Монголчууд ЖДҮХС-г цөлмөгчдөд ялагдлаа
Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдийн толгойг илж, хууль бус үйлдлийг нь өөгшүүлдэг шүүхтэй болжээ
Инээдтэй мөртлөө эмгэнэлтэй нэгэн шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр гаргалаа. Эрх баригчдын өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Монголд шударга ёс тогтооно” хэмээх үг, үйлдлийнх нь хамгийн дээд хэм хэмжүүр байсан, ЖДҮХС-гаас албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эгэл жирийн ард иргэд, бизнес эрхлэгчдийн зээлийн боломжийг хулгайлсан УИХ-ын гишүүд, сайд дарга нартай хатуу хариуцлага тооцно гэх итгэл дүүрэн яриа, амлалтууд зүгээр л жүжиг байсан нь ил боллоо.
Монголын шүүх түүнд хууль ёсны дагуу ялыг нь ногдуулчихсан бол Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын албаа бусдын буруугаас болж өгч байгаа мэт аяглалыг, хяналтын процессын дундаас хамт шалгагдаж байсан нэр бүхий хүмүүсээсээ өөрийгөө тусгаарлуулан, бүгдийн өмнөөс ял хүлээж байгаа мэт өрөвдмөөр дүр эсгэж асныг нь Монголын ард түмэн түүний хүсэл ёсоор бодон, уучлан, өршөөж байлаа.
Тодруулбал, ЖДҮХС-гаас иргэд, аж ахуйн нэгжид олгох ёстой зээлийг УИХ-ын гишүүд, сайд, дарга нар болон тэдний хамаарал бүхий компани, ах дүүст их хэмжээгээр олгох ажлын гол зохион байгуулагч гэгдэж ирсэн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан танил тал, сайд, УИХ-ын гишүүд, тэдний хамаарал бүхий хүмүүст их хэмжээний хөнгөлөлттэй зээл олгоход их, бага хэмжээгээр нөлөөлсөн Б.Батзоригийн толгойг Монголын хууль хяналт, шүүхийнхэн илээд, хэтрүүлбэл “Миний хүүгийн зөв өө. Торгосон болж харагдахгүй бол болохгүй байна” гээд явуулах гэж байна.
Бүр цаашилбал, амьдралаа болгох, бизнесээ хөл дээр нь босгох гээд бор зүрхээрээ зүтгэж яваа ард иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчдийнхээ төрөөс авч болох боломжуудыг энэ мэтээр хулгайлж, луйвардаж, булааж болно гэсэнтэй ялгаагүй шийдвэрийг Монголын шүүх гаргалаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх таны нэгэнтээ “ЖДҮХС-гаас зээл авсан, түүнд оролцсон УИХ-ын гишүүдэд хатуу хариуцлага тооцно” хэмээж байсан үг ийн үнэгүй, хий хоосон хийрхэл болж таарав уу, эсвэл таны удирдалцаж буй улсын шүүх, прокурорын байгууллагынхан буруу, булхай, луйварт ийм зөөлөн ханддаг болсон юм уу.
2018 оны сүүлчээс Монгол Улс даяар өрнөсөн ЖДҮ-чидтэй тэмцэх их ажил, АТГ, прокурор тэргүүтэй хууль, хяналтынхны мөрдлөг, байцаалт, хэрэг бүрдүүлэлт гээд тэр их ачаалал, хөрөнгө, цаг хугацаа зүгээр л торгуулийн арга хэмжээ авахын төлөөх нөр их хөдөлмөр байсан болж таарч байна уу.
Бүр УЕП-оос ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хөнгөлөлттэй зээл авсан УИХ-ын нэр бүхий гишүүдийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх санал гаргаж байсан нь дэмий хардлага болж таарав уу. “ЖДҮХС-г УИХ-ын гишүүд цөлмөдөг байжээ” гэх мэдээлэл цацагдахтай зэрэгцэн Зам тээвэр хөгжлийн сайд, Барилга хот, байгуулалтын дэд сайд нар үүрэгт ажлаасаа өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Барилгын хөгжлийн төвийн захирал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын нэр бүхий дарга нар, УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал тэргүүтэй цөөнгүй албан тушаалтан хугацаанаасаа өмнө ажлаа өгч байсан нь шоу байсан хэрэг үү.
