Хөвсгөл нуур руу үерийн ус орж байгааг тогтоожээ

Н.Баярмаа / Орон нутаг

Хөвсгөл аймгийн Ханх сумд байрладаг "Agartha Resort" амралтын газар Хөвсгөл нуур руу бохироо цутгадаг" гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр өчигдөр түгсэн.

Энэ дагуу Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаанаас ажлын хэсэг гарч шалгалтыг зохион байгуулж буй талаараа мэдээлж байсан юм. Тус ажлын хэсэг байдлыг газар дээр нь очиж шалгахад Хөвсгөл нуур руу шар усны үер орж ирсэн байжээ. Ингээд тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд:

"Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Хөвсгөл нуурын хамгаалалт, хяналтыг хариуцан ажилладаг Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын хамгаалалтын захиргаа, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа, Экологийн асуудал хариуцсан байцаагч, Хөвсгөл аймгийн онцгой байдлын газар, Хөвсгөл УЦУОШТ-ийн байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллаж нөхцөл байдлыг тодруулахад Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын Балчирганат гэх газарт уулын голын шар усны үер орж байгаа нь тогтоогдлоо.

Цахим сүлжээнд тархсан зураг дээр нуурын эрэгт цагаан өнгийн хоолой байрлуулсан мэт харагдсан зүйлийг шалгахад үерийн ус цутгаж байгаа хэсэгт ясажсан цагаан өнгийн дөрвөн метрийн урттай ёзоор модны хэсэг байсан. Ажлын хэсэг тухайн газрын ус, хөрснөөс зориулалтын гурван төрлийн тусгай багаж ашиглан дээж авч үзэхэд хөрс болон ус ямар нэгэн бохирдолгүй хэвийн гэсэн дүгнэлт гарсан. Мөн далайн ус бохирлогдсон гэх газраас Agartha Resort жуулчны баазын үйл ажиллагаа явуулж байгаа газар хүртэл усан замаар 20 орчим км зайтай байна.

Уг байдлыг газар дээр нь тодруулан баримтжуулж нуурын ус, голын уснуудаас дээж авч, булингар бохирдлыг тодорхойлоход бохирдол илрээгүй. Усны шинжилгээний албан ёсны хариу маргааш буюу долоодугаар сарын 18-ны өдөр гарна" гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [103.10.23.81] 2020-07-18 05:23:18

Үерийн ус амралтын бохирийн хамат үерийн усаар урсаад нууранд цутгаж байна бохир орсон л байна жорлонгоон өөрчлөөч

Зочин [64.119.27.11] 2020-07-17 10:56:35

Үхэр монголчууд аргагүй л үхрүүд шүү. Тэр мөөрөлдөж байгааг нь хараад байгаарай.

Ккк [192.82.71.18] 2020-07-17 23:40:05

Муу хар хог

Зочин [66.181.178.191] 2020-07-17 10:46:13

Хөвсгөл далайгаа нүдний цөцгий мэт хайрлах хэрэгтэй шүү Монголчуудаа

Зочин [192.82.71.18] 2020-07-17 23:40:42

Тийм шүү

Зочин [202.21.109.38] 2020-07-17 10:44:03

Сайн шалга.Энэ зураг нэг л сэжиг бүхий байна.Орчны бохирдол ихтэй,хар ус хөөсөрч гарч байна.Амралтын газруудын бохир хаашаа урсаад байгааг тодорхойл.Мөнгөний хойноос хөөцөлдөж хүнийг хайрлахаа больсон,бас байгаль усаа маш их сүйтгэж байна.Сайн шалга.

Зочин [202.55.188.33] 2020-07-17 09:21:15

Далайн эргийн амралтууд бохироо тэгээд яадгийн өөрсдөө уучихдаг юмуу

Арчаагүй сэжиглэх өвчин тусч. [202.131.225.53] 2020-07-17 07:39:46

Нэгийгээ сэжиглэх өвчтэй юм уу хаашаа юм бэ?

Зочин [66.181.161.77] 2020-07-17 07:28:03

Шар усны үер гэж өдийд юу байхав дээ. Уруй, үерийн ус л байхгүй юу.

Зочин [192.82.71.18] 2020-07-17 23:42:04

Заз ямар ч үерийн ус байсан модон жорлонгийн ялгадастай хамт урсаж далай руу орж бга

Зочин [192.82.72.173] 2020-07-17 06:39:58

ДАЛАЙ ЭЭЖРҮҮ БОХИРОО ХИЙДЭГ МОНГОЛ ХҮН МЭЛЭЭЖ БАЙХГҮЙ .

hi [165.225.200.136] 2020-07-17 06:32:47

ashguide


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.