АХБ: Монгол Улсад 400 мянган ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Н.Баярмаа / Эдийн засаг

АХБ Монгол Улсын хэмжээнд шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр үүсгэгдсэн цар тахлын нөлөөнөөс үүдэлтэй гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилго бүхий 440,000 ам.долларын санхүүжилттэй техникийн туслалцааны дэмжлэгийг батлав.

“COVID-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын эдийн засагт сөрөг нөлөөллүүд бий болоод зогсохгүй гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн тоо ихээр нэмэгдсэн. Тиймээс энэхүү техникийн туслалцааны дэмжлэг нь цар тахлын энэ цаг үед гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд дэмжлэг туслалцаа үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хариу арга хэмжээ авах механизмыг сайжруулах, улмаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой” хэмээн АХБ-ны Нийгмийн хөгжлийн мэргэжилтэн Вироника Мэндизабал Жоффре онцлон хэллээ. Мөн тэрээр “Уг техникийн туслалцааны дэмжлэг нь цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зорилгоор АХБ-наас үзүүлж буй анхны дэмжлэг гэдгээрээ ихээхэн онцлогтой” хэмээн тодотгов.

Цагдаагийн байгууллагын статистик тоон мэдээний дагуу 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нийт 1,900 зөрчил бүртгэгдэж байсан бол энэ оны нэгдүгээр улиралд уг тоо 63 хувиар нэмэгдэж, 3,100-д хүрсэн байна. Эдгээр зөрчлийн дийлэнх буюу 77 хувь нь гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж, тэдгээрийн 93 хувьд нь эмэгтэйчүүд өртжээ. Цар тахлын хөл хорио, тусгаарлалтын дэглэмээс үүдэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн хувьд шаардлагатай дэмжлэг туслалцаа, зөвлөх үйлчилгээ авах боломж нь хязгаарлагдаж, улмаар гэртээ хүчирхийлэл үйлдэгчтэй нэг дор үлдэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн юм.

Цагдаагийн байгууллагын статистик тоон мэдээний дагуу 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар гэр бүлийн хүчрхийлэлтэй холбоотой нийт 1,900 зөрчил бүртгэгдэж байсан бол энэ оны нэгдүгээр улиралд уг тоо 63 хувиар нэмэгдэж 3,100-д хүрсэн байна.

Монгол Улсын хэмжээнд нийт 14 түр хамгаалах байр, 15 нэг цэгийн үйлчилгээний төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр байгууллагууд нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд хуулийн болон нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, түр хамгаалах байраар хангадаг юм. Эдгээр түр хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээний төвүүд нь COVID-19 цар тахлын үед ч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа хэдий ч хохирогч, даван туулагчдын аюулгүй байдлыг ханган үйлчилгээ үзүүлэх хувийн хамгааллын хэрэгслээр дутагдаж байна. Ялангуяа хамгаалах байранд шинээр хохирогч, даван туулагч ирэх тохиолдолд өмнө байсан хохирогч, даван туулагчдын дунд халдвар хамгааллыг хангах нь чухал байсаар байна.

Энэхүү техникийн туслалцааны дэмжлэгийн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд анхлан үйлчилгээ үзүүлэх хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн албан хаагчид, цагдаагийн бие бүрэлдэхүүнийг хувийн хамгаалах хэрэгсэл, анхны тусламжийн хэрэгслээр хангах юм. Түүнчлэн зөөврийн ЭХО аппарат 3 ширхэгийг, цахим хэрэгслээр дамжуулан зөвлөгөө өгөхөд шаардагдах мэдээллийн технологийн техник хангамжийг мөн нийлүүлнэ.

Техникийн туслалцааны дэмжлэг нь нийт 440,000 ам долларын өртөгтэй бөгөөд үүний 400,000ам долларыг АХБ-ны "Техникийн туслалцааны тусгай зориулалтын сан"-гийн буцалтгүй тусламжийн хүрээнд санхүүжүүлж үлдсэн хэсгийг Монгол Улсын Засгийн газры зүгээс санхүүжүүлэх юм.

