Он гарснаас хойш 69 хүүхэд золгүй байдлаар амь насаа алджээ
Өнгөрсөн сарын 24-ны өдөр Баянзүрх дүүргийн XI хороонд автомашины зам дээр гурван настай хүүхэд мөлхөж байхад нь замын хөдөлгөөнд оролцож явсан бүсгүй аварч ойролцоох цагдаагийн хэлтэст хүргэж өгсөн хэрэг гарсан. 21 цагийн үед хүүхэд ганцаараа даарсан байдалтай зам дээгүүр мөлхөж явсан байна. Цагдаагийн газраас хяналт шалгалт хийхэд хүүхдийн эцэг, эх орой хөдөөнөөс ирээд ядарч, унтахдаа хаалгаа цоожлолгүй орхисноос ийм хэрэг үүсжээ.
Сүүлийн үед эцэг эх, асран хамгаалагчдийн хараа хяналт сул байгаагаас энэ мэт хэргүүд гарч, бага насны хүүхдүүд амь насаараа хохирсон хэргүүд гарсаар байна. Зөвхөн энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 69 хүүхэд золгүй байдлаар амь насаа алджээ.
Тодруулбал, зам тээврийн ослын улмаас 29 хүүхэд, гол усанд живсэн 10, ухсан нүх шуудуунд унасан 5, өндрөөс унасан 11, гадны биетэд цохиулж нэг, халуун ус, галд түлэгдэж 5 хүүхэд, морьноос 8 хүүхэд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.8] 2020-08-07 00:16:17
Хүүхэд өсгөх буян харин хөгшин гахайнуудыг түргэн зайлуулж, залуу үеээ дэмжих хэрэгтэй
Зочин [202.9.46.191] 2020-08-06 07:50:13
Хүүхэд өсгөнө гэдэг там.
Зочин [66.181.161.5] 2020-08-06 12:07:46
Хээ муу ёрын эргүү тэнэг вэ