Хайрлаж халамжлаад байхаар ер нь ямар ч амьтан зөөлөн болдог
Эзэндээ хаягдсан, гэмтэж бэртсэн амьтдыг асран тэжээж, үрчлүүлдэг “Сайн санаа амьтдад” төрийн бус байгууллагыг сурвалжлахаар Баянзүрхийн товчоог зорилоо. Биднийг очиход хашаан дотроос дөрвөн нохой зочин ирснийг мэдсэн мэт бие биеэсээ өрсөн нааш хурдална. Ноход бүр өөр өөрийн гэсэн хүнд, хэцүү түүхтэй аж. үүнийг бэлээхэн гэрчилж итгэл нохой урд хоёр хөлөөр тулсаар мөлхөж харагдана. Түүний бөгсөн бие мэдээгүй болжээ. “Ноход маань янз бүрийн зовлонтой хүнд хэцүү байдлаас олдсон. Хамгийн хүнд түүхтэй нь манай итгэл, Маяа хоёр нохой байгаа. ихэвчлэн машины ослоор гэмтэж бэртсэн. Нэг нүдгүй болсон нохой ч бий. Тэр эзнийгээ удаан хугацаагаар хүлээж суусан гэсэн. Зодуур нүдүүрээр л ийм болсон байх даа” хэмээн тус байгууллагын үүсгэн байгуулагч М.Ариунсанаа санаа алдан хэллээ.
Тус төрийн бус байгууллага таван гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энд одоогоор 57 нохой, дөрвөн муурыг тэжээн тэнхүүрж буй. Тэд цөм өөрийн гэсэн нэртэй, нэрээ ч андахгүй. Эдгээр амьтдыг аврах гол түлхүүр нь Ханни нэртэй спаниель нохой байжээ. Тухайн үед М.Ариунсанаа амьтдын дэлгүүрээс нохойгоо худалдаж авсан. Түүнийг үүргэвчиндээ үүрээд явна, байнга хамт амьдарч дассан болохоор уулзахгүй удвал нэг нэгнийгээ санаж бэтгэрнэ.
Ингэж үнэнч найзынхаа тусламжтайгаар амьтанд хайртай болж, орон гэргүй муур нохойд тусалж эхэлжээ. Тэрбээр “Би багаасаа амьтанд хайртай байсан ч аав ээжийнхээ зөвшөөрөлгүйгээр тэжээж чадахгүй. Гудамжнаас нохой олоод гэртээ ирэхэд буцааж гаргахаас өөр сонголтгүй болдог.Хараад өрөвдөхөөс өөр үйлдэл хийдэггүй байлаа. Гудамжинд амьтан тааралдвал өөрийнхөө идэж байгаа юмнаасаа өгнө. Өвөл даарч бээрсэн өрөвдөлтэй амьтдыг харахаар сэтгэл зовиурладаг. Одоо энэ тэрүүгээр явахаасаа ч зүрх эмээдэг, айдаг” хэмээн ярьсан юм.
Ноход бүр хүн шиг өөр өөрийн зан араншинтай. Хааяа хүүхэд шиг дэггүйтнэ, гуниглана, будлиан тарина, хэн нэгнийг санагалзана. Бэйби нохой бүр түгжээтэй хаалга, цонхыг онгойлгоод муурнуудаа салхилуулдаг гэнэ. Хий гэж хөдөлгөөн зааж өгөөгүй ч хүний үгийг ойлгохдоо ч сайн сэргэлэн нь дэндчихсэн амьтан гэж тодорхойлжээ. Энд будлиан тарьдаг нөхдүүд ч бий гэнэ. Бусдынхаа дунд үймээн үүсгэчихээд өөрөө гэмгүй царайлдаг. Бөбө, данхар толгойт Цагаанаа хоёр эзнээ загнахаар юу ч болоогүй мэт хэнэггүй яван дүрсгүйтнэ. Ер нь тэнд даруухан ноомой нохой ховор ажээ. Бүгд л үсэрч харайгаад аз жаргалтай харагдана. “Манай хэд нэгийг нь эрхлүүлээр хажуунаас чи би гэлтэй бөөндөө шахаж ирээд л эрхэлчихнэ. Ерөөс гэдсээ илүүлээд эрхлээд хэвтэх нь тэдний хувьд туйлын жаргал” хэмээн инээмсэглэлээ.
