Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэл хийллээ

Aдмин / Боловсрол

Засгийн газрын хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр болж бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг хэлэлцэн дэмжив.

Энэ дагуу:

9 сарын 1 нээс бүх боловсролын шатны байгууллага буюу цэцэрлэг, ЕБС, МСҮТ, их дээд сургуулийн хичээл цахимаар болон теле хичээл эхлэх юм.

Цэцэрлэг, ЕБС-ийн хичээл 09 дүгээр сарын 01. МСҮТөвийн хичээл 09 дүгээр сарын 14. Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн танхимын хичээл явуулна.

Цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол хоёр настай хүүхдүүдийн бие бялдарын онцлогыг харилцан үзэж энэ удаа авахгүй байхаар болжээ.

Мөн цэцэрлэгт 5 насны хүүхдүүдийг 100 хувь хичээллүүлж, 3-4 насны хүүхдүүдийн 60 орчим хувийг онлайн байдлаар бүртгэн авч ажиллах юм байна. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орохоор болсон байна.

МСҮТ болон их дээд сургуулийн лекцийн хичээл цахимаар явагдаж семинарын болон лабораторын хичээлүүдийн анги дүүргэлт 20 байх юм.

Сум, баг, тосгоны сургууль танхимаар хэвийн үйл ажиллагаа явуулах бол аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орох юм. Хүүхдүүд өдөрт 4-6 цаг хичээллэх бөгөөд нэг хичээл 35-40 минут байхаар тооцсон байна.

ЕБС-ийн хичээл орох тарах хугацааг анги тус бүрээр тодорхой хэмжээний зөрүүтэй буюу 20-30 минутын зайтай хичээлийг эхлүүлж тарах цагуудыг зөрүүлэн бөөгнөрлийг бага үүсгэн ажиллах юм.

Хувийн өмчлөлийн сургууль, цэцэрлэг, их дээд сургууль зэргийн үйл ажиллагаа мөн адил явагдах учраас эцэг эхчүүдийн эдийн засгийн байдлыг харилцан үзэж төлбөрийг уян хатан байдлаар сараар, улирлаар байлгахыг үүрэгдлээ.

Их дээд сургуулийн сургалтын төлбөрийг 2020-2021 оны хичээлийн жилд нэмэгдэхгүй байхаар тооцож байна.

Халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүүхэд, багш, ажилчдыг халдвар авахаас сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, гар угаах болон ариутгах бодис, халуун хэмжигч багажаар хангахаар боллоо. Томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг учир 12 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 15 хүртэл хугацаанд улирлын амралтыг эхлүүлэхээр мэдээллээ


Сэтгэгдэл

Oyutan [202.179.27.212] 2020-07-31 14:19:24

Dongoj 1 kurt oroh gj bgaa bid nar yahiin tsahimaar vzeed yu ch oilgohgvi shde ix deed surguulia adilhan ehlvvleech 2r sar hicheelleed butsaad amarna ghr chin ene hugatsaand yu surhiim bee 9n sard oruulhad yun bolohgvi bgn

Зочин [59.153.87.170] 2020-07-31 15:01:17

ehnii semister yg l 10 jiliin hicheel ywchdiimooo

zochin [202.126.89.108] 2020-07-29 16:00:42

Surguuliudiin xamran surgax toirog anxnii tusluusu Suxbaatar duurgiin xuvid zuvxun 1r surguuli deer bairnuudiig ni xoorond xolij solij uurchilsun bn. busad surguuli umnuxteiguu adilxan. Iim ulaan tsaim shudraga bus xuivaldaan oruulj uurchlult xiij bgaa ni ard tumnii buximdal turyylj bn. Umnux tusliin daguu xuuxduudiinxee surguuliig tuluvluj oron bair bairshil songon xudaldaj avsan zuux asuudlaa shiidsen etseg exchuud zunduu bn. Bolimoor yum ard tumendee yrshig udaj tulgaj uurchlult xiix xereg bn uu


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.