Австрали улсын Викториа мужийг Ухань маягаар тусгаарлажээ
Ухань маягаар бүрэн тусгаарлагдсан дараагийн газар Австрали улсын Викториа муж болжээ. Тус улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу цар тахал эхэлсэн цагаас хойш анх удаа хамгийн олон хүн амтай хоёр муж болох Викториа, Шинэ Өмнөд Уэльс мужуудын хоорондын хилийг өнөөдөр шөнө дундаас эхлэн бүрэн хаахаар болсон байна.
Викториа мужид сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 127 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ихэнх нь орон сууцны хорооллоос илэрсэн байна. Тухайлбал, Мелбурн хотын нийтийн орон сууцнуудад 16 тохиолдол шинээр илэрсний улмаас тус орон сууцанд амьдардаг 3,000 орчим иргэнийг гэрт нь хөл хорьжээ.
Австрали улсын хувьд одоогийн байдлаар коронаирусий 8,500 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 105 хүн нас бараад байгаа аж.
Эх сурвалж: BBC



















.jpg)













































Б.Бат-Эрдэнэ: БНСУ-д суугаа визгүй оршин сууж байгаа Монголчуудыг “Нэг удаагийн виз”-тэй болгохоор ажиллана
Г.ЗАНДАНШАТАР: Монгол хүлгийн босоо цагаан хийморь дэлхийд мөнхөд дуурсаг
Үерийн дараах халдваргүйжүүлэлт хийхдээ анхаараарай
Мориноос унасан 12 хүүхдийг эмнэлэгт хүргэж, төөрсөн 25 хүүхдийг олж тогтоожээ
Олон улсын Физикийн 56 дугаар олимпиад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид бүгд медаль хүртжээ
Богдхан уулын дархан цаазат газар төрийн бүх үйлчилгээг e-business.mn системд шилжүүллээ