Ингээд зогсохгүй хэдхэн хоногийн өмнө гурван жилийн ял сонссон УИХ-ын гишүүн асан Н.Солтаны “...өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд Улсын Их хурлын гишүүн бөгөөд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн 2018 оны тавугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” ХХК-нд 950.000.000 (есөн зуун тавин сая) төгрөгийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, өөрт болон өөрийн гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ” гэсэн нь Б.Батзоригийнхоос асар их ялгаатай гэмт хэрэг болж таарсан уу.
Тэр ч бүү хэл Монгол Улсын Ерөнхий прокурор асан Б.Энх-Амгалангийн Төрийн ордноос “...Яахаараа хэрэгжихгүй төсөл, материал бүрдүүлэлт дутуу байхад зээл олгочихож байгаа юм бэ. Нөгөө тэгш байдал гэдэг зүйл хаана байна вэ. Эрүүгийн хуулинд албан тушаалаа урвуулан ашиглахыг гэмт хэрэг гэж үзэж байгаа. Тэгэхээр эдгээр хүн яах аргагүй албан тушаалаа урвуулан ашигласан болон бусдыг албан тушаалаа урвуулан ашиглахад хамтран оролцсон учраас гэмт хэрэг гэж үзээд оруулж ирж байгаа. Энэ бол яах ч аргагүй гэмт хэрэг.
...УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-гаас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Хасговь транс” хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох тушаал гаргахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн гэх эрүүгийн хэрэгт АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна...” гэх мэтээр ярьсан нь дэмий хоосон яриа байсан болж байна уу.
Өөрөөр хэлбэл, Монголын ард түмний өнгөрсөн хугацаанд ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хөнгөлөлттэй зээл авсан гэх албан тушаалтнуудад эхнээс нь хариуцлага тооцож байна хэмээн итгэж байсан нь ийн талаар өнгөрлөө.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгө бол төсвийн мөнгө. Энэ мөнгийг иргэд татвараараа бүрдүүлдэг. Тэгвэл энэ иргэдийн төлсөн татвар буюу төсвийг хуваарилдаг эрхэм түшээд улс орны хөгжлийн төлөө зарцуулах ёстой мөнгийг хамаарал бүхий этгээдүүдийнхээ халаасыг зузаатгахад зориулсан нь шүүхээс гаргасан өчигдрийн шийдвэрээр бараг зөв болчих шиг боллоо. Хэрвээ шүүхийн байгууллагаас УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгосныг нь үнэн мөнөөр нь тогтоон, зохих ялыг нь ногдуулсан бол монголчуудын шүүх, хууль, хяналтын байгууллагад итгэх итгэл ингэж алдрахгүй байлаа. Монголын засаг төр хулгайч, хууль бусаар баяжигчид, авлигач, хээл хахуульчидтайгаа тэмцэж байгаа юм байна гэж бүрэн дүүрэн итгэх байлаа.
Монголын шүүх түүнд хууль ёсны дагуу ялыг нь ногдуулчихсан бол Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын албаа бусдын буруугаас болж өгч байгаа мэт аяглалыг, хяналтын процессын дундаас хамт шалгагдаж байсан нэр бүхий хүмүүсээсээ өөрийгөө тусгаарлуулан, бүгдийн өмнөөс ял хүлээж байгаа мэт өрөвдмөөр дүр эсгэж асныг нь Монголын ард түмэн түүний хүсэл ёсоор бодон, уучлан, өршөөж байлаа. Гэвч тэр энэ удаад ч улс төрийн бохир аргаа хэрэглэн, Монголын шүүхэд бурууг нь нялзаагаад үлдэж байгаа бололтой. Энд хэн нэгнийг заавал ял эдлүүлж, шоронд суулгах гээд байгаа хэрэг огт биш. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригтоо ч бус түүнтэй ижил хэрэг “хийсэн” хэнбугай нь ч байсан Монгол Улсад нүүрлээд байгаа булхай луйврыг нэг удаад ч болов жинхэнэ ёсоор нь тас цохин, зохих хариуцлагыг нь үүрүүлэх шударга шүүхийг хүсэж байгаад л гол учир бий.
