Монголдоо хайргүй Монгол

Aдмин / Эрүүл мэнд

Энэ эмнэлгийн хаалгаар орохоос халшрам. Хэн нэгнээ хөтөлсөн, тэргэн дээр түрсэн баргар царайтай хүмүүс зөрөлдөнө. хавдартай гэсэн нэгнийхээ оношийг сонсоод айж сандарсан гэр бүлийнхэн. Эсвэл хавдраа авахуулах хагалгаанд орсон нэгнийгээ хүлээх хэсэг хэсэг хүмүүс. Бүгд л айсан түгшсэн, сандарсан байдалтай. ингээд зогсохгүй, эмчид үзүүлэх, хагалгаанд орох, хагалгааны дараа эмчилгээнд орох гэж хэдэн долоо хоног, сараар хүлээнэ. Бүгд л бусдыг гуйсан царайчилсан харцтай. Эмнэлэг нь ч ялгаагүй. Олны хөлд дарагдан навсайсан нэг тийм гунигтай орчин... Эмч нар нь зогсоо чөлөөгүй хүн үзэж, хагалгаа хийж, эмчилгээ эхлүүлдэг ч өнөө урт дараалал, хүлээлт бахь байдгаараа. Төрийн бодлогоос гээгдэж хоцорсон саарал орчин, хүний урсгалдаа дарагдсан их хөлийн газар бол хавдар судлалын үндэсний төв. монголдоо хавдрын цор ганц мэргэшсэн эмнэлэг.

Энэ эмнэлгийг санах бүрийд яагаад монголчууд ийм эмгэнэлтэй амьдарч байгаад сэтгэл шимширдэг. Яагаад монголчуудыгаа ийм эмгэнэлтэй амьдруулж байгааг ойлгодоггүй. Хэн ч өвдөж зовж болно. Гэхдээ өвдөж зовсон хүн эмнэлгийн тусамж үйлчилгээг саадгүй чөлөөтэй авч байх эрхтэй. Харин хавдраар өвдсөн монгол хүнд ийм эрх алга. Яагаад гэвэл эмч, эмнэлгийн ор хүрэлцдэггүй. Бүр эм тариа нь хүрэхгүй дуусчихдаг гэвэл Та итгэх үү. Тиймээс хүн гуйж царайчилж байж нэг хоногийн ч өмнө болов хэвтэхээр эмч, эмнэлгийн хамааралтай хүнийг хайж олох эрэлд гардаг.

Бодит түүх өгүүлье. Д.Нямаа гуай хотын иргэн. Илт бие нь өвдөж шаналдаггүй ч, ядрах, өтгөн хатах, гүйлгэх зэрэг шинж бага зэрэг гардаг болсон болохоор хоёр жилийн өмнө урьдчилан сэргийлэх үзлэгээр нэгдүгээр эмнэлэгт гэдсээ дурандуулаад шулуун гэдэсний хавдартайгаа мэджээ. Нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд ороод, туяа, хими эмчилгээ хийх шаардлагатай учраас ХСҮТ-д ирж бүртгүүлсэн. Зургаан сар химийн эмчилгээ хийлгэсэн ч өнгөрсөн жил хавдар нь сэдэрч үсэрхийлсэн учраас дахин химийн эмчилгээ эхлээд байгаа юм байна.

Д.Нямаа гуайн ярьснаар эмнэлгийн үйлчилгээ авах шиг хэцүү, хүндрэлтэй зүйл алга аж. Тэрээр “химийн эмчилгээнд орж байгаа хүн 21 хоноод давтан орох ёстой байдаг. Гэтэл өнөөдөр эмчдээ үзүүлэхэд шинжилгээгээ өг гэдэг. Шинжилгээгээ өгөөд хариугаа авна. дахин дугаар авч эмч дээрээ орно. Жишээ нь, би 21 хоноод эмчилгээнд орох ёстой байтал тэр хугацаандаа яагаад ч орж чаддаггүй. Ачаалал дэндүү их. 30-45 хоногийн дараа л хэвтэх дугаар авдаг. Би энд ирээд монголчууд хавдраар ингэж их өвддөгийг хараад үнэхээр гайхсан. Маш хэцүү. Би сарын 5-нд бүртгүүллээ гэхэд дараа сарын 5 хавьцаа л хэвтэнэ гэсэн баримжаатай. Хэвтэх дугаар олдохгүй удаан хүлээнэ. Ийм зовлон энд эмчлүүлдэг хүн бүрт тохиолддог” хэмээн ярьж байлаа. Нэгэнт хэвтсэн тохиолдолд химийн тариа, хордлого тайлах дуслыг үнэ төлбөргүй хийдэг аж. Өвчтөнүүд үүний хажуугаар ходоод, элэг хамгаалах эм тариагаа өөрсдөө авч хийлгэнэ. Эдгээр эмний нэг өдрийн үнэ нь 40 гаруй мянган төгрөг. Эмнэлгээс гараад мөн л хордлого тайлах тариа хийхгүй бол дотор муухайрах, бөөлжис хүрэх, хоол идэх дуршилгүй болох зэрэг хордлогын шинжүүд арилахгүй зовоодог гэнэ. Энэ бүхэнд хувь хүмүүс өөрсдөө эм тариагаа авдаг. Нийт нэг удаагийн эмчилгээнд 200 гаруй мянган төгрөг хувиасаа гаргадаг. Үүний хажуугаар үнэтэй томографын зураг авахуулна. Хавдартай хүмүүс группийн мөнгө гэж 350 мянган төгрөг авдаг. ийм орлоготой хүмүүс эм тариагаа яагаад ч дийлдэггүй. Ёстой л ах дүүс, ойр дотныхныхоо тусламжаар болдог. "их хэцүү шүү, бие өвдөхийн хажуугаар эдийн засгийн хувьд сөхрүүлдэг” гэж Д.Нямаа гуай шүүрс алдан ярьсан. Гэхдээ тэр хэцүү бүхнийг уйлж дуулаад давж яваа дайчин эмэгтэй.

Д.Нямаа гуайн чин хүсэл гэвэл эмчилгээндээ хугацаандаа орох. энэ бол хсүТ-д эмчлүүлж яваа бүх хүний чин хүсэл.

Д.Нямаа гуайтай ярьж суутал “Чи нэг дэх өдөр энд ямар байдаг гэж бодож байна” гэж асууснаа хариу хэлэхийн завдалгүй “Хөл тавих зайгүй шд. Энд тэндгүй оочерлож хүлээсэн хүмүүс пиг. Эгч нь ноднин зургаан удаа хими эмчилгээнд, 30 удаа туяанд орсон. Маш хүнд эмчилгээ. Хордлого тайлагдахгүй, дархлаа унана. Гаднаас маш үнэтэй эм тариа хувиараа авч хэрэглэдэг. Нэг уураг гэхэд л 250 мянган төгрөг” хэмээн гунигтай дуугарав. Хоёр жилийн хугацаанд хэр их зардал гаргасныг нь сонирхоход “Өвдсөнөөс хойш 10 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Он гараад дөрвөн ч удаа хагалгаанд орчихож. Улсаас үнэ төлбөргүй эмчилгээ хийж байгаа ч яалт ч үгүй хувиасаа эм, тариа авах шаардлага гардаг” гэж байна. “Ийм үед ядаж хугацаандаа эмчилгээндээ орж байвал бас сэтгэл амар байхсан” хэмээн тайвшруулах санаатай дуугарахад нэг их уртаар санаа алдсанаа “Тэгэлгүй яахав. Эмнэлэгт хэвтэх болохоор хоногоо тоолоод хүлээгээд суучихдаг. Нэг дэхэд дуудах болов уу, эсвэл тав дахид ир гэх юм болов уу утсаа чагнаад эхэлнэ шүү дээ. Сэтгэлийн дарамт шаналан юм даа. Миний өмнө орох оочертой хүмүүс ороогүй байхад адилхан өвдөж зовж байж “би орно” гээд дайрах хэцүү. Хүлээхээс өөр аргагүй. Дөнгөж 20 гарч байгаа залуус ирж байна. Үнэхээр хэцүү. Энэ өвчин бие сэтгэл болоод айл гэрийн санхүүг мөлхүүлнэ шүү дээ. Миний хавдар үсэрхийлсэн болохоор эмнэлгийн зүгээс бай эмчилгээ санал болгосон. Бай эмчилгээ хавдрыг вакумжуулаад зогсоочихдог юм байна. Гэтэл нэг удаагийн эмчилгээнд гурван сая төгрөг хувиасаа гаргаж хийлгэнэ гэдэг чанга. Зургаан удаа ороход 18 сая төгрөг. Группийн мөнгөнөөс өөр орлогогүй би хаанаасаа ийм мөнгө олох билээ, чадахгүй” гээд эмчилгээндээ яарав.