Нийгэмд тустай үйл хийх зорилгоор жилийн өмнөөс тэд төрийн бус байгууллагаа албан ёсоор байгуулжээ.Цөөн хүнтэй байршилд байхын тулд хотын төвөөс зайдуу нүүдэллэдэг.Олон удаа нүүсээр тэд Баянзүрхийн товчооны хажуу дахь хашаанд байрлаж буй нь энэ юм. Сэргэлэн цовоо байсан нохдын нүднийх нь гал заримдаа унтраад гуниглачихдаг нь дахин дахин нүүсэнтэй холбоотой гэв.
“Сайн санаа амьтдад” Төрийн бус байгууллага байгуулагдсанаар Улаанбаатарын хэмжээнд золбин гэж нэршсэн тэдний тоог бууруулах зорилгоор буудлагын аргаар бус үржил хаах мэс ажилбарыг Хан-Уул дүүргийн “UB with”, Баянбүрдийн “Жонон”, “Их Монгол сос” мал эмнэлгүүдтэй хамтарч хийдэг байна. Энэ нь цаашид замбараагүй өсөх явцыг бууруулахад чиглэгддэг учир тэднийг эмнэлгүүд маш уриалгахан хүлээж авчээ.
Тэднийд спаниель, голден, немц гээд төрөл бүрийн үйлдвэрийн нохойнууд байдаг аж. Нэгнээ харан хөөцөлдөн тоглож байгаа гээд янз бүрийн үйлдэл хөдөлгөөнүүдийг хараад эзнийхээ сэтгэлийг баясгадаг нь илт харагдана.
Хайрлаж халамжлаад байхаар ер нь ямар ч амьтан зөөлөн болдог. Харин эсрэгээсээ харгис хатуу хандвал мэдээж араатан зан гаргана. Энэ хэцүү хорвоод хүнд байдалд орсон амьтантай таарахаараа л шаналдаг. Байнга л сэтгэл зовиуртай байдаг.Хоолны материал, зориулалтын хоол, манай амьтны памперснаас авахуулаад л хэрэгцээтэй зүйл өчнөөн бий.
“Итгэл анх хөл дээрээ босох чадваргүй хойд хоёр хөлийг нь тайруулах мэс засал хийх шаардлагатай гэж үзэж байсан ч одоог хүртэл зориг хүрэхгүй байгаа” хэмээв. Итгэлийн живхийг өглөө, оройдоо сольдог гэдгийг ч нэмж хэлсэн юм.
Ингээд бид нохдын амьдардаг байшин руу орлоо. Хаалга онгойлгомогц арав гаруй нөхөд эзнээ хараад эрхэлж, биднийг бүчээд авав. Энэ үед Үүлэн нэртэй том нохойгоо“яах гээд байгаа юм бэ” гэж загнатал цоройхоо болив. Нохдын асран хамгаалагч “Тэр бүр зав зай гарахгүй болохоор эд нарыгаа сургаж чадахгүй байна. Яг л гоё тулаад сургавал сайн сургалт авна. Энэ чинь маш ухаантай. Амьтныг урамшууллаар л сургана шүү дээ. Манай хэд жаргалтай, жаргалтай. Гэхдээ үүнээс ч илүү олон амьтдыг аз жаргалтай болгохыг хүсдэг” гэдгээ илэрхийлэв.Тэрбээр нохдодоо Зайдас, Мантуу, Саагий, Жараннэг, Эгч зэрэг содон сонин нэр өгчээ.
Тэд зөвхөн төөрсөн нохдыг авраад зогсохгүй тэнэмэл муурыг ч асардаг. Анх арав гаруй муур байснаас таван муур үрчлэгдэж, одоо дөрвөн муур үлджээ. Муурыг үрчилж авсан ганц хоёр эзэн нь л холбоотой байдаг бөгөөд бусадтай нь холбоо тасарсан гэдгээ тэр нуусангүй. Сайхан өсөж торниж байгааг нь зураг бичлэгээр үзүүлж харуулахад асар их баярладаг тухайгаа бидэнд хэлсэн юм. Хэдийгээр амьтад асран хамгаална гэж ам бардам авдаг ч зарим хүмүүс нь итгэл алддаг талтай аж. Иймээс ч гэрийн хаяг, иргэний үнэмлэхийг нь хавсаргаж авдаг байна.