Зөвхөн ЖДҮХС гэлтгүй албан тушаалаа урвуулан ашигласан гэх зүйл заалтаар цөөнгүй улстөрч, нэр бүхий бизнесмэн, дарга, удирдлагууд шоронгийн хаалга татсан. Хамгийн сүүлийн буюу ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийнхтой төстэй гэж хэлж болохоор хэрэг нь шийдэгдсэн УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа гаргасан шийдвэртэй нь холбоотой ногдуулсан ял. Түүнийг тус салбарын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог буцалтгүй тусламжийн төсвөөс 29 төсөлд албан тушаалаа ашиглан давуу байдал олгож, санхүүжилтийг шийдвэрлэсэн гэх хэрэгт буруутган нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасаж, 5.5 жил хорих ял оноосон.
Бүр тодруулбал, хоёр яамны ойролцоо ижил чиг үүрэгтэй сангийн хөнгөлөлттэй зээлд сайдаар нь ажиллаж байхдаа ямар нэгэн байдлаар нөлөөлж, санхүүжилтийг шийдэх хуудаст гарын үсэг зурсан явдал. Ялгаатай тал нь, сайд асан Б.Батзориг УИХ-ын гишүүд, сайд, дэд сайд, газрын дарга тэргүүтэй албан тушаалтнуудын ил, далд нөлөөллөөр их хэмжээний зээл гаргасан. Нөгөөх нь аж ахуйн нэгж, байгууллагуудад давуу эрх олгосон нь шүүхээс тогтоогдсон. Энэ мэтээр авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж буй олон хүн бий. Гэвч шүүхийн шийдвэр ялгамжтай, заримыг нь бүр “цайных нь мөнгө”-өөр торгоод өнгөрөх төдий ял шийтгэл ногдуулж байгаа нь харамсалтай.
ЖДҮХС-гийн гэгдэх хэрэг гурван он дамнан Монголын улс төр, шүүх, хууль, хяналтынхны үнэн, мөнийн бамбай болж, бараг “ЖДҮ-чидтэй тэмцэнэ” гэж дуугарсан бүхэн шударга, үнэний төлөө тэмцэгч мэт үнэмшигдэж ирсэн учраас ард түмэн төдийгүй олон улсад Б.Батзоригт хамаарах, цаашлаад Монгол төрийн ард түмэн, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчиддээ хандаж буй хандлагыг илэрхийлэх шүүх хурлын шийдвэр инээдтэй хийгээд эмгэнэлтэй сонсогдох нь аргагүй биз ээ.
Сэтгэгдэл
зочин [64.119.26.104] 2020-08-07 08:26:25
энэ Батзоригийг ч ч төр дийлэхгүй том хулгайч болж байна уу? Баянзүрх дүүрэгт засаг дарга байхдаа төрөөс идэж уусныг нь ярьсаар байгаад дийлээгүй байхаа даа Гачууртад батзоригийн ордон хаус гэж ойгүй их хөрөнгө идсэнийг нь батлаад байж байдаг гэсэн түүнийг нь шалгадаг хууль ч байхгүй дэгээ. тул загаснууд нь идээд жараахайнууд өмнөөс нь ял аваад л ...
Bibilgee [202.126.90.14] 2020-08-07 00:50:36
Huvisgal hiij l ene buhniig oorchloh baih daa . Tuunees bish hichneen uglej duulaad nemergui , dujirchihuj ... irged ch ingej l baidag yom geed toohoo ch baij ...archaagui l baih shig baina !!!
Erbi [202.126.90.14] 2020-08-07 00:46:47
Hii uilj duulj baihaar bosood temts , huvisgal hii .
Амьдралын филосопи. Авилгалтай тэмцээд шантарч байна. [202.131.225.53] 2020-08-07 00:38:00
Та нар сонгуулиас их юм хүлээж горьдоо юу? Үндсэн хуульд бичсэн хэдэн зарчмаас их юм хүлээгээ юү? Ямар ч гэнэн юм бэ дээ. Амьдрал сайнтай, муутай урагшилж л байна, муу нь байхгүй бол сайн нь байдаггүй юм ш дээ. Монгол бол Ливан шиг дэлбэрчихгүй л бол боллоо.