Эгчийн яриа нэг хувь хүнийх мэт боловч хавдраар өвдсөн хүмүүст байдаг л нийтлэг зовлон, тойрч гарах аргагүй бэрхшээл юм. Олон удаа хагалгаанд орсон болохоор Д.Нямаа эгч тэргэнцэр дээр суудаг. Ээжийгээ сахих арав гаруйхан настай дэрмэгэр жаахан охин ч энэ бүх зовлонг биеэрээ туулж явна.

Химийн тасгийн хэвтэж эмчлүүлэх өрөөнүүд нам гүм. Олон цагийн химийн дусал тариа залгуулсан хүмүүс тамирдаж ядардаг болтой. Тасгийн үүдний том өрөөнд өдрийн эмчилгээнд орж буй хүмүүс мөн л дусал залгуулан эгнэн суужээ. Хөгшин залуу гээд нас насны хүмүүсийн ихэнх нь үсээ хусуулжээ. Ядрангуй шаргал царайтай эмэгтэйг Б.Шүр гэдэг. Өвөрхангайгаас ирсэн тэрээр хими, туяа эмчилгээнд хавсарч орж байгаа аж. Мөн л эдийн засгийн хувьд туйлдаж яваагаа ярив. Түүний дэргэдэх сандал дээр химийн дусал хийлгэж буй эмэгтэй хорт хавдрын улмаас гурав дахь удаагаа хагалгаанд ороод байгаагаа ярьж, мөн л хугацаандаа эмчлүүлэх чин хүсэлтэй байгаагаа дуулгав. Биднийг ярилцах зуур дэргэдэх хүмүүс ч мөн ярианд оролцож саналаа хэлж эхэллээ. Бүгд л “Яг хугацаандаа эмчилгээндээ орж баймаар байна” гэцгээсэн юм. Химийн эмчилгээг 21 хоногийн тэр схемийн дагуу л хийхгүй бол үр дүн багасдаг гэдэг болохоор тэдний ингэж хүсэх нь аргагүй л дээ.

Өнгөрсөн онд л гэхэд 7000 шахам хүн хорт хавдартай гэж шинээр оношлогджээ. Нийт 20 гаруй мянган хүн хорт хавдрын улмаас эмнэлгийн хяналтад байдаг юм байна. Тэд хотын төвд шахуу байрлах хавдрын төвийн жижигхэн шар байшинг элэгдтэл эргэлддэг. Тэдний зовлон тэндээ л оволзож байна. Энэ олон жилүүдэд тийшээ өнгийж харсан, санаа тавьсан, асуудлыг олж харсан хүн хэр олон байгаа бол. Хэрэв жаахан ч гэсэн анхаарсан бол өнөөдөр хүмүүс эмчилгээний оочер хэдэн сараар хүлээж, өвдөж шаналж, сөхөрч сөгдөхгүйсэн.

Өнөөдөр монголчууд бие биенээ хайрлаж байна уу, Монголын төрд иргэнээ гэсэн элэг зүрхний бодлого байна уу гэсэн асуулт ХСҮТ-д саатах хугацаанд толгойнд эргэлдсээр байсан юм. Эм тариагүй, хэвтэх ор олдохгүй хүлээж суугаа нэгэндээ сэтгэл гаргаж, мөнгө хуваарилахдаа харамлаж байна. Өнөө муу өвчтөнүүдээ багтааж чадахаа байсан навтгар шар эмнэлгийг доог тохуу хийж байгаа мэт яг дэргэд нь цэрэг, цагдаагийн гоёмсог шилэн барилгууд нүд гялбуулан сүндэрлэн босч байна. Тэнд монголчуудыгаа шийтгэж яллах таатай орчинг бий болгох их ажил өрнөж байна. Монголдоо хайргүй Монгол л гэж энэ байх...

Д.АЛТАНЦЭЦЭГ: ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН ТӨСӨВ ХААНАА Ч ХҮРДЭГГҮЙ

https://dnn.mn/media/dnn/content/20208/3site_HApXdMQ.jpg

ХСҮТ-ийн Химийн эмчилгээний тасгийн эрхлэгч, хавдар судлалын тэргүүлэх зэргийн эмч Д.Àлтанцэцэгтэй эмнэлгийн ачаалал, эмчилгээний хүртээмжийн талаар ярилцлаа.


-Химийн эмчилгээний тасаг маш их ачаалал, хүлээгдэлтэй байдаг. Одоо танай тасагт хэдэн хүн эмчлүүлж байна вэ?

-Долоо хоногт химийн эмчилгээний тасгаар 60 гаруй, өдрийн эмчилгээгээр 75-80 хүн, жилдээ 6100 орчим хүн эмчилгээ хийлгэдэг. Өнөөдрийн байдлаар тасагт 21 хүн эмчлүүлж байна. Өдрийн эмчилгээнд 30 гаруй хүн бий.

-Өдрийн эмчилгээнд арай хөнгөн хүнээ авдаг уу?

-Цөөн 1-2 өдрөөр эмчлүүлэх боломжтой хүнийг авдаг. Голдуу 46-48 цагаар эмчилгээ тасралтгүй хийгддэг хүмүүсээ тасагт хэвтүүлэхийг чухалчилдаг боловч өвчтөн өөрөө хэвтэж хийлгэхийг хүссэн, эсвэл өндөр настай, өдрөөр явах боломжгүй хүмүүсийг бас хэвтүүлэн эмчилдэг.

-Хими эмчилгээний урт хугацааны хүлээгдэл, дараалал юунаас болж байна вэ?

- Химийн эмчилгээний тасаг хэвтэн эмчлүүлэх 20 ортой. Өдрийн эмчилгээнд өдөрт 30 гаруй хүн авах боломжтой. Гэтэл 2019 онд л гэхэд манайд 7000 шахам хавдрын шинэ тохиолдол оношлогдсон. Тэдний 50 орчим хувь нь хими эмчилгээ хийлгэсэн байна. Тэд хавдрын үе шатаасаа хамаараад химийн эмчилгээнд олон удаагийн давтамжтай орох ёстой. Хамгийн багадаа 6-8 удаа ордог. Хэрэв эмчилгээ хийх явцад хавдар дахих, эсвэл өөр газар үсэрхийлэл гараад ирвэл эмчилгээний схемээ сольж, тариагаа өөрчилдөг. Энэ тохиолдолд дахиад химийн эмчилгээгээ шинээр эхэлдэг. Хавдрын дахилт, үсэрхийлэл илрээгүй, төлөвлөсөн эмчилгээ дууссан бол хяналтдаа авдаг. Байгууллагын төсвийн тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэг болсноор өдрийн эмчилгээнд хамрагдах хүний тоо нэмэгдсэн хэдий ч сард хэрэглэгдэх эмийн төсөв сарын эхний 14 хоногт дуусан дахиад л эмчилгээ тасалдах, өвчтөн өөрөө эмээ худалдан авах, эсвэл дараагийн сарыг хүлээхээс өөр аргагүй байдалд хүрдэг.

Хөдөө орон нутаг, улсын хэмжээний үйлчилгээ үзүүлдэг төв учраас бүх хүмүүс манайх руу ирэх сонирхолтой байдаг. Хавдрын химийн эм өндөр үнэтэй, тэр өртөг зардлыг төр даах хуультай ч эмнэлгүүдийн төсөв хүрэлцдэггүй, химийн өдрийн эмчилгээ нь даатгалд орсон боловч даатгалаас авч байгаа мөнгө нь бодит зардлаа нөхөх боломжгүй шалтгаанаар дүүрэг, орон нутгийн эмнэлгүүд хавдрын химийн эмчилгээ хийх дургүй байдаг.

-Жилээс жилд хавдрын өвчтэй хүмүүс нэмэгдэж байна. Ийм байхад эм тарианы төсвөө нэмж болдоггүй юм уу?