Бид өөрсдийн гэсэн стандартын газартай болчихвол энэ үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэхээр ажиллаж байгаа.
Ноход танихгүй хүн харвал хуцахаас биш дайрч хазахгүй номхон амьтад. Тэд хүнтэй л адил зүрх сэтгэлтэй, өвддөг шаналдаг гэдгийг тус төрийн бус байгууллагын гишүүн Ц.Жүгдэрнамжилмаа хэллээ. Тэрбээр“Хүмүүс амьтдад дэндүү харгис ханддаг. Машинаар дайрч цустай нь хутгачихаад хэнэггүй яваад өгчихдөг нь харамсалтай. Тиймээс ч бид зам тээврийн газар, цагдаатай хамтарч ажиллана. Цаашид нохойг дайрчихаад зугтаад явсан хүнд арга хэмжээ авах хуулийг оруулах хэрэгтэй. Зарим хүмүүс “энэ чинь асрамжийн газар” гээд шууд муур, нохойгоо авчирч өгөх хандлагатай. Гол нь биднийг зөв талаас нь хараад дэмжээд өгөөсэй. Амьтан гэдэг чинь хүүхдэдээ тоглоом болгоод өгдөг эд хэрэгсэл биш. Тэрийг л сайн ойлгоож хүлээн аваасай” бодол сэтгэлээ нуулгүй илэрхийлэв.
Монголд амьтанд зориулсан тусгай хууль байхгүй учраас хэцүү. Гадаадад иймэрхүү хуультай болохоор ухамсартай хүмүүс амьтанд илүү хайртай, энэрэнгүй байдаг аж. Тэд олон амьтадтай хэрнээ бага гишүүдтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Цуглуулсан хандиваа нохойныхоо хоол, эмчилгээнд зориулдаг бөгөөд тэдэнд одоо нэг хадаас ч хандив болно.
Амьтдад хайртай залуус сайн дураараа нийлж, саяхан сайн дурын гишүүдийн үйл ажиллагаа зохиожээ. Үүнд залуус идэвхтэй оролцсон бөгөөд хамгийн бяцхан гишүүн нь 15 настай хүүхэд гэнэ. Өмнөх сайн дурын үйл ажиллагааны үеэр 20 орчим хүн цуглажээ. Тэд хамгийн сүүлд муурын зулзага, гөлөг олсон байна. Гацуурт орчмоос олдсон бяцхан муурыг хүүхдүүд нааш цааш шидэж шоглож байхыг хараад тэсэлгүй асрах газартаа авчирчээ. Харин жижиг гөлгийг зам дагуу сууж байхад нь гэмтэж бэртэх вий гээд авсан аж. Амьтдын асрах төвд парвовирусээр өвчлөөд эдгэсэн олон нохой бий. Ихэнх ноход гэдэсний халдварт өвчтэй ирдэг. Гөлөг хордлого авлаа гэхэд тэр дороо асар хурдтайгаар хүндрээд үхэлд хүргэх аюултай өвчин аж.
Сайн явж байгаа амьтад цөөхөн хэд бий. Тэдний эзэд хэрхэн өсөж торниж байгааг харуулдаг байна. “Нэг нохой маань одоо австрали эзэнтэй болсон. Хоёр сар ч хүрээгүй нялх гөлгийг тэд Бөмбөгөрийн зам дээр явж байхад нь аварчээ. Одоо бяцхан гөлөг маань Францад байдаг гэдгийг бидэнтэй хуваалцсан юм. Мөн Ичико гээд нэртэй спанел нохой манайд хоёр жил орчим болсон. Өмнө нь хоёр гурван ч удаа айлуудад үрчлэгдсэн ч гэр орон бужигнууллаа гээд их буцаагдсан аж. Ингээд түүнийг хамгийн сүүлд байгууллагын идэвхтэй гишүүн үрчилж авсан гэнэ. Болдог бол хорвоо дэлхийд зовж зүдэрч яваа бүх амьтдад туслах сан.