Зочин [103.10.21.39] 2020-08-06 15:51:12
ШҮҮХ ШҮҮГЧ ПРОКУРОРУУД ЯЛАГДЛАА ..ӨӨР ХЭН Ч БИШ ...ШУДАРГА АЖИЛЛАНА ГЭЖ ИТГЭЭД ТОМИЛОГДСОН ШҮҮГЧ НЬ ӨРГӨСӨН ТАНГАРАГ АЖИЛ МЭРГЭЖИЛДЭЭ ҮНЭНЧ БАЙЖ ЧАДСАНГҮЙ ЭЭ...Тэд хэний ч нөлөөнд авталгүйгээр ажлаа хийгээч...ХЭН НЭГНИЙ НӨМӨР НӨӨЛӨГТ БАЙСНААС гудамжинд лааз өшиглөсөн нь НЭР ЦЭВЭР ...ШҮҮХ ЗАСАГЛАЛ ШУДАРГА БОЛ ТӨР НИЙГЭМ ЦЭВЭРШИНЭ гэж бодох юм
Зочиг [202.126.89.130] 2020-08-06 10:54:11
Зохион байгуулсан эзэн нь Хүрэлсүх
Иргэн [119.245.10.13] 2020-08-06 10:15:20
Өөрт ноогдсон ажилаа хийгээд завгүй байгаа хүмүүс зөндөө л байгаа. Урдах ажилаа хийгавээд цалингаа аваад амьдраад болохгүй байна уу. Хүний ул шагайж амьдрахаа болиосой. Тэгвэл хэн яаж байгааг мэдэогүй амьдралаа аваад яваад байж болох л байх. Дан илүү харж билүү долоосон хүмүүс их болж.
Өөрийн хэвийн амьдралаа бодоё. [202.131.225.53] 2020-08-06 09:17:21
Ялагдсан бол ялагдаж сур. Эцэс төгсгөлгүй өрвөлзөөд байвал амьдрал амьдрал биш, хуцдаг нохойны амьдрал шиг болно. Нэг ийшээгээ хуцаад л, нэг тийшээгээ хуцаад л. Хэдийд өөрийгөө гэх юм? Эрх биш өөрийн эхнэр хүүхэдрүү "яр-яр" гээд байдаггүй байлгүй.
Монгол улсын иргэн [202.9.46.172] 2020-08-06 14:53:43
Энэ хүмүүс чинь хэнийгээ өмөөрч уурлаад боож үхэх гээд байгаа юм бэ. Өөрсдийгөө л өмөөрч бичиж байгаа байх даа. Дээрхи нийтлэл үнжн шүү дээ. 40 сая гэдэг чинь бидэнд л мөрөөдлийн мөнгө болохоос биш тэрбумтан гишүүд, сайд нарт нэг удаагийн л хахуулийн мөнгө биз. Хүрэлсүх короногоор хувийн хэвшлийнхэнд баахан тэтгэлэг өгч, өндөр тэтгэвэртэй ахмадын зээлийг тэглэж дахин сонгогдсон. Шударга царай гаргаж сүржигнээд байсан опоо л үнэн төрх нь илэрч эхэллээ дээ
Зочин [202.126.89.198] 2020-08-06 09:05:17
АМЕРИК ГЕРМАН СОЛОНГОС ЯПОН ХЯТАД УЛСААС ШҮҮГЧ АЛБАН ЁСООР УРЬЖ ЗАЛАЯ. ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ. МАНАН ЭНЭ УЛС ОРНЫГ ЭРҮҮЛ САРУУЛ АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ НЬ ХАРАГДААД БАЙНА. ЭЭ ЭЗЭН БОГД ЧИНГЭС МИНЬ.