-2010 онд манай эмийн төсвийн 18 хувийг химийн эм эзэлж байсан. 2018 оноос манай эмийн төсвийн 22-25 хувийг химийн эм бэлдмэлд зарцуулж байна. Харахад химийн эмчилгээнд зарцуулж байгаа мөнгө өсч байгаа мэт боловч валютын ханш, бусад зардлаас болоод дорвитой өсөлт болж чаддаггүй. 2018 онд химийн эмчилгээнд 5500 хүн эмчлүүлж байсан бол 2019 онд 6100 болж 11 хувиар өссөн. 2019 онд бид тендерээр 1,2 тэрбум төгрөгийн эм бэлдмэл авсан ч эмчилгээнд хүрээгүй тул 223 сая төгрөгийн эм бэлдмэлийг нэмэлтээр авч хэрэглэсэн.Гэтэл энэ бол зөвхөн өргөн хэрэглээний химийн эм бэлдмэл авсан дүн. Өндөр үнэтэй бай эмүүд ороогүй шүү.

-Бай эмчилгээ даатгалд байдаггүй учраас хувь хүмүүс өөрсдөө худалдаж авч хийлгэдэг гэсэн үү?

-Тэгдэг. Манай эмч нарын хийсэн судалгаагаар 2017 онд хөхний хавдрын үед хэрэглэдэг трастузумаб бай эмчилгээг 30 гаруй хүнд хийх ёстой байснаас зургаан хүн л өөрөө авч, бусад нь хөрөнгө мөнгөний боломжгүй гээд авч чадаагүй байна. 2018 оноос эмнэлэг эмийн төсөвтөө багтаан хоёр төрлийн бай эмийг цөөн тоогоор авч эмчилгээнд хэрэглэсэн. Гэтэл 2019 оны дөрөвдүгээр сараас он дуустал хөхний хавдрын улмаас 54 хүн, ходоодны хавдрын улмаас гурван хүн трастузумаб бай эмчилгээ хийлгэсэн. Хөхний хавдрын үед энэ бай эмчилгээ хийлгэх шаардлагатай хүн бүтэн жилээр буюу 18 удаа хүртэл хийх ёстой. (хөхний хавдартай бүх хүнд хийдэггүй) Гэтэл энэ бай эм нэг удаа авч хийлгэхэд үйлдвэрлэгчээсээ хамааран 1,7 саяас 2,3 сая хүртэл төгрөгийн үнэтэй. Энэ бай эмийг хэрэглэж байх явцад хавдар дахих юм бол дахин өөр төрлийн бай эмчилгээ хийдэг. Энэ үед нэг сар уух эм нь л таван сая төгрөгийн үнэтэй. Заалт нь өвчин даамжрах хүртэл ууна. Тэгэхээр хэдэн сар ч ч ууж болно гэсэн үг. Хагас жил уулаа гэхэд 30 сая төгрөг хэрэгтэй болно. Манайд хоёр жил шахам бай эмчилгээ хийлгэж байгаа хүн бий. Тэр хүн өнөөдрийг хүртэл эмэндээ 60 сая төгрөгийг хувиасаа зарцуулсан байх жишээтэй.

-Хүмүүс өөрөө хүсвэл аваад хийлгэдэг юм уу?

-Бид оношоо тавиад “Боломжтой бол химийн тариан дээр чинь ийм эмчилгээ нэмж хиймээр байна” гэсэн санал тавьдаг. Нэг удаа хийхэд 3 сая төгрөг шаардлагатай бай эм ч бий.Хүмүүс эхний нэг хоёр удаагийнхыг бол аваад хийлгэчихдэг юм. Сүүлдээ боломжгүй гээд эмчилгээгээ орхих тохиолдол бий. Энэ бол хожуу үеийн үсэрхийлсэн хавдарт хийхэд үр дүнтэй эмчилгээ боловч их үнэтэй.

Энэ бол хавдраар өвдсөн хүмүүст маш том дарамт болж байна. Мэнгэний хавдрын үед хэрэглэдэг бай эмчилгээний нэг сар уух эм нь 8 сая төгрөг гэх мэт маш өндөр үнэтэй л дээ. Бай эмчилгээг эрүүл мэндийн даатгалд оруулж өгөхгүй бол төсөв дийлэхгүй, эмнэлэг ч авч чадахгүй.Өвчтөнүүд өөрсдөө авч бүр ч дийлэхгүй. Манайд эмчлүүлж байгаа нэг эгч л гэхэд нэг сар ууж байгаад больсон. Хүүхдүүдээ өрөнд оруулж үхээд яахав гээд хаячихаж байгаа юм.

-Ер нь эмнэлгийн эм тарианы төсөв хаанаа ч хүрдэггүй юм байна. Ийм байхад яаж тийм өндөр өртөгтэй эмчилгээ үйлчилгээ хийж чадах вэ дээ?

-Хавдрын эмнэлгийн төсөв хаанаа ч хүрдэггүй. Гэтэл өвчлөл нэмэгдсээр байгаа. Одоогийн төсвөөр бол сард төлөвлөсөн эм тариа 7-14 хоногийн эмчилгээнд л хүрдэг. Манайд хэрэглэж байгаа бай эмүүд 2000-аад оны эхнээс өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэгдээд эхэлчихсэн. Манай эмч нар өндөр хөгжилтэй оронд суралцаад ирсэн, эм тариа нь байвал эмчлэх арга техникээ эзэмшсэн хүмүүс. Хамгийн гол асуудал төсөв мөнгө л байна даа.

Хавдраар шаналж яваа хүмүүс насаараа эрүүл мэндийн даатгал төлсөн ч үр шимийг нь хүртэж чадахгүй байна гэж их бухимддаг. Өндөр үнэтэй хагалгааны багаж хэрэгслийг даатгалд оруулсан шиг өндөр үнэтэй тусламж үйлчилгээг даатгах ёстой. Энэ талаар бид 2013 оноос л санал тавьж байгаа ч одоог хүртэл ямар нэгэн шийдэл алга. Бай эмүүдийг яаралтай даатгалд оруулах ёстой. Гурван саяын эмийг 80 хувийг нь улс төлөөд 20 хувийг нь өвчтөн төлбөл хавьгүй хөнгөн тусна.

-Орон нутаг болон дүүргүүдэд химийн эмчилгээ хийдэг бол танай эмнэлгийн ачаалал багасах уу?

-2017 онд Нийслэлийн эрүүл мэндийн газар, манай эмнэлэг хоёр хамтран ажиллах гэрээ хийснээр нийслэлийн бүх дүүрэгт хавдрын өдрийн хими эмчилгээг ажиллуулах тасаг нээж, эмч сувилагч, эм найруулагчдыг багаар нь сургаж өгсөн. Үүний ачаар дүүргүүд хими эмчилгээ хийгээд эхэлчихсэн. Гэхдээ төсвийн мөнгө хэмжээтэй болохоор эм нь дуусчихдаг зовлон бий. Дүүргүүд бүгдээрээ хими эмчилгээ хийвэл бидний ачаалал бага ч гэсэн буурна л даа. Гэтэл хүн хүчний дутагдал гэсэн том асуудал хаа сайгүй байна. Хөдөө орон нутагт өнгөрсөн жилүүдэд нийт 40 гаруй химийн эмч бэлтгэгдсэн ч хими эмчилгээ хийдэг аймаг маш цөөн. Химийн эмийн төсөв хамаг мөнгийг нь авчихдаг болохоор дарга нарт химийн эмчилгээг хөгжүүлэх сонирхол алга. Бас нэг асуудал нь химийн тасагт ажилладаг хүмүүс хортой нөхцөлийн нэмэгдэл авдаггүй. Амбулаторийн сувилагч, манай тасгийн сувилагч хоёр ижилхэн цалин авдаг. Эмч нар ч ялгаагүй. Ингэхээр хэн ч хортой нөхцөлд ажиллаад байхыг хүсэхгүй, энгийн нөхцөлд ажиллахыг илүүд үзэж таарна аа даа. 21 аймаг, есөн дүүрэг, манай эмнэлэг гээд үзэхэд 100 хүрэхгүй эмч, сувилагч байдаг нь цаанаа ийм шалтгаантай.

-Хавдрын эмч, сувилагч нар хангалттай бэлтгэгдсэн, гэхдээ хортой нөхцөлийн нэмэгдэл гэж байхгүй учраас өөр чиглэлээр ажиллаад явчихдаг гэж ойлголоо. Хорт хавдартай өвчтөнд үйлчилж байгаа эмч нарт хортой нөхцөл гэдэг талаасаа яг ямар сөрөг нөлөөлөл илэрдэг вэ?