Хууль зүйн үндэсний хүрээлэн болон “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ (ХЭҮТ)-ын утсаар зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор чатбот хөгжүүлэх замаар мэдээллийн технологийн дэд бүтцийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн, COVID-19 цар тахлын улмаас сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээний эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан тус техникийн туслалцааны дэмжлэгийн хүрээнд ХЭҮТ-д сэтгэл зүйч богино хугацаагаар ажиллуулах юм. Мөн бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд тусламж, үйлчилгээ үзүүлэх албан хаагчдад зориулсан сургалт, хамгаалах байрны албан хаагчдад зориулсан стресс менежмент болон сэтгэцийн эрүүл мэндийн сургалт, цагдаагийн байгууллагын сэтгэл зүйчдэд зориулан сургагч багш бэлтгэх сургалтуудыг цахимаар зохион байгуулна.

Түүнчлэн уг техниктийн туслалцааны дэмжлэг нь Ядуурлыг бууруулах Ядоны сангийн 3 сая ам долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй "Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэсцэх төсөл"-ийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Техникийн туслалцааны дэмжлэг нь нийт 440,000 ам.долларын өртөгтэй бөгөөд үүний 400,000 ам.долларыг АХБ-ны “Техникийн туслалцааны тусгай зориулалтын сан”-гийн буцалтгүй тусламжийн хүрээнд санхүүжүүлж, үлдсэн хэсгийг Монгол Улсын Засгийн газрын зүгээс санхүүжүүлэх юм. Түүнчлэн уг техникийн туслалцааны дэмжлэг нь Ядуурлыг бууруулах Японы сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Эх сурвалж: АХБ


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.14] 2020-07-07 23:32:19

Одоо эрчүүд ээ хамгаалах хэрэгтэй шүү. Миний муу хүү л хэцүү байна.

Зочин [66.181.161.42] 2020-07-07 16:08:28

Уушиг орлуулагч аппарат ав

зочин [103.57.95.37] 2020-07-07 15:40:42

үр дүнгүй ямар ч наалдах ,харагдах юмгүй тусламжаар юугаа хийнэ.энэ их олон хүүхэд эмэгтэйчүүдийн тбб юугаа хийж байгуулагдсан юм бол. Хүүхэд ,эмэгтэйчүүдийн эрх ашгийн талаар нэг ч үг дуугарч хамгаалдаггүй ор сураггүй алга болдог шүү дээ.ийм хэрэггүй мөнгө хөрөнгө гадны байгууллагаас битгий авч бай.хэн нэгэн этгээдүүд л наад мөнгийг идэж уугаад зувчуулаад хулгай хийгээд л үгүй болдог шүү дээ.ард түмний аж амидралыг дээшилүүлэхэд наад мөнгөө үр дүнтэй зарцуул.

ZOCHIN [66.181.161.54] 2020-07-07 15:14:52

TUSLAMJIIN MUNGUND XYNALT GEJ BAIDAG UU OIR BAIGAA .N IDEED L DUUSGADAG UU

Иргэн [202.126.92.99] 2020-07-07 13:49:15

Сүүлийн үед эмэгтэйчүүд архинд дуртай, ёс суртахууны доройтолд орж гэртээ агсан согтуу тавих, нөхөр хүүхдээ зодох тамлах гэрээсээ хөөх хэрэг их гардаг боллоо, энэ эрчүүдийг л дандаа буруутгааж бүх хөрөнгө оруулалт эмэгтэйчүүдрүү чиглэх юм, тэгээд эрчүүд нь энэ муухай байдлыг тэвчихгүй хэдэн үг хэлээд л буруутан болно

Зочин [66.181.161.49] 2020-07-07 13:22:24

Энэ бол монголын эдийн засгийг сэргээх тусламж дэмжлэг биш гэдгийг зөв лйлгох нь чухал

Зочин [203.91.115.49] 2020-07-07 12:21:06

Гаднаас ирээд байгаа энэ их тусламж дэмжлэг хаашаа ороод алга болдог байна


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.