Altantsetseg [122.201.19.99] 2020-08-06 08:33:26
Ardchilsan namaa bitgii huts yalagdaj sur
Хар [202.126.88.226] 2020-08-06 08:14:21
ОБЁГдарга асан Бадрал гэх нөхөр аврагчдын хувцас хоол тёхник хэрэгсэлийн мөнгөнөөс олон тэрбумыг хулгайлаад төрийн тэрбумтан болсон. АТГ үүнийг нь баримтаар нотлоод яллагдагчаар татсан байхад Элчин сайдаар томилоод ялаас чөлөөллөө.Энэ шудрага ёс мөн үү. МАН ийм л бузар луйвар хийж ард түмнээр тоглож бна
Гал [202.126.89.130] 2020-08-06 10:49:47
Онцгой байдлын газар Бадрал арай биш
Зочин [66.181.187.203] 2020-08-06 07:06:50
МОНГОЛЧУУД БИШ ШҮҮ. МОНГОЛЫН ШҮҮХ ЯЛАГДЛАА
zzzz [202.126.90.45] 2020-08-06 06:39:00
hohneeel gej bodlooodooo yamaarch yum deee
Зочин [202.179.25.235] 2020-08-07 00:37:57
МАН-ЫН ШҮҮХ МОНГОЛЫН ШҮҮХИЙГ ГУТАМШИГ БОЛГОЛОО....40 САЯ ЮУ ВЭ. НЭГ ЖДҮ АВСАН ХУЛГАЙЧ НЬ ӨГӨХ НААД ЗАХЫН ТАТВАРТ АВИЛГЫН ХЭМЖЭЭ....
TUGANBAYR.TS [202.126.88.183] 2020-08-06 06:32:50
MONGOL ARDIIN NAM ENE MONGOLIIN TUSGAAR TOGTNOLIIG BIYE DAAJ NEG CH UDAA HAMGAALJ VZEEGVI SHUSHMAA NAM.1911,1206 ONUUDAD BID TUSGAAR TOGTNOLOO OORSDIINHOO GARAAR L XAMGAALDAG BCAN.OMGOOLJ XAMGAALDAG OROS AXTAI BANDI NAM ARDIIN NAM!
Mongol [66.181.161.89] 2020-08-06 05:33:40
P i z d a.
зочин [103.10.22.111] 2020-08-06 05:12:53
МАН г татан буулгаагүй цагт монгол улс өөдлөхгүй.
Зочин [150.129.140.42] 2020-08-06 04:33:41
Саяхан телевизээр гарсан оросын Невский киноны Архитекторуудын. Дүр манайд тодордоггүй юм байхдаа Аргаа барсан иргэний үг шүү ??????
Зочин [209.173.2.80] 2020-08-06 04:30:32
ter shuusen shuugch nariig n zailuulaad dahiad shudarga shuugchideer shuu!
Зочин [150.129.140.42] 2020-08-06 04:26:31
Тараншейннд орж үхэж байгаа архичид бас бус зоригтон ноход эх оронч сэтгэлээр энэ хууль завхруулагчдаас ганц нэгээр нь ч гэсэн аваад нөгөө ертөнц рүүгээ яваасай даа
ШАА ДАА АЦ МИНЬ [119.245.10.13] 2020-08-06 10:06:29
Чи чадах уу ацаа. Хүний гараар могой бариулах хэсэн өмхий хужаа санаатай хужаагийн шээс вэ. Монголчууд арай ч нэг нэгнээ алж хядахдаа тулаагүй шүү.
Иргэн [59.153.114.27] 2020-08-06 04:07:47
арчаагүй монголчууд хэдхэн төгрөгөөр улс орноо МАН д худалдсан улсууд
Чи лав хужаа [119.245.10.13] 2020-08-06 10:08:12
Арчаагүй монгол гэхийн чи арьчаатай хужаагийн иргэн бололтой бөгс чинь
Зочин [150.129.140.42] 2020-08-06 04:01:02
Нам хэсэг бүлэгт үйлчилж хууль завхруулж байгаа тангараг өргөсөн шүүгч нараас өс хонзон ял асуух гэгээн өдөр ирнэ мМэдлэг чадваргуй арын хаалгаар. шүүгч болсон өөрийн толгойгүй. Нөхдийн хийж байгаа бузар үйлдэл гэдэг нь ойлгомжтой Нар гарнаа!!!!!!!!!!!!!!
Эрх зүйч [192.82.67.169] 2020-08-06 03:24:28
ЖДҮ-ийн хэрэг бол олон оролцогчтой, нарийн зохион байгуулалттай, асар их эд хөрөнгийн хохиролтой, урдаас бэлтгэсэн, бүлэг хулгайн онц ноцтой гэмт хэрэг.