-Манай тасгийн олон сувилагч, эмч нар харшилтай. Зарим нь одоо ажлаасаа гарна л гэж байна. Химийн тариа хавдартай хүмүүсийн шээс, өтгөн, арьс, амьсгалаар нь ялгарч байдаг. Бид тэр агаараар нь амьсгалж, биеийг нь үзэж байгаа гэхээр яах аргагүй хортой нөхцөл шүү дээ. Манай тасагт орж ирсэн хүмүүс, манай өвчтөнүүд “Айхавтар үнэртэй шүү. Та нар яаж байнга энд байдаг юм бэ” гэдэг.Бас хортой нөхцөл гэж үздэггүй гэхээр бүр ч гайхдаг.

-Химийн эмчилгээг хэд хоноод давтан хийлгэх ёстой байдаг вэ. Тэр хугацаандаа эмчлүүлж чадахгүй бол сөрөг нөлөөтэй юү?

-Одоо манай хэвтэж эмчлүүлэх оочерт 220 гаруй хүн долдугаар сарын 1-нээс хойш хүлээгдэж байна. Өөрөөр хэлбэл, 35-40 хоногийн хүлээгдэл байна. Ноднин орны оочер 150-160 дотор эргэлдэж, 25-28, зарим үед үед 15-20 хоног хүлээгдэж, овоо жигдэрч байсан юм. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд орны оочер эрс нэмэгдэж, хүлээх хоног нь уртассан. Уг нь эмчилгээ 21-28 хоногт тодорхой яг тогтсон хугацаанд л давтан хийгдэж байх ёстой. Зарим хүн 14 хоноод ч ирэх ёстой байдаг. Гэтэл энэ хугацааг барих ямар ч боломжгүй болсон. Жишээлэхэд өндөр үнээр бай эм авч яваа хүмүүсийг хугацаа алдуулмааргүй байгаа юм. Ганц нэгийг нь аваад хийхээр удаан хүлээсэн хүмүүс бухимдаад эхэлдэг. “Яагаад миний өмнүүр оруулчихав, би ч адилхан өвчтэй, намайг үх гэж байгаа юм уу” гэж бухимддаг.

Ж.ЖАВХЛАН: ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ.

ХСҮТ-ийн Эм зүйн албаны дарга Ж.Жавхлангаас хавдрын эм тарианы хүртээмжийн талаар тодрууллаа.


-Хавдрын химийн эмчилгээний эм тариа тасалдлаа гэсэн гомдол их байдаг. Эм тарианы хүрэлцээ хэр байна. Ер нь хичнээн төрлийн эм тариа хэрэглэдэг юм бэ?

-Таны асуултад хариулахын тулд төсөв ярих хэрэгтэй болно. 2019, 2020 оны байдлаар нийт 5.2 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирэх тендер зарласан. Химийн эмчилгээнд гэхэд 1.2 тэрбум төгрөг, бусад эм тарианд тэрбум гаруй, лабораторид 1.3 тэрбум, эмнэлгийн хэрэгсэлд тэрбум орчим гээд дөрвөн категоричлолд хуваахад 5.2 тэрбум төгрөг болж байгаа. Химийн эмчилгээний хувьд манайх Цитотоксик буюу хавдрын эсийг хордуулж үхүүлэх үйлчилгээтэй эмүүдийг ямар оноштойгоос нь шалтгаалаад өөр өөр схемийн дагуу сонгож хэрэглэдэг. Жилд 1.2 тэрбум төгрөгийг химийн эмчилгээнд зарцуулдаг гэхэд нэг сарын хэрэглээ нь дунджаар хоёр долоо хоногт хэрэглээд л дуусдаг. Тэгээд л химийн тасагт ачаалал үүсч, оочер дараалал нь дийлдэхгүй байгаа юм. Яг хүртээмжтэй эм авъя гэвэл сард 170-180 сая орчим төгрөгт химийн эм, тариа авбал эмчилгээ үйлчилгээнд хүртээмжтэй болох юм. Дэлхий нийт ямар байна гээд харах юм бол 2010 он хүртэл хавдрын эсрэг бай эмчилгээ яригдаж хэрэглэгдэж байсан. Өнөөдрийн байдлаар иммун эмчилгээг хөгжүүлж байна.

2028 он гэхэд Европ уушгины хавдрыг бүрэн эмчилдэг болно гэж зорилт тавин ажиллаж байна. Үүнтэй харьцуулахад манайх асар хойно л явж байна. Одоо манайд голлон хэрэглэж байгаа Цитотоксик эмийн хэрэглээ багасаад дэлхий нийт аль хэдийнэ, иммун эмчилгээнд орчихсон.

-Хавдраар өвдсөн хүмүүс бай эмчилгээний тухай яриад байдаг. Манайд хэрэглэх боломжгүй байна уу?

-Бид яахав зах зухаас нь хэрэглэж байгаа. Бай эмчилгээ бол өртөг өндөртэй. 100 сая төгрөгөөр эм авахад 20 хүний л эмчилгээ болж байх жишээтэй. Эм авахаас гадна оношлуур нь заавал байх ёстой. Тэр нь бас өртөг өндөртэй. 100 саяын бай эмчилгээ хийхэд 200 саяын зардал гаргана. Ингээд хийлээ гэхэд нийт хавдартай хүмүүст хаана нь ч хүрэхгүй.

-Бай эмчилгээг манайд хийдэг үү?

-Хийж байгаа. Гэхдээ маш цөөн. Тухайн хүний шинжилгээний оношийг харж байж хийдэг заалттай. Өртөг өндөртэй болохоор хүмүүс тэр болгон хийлгэж чаддаггүй.Даатгалд байдаггүй болохоор бай эмчилгээг хувь хүн 100 хувь өөрөөсөө төлбөрөө төлж хийлгэдэг. Эмнэлгийн зүгээс ганц хоёр удаагийнхыг л өгдөг. Бай эмчилгээ бол стандарт эмчилгээнээс хавьгүй өндөр технологийн дэвшилттэй. Эдийн засгийн байдлаасаа болоод хүмүүс хийлгэж чадахгүй л байгаа юм.

-Одоо манайд яавал эм хүрэлцээтэй болохоор байна вэ?

-Даатгалын системээ л зөв ажиллуулах хэрэгтэй. Тухайн хүний ажилласан жил, эрүүл мэндийн даатгал төлсөн байдлаас нь шалтгаалж, үнэтэй эмчилгээний зохих хувийг даатгалаас төлдөг болох хэрэгтэй. Гурван сая төгрөгийн 2-2.5 саяыг даатгалаас төлдөг болбол хүн бүр л даатгалаа төлдөг, ач холбогдол өгдөг болно. Дараагийн асуудал юу байна гэхээр эмнэлгийн санхүүжилт даатгалаас тодорхой хувь, төсвөөс үлдсэн нь орж ирдэг. Манай эмнэлгийн эм тариа дууслаа гэхэд нэмэлтээр авчихдаг. Тэгэхэд танай сарын даатгалын төлөвлөгөө дуусчихсан, төсөв чинь хэтэрчихсэн гээд даатгал мөнгөө өгдөггүй. Гэтэл өвдсөн хүмүүс эмчлүүлэх шаардлагатай байдаг. Иймэрхүү бэрхшээл, асуудал байна.

-Эм, эмнэлгийн хэрэгсэлд жилд 5.2 тэрбум төгрөг зарцуулдаг гэхэд хаанаа ч хүрдэггүй юм байна. Хэд байвал боломжийн байх вэ?

-Бид үйлдлийн стандартуудынх нь дагуу тооцоолоод гаргасан. Дор хаяж найман тэрбум төгрөг болгож байж доголдолгүй ажиллах боломжтой.

-Химийн эмчилгээний эм тариаг аль улсаас оруулж ирдэг вэ?

