийг томилвол зүгээр байна

Зочин [150.129.142.144] 2020-07-06 11:02:49

нийгмийн хамгааллын сайдад бол чинзориг сайд ажлаа сайн мэдэх хүн, харин оюунхорол цэрэнбат содбоотар нараар сайд тавьмааргүй байна өөр хийчих мэргэжлийн эрч хүчтэй залуучууд олон бий шүү дэ

Зочин [176.63.23.109] 2020-07-06 10:46:49

Бямбацогт, Сумьяабазар, Нямдорж гэсэн бугнууд заавал сайд болох албатай юмуу? Тэдэнд Монголын ард түмэн өргүй. 3 сая хүн дотор өөр сайд олдохгүй болтлоо доройтлоо юу?

Зочин [103.57.92.17] 2020-07-08 03:04:37

Сэтгүүлч Сарангэрэлд л ёстой ард түмэн өргүй

Зочин [217.118.81.26] 2020-07-06 10:45:03

Сумьяабазар махан толгоиг ахиад уул уурхаин саидаар томилох юм гэнэдээ монгол улс суирчээ баттулга хурэлсух хоер таарсан таар шуудаинууд улаан луиварчид юмаа

Зочин [202.179.24.133] 2020-07-06 10:08:10

ОЛОН УДАА ХУДАЛ АМЛАЖ ШУДАРГА ЁС ТОГТООНО ГЭЖ МОНГОЛ УЛСИЙГ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН АВИЛАГЧИДИЙН ДИВААЖИН БОЛГОСОН НЯМДОРЖ УЛААН ГЭХ МЭТ ӨВГӨНҮҮДИЙГ ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГА ТЭД ОДОО ЮУЧ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ГЭДЭГИЙГ БҮГЭД МЭДЭЭД ЗАЛХАЖ БАЙНА ДАА ХҮРЭЛСҮХЭЭ ОЮУНЭРДЭНЭЭ ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭХ ЦАГ ШҮҮ АЧААЛАЛ ДААХ ЗАЛУУС ОЛОН БАЙНА ШҮҮ НАМ ХАРГАЛЗАХГҮЙ ШУДАРГА ЗАЛУУСДАА ИТГЭ

Иргэн [66.181.184.183] 2020-07-06 09:16:58

ЗТЯ САЙДААР СОДБААТАР ГАРВАЛ СҮЙРЭЭ ЦААШИД ЯРИХ ЮМ АЛГА ман д. БЭЛЭЭХЭН дэд сайд Л.ХАЛТАР ГЭДЭГХҮН БНА.МЭРГЭЖЛИЙН ШУДАРГА ЗАРЧИМЧ ХҮН БАЙДГИЙГ САЛБАРЫН 16000 ХҮН МӨН МОНГОЛЧУУД ХЭЛЭЭД ХҮСЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ЁСайдаа.Энэ хүн аль ч талаараа тохирох хүн.

Эрхэм [202.55.188.40] 2020-07-06 08:14:18

Сайдын суудалд тохирох хүний нэг бол яалтчгүй Я.Содбаатарыг мөн гэж бодож байна. Хийсэн ажилтай хүрсэн үр дүнтэй ажлын туршлагатай хүн. Цаашдаа илүү их зүйлийг хийж бүтээн байгуулаарай. Эх орон минь та бүхнээс шалтгаална. Амжилт хүсье

Зочин [103.26.195.104] 2020-07-06 08:30:27

ЭНэ физикч сайдп хийх гэж юу байхав!!!

Iveel [192.82.65.55] 2020-07-06 08:13:44

Ard tumnii huleelt zov l songoltuud deesh orgogdoosei

zochin1 [192.82.65.55] 2020-07-06 08:13:40

sodbaatar said bolohod boloh hvnshdee

Гэрэлээ [223.62.22.239] 2020-07-06 08:13:18

Ээ дээ нямдорж сайдыг ахин хуулийн сайдад тавьж үзээрэй...мундаг улс төрч шударга төрийн түшээ хуульч хүн шүү

Зочин [122.201.22.231] 2020-07-06 10:09:26

төрийн бугаас арай гэж нэг салж байхад уу, горьдсо гол вэ

Зочин [203.91.115.47] 2020-07-06 08:09:25

Эрдэнэбатыг шоронд хорьж нөхөн сонгууль зарлаад Содбаатарыг сайдаар тавьчихвал ч чи ялалт биш ялагдлаа л тэмдэглэх болно доо, Хүүк ээ! Үхрийн сүүлэн дээр хутга гэдэг билүү юү билээ?

Зочин [203.91.115.53] 2020-07-06 08:21:54

Содбаатар сайд хийж чадна. Гэхдээ ждүчин хулгайч сайд л болно. Хулгайч хүн ямар ч албанд томилогдсон хулгайчаараа дуусдаг юм. Бэлээхэн жишээ хэлж өгье. Налайхад хамаг газраа зараад ганц худагт орсон Баяндэлгэр гэж засаг ноён байсан. Ман-н үр хөврөл түүнийг дахин өөд нь татаж Авто Тээврийн газар хурган даргаар тавьжээ. Гэтэл өнөөдөр төрийн 2.5 тэрбум төгрөгийг хусчихсан тууж явна. Эрээд байх хэрэггүй зүгээр л өдөр бүр Монголын улс төрд болж буй үйл явдал шүү дээ. Ийм л байна даа. Тэр хулгайч одоо энэ хэргээ далдлаад бүр олон тэр бумыг хусахаар төрийн албанд шургалах болно. Содбаатар ч өмнө нь хийсээр ирсэн хулгайгаа лавшруулахаар ханцуй шамлан ажиллах болно. Хулгайч хүний зан. Хамгийн гол нь нөгөө Хүүкийн мундаг амлалт будаа болно. Хулгайчаар дүүрсэн түүний кабинет иргэдэд ойрын 4 жил дотор ямар бэлэг барихыг одоо ер нь захын чавганц гадарлана. Ингэсээр Хүүк тэргүүтэй монголын засаг бүлэг хулгайчуудын арми болно.

zochin1 [192.82.65.55] 2020-07-06 08:14:29

sodbaatar said boloh erhtei

Зочин [192.82.65.55] 2020-07-06 08:14:03

sodbaatar said bolohod alzahgvi

Зочин [202.126.88.43] 2020-07-06 07:55:40

Za zasag baiguulagdah ni hurdan ajildaa ornoo!


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.