Зочин [103.229.121.122] 2020-08-06 03:16:40
Монголчууд ЖДУ-д бус Баттулга Хүрэлсүх нарт ялагдлаа
Зочин [103.10.21.39] 2020-08-06 02:38:30
ТӨР ЗАСАГ...ШҮҮХ ЗАСАГЛАЛ ....ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ....МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТОМЧУУДЫН ХЭРЭГ ЯАЖ ШИЙДЭЖ байгааг бүгд АНХААРАЛТАЙ АЖИГЛАЖ БАЙНА....Зарим гаргасан шүүхийн шийдвэрийг шүүмжилж байна..Томчуудын давсан хэргүүдийг ДЭЭД ШҮҮХ ЯАЖ ШИЙДЭХИЙГ хүлээж байна...МОНГОЛЧУУД ХЭН ХҮНИЙ МУУД ДУРЛАСАНДАА БИШ...ШУДАРГА ЭРҮҮЛ НИЙГЭМД АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАХ ГЭСЭНДЭЭ Л ЭНЭ....Үр хүүхдүүд маань бидний туулж өнгөрүүлсэн 30 жилийг бүү туулаасай гэсэндээ л ...ТОМЧУУД АА ДАРГА НАР АА ЭРР МЭДЭЛТНҮҮД ЭЭ ...АЛБАН ТУШААЛ МӨНХ БИШ ...МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ МӨНХ хэдэн зуун мянганаар МӨНХ....МОНГОЛЫН МРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ...ҮЛДЭХ ҮР ХОЙЧДОО САЙХАН НИЙГЭМ ҮЛДЭЭХИЙН ТӨЛӨӨ
Зочин [202.55.188.35] 2020-08-06 06:57:50
Barzorig helmegdsen ch ym bilv?.bid medhgvi shde!!..hen negni shahalt shaardlagar homorgondn orson bj bolzoshgvi.iimd haju havirgandn bga hujagin huvalzudig shalga.
Зочин [66.181.161.6] 2020-08-06 02:36:22
Хүрэлсүх өөрөө энэ хэргийг гардаж зохион байгуулсан тул ийм шударшх бус бодж бн
Зочин [203.91.115.56] 2020-08-06 14:15:35
Монголчууд ЖДҮ-чдэд, авилгачдад, концесчдод өөрөөр хэлвэл МАН-д ялагдлаа. Ард түмэн үнэхээр юу ч мэдэхгүй, юу ч ойлгодоггүй цагаан цаас юм даа. Тэнэг хүмүүсийг бүгдийг нь чөтгөр аваачаасай!!!
Зочин [64.119.19.133] 2020-08-06 02:35:57
Монголчууд ЖДҮ д биш Хүрэлсүхэд ялагдлаа.
Зочин [103.10.21.39] 2020-08-06 02:20:04
Ганц ЖДҮ биш албан тушаал эрх мэдэл болон мэдээлэлд ойр байгаагаа ашиглан ах дүү танил тал ойрын хүрээний хүмүүстээ БУСАД САНГААС ЗЭЭЛ авч өгөх ажил албан тушаалд томилох зэрэг үйлдлүүдийг хийсэн этгээдүүдийн ХЭЛХЭЭ ХОЛБОО СҮЛЖЭЭГ илрүүлэн ХАРИУЦЛАГА ТООЦ....Манай хуулийнхан ямар сүлжээ хэлхээ холбоотойг мэдсээр байж АЖЛАА МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХИЙХГҮЙ БАЙНА....Ажиглаад байхад бие биенээ таньдаг ч гэдэг юм уу хэрэтэн ТОМ ДАРГА нь ямар нэг байдлаар тус болж байсан ч юм уу эсвэл ажил албан тушаалд томилсон ч байдаг юм уу юмыг яаж мэдэх вэ дээ АМЬДРАЛ БАЯН ...МОНГОЛ ЖИЖИГ ЦӨӨХӨН ХҮН АМТАЙ болохоор хуулийнхан болоод томчууд бие биендээ нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй СЭЖМЭЭР холбогдсон эсэхийг хэн мэдлээ....