Э.Амарбаясгалан эмчийн зөвлөгөө : Ясны сийрэгжилт - Osteoporosis
Сайн байна уу... Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе...
Өнөөдөр нийт үйлчлүүлэгчид болон уншигчид та бүхэнд зориулж ясны сийрэгжилтийн талаар ойлголт өгөхөөр бэлдлээ. Ясны бичил бүтэц эмтэрч элэгдэн, ясны жин багасах, араг ясны тогтолцооны өвчинг ясны сийрэгжилт гэнэ.
Ясны сийрэгжилт нь олон шалтгаантай боловч хожуу оношлогдох болон тохирсон эмчилгээг цаг тухайд нь хийгээгүйгээс болж Монгол улсад төдийгүй дэлхийд ясны сийрэгжилт 50-аас дээш насны хүмүүст их тохиолдох хандлагатай байна.
Хүйсийн байдлаар үзвэл ихэнх хувийг эмэгтэйчүүд эзлэх бөгөөд цэвэршилт явагдсанаас хойш таван жилийн хугацаанд нийт ясны жингийн 33%-ийг алддаг байна. Хэвийн үед ясны жин 20 насанд дээд хэмжээндээ хүрдэг бөгөөд 20-35 насанд харьцангуй тогтвортой байдалд байх ба 40 наснаас эхэлж ясны жингийн физиологийн алдагдалд тогтмол өртөх ба жилд дунджаар 0,3-0,5%-ийг алддаг байна.
Удамшил нь ясны сийрэгжихэд чухал үүрэгтэй бөгөөд цацраг туяа, химийн нөлөө ясны сийрэгжилт үүсэхэд нөлөөлнө. Ясны тогтолцооны сийрэгжилт нь үе дамжин удамших хандлагтай байдаг байна. Мөн яс үндэс,биеийн өндөр, биеийн жин,нас, хүйс, амьдралын хэв маяг болон хоол хүнс нь ясны сийрэгжилтэнд нөлөөлөх төдийгүй хувь хүн тамхи болон кофе их хэрэглэх нь ясны сийрэгжилтэнд их нөлөөлдөг.
Хөдөлгөөний хомсдол, суугаа ажил, нойргүйдэл, үений архаг өвчин, бөөрний архаг өвчин, буруу хооллолт, 3 сараас дээш хугацаагаар дааврын болон дааврын бус эм уух зэрэг нь ясны сийрэгжилтэнд маш их нөлөөлдөг байна. Иймд тамхи татахаас татгалзаж 7 хоногт 3-аас дээш удаа 30 миниутаас багагүй хугацаанд өөрт тохирсон эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж эрт унтаж амрах хэрэгтэй.
Нийт ард иргэдийн дунд 50%-д шинж тэмдэггүйгээр тодорхой хэлвэл яс аль хэдийн хугарсан үед ясний сийрэгжилт мэдэгддэг ба харин үлдсэн 50%-д нь их ачааллын дараа эсвэл суух юмуу босоо байрлалд удаан байхад нуруугаар өвдөж эхлэнэ. Энэ өвдөлт хэвтэж амарсны дараа зовиур багасах буюу бүр мөсөн арилдаг байна.
Мөн насанд хүрэгчид кальцийн өдрийн хэрэглээ 1000мг, цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүд 1500мг, хөхүүл эмэгтэйчүүд 2000мг хоол хүнснээс авах шаардлагтай ба мэдээж Д аминдэмтэй зайлшгүй хамт хэрэглэх хэрэгтэй. Харин Д аминдэмийн тунг тогтоохын тулд заавал цусан дахь Д аминдэмийг үзүүлж нарийн мэргэжлийн эмчийн зөвлөсөн тунгаар ууж хэвшмээр байна. Иймд эрхэм хүндэт уншигч та бүхэн дээрх мэдээллийг уншаад харьяа дүүрэг болон орон нутгийн эмнэлэгт хандан ясны рентгений зураг болон ясны нягтыг тодорхойлох шинжилгээг хийлгэж эрт үед нь оношлуулж цаг алдалгүй эмчилгээг эхлүүлж ард иргэд нийтээрээ энэ өдрөөс эхэлж ясны сийрэгжилт өвчнөөс салцгаая.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:00
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:52:59
Зочин [202.55.191.205] 2020-07-25 08:06:11
Их сайн ойлгомжтой зөвөлгөө өгсөнд баярлалаа.
Зочин [204.101.225.90] 2020-07-24 14:43:43
Zuvluguu ugux yax ve xuu. Uuruu exleed jin xayamaar xaragdaj bna!!!
Зочин [66.181.183.67] 2020-07-24 12:45:18
Эмч минь та өөрөө биеэ бодоорой доо ямар их илүүдэл жинтэй байна аа
Зочин [66.181.188.216] 2020-07-25 09:43:33
hehe, unendee