-Энэтхэгээс. Дэлхий нийтэд энэтхэг эм хямд байна. Өндөр хөгжилтэй өөр улс орноос авъя гэхээр манай төсөв хүрдэггүй. 1.2 тэрбум төгрөгөөр химийн эмчилгээний нэг жилийн эм тариаг багтааж авъя гэхэд энэтхэг эм л авна. Хэрэв бид Япон, Солонгос, Тайваниас өндөр чанартай химийн эм, тариа авъя гэхэд гурав дөрөв дахин үнэтэй байдаг. Тэгвэл зөвхөн химийн эмчилгээнд арван хэдэн тэрбум төгрөг зарцуулна. Улс бодлогын түвшинд дэмжээд, улс хоорондын гэрээгээр ч юм уу ийм эм, тариаг хангаж өгвөл бид тэр хэмжээнд үйлчилгээ үзүүлэхэд бэлэн.

Хувиараа эм тариагаа аваад ирвэл бид хийгээд өгдөг. Энэ жил 600-гаад химийн эмчилгээ гаднаас авчирч хийлгэсэн. Үүний 400-гаад нь бай эмчилгээ. Мөн өвчтөнүүд гадаадад эмчлүүлж байгаад үлдсэн эмээ авчирч хийлгэдэг.

Бидний сурвалжлага энэ хүрээд өндөрлөж байна. Хавдар судлалын үндэсний төвд эмчлүүлж, үйлчлүүлж байгаа өвчтөнүүдийн бодит байдал, эм тариа, орны хүрэлцээ, оочер дараалал иймэрхүү л байдалтай байна. Олон жил ийм байдлаар өдөр хоногийг өнгөрөөж байгаа. Тиймээс хамгийн их хүлээлт үүсгэдэг химийн эмчилгээний тасгийн эрхлэгчтэй ярилцлаа. Эм хангамж хариуцсан даргаас учир байдлыг тодрууллаа. Тэд бүгд л төсөв хүрэлцэхгүйн зовлон ярьж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөн аргацааж буйгаа учирлаж байна. Тэнд цаг наргүй зүтгэж байгаа энгийн бор эмч, ажилтнуудын буруу гэж юу байхав.

Харин одоо яах вэ. Ямар бодлого шийдвэр гаргавал асуудал нааштай болох бол, эрүүл мэндийн даатгалын системийн өөрчлөлт шинэчлэл яригдаж эхэлсэн үү, салбарын яам асуудлыг хэр анхаарч байгаа зэрэг олон асуудлыг манай сонин үргэлжлүүлэн сурвалжлах болно.

Үргэлжлэл бий.

"Өдрийн сонин" Дэмбээгийн Оюунтуяа


Сэтгэгдэл

Буруу Цолмон [103.10.23.68] 2020-08-24 14:48:10

Хотоос залуусийг хөдөө орон нутагт гараг санхүүгийн бодтой дэмжэлэг үзүүл газар нутаг бэлчээр олго Их дээд сургуулыг хотоос гаргаж аймаг сумдад байрлууль энэ аж улсад ард иргэдэд маш олон талын ашигтэй ажил болно

Зочин [103.10.23.68] 2020-08-24 14:24:44

Монголд мөнгө би зөвхөн ганаас буцалтгүй тусламжаар ирж байгаа мөнө гэхэд л 3 сая хүнийг үнгүй эмчлэх мөнгө шүү Даанч Монгол төрд хулгайч нар үүрлэж хувааж идээд ханахгүй юм даа Ард иргэдээ энэ хулгайч нарыг одоо яаах вэ болохгүй бол Эх орны нэрийн өмнөөс сэм сэмхэн буудан хороох дэлбэлэх арга үлдлээ

Зочин [202.9.47.55] 2021-08-19 12:47:28

Үнэн шүү хулгайч их байна да бүгдын ёстой

Zochin [103.212.119.244] 2020-08-24 12:56:05

Ubzlul mash ih bgaa ni ene ni golduu hool hunsnees bolj bgaa shuu. Eh ornihoo hunsiig hereglej baimaar. Mah gehed Hyatadaas hamaarah geed bna shuu. Ard irgedee bodson deedsuug baihgui bolsnoos iim baidald hurch bna daa

зочин [124.158.77.41] 2020-08-24 03:50:10

банкинд алдачихаад байгаа эмд мөнгөө авч зориулах ёстой хүмүүсийн эмчилгээнд хэрэглээчээ их хурлын гишүүн нэртэй ундармаа ,бусад банкнаас гаргуул бас энэ их тариа хийлгэж байгаа хүмүүсийг эмд зөв холбоод сувилагч нарын ажлыг хөнгөвчлөмөөр байна үнэ төлбөргүй болохоор өдөржин хувь хувьсгалын эмч нарын бичсэн эм тариа хийлгээд өрхийн эмэлгийн сувилагчын үндсэн ажил хийлгэхгүй юм

Zochin [59.153.112.177] 2020-08-23 12:57:49

Hog tyyj eddeg tenemelyyd havdargyi bdag gesen Tegeheer havdar tsysan torliin hymyysiin hel amnaas boldog gej ynshsan yum bna ene ynen bhaa

Зочин [66.181.161.93] 2020-08-24 04:17:30

Ийм муухай санаатай тэ

Балдан [103.10.21.36] 2020-08-23 05:43:30

Асбест гээд хавдар үүсгэдэг маш аюултай материал байдаг. Түүнийг 1990 он хүртэл барилгад хэрэглэж байгаад хавдар үүсгэдгийг нь мэдэнгүүтээ дэлхийн ихэнх улс тас хориглосон. Монголчууд азуст, шөрмөсөн чулуу гэдэг. Харамсалтай нь хятад,, оросын аюултай хаягдлыг манай барилгын наймаа эрхэлдэг хүмүүс нутагтаа оруулж ирээд л байдаг. Азустай утас, клингрид, азустай хавтангийн тоосыг амьсгалсан л бол цагийн механизмтай бөмбөг явж эхэлдэг. Бөмбөг арав хорин жилийн дараа тэсэдэг тул хүмүүс юунаас болсныг нь мэддэггүй.

Зочин [202.21.108.221] 2020-08-23 14:34:33

Одоо тэр тааз , ханаа хөөсөнцөр маягийн дөрвөлжин хавтагаар бүрж гэрээ гоёод байх юм, хана тааз чинь амьсгалах ёстой, агаарын солилцоо байхгүй болж ёстой хавдар үүсгэнэдээ, эниийг оруулж ирэхээ болимоор юм манайхан

Зочин [103.26.194.74] 2020-08-23 13:58:13

Асбест хортой гэж сонссон. Eр нь барилгын материал чанартай бхгүй бол хорт хавдар үүсгэх гол хүчин зүйл болж бнаа. Бараг монгол гэртээ амьдармаар

Зочин [66.181.161.11] 2020-08-23 02:22:44

Хувь хүн өөрөө арчаагүйгээс хавдар тусчээ гэх маягийн юм их бичих юм.Хэн ч тусчихаж магадгүй .Архи тамх насаараа хэрэглсэн хүн яах ч үгүй байхад огт хэрэглэдэггүй хүн уушигны хавдар тусах жишээтэй.Ген ,удамшил,байгалийн бохирдол гээд хувь хүнээс хамаарахгүй хүчин зүйл маш их.Амьдарч амжаагүй хүүхдүүд хүртэл хавдартай болно.Хүн төрөлхтөн бүрэн таньж чадаагүй эдгээж чадахгүй тийм л өвчин.

Irgen [66.181.191.211] 2020-08-23 02:15:51

Obchin olon zvilees shaltgaalna.Xoollolt,xodolgoontei amidardag xvn ch tusdag.Manai zasag tord zob shudarga xvmvvs garch baij l bvx salbaruud zob ajillana.Xabdrin emnelgiin ximiin tasgiin erxlegch Altantsetseg emch bol jinxene xvnii toloo setgeltei sain emch.Saar emch narch baidag.Batorgil gej zaluu emch baidag eostoi l obchtoniig mongo gej xardag.Mongiig shuud l nexne shv de.Bvr bid bagaaraa xiideg tul bvgdiinx ni mongiig nadad ogchix bi ogchino gej abaad gantsaaraa ooroo abna.Nogoo emch nar ni daraa ni ene mongoo ogoogvi geed l deerengvi xaritsaj baix jisheenii.Xabdrin emnelgiin emch narin talaar sanal abuul xvmvvs xen ni xen be gedgiig xelne shv.Sain emch narin tsalin uramshuullig nemex l xeregtei.

