Өчигдөр Алтанбулагийн боомтоор 15 иргэн хил нэвтэрчээ
Хиагт-Алтанбулагийн боомтоор ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
УОК-ын шийдвэрийн дагуу энэ сарын 7-10-ны өдрийн 09:00-18:00 цагийн хооронд тус боомтоор ОХУ-аас иргэдээ татаж буй юм. Өчигдөр буюу татан авалтын эхний өдөр хил нэвтэрсэн 15 иргэнийг Дархан хотод тусгаарлажээ.
ОХУ дахь манай ЕКГ-уудад эх орондоо буцах хүсэлт гаргасан 200 гаруй иргэн байгаа бөгөөд тэдгээрээс гадна хүсэлт гаргалгүй шууд хилийн боомт дээр ирж буй иргэдийг ч нэвтрүүлж байгаа юм. Хил нэвтрэх иргэдийн тоо өнөөдрөөс нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд иргэдийг Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт хотуудад тусгаарлахаар бэлтгэл хангасныг ХХЕГ-ын Шалган нэвтрүүлэх хэлтсийн мэргэжилтэн, хошууч М.Баяржаргал онцлов.
Ташрамд дурдахад, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр тус хилийн боомт дээр ажиллаж, татан авах ажиллагааг удирдан зохион байгуулж байгаа юм.
Улаанбаатар /МОНЦАМЭ/.



















.jpg)













































Б.Бат-Эрдэнэ: БНСУ-д суугаа визгүй оршин сууж байгаа Монголчуудыг “Нэг удаагийн виз”-тэй болгохоор ажиллана
Г.ЗАНДАНШАТАР: Монгол хүлгийн босоо цагаан хийморь дэлхийд мөнхөд дуурсаг
Үерийн дараах халдваргүйжүүлэлт хийхдээ анхаараарай
Мориноос унасан 12 хүүхдийг эмнэлэгт хүргэж, төөрсөн 25 хүүхдийг олж тогтоожээ
Олон улсын Физикийн 56 дугаар олимпиад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид бүгд медаль хүртжээ
Богдхан уулын дархан цаазат газар төрийн бүх үйлчилгээг e-business.mn системд шилжүүллээ