“Гаагуу” байгаа гэсээр гай дагуулдаг монгол зан

Aдмин / Нүүр

Монгол хүнд сайн тал олон ч гайхаад баршгүй, ойлгоё гээд ч ойлгож чаддаггүй нэгэн зан байдаг юм. Энэ зан нь намар цагт бүр өвсөнд тавьсан түймэр мэт болохыг яана.

Хулгар шарын маханд хүмүүс хошуурч, хонины гуяар тарваганы гуя сольё хэмээн цахим хуудаснаа бичсэн байх юм. Тарвага амттай махтайгаа адил аатай хор хөнөөлтэй тахал түгээдгийг бид сайн мэднэ. Тэгсэн атлаа яагаад татгалзаж болохгүй идсээр тахал туссаар байгаа юм бэ.

Хамгийн сүүлийн тоо баримтыг сонирхуулъё. Энэ он гарсаар тахлын шинжтэй дуудлага нийт 12 удаа гарснаас ихэнх нь хөнгөн хэлбэрийнх байж амь наснаас нь холуур өнгөрсөн аж. Баян-Өлгий аймагт тахал туссан гэр бүлийн хоёр хүний эрүүл мэнд нь сайнгүй байгаа ч эмнэлгийн ажилтнууд яаралтай арга хэмжээ авч байгаа аж. Тоо баримтыг хараад сүржигнэх зүйлгүй мэт санагдаж магадгүй. Гэхдээ сануулж байгаагийн том шалтгаан нь нийслэл рүү орж ирж буй орон нутгийн тээврийн хэрэгслээс өдөр бүр хөлдөөсөн боодог, тарваганы мах хэдэн зуугаараа илэрсээр хураасаар байгааг хяналтын ажилтнууд хэлсээр байна.

Нэг хүний мөнгө олох гэсэн, нөгөө хүний тэвчээргүй зангаас үүдэн нийтээрээ тахалд нэрвэгдвэл ямар аймшигтай байдал үүсч болохыг тарвага идэхийг дурлагсад бодоод үзэхэд илүүдэхгүй болов уу. Ерөөс биднийг зарим нэг орныхон үхэр монгол хэмээн хочилдог нь энэ мэт зантай холбоотой байж мэдэх юм.

Болохгүй, аюултай гэх мэдээлэл өгсөөр байхад зүтгээд дайраад байдаг зангаа татвал дээрсэн. Цасан шуургатай, бага насны хүүхдээ малд явуулахгүй байхыг сануулъя, гол усанд осолдож байна, анхаарал болгоомжтой бай гэсэн мэдээлэл хангалттай явуулдаг ч бид нөгөө л хэнэггүй зангаараа “гаагуу” байгаа гэсээр амь насаа алдсаар.”Гаагуу” гэх монголчуудыг гай дайрсан жишээ олон байна.

Тарваган тахлыг та хаанаас ямар замаар авдаг, өвчлөхгүй байх боломж байна уу. Ямар шинж тэмдэг илэрдэг талаар ахин дахин сануулъя.

Тарваган тахал өвчнийг ямар замаар авч болох вэ?

• Тарваган тахлаар өвчилсөн тарвагыг агнах, арьсыг өвчих, махыг эвдэх явцад шууд хавьтлын замаар

• Мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулснаас дам халдварын замаар

• Халдвар авсан хүн ханиаж найтаах үед амьсгалын замаар

• Халдвартай тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу боловсруулсан махан бүтээгдэхүүнийг хэрэглэх үед хоол хүнсээр

Тарваган тахал өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ?

• Нохойд бариулсан тарвага болон тарвага, зурамны үхсэн сэг, зэмтэй таарвал шууд харьцахгүй байх, яаралтай мэргэжлийн байгууллагад мэдээлэх

• Тарвага, зурам агнахгүй байх, тарвага, зурамны арьс, мах худалдан авах, мах хоол хүнсэндээ хэрэглэхгүй байх

• Тарвага, зурамны бөөс, бүүргэнд хазуулахаас сэргийлэх

• Тарваган тахлын эсрэг вакцинд жил бүр хамрагдах

• Тарваганы гаралтай түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх

• Тарваган тахлын сэжигтэй болон өвчтэй хүнтэй цуг байсан тохиолдолд нэн тэргүүнд ойролцоо эмнэлгийн байгууллагад яаралтай хандах

Та тарвага, мэрэгчтэй харьцсаны дараа зургаа хоногийн дотор

- Өндөр халуурах

- Булчирхай цочиж, томрон, эмзэглэх

- Дотор муухайрах, бөөлжих огиулах

- Цээжээр өвдөх, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл


Сэтгэгдэл

иргэн [202.9.46.59] 2020-07-30 12:43:09

гаагуу гэн ээ ичиж үхмээр юм

Зочин [103.212.117.63] 2020-07-30 05:48:05

Хашилтанд бичсэнийг нь анхаараачээ Тэгчихсэн юм гэхийг Тэгцийн гэдэг шиг шууд явчихаагүй л байна.

Зочин [192.82.72.176] 2020-07-30 02:06:30

Гаагуу гэж юу гэсэн үг вэ. Гайгүй гэдэггүй юмуу.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.