ТТ [66.181.161.11] 2020-08-23 02:04:40

Хавдрын эмнэлгийн эмч сувилагч нар хэр чадлаараа сайн ажилладаг.Мөнгө санхүүгийн гачигдалтай манайх шиг улсад өөр яах вэ? Өвчтөн аз нь таарвал эмчлүүлээд эдгээд яваад өгнө.Тэгэхэд энэ хүмүүс хэцүү дарамттай орчиндоо үргэлж ажиллана хөдөлмөрлөнө.Болдогсон бол бүгдийг нь нэг сайхан дотрыг нь уужиртал баярлуулах юмсан гэж боддог.

Зрчин [202.55.191.194] 2020-08-23 01:09:27

Хавдарын эмнэлэгийн эмч нарт ноогдох өвчтөний тоо хэт их. эмч нар нь бүүр залхсан байдалтай үздэг цагаа авсан юму гээд л эхэлдэг. Гэтэл сайн байна уу ч асуудаггүй. Бас химийн эмчилгээнд хэрэглэж байгаа тариа бол үнэндээ муу, солонгос, тайландаас химийн тариа авч хэрэглэхэд үс унадаггүй, ходоод өвддөггүй. элэгт өөрчлөлт өгдөггүй гээд олон зүйл харагддаг. Манайд 1 удаа химийн тарианд ороход л шөнө унтаж чадахаа больдог, маш их өввөг болдог, элэг ходоод гээд өөрчлөлт өгөхгүй эрхтэн байхгүй болно, шинжилгээнүүд дагаад муу гарч эхэлнэ. Энэ талаар эмчээсээ асуухаар хэлж өгөх хүн байхгүй, хүн хүний царай алдаад, өвчтэй нэгнээсээ ам дамжин сонсож мэддэг болно. Хоол зүйчийн зөвлөгөө гэж үнэн инээдтэй, амьдрал дээр идэж уудаг юмтай нь харьцуулаад хэлж өгөхгүй монгол түгээмэл байдаггүй гадны номноос орчуулсан хэдэн хоолны бүтээгдэхүүн бичсэн цаас өгнө. Хаюдар гэдэг өвчин хүнийг амьдаар нь идсээр байгаад л аваад явдаг өвчин. 1 Дэх өдөр зогсоол олддоггүй нь үнэн ш дэ. хөл гишгэх газаргүй бдог

Зочин [66.181.161.95] 2020-08-22 09:56:26

Улс орны минь дүр зураг ийм л байна.яамаар байна?

Зочин [66.181.161.95] 2020-08-22 09:30:22

ХАА ОЧИЖ ХӨӨРХИЙ ЭМЧ СУВИЛАГЧ ГАР МААНЬ ЧАДЛААРАА Л АЖИЛЛАЖ ТЭМЦЭЖ БАЙНА.УЛС ОРНЫ ХҮЧ ЧАДАЛ БОЛОЛЦОО ГЭЖ БАЙНАА.МАНАЙХ ТИЙМ Ч ХҮЧИРХЭГ БОЛЧИХООГҮЙ БАЙНА.Нохой хүртэл хавдар тусч байгаа гэнэ.Тусахгүй яах юм .Бүгд батарэй зайгаа шууд хаяна.ГЯЛГАР УУТ НИЙЛЭГ ХАЯГДАЛ ХАА САЙГҮЙ. Бүгд сүрхий шүүмжлэгчид .Төр засаг удирдлагаа занасан зүхсэн.Зүгээр бүтээлч шүүмжлэл өрнүүлж,санал гаргаж ,зөвлөгөө өгцгөөж болдоггүй юм уу?

Зочин [202.9.40.37] 2020-08-22 06:33:10

Ereeners orj irj baigaa jims nogoo, hataasan jims, davs , chiher, undaa, budaa geed l bugd l yanz buriin himiin bordootoi huns deer ni uul uurhain hog hayagdal uuj idsen maliin mah ideheer mongolchuud bid yaj eruul baih ve mongol nogoo ch gesen hetersen himiin bordootoi baih taltai uchraas hun bur nogoo jims budaagaa sod davstai usand bailgaj sain ugaaj tseverlej ideh havdraas sergiilj 2 jildee 1 udaa hodood gedesee duranduulj hevliin citi avahuulj ugui yadahdaa tsusaar havdriin marker ugch hevsheerei ene chini l uuriiguu bolon oir dotnii humuusee hamgaalah arga

Зочин [150.129.141.132] 2020-08-22 05:49:16

Ydaj ter haaltaa awaachee hvnd uwchtei hvn zuudgiishde ymar orood shuud garah bish heden tsag hvnee hutluud heden emch tsaraichlaad ywdag shde tvrgen tuslamjiin mashind saad uchruulahgvi geed l svr bolood neesen hudlaa tulburtei zogsool hiij ydaj bgaa hvmvvsiin halaasiig temtersen haa saigvi hvnd surtal ashig honjoo haisan emch darga nar l bhiimaa

Зочин [202.9.46.127] 2020-08-22 03:46:09

Монголчуудад би дургүй

Зочин [103.10.23.68] 2020-08-24 14:27:50

зайлаа чи дургүй бол энэд байгаад хэрэгүй ирлийз минь

Зочин [202.179.21.247] 2020-08-24 02:08:40

Durgui ium bol durtai gazar luugaa zail. Adagiin shaar . Gahain baas mini. Gahain baas amand chini chihnee , Chi zailaarai

Зочин [66.181.161.95] 2020-08-22 09:57:37

Зайл

Зочин [64.119.24.81] 2020-08-22 00:35:37

Малын эмч: сүүлийн 20 гаран жил нохойны хавдар эрс өслөө гэх. Бодлоо:нохойндоо архи өгдөг билүү, нохой тамхи татдаггүй ш дээ, гэж. Хоолны үлдэгдэл иднэ тэр нь шөл ногоо будаа гурил давс. Эндээс ганцхан давсыг л сонгож эрэгцүүлбэл: ардчилсан нийгэмд бид иодтой давсыг гэртээ айлд зоог хоолны газар ер нь хаана л бол хаана өдөр бүр бага тунгаар тогтмол хэрэглэдэг болжээ. Тэр нь өвчин хавдар үүсгэдэг эх булаг юм шигээ. Гэхдээ Монголчуудыг гярхай гэдгийг гадныхан анзаараагүй л байна. Хардах эрхээ гэж....

Зочин [202.9.46.127] 2020-08-21 23:30:46

Би монголд хайргүй

Зочин [66.181.161.95] 2020-08-22 09:57:23

Зайл

Зочин [64.119.19.156] 2020-08-21 23:19:10

Jargaliig husvel ERUULIIG HUS Eruuliig husvel EMNELGIIG HUS Harin emneleguud ni haa baigaa bilee. Avilgach noydiin amaar orood avgai huuhdiinh ni zugaa tsengel, alban tushaaltanii naadam nargia bolsjiine doo . HIRELSUHee chi havdariin emnelgiig neg shat ahiulchihval tuuhend bichigdene shuu

Зочин [211.36.138.125] 2020-08-21 23:08:51

БИ МОНГОЛД ХАЙРТАЙ АРД ТҮМЭН ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ ХАРИН СААРАЛ ОРДНЫ ДАРГА НАРТ ХАЙРГҮЙ

Зочин [103.10.23.68] 2020-08-24 14:32:31

1 Хар машин Бөхс долоогч албэн тушаал гордогч Хахуулч нар сонгодог юм шүү дээ Ард түмэний сонголыг авсанд хийдэг хүмүүс бол эрх мэдэлтэй нам дагсан том хулгайч нар үүнийг намын нэрээр гардан хийдэг болсон

Зочин [66.181.161.95] 2020-08-22 09:33:53

Саарал ордны дарга нарыг хэн сонгодог юм.Бид шүү

Зочин [202.9.46.127] 2020-08-21 22:04:37

Би монголд хайргүй.

зочин [66.181.185.187] 2020-08-22 15:09:47

Тэгвэл монголоос бүр мөсөн зайлаач хулчгараа.

Зочин [66.181.161.95] 2020-08-22 09:34:18

Зайл

Зочин [66.181.182.52] 2020-08-21 14:24:36

Тээр дээр байгаа улсууд гадагшаа явж эмчлүүлдэг учраас ийм нөхцөл байдлыг мэдэх ч үгүй хүсэх ч үгүй

Зочин [202.9.46.148] 2020-08-21 13:36:41

Монгол улсад монгол хүн хэрэггүй зөвхөн дотор газрын хятад болон эрлийз хурлийзууд хэрэгтэй. Дундад улс мандтугуа.