П. САЙНЖАРГАЛ, Д.ОТГОНТУЯА
Сэтгэгдэл
Бадмаа [202.21.108.11] 2022-01-28 07:06:10
яаж холбогдох вэ
Зочин [202.21.108.11] 2022-01-28 07:05:37
яаж холбогдох вэ
1234 [202.9.47.3] 2021-01-23 02:02:26
Энэ байгуууллагын утасны дугаар байна уу
Z [98.169.40.24] 2020-08-02 19:31:07
Gerel gegeetei iim saihan medeelel oruulsand bayarlalaa. Saihan setgeltei iim humuus olon boltugai
сосорбарам [202.126.90.149] 2020-08-02 08:20:38
мундаг сайхан сэтгэлтэй залуусын ажил үйлс нь үргэлж өөдөөн байх болтугай аз жаргал хүсье
Зочин [14.0.47.117] 2020-08-02 06:43:33
saihan setgeltei.humuusiin.uils n dardan.baig
Зочин [192.82.77.232] 2020-08-02 03:30:16
Нохой бол тэнгэрийн амьтан
azaa [64.119.22.60] 2020-08-02 02:43:46
sxn setgeltei ta nart hamgiin sn sxn bvhniig hvsie,muuhai setgegdel bichsen muu hvmvvsiig bvv too..
Зочин [202.179.25.204] 2020-08-02 02:29:09
амьтан гэхээр бүр үхэж далд орох гээд баихиимаа хүн ёр нь өөриигөө эхлээд хаирлаж баиж дараа нь амьтанииг хаирлах хэрэгтэи юм шиг өөриигөө эрүүл мэндээ ах дүүсиигээ үр хүүхдээ хаирлаж чадахгүи цэвдэг сэтгэлтэнгүүд амьтныг бол яг хаирлаач хашаандаа тэжээдэг нохоидоо хоол хииж өгдөг хүмүүс ховор юм шигээ тогооны угаадас энэ тэрхэнээр хоололсон болдог зарим өдөр халуун наранд ус ч өгдөггүи аилууд зөндөө баидаг хүн юу тарина тэрниигээ хураадаг гэдэг сэн
Zochin [103.26.195.127] 2020-08-01 23:48:42
Nohoig hemjeend n barij bh heregtei birus taraana
Зочин [103.57.93.175] 2020-08-01 16:32:03
Нэг их амьтан хайрласан худлаа новшнууд.
Зочин [122.201.31.172] 2020-08-01 13:16:08
Amitad huurhun sh dee.buyantai zuil hiij bgaa zaluustaa bayar hurgii.saihan setgeltei yumaa.
Иргэн [192.82.72.93] 2020-08-01 10:40:10
Амьтан хайрлахгүй баыгаа юм чинь ээж аав авгайгаа хайрлан гэж байхгүй шүү эхнэр нь эртхэн салахаа бод.дээрхи сэтгэдлээ бичсэн хүн малд хэльё.
Зочин [223.104.3.190] 2020-08-03 20:53:28
saihan hellee.uneniig.
Зочин [103.57.93.175] 2020-08-01 06:44:41
Болдог бол хорвоо дэлхийн бүх амьтдад туслахсан гэнүү? Ийм балай новшнууд энэ дэлхийд цөөн байх болтугай
Зочин [66.181.183.235] 2020-08-17 13:15:25
Эргүүтсэн мал вэ
Зочин [64.119.25.88] 2020-08-02 07:29:57
Хайраар дутаж өссөн хүн ийм болдог юм. Магадгү энэ хүн золбин нохой мэт хаягдаж бсан бх. Иймэрхүү хүмүүсээс хол яваарай таминээ кккк. Тэд өөрсдийгөө л бодохоос өөр юу ч бодохгү хайрлахгү. Тийм болохоор ийм хүмүүст амьтан хайрлаж хамгаалж бгаа хүмүүс тэнэг балай харагдаж бгаан. Бас уур нь хүрч бгаа кккк.
Зочин [192.82.77.232] 2020-08-02 03:29:23
Чи дараа төрөлдөө золбин нохой болж төрнөө
зочин [59.153.113.184] 2020-08-01 09:51:51
чамайг машин дайрч эрэмдэг болгоосой.
Зочин [202.126.89.195] 2020-08-01 09:24:31
103 57 93 175 сэтгэгдэл бичсэн хүнэнцэрээ чи бол чөтгөр амьтан бол маш ухаантай хайр хүрэмээр маш сайхан хүнлэг ажил хийж байгаа танай хамт олонд баярлалаа сайн үлгэр дуурайлал болж байна би та бүхэнд тусална би өөрөө нохойтой
zochin [66.181.182.211] 2020-08-01 07:30:41
cham shig l xereggvi l baixsan