Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Батлан хамгаалах яаманд ажиллалаа

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Батлан хамгаалах яаманд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Батлан хамгаалах яаманд ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд Улаанбаатар цэргийн хүрээний хүндэт харуул жагсан угтаж, хүндэт харуулын дарга, хошууч Ж.Баярцогт илтгэл өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Төрийн ёслолын Цэргийн цагаан туганд хүндэтгэл үзүүлж, жагссан бие бүрэлдэхүүнтэй мэндчиллээ.

Төрийн тэргүүн мөн Бүх цэргийн Их хар сүлдийн өргөөнд зочилж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Батлан хамгаалах яаманд ажиллах үеэрээ тус яам болон Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагуудтай уулзаж, батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтад Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, БХЯ болон ЗХЖШ-ийн удирдах бүрэлдэхүүн оролцлоо.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Батлан хамгаалахын үе үеийн сайд нарын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзав.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.221] 2020-08-14 11:52:15

Хар хятдын гар хөлүүд

Зочин [103.57.93.224] 2020-08-15 02:55:24

Монгол улсын ерөнхийлөгч х. Баттулга төрийн ажиллаа хийж явхад зарим улс төрийн соёл гүй ёс суртахуун гүй зарим хүмүүс элдэв юм бичиж байна ийм зүйл байж болдог юм уу монголчууд ажил санаачлан хийхгэхээр унагах гэж оролдож байдаг чинь хамгийн бүдүүлэг зүйл 1984 онд буурал даргаар оролдож бас унагасан билээ одоо хэсэг нөхөд нийлж монгол төрийн гурван хүнийг унагах ажил муих ны гишүүд дунд байгаа. Юм бийш байгаа

Soyolgvi mongol [202.126.89.78] 2020-08-14 07:07:49

Bold zarchihmaar zebseg tehnik erj battulga gansvh hoyor hyatad tank oruulah bii gej sergiilj yabaa baih mvnch buyantai hvmvvs shvv

Зочин [103.14.36.18] 2020-08-14 02:34:48

Ерөнхийлөгч гуай худлаа хийх ажлаа олж ядаж байхаар анх гарч ирэхдээ амласан оффшор дахь мөнгийг оруулж ирэх ажлаа хйигээчээ. Гол нь л энэ ажлыг хийнэ гэж гарч ирчихээд хийсэнгүй, тэгээд ичихгүй дараагийн сонгуульд үзэх гээд хор найруулаад байх юм.

Зочин [192.82.74.174] 2020-08-13 15:32:37

БХ САЛБАРЫГ УДИРДАЖ, УЛСТӨРИЙН ТОГЛООМ БОЛГОЖ, БАЛЛАЖ ХАЯСАН ҮЕ ҮЕИЙН САЙДУУД ГЭВЭЛ ЗОХИЛТОЙ. ЖАДАМБАА САЙДЫН БАЙХ ҮЕИЙГ САНА ДАА.

Зочин [64.119.19.156] 2020-08-13 14:47:32

Armid mudaakuud ih shingesen dee. Sotsializmiin ued hurandaa bolvol deed bailaa . Odoo ch general tsoliig barag baildagch tsoltoi adil bolgojee

Зочин [198.52.178.249] 2020-08-13 13:58:32

batlan hamgaalahiin ue ueiin said nar yu idsen be?

zochin [202.131.243.190] 2020-08-13 11:17:05

энэ жанжин штабын дарга гэж нэг мангар нөхөр юу ч хийх чадваргүй юм байна ерөнхийлөгчийн хүргэн гэсэн энэ нэг хачин нөхрөө зайлуулж өгөөч ажлыг ёстой балалж байна өөр чадвартай туршлагатай хүн зөндөө байхад арай л юмаа дандаа ашиг сонирхлын зөрчил явагдах юм даа

Зочин [66.181.161.51] 2020-08-13 10:44:13

дорлигжав юу хийж байнаа энд

Зүчин [202.179.26.63] 2020-08-13 10:35:50

За яахав Нямбаатарыг бодход арай гайгүй заалгасан байна. Энэ нөхөр цэрэгт яваагүй бололтой.

Зочин [103.229.120.36] 2020-08-13 08:55:19

Хятадын колон улс хятадын дагалдагч дарга нартай байж батлан хамгаалах ямаар яаадаг юм бээ

Иргэн [202.126.88.212] 2020-08-13 08:19:20

Олон гёнёралууд одоо хэрэгүй.одоо хэнтэйгээ байлдах юм. Энхийн бүтээн байгуулах ажилд оролцуул.тариа ногоо зам барилга малчин гэх мэт.....

Зочин [202.126.89.72] 2020-08-13 12:45:04

Harin tiin

Зочин [202.179.21.241] 2020-08-13 09:05:16

bitgii huts.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.