Тусгай үүргийн онгоцоор 265 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 17:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарсан.
Тус онгоцоор нийт 265 иргэн ирсэн бөгөөд үүнээс 9 нь нялх хүүхэд байна. Мөн Бага насны хүүхэдтэй-38, жирэмсэн болон асран хамгаалагч-32, өндөр настан-20, хөгжлийн бэрхшээлтэй-6, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагч- 30, хууль бусаар оршин суусан хэргээр саатуулагдсан -15, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-124 иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Эрхэс”, “Сэнтий”, Токио Инн” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл
ИРГЭН [202.180.220.172] 2020-07-23 00:52:48
МУ-ЫН БҮХ ТОМ ЗОЧИД БУУДЛУУД ЭХ ОРОНЧ СЭТГЭЛ ГАРГАН ГАДААДААС ИРЖ БАЙГАА ИРГЭДИЙГ БАЙРШУУЛАХАД ЯДАЖ НЭГ УДАА ТУСЛАХ САНААЧЛАГА ГАРГАЖ ЭЛГЭН САДНУУДДАА ТУСЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ДАН ГАНЦ ЗГ-ЫН АЖИЛ БИШ ШҮҮ ДЭЭ. БҮГД Л НЭГ САНААТАЙ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭХГҮЙ БОЛ МОНГОЛД АМЬДАРЧ БУЙ ИРГЭД ГАДААДАД БУЙ ХҮМҮҮСТЭЭ САР БҮР МӨНГӨ ЯВУУЛЖ АМЬДРАЛ НЬ ТЭР ХИРЭЭР МАШ ХҮНДЭРЧ БАЙНА. УГ НЬ ЭНЭ МӨНГӨ НЬ МУ- ДАА ҮЛДВЭЛ ЭДИЙН ЗАСАГТ БАЙГА Ч БОЛОВ ДЭМ БОЛОХ УЧИРТАЙ. ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ТА ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ЗОЧИД БУУДЛАА НЭГ УДАА Ч БОЛОВ АШИГЛУУЛААЧЭЭ....
Irgen [192.82.71.245] 2020-07-21 09:05:38
Gadaadad yamar baidaltai baigaa ne oilgomjtoi eh orondoo ursen hyn neg l bardam eh ornooroo omogsgood Irgedee hurdan avah tusmaa sain baina.
Зочин [103.26.194.183] 2020-07-21 06:10:54
Saihan medee bn. UOK, shadar saidad talarhal ilerhiilie
Bayaraa [139.5.218.114] 2020-07-21 05:29:59
Irgedee tatan avah tal deer turgen shuurhai ajillaj bna shuu. Tsaashdiin ajild ni amjilt husey
Зочны индэр [202.131.227.51] 2020-07-21 04:12:53
Шадар сайд болон УОК-д баярлалаа ажлын амжилт хүсье Шадар сайд шуурхай ажилж байна шүү