Зочин [103.10.23.68] 2020-08-24 14:34:56

Зэвсэглэн босож хулгайч нарыг дараж эх орон ард түмнээн аврахгүй бол Эх орон ард түмэндөөн тангараг өргөсөний хэрэг юу бэлээ цэрэг эрсээ

Зочин [66.181.161.95] 2020-08-22 09:34:54

Дундад улс руугаа зайл

Зочин [210.13.44.145] 2020-08-21 13:24:37

buh emch nar ni ardaa em heregsel zardal suljeetei, uusgesen humuus ni ene chunburen biluu yamaa shig yum, yumchinserchin bat-ireedui, ganbolsD za bugd dee bugd. ashig olohiin tuluu ulasn nudleed dairna shuu dee, estoi hamgiin buzar zavaan emch nartau baliar gazar.

Зочин [66.181.161.95] 2020-08-22 09:36:43

Энэ нийгэм нь ийм.Чи бас энэ нийгмийн бүтээгдэхүүн.Ийм л хүн

Зочин [182.160.32.23] 2020-08-21 13:11:04

НЭЭРЭЭ Л ЦАГДАА ШҮҮХ ТАГНУУЛЫН ГАНГАН БАЙШИНГУУД ГЯЛС СҮНДЭРЛЭХ ЮМ.БУСАД НЬ ХЭДЭН ОН ДАМЖААД Л

Өндөр настан [66.181.161.3] 2020-08-21 10:18:54

Чинбүрэн гишүүн бодлого боловсруулах байхаа. Халуун тогоонд нь бсан хүн.

Зочин [194.228.32.113] 2020-08-21 09:56:11

Ламбаагаас Сарангэрэл хүртэл: би сайдын хувьд хэлэхэд гэсэн мундагнууд Манангууд байлаа.

Зочин [103.10.23.68] 2020-08-24 14:40:49

Сайд болож үнэний төлөө дуугарч чадсан хүн бол үнэндээн нөгөө муу Гүндалай юм шүү ХУЛГАЙЧ НАР АЙХДААН БҮЛЭГЛЭН БООРЛОЖ БӨХС ДОЛООГЧ НОХОДООР МУУЛУУЛАЖ ЗҮХЭЖ БАЙГААД БУУЛАГАЖ АМЖСАН ДАА

Зочин [203.91.115.51] 2020-08-21 08:41:54

Монголд импортын татварыг тэглэсэн тэр үеэс эхлэн хятад хортой хүнс,ногоо хил гаалиар ваган вагоноор орж ирж одоог хүртэл Монголчуудыг хордуулсны гайгаар Монгол улс элэгний хорт хавдраар дэлхийд тэргүүлж байгаа .ЕС асан Энхсайханы балгаар шүү?! Одоо харин импортын татварыг бий болгосон бөгөөд ХСҮТ ийн хашаанд Билэгт эмээгийн улсын газарт барьсан барилгаа төрд түрээслэх гээд чадахгүй сул байлгах нь хэнд ч ашиггүй болов уу..

Зочин [66.181.161.95] 2020-08-22 09:37:50

Тэгээд засаач тэмцээч

зочин [115.65.47.30] 2020-08-21 08:03:56

Яагаад, хэзээнээс, юунаас болоод Монгол хүмүүс хорт хавдраар өвчлөөд байгааг нарийвчлан судалж учир шалтгааныг нь олж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард түмэнд ил тод, нээлттэй, ойлгомжтой, энгийнээр танилцуулж сурталчилж, ойлгуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ нэн даруй яаралтай аваач ээ. Архи согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа, бүх төрлийн гоймон, жигнэмэг-печенье, чихэр, цэлцэгнүүр-желе, зайрмаг мөхөөлдөс, бохь, гаа, цагаан гурил, цагаан гурилан боов боорцог, бялуу амттан, цагаан будаа, хиам ба боловсруулсан махан бүтээгдэхүүн, халуун ногоо, хуурсан шарсан хоол хүнс, даршилсан давсалсан нөөшилсөн ногоо, мах, загас, жимс-компот, хоносон хоол зэргийг идэж хэрэглэж болохгүй, эдгээр нь хорт хавдрын эсийг үүсгэгч, тэжээгч гэдгийг ард түмэнд хэлж ойлгуулаач ээ. Монголчуудын давсны хэрэглээг нь өдөрт 2-3 грамм болгох, элсэн чихэр сахар хэрэглэдэггүй болгох аян өрнүүлээч ээ.

Зочин [69.216.127.48] 2020-08-24 03:23:56

yg unen

Зочин [190.32.32.208] 2020-08-22 20:59:26

Zob chuu, dabs,zajar bitgii ih heregleerei humuucee,huuhded bitgiii ogooroi

Зочин [66.181.161.95] 2020-08-22 09:38:59

Чи өөрөө өрнүүлээч.Хэнийг өрнүү л гээд байгаа юм

TUGANBAYR.TS [202.126.88.216] 2020-08-21 07:58:33

100,200,800 jiliin umnu nvvdelchin mongol zaluuc malaa hariulj yavaad ,tusgaar togtnoloo biye daaj hamgaalaad baigaliin hvchin zvilees bolj ert nas bardag baican.Gevch maniin bal dargiin veiees ehlen mongol ems hvvhnvvd hujaa komunist zaluuchuudiin dor od toolj altsaij hevtseer baigaaad dotor hort havdar ,tsus oirtolt,erliiizjilt ehelsen.

Зочин [178.48.206.104] 2020-08-21 07:55:11

Хавдрын эмнэлэг ийм байдалтай нь үнэн. Эмч нар нь ч цагаандаа гарчихсан. Ядахдаа 1-р эмнэлгийн уушигны эмч буруу оношлоод маш их хугацаа алдуулсанд, хавдрын эмнэлэг нь байнга өөр эмнэлгүүд рүү явуулж шинжилгээ хичнээн хоногоор өгүүлж гүйлгэсээр хугацаа алдуулдсанд нь гомдмоор. Сүүлийн 30 жил эрүүл мэндийн салбар нь дампуурсан, дэл сулхан мэргэжлийн биш хүмүүс удирдсаар ирсэн нь иймдээ тулжээ. Ард иргэд бид ч архи тамхины хэрэглээ, хавдар үүсгэгч хүнсний хэрэглээ, агаарын бохирдол зэргээс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болох хэрэгтэй

Зочин [66.181.161.95] 2020-08-22 09:39:59

Ардчилалын буян

Зочин [64.119.19.156] 2020-08-21 23:10:46

Negdugeer emnelgiin hodoodnii durangiin emch nar naidvargui shuu. Havdariig sharh geed antibiotek bivheed uguh jisheenii. Orosjuu tsaraitai emch baisan daa. Er ni 2- 3 emchid uzuulj haritsuulj baih ni zuv shuu

Зочин [202.126.89.191] 2020-08-21 07:41:35

Манай эрүүл мэндийн даатгал ямхр ч хэрэггүй Даатгал төлсөн, төлдөг хүмүүс нэгдэж шааодлага тавих хэрэгтэй

Зочин [66.181.161.95] 2020-08-22 09:41:15

Шаардлагаа тавиач.Нэг их тэгэх хэрэгтэй ингэх хэрэгтэй гээд .Хэн чиний өмнөөс хийх ёстой юм

дарамт [192.82.66.101] 2020-08-21 05:59:55

ямар ч эмч өвчтөнөө босгоё л гэж боддог, манай эмч нар цалин маш бага ч босгосон өвчтөнөөсөө урам аваад урагшилдаг. Гэтэл тэдэнд эм тариа хэрэгсэл нь хүрэлцэхгүй тул өөрөөс нь биш ядуугын зовлонгоос эмч нь давхар дарамтанд ордог, манай эмч нар үргэлжийн дарамттай амьдралаар амьдардаг

Зочин [66.181.161.95] 2020-08-22 09:43:28

Үнэн.Гэхдээ эмч нар өвчтөндөө аятай зөв харьцах ёстой.Ядахдаа энэ мэт өөрөөс хамаарах зүйлээ хийчихэж баймаар.Зарим нь ч хэцүү шүү

Zochin [202.126.88.140] 2020-08-21 05:01:28

Solongis, Hyatad, Mongol hor-hog sain id. Bas boloogui huuhduudiig ch dontuulj bna shuu.