Ард түмнээ доромжилсон басамжилсан ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙГАА ХУУЛЬ ХЯНАЛТ ПРОКУРОР ШҮҮХИЙНХЭН АЖЛАА МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХИЙ.....Одоо л өнөөдөр л энэ цаг үед л МОНГОЛ УЛС БҮХ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД АВМЛГАЧДААСАА САЛЖ муу муухай бүхэнд цэг тавихгүй юм бол ДАХИН ИЙМ БОЛОМЖ ОЛДОХГҮЙ
Wwwww [192.82.75.217] 2020-08-06 02:01:39
Монголын шүүх үндэс угсаагаар ялгаад бн уу Казак нь ял аваад бусад болохоор шадар сайд болоод бусад нь ялгүй хошин шог
Зочин [103.10.21.39] 2020-08-06 01:54:48
Ганц ЖДҮ биш албан тушаалаа мэдээлэлд ойр байгаагаа ашиглан ӨӨРТӨӨ болон танил тал ах дүү ойрын хүрээний хүмүүстээ зээл авч өгөх ажил албан тушаалд оруулах томилох
Дөл [202.126.89.130] 2020-08-06 10:52:09
Яг ийм юм харагдаж байна
Зочин [122.201.24.99] 2020-08-06 01:54:14
МӨНГӨ бол МӨНГӨ , нөгөө алдарт 1062 ХУВЬЦАА ч гадаад , дотоодод болж байгаа энэ зуны ҮЕР адил ХУУЛь - ШҮҮХ РҮҮ УРСЧ байгаа юм билүү ...
БАЯРТ [202.9.40.90] 2020-08-06 01:46:40
ЖДҮДС болон бусад сангуудыг цөлмөгсөд тэд нарыг хамгаалж өмгөөлөгсөд тэднийг төрөөс зайлуулна гэж худлаа попрогч том албан тушаалтнууд монгол улсын эсрэг дайснууд
Зочин [122.201.24.99] 2020-08-06 01:34:36
ЖДУчид чинь хэдийбээр ялтангууд ч гэсэн хорхойтой араандаа коронавирус хадгаласан цар тахалын үүр уурхайнууд ш дзз , гэнэн хонгор минь ... хэрвээ тэднийг " хууль ёсоор " нь ГЯНДАНДЧИХАВАл , тэд эргээд Хүрэлсүх , Занданшатар , Л . Энхамгалан , Амарбаясгалан , Саранчиэг , Ундармаа тэргүүтэнд коронавирус ЗООРИЛЧИХСОН - цөмийн товч лугаа адил ЦАр ТАХАЛЫн ТОВЧ дарахад БЭЛЭН байгаагаа эрх биш мэдэх байлгүй ...
[103.80.210.183] 2020-08-06 03:14:59
их цэвэрлэлт ИХ АЛЛАГА ХИЙХ хэрэгтэй. нэр тдорхой 100 хүнийг цааш харуулаад ил зарлаад хүүрийг нь шатааж үзүүлээд л болоо шүү дээ. ХӨДЛӨЕ ДӨӨ.
Зочин [103.10.21.39] 2020-08-06 02:42:38
бүгд хоорондоо хэлхээ холбоо сүлжээтэй ...тэр ингэвэл БИ ИНГЭНЭ ДЭЭ гэж....БИДНИЙ ЦӨӨХӨӨН МОНГОЛЧУУДАД ШУДАРГА ЭРҮҮЛ НИЙГЭМ Л ХЭРЭГТЭЙ БАЙНА....ӨӨР ЮУ Ч БИШ
Иргэн [66.181.161.54] 2020-08-06 01:27:46
ЖДҮ санг идэгсэд бол зохион байгуулалттай террорист гэмт бүлгийн гишүүд мөн. Хатуу чанга шийтгэх ёстой.
Иргэн [192.82.71.208] 2020-08-06 00:53:10
Шүүгч нарыг шалгах боловрол мэдлэг чадвар ямар байгаа вэ...гм
Bibilgee [202.126.90.14] 2020-08-07 00:53:15
Bid uursduu archaagui bolood l ene . Odoo barag l huvisgal hiisen ni onoh baih...