Сэлбэ дэд төвийн нөлөөлөлд өртсөн газрыг нөхөн олговортойгоор чөлөөлж байна

Aдмин / Нийгэм

Сүхбаатар дүүргийн 13, 14 хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 хорооны 417 нэгж талбарын 156,000 м2 талбайг хамран хэрэгжиж байгаа Сэлбэ дэд төвийн нөлөөлөлд өртсөн газрыг нөхөн олговортойгоор чөлөөлснөөр бүтээн байгуулалтын ажил графикийн дагуу өрнөж байна.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн газар зохион байгуулагч Д.Доржбат: "Сэлбэ дэд төв төслийн хүрээнд дулаан хангамжийн чиглэлээр 9.97 км дулаан дамжуулах шугам сүлжээ болон ус, дулаан дамжуулах 14 төв, 6.01 км ус хангамжийн сүлжээ, 9.77 км хорооллын доторх бохир усны шугам, 6.7 км урттай 14 м өргөнтэй хатуу хучилттай авто зам, 2.4 км үер усны хамгаалалт бүхий далан сувгийн ажил хийгдэж байна.

Мөн 240 хүүхдийн ортой улсын цэцэрлэг, бизнес инкубатор, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг барилга, байгууламж ашиглалтад орохоос гадна орон сууцны хороолол барих, орчин үеийн дахин төлөвлөлт бүхий шинэ хот бий болох дэд бүтцийг улсын зардлаар хийж байна" гэлээ.

Тус 240 хүүхдийн ортой цэцэрлэг болон Бизнес инкубатор сургалтын төвийн барилгууд маань ирэх 9-р сарын 1-нд ашиглалтад орно. Барилга угсралтын ажил бүрэн дууссан. Одоогоор комиссын акт баталгаажуулан ажиллаж байна.

Сэлбэ дэд төв ашиглалтад орсноор хотын хойд бүсийн газрын үнэлгээ хэд дахин нэмэгдэх, нийгмийн анхан шатны үйлчилгээ хажууд ирэх, агаарын бохирдол буурах, сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэх, залуу гэр бүлийг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах, гэр хорооллын олон мянган өрх төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох, хөрсний бохирдол буурах зэрэг эерэг үр дүн авчирна хэмээн тооцоолжээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:18:11

TSpTsn http://pills2sale.com/ levitra nizagara

kub [64.119.23.4] 2020-08-05 13:23:55

nuluululd orson gene shuu :)


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.