ОХУ-ын Холбооны хурал найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг соёрхон батлав

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г ОХУ-ын Холбооны Хурал энэ оны 7 дугаар сарын 8-ны өдөр соёрхон батлав.

Монгол Улсын Их Хурал дээрх гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, соёрхон батлах тухай хуулийг баталсан бөгөөд хоёр тал батламж жуух бичиг солилцсон өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болох юм.

Хугацаагүйгээр байгуулсан энэхүү гэрээний дагуу талууд тогтвортой, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.104] 2020-07-11 10:51:17

Ингээд Москвад бүх талаараа базуулах хууль зүйн орчин бүрдэж бид дөнгөндөө буцаж орлоо.

Зочин [66.181.161.104] 2020-07-11 10:52:20

Тиймээ, илжиг модон хударгандаа үсээ хаяж, тэвээрэг авдаг. Тэндээ байхдаа л жаргалтай юм байна.

Уншигч [103.57.93.154] 2020-07-11 09:03:21

Хн, оросуудын хамтын ажиллагаа гэдэг нь дээрэлхэх л биз дээ! Хуучин шууд заамдаж авдаг бсн бол одоо муна хажуудаа тавьчихаад ярилцсан болно

Зочин [202.9.47.39] 2020-07-10 16:30:33

Congratulations on this agreement between our two countries ! A lot of success and achievements in our cooperation !


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.