zochin [202.179.25.42] 2020-08-21 03:57:00

ERUUL humuus neg zuiliig mash sain anhaarch amidraldaa hevshuuleh uchirtai gej bodogdono. End YPONOOS setgegdel bichsen huntei sanal adil bha.Nemj helehed HUMUUS OOROO OORIINHOO TOLOO, TOR ZASGAAS ovchin hurehees ni omno uridchilan sergiilehed anhaarch ajillah ystoi. U/sergiileh baiguullaga, mergejilten sain ajillaj ur dund hurne. HALDVART BUS BUH OVCHIN OLON JILIIN /20,30/ HURIMTLAGDSAN SOROG NOLOOLLOOS UUSDEG GEDGIIG UHAARAH HEREGTEI. HALDVART OVCHNIIG HOLIJ BOLOHGUI. ENE NI IHDEE 30 HONOGIIN NUUTS UYIIN DARAA OVDDOG. SOROG NOLOOLOLD 1. HUUHED BOLON ZALUU uydee OVDOOD EMCHILGEEG DUTUU ORNISON, 2. EMCHILGEENII DEGLEM ALDSAN 3. DURAARAA EM HEREGLESEN. 4.STRESSTEH- HUND ATAARHAH, UURLAJ BUHIMDAH, GOMDOH, YMAR NEG YMNAAS AIJ EMEEH, HET BODLOGOSHROH, SANAASHRAH, GUTRAH GUNIGLAH, OS HONZON 5. IH DUU CHIMMEETEI ORCHIN, TOOSJILTTOI GAZAR, HET HALUUN, HUITEN, CHIIGTEI, BUGCHIM gm gazart UDAAN ajillah 6. AJIL AMJALT, HOOLLOLT, HUVTSASLALT ZERGIIG ZOVOOR SHIIDEJ MONGOLOOROO AMIDRAH NI ZOV

Зочин [66.181.161.11] 2020-08-23 02:13:07

Өөрийн чинь бичсэн зөв тодорхой хэмжээнд нөлөөлнө.Гэхдээ удамшил ,хүн байгалиасаа холдсон, агаар ус хөрсний бохирдол гээд яаж ч хичээгээд нэмэргүй хүчин зүйлүүд байна.Хэрвээ хувь хүн хичээгээл болчихдог бол хөгжингүй орнуудад асуудалгүй байна биз.Тэгэхэд тэнд зарим төрөлийн хавдар манайхаас их байдаг.

Зочин [103.229.122.59] 2020-08-21 03:23:38

Хавдрын эмнэлгийг бух талаар анхаарах цаг болжээ Бусад зарим улсынх шиг бизнесийн сонирхолтой болсон биш биз Арав гаруй жилийн омно тэс оор байсан шуу Овчтоний тоо ч цоон байсан Эмч нар ч хуучин уламжлалаараа завдрыг нь нилээд гун ухаад авчихдаг байсан мэт Тийм учраас хагалгаа дахих химийн эмчилгээг дахин дахин хийх юм байдаггуй байсан шуу Солонгос явсан ижил торлийн хавдартай хун дахисан гэж байхад эндээ хийлгэсэн хун бурэн эдгэж байсан юм Хавдрын ахмад эмч нар санал дгнэлтээ иргэдэд хэлмээр

Зочин [192.82.73.148] 2020-08-21 03:06:19

Тавилан юи даа

Зочин [66.181.161.34] 2020-08-21 02:58:42

Нийслэл хотод үйл ,эмчилгээ хийж байгаа улсын нэртэй мөнгөний мангас эмнэлэгүүдэд үзүүлэх, эмчлүүлэх ,маш их бэрхшээлтэй,бие их өвчтөй,билчээр барагтай нэгэнд нь Гимлайн оргилд авирч гархаас хэцүү юм.Тэгээд сувилагч эмчүүд нь манай хоцрогдсон багшуудын шавь нар гэж байгаа.Шинээр авчирч суурьлуулсан шинэ үеийн багаж тоног төхөөрөмжөө хагас дутуу мэддэг бараг тоног төхөөрөмжөөсөө тэнэг хүмүүс тааралдхыг алхам тутамдаа тааралдаж болно.Нүдэнд нь өвдсөн хүн л харагдвал ,толгойд нь мөнгө бодогддог юм.Өвчтөнөөрөө эм тариа гаднаас зөөлгөх ,хоол унд нэхэх идэхийг болоод бусад булайг нь ярих юм бол ертөнц даахгүй. Тэдэн дунд өдрийн од шиг нь бас бий.

Зочин [66.181.161.95] 2020-08-22 09:45:50

Хавтгайруулаад хэрэггүй.Тийм муу хүмүүсийг нь мэддэг л юм бол ил гаргаад эрхийг нь хасуулаач

зочин [202.21.108.253] 2020-08-21 02:54:59

хавдар хүний сэтгэл санаатай маш холбоотой байдаг. Гэтэл Монголд бухимдахгүй, уурлахгүй байхын арга алга байна. Дээрээс нь хоол хүнс, амьдралын буруу хэв маяг ихэд нөлөөлж байна ш дээ. Ганцхан хавдрын эмнэлэг гэлтгүй бусад эмнэлгүүдийн байдал ч үнэндээ ой гутам ш дээ. Манай төр хавдрын эмнэлгийн зөвхөн УБ-д биш, бүсчлэн хэд хэдийг барьчихвал хотын эмнэлгийн ачаалал эрс буурна. тэгэхгүй юмдаа. Яармагийн эмнэлгийг л барих гэж 10 гаруй жил болж байгаа юм чинь аймгийнх гэхээр бур 20 жил барих биз. Аймгийн засаг захиргаануудын дэгжин байшин ажиллахыг яанаа. Дарганцаруудыг монгол гэрт ажиллуулсан ч яадгийн.

Зочин [66.181.161.95] 2020-08-22 09:46:58

Талархаж байнаа.Зөв санал гаргаж.

Зочин [192.82.67.154] 2020-08-21 02:42:33

Manaihan uyrsduu aimaar archaagui zalhuu deerees ni aimar uurtai stresstei baliar humuus sh dee. Hool hunsee taaruulj idehgui gahai nohoi shig chihne deerees ni gaztai undaag soliotoi yum shig uuna. Zalhuu gej jigteihen. Alhahgui dasgal hiihgui. Hunii eruul bh undes chini dasgal hudulguun hooloo taaruulj ideh geel udur bur l zuragtaar garaad bgaa bizdee. Bas hort havdriig mash ih uurtai busdiig bainga daramtlah gesen setgelgeetei humuus tusdag. Uur bieiig hunuune gej hurtel yaridag bizdee. Ulsdaa gomdoj gonginoj suuhaar bi er ni yaj amidarch irsen bee humuust bi yaj handaj bsan be dugnelt hii zaa.

Зочин [66.181.161.95] 2020-08-22 09:48:40

Тийм шүү.Асуудал үргэлж 2 талтай байдаг.Манай хүн ард бас өөрсөндөө шүүмжлэлтэй хандмаар

zochin [202.55.188.84] 2020-08-21 03:55:27

Chi uuruu hort havdar uusgegch huchin zuiliin 1 baina. Bi chadna gesen biee tooson emch nertei cgam shig hooson tolgoinuud emnelguudeer duuren baina daa. Tusviin hurunguur gadaad dotoodod surgalt nereer emch suvilagchdiig buun buunuur ni zugaatsuullaa. Ur dun chini haana baina. Zovlond shanalsan humuuseer unetei em taria avahuulj uilchilsen bolchihood jiliin etsest ashig gej bugd huvaaj idetsgeegeed baidag. Havdraar delhiid terguulj baigaa ni EM iin salbariinhand tsalingaa nemuulj oron tsuutsaar hanguulah tetgemj avah bololtsoo olgood baidag bolohoor zovlon toochood suugaad baih zurshil togtson baina. Emnelgiin salbart hynalt hariutslaga tootsdog bolson tsagt uvchlul buurah ni damjiggui.

Зочин [202.9.46.127] 2020-08-21 01:30:35

Социализмийн үед төр засаг нь ард түмнийхээ эрүүл мэндэд маш их анхаарал халамж тавьж, тэр үед бараг хорт хавдартай хүн байдаггүй байсан.

зочин [115.65.47.30] 2020-08-21 14:51:52

Байсан, савны рак гэх мэт

[103.80.210.183] 2020-08-21 01:21:32

ингэхгүй байхын тулд хятад бараа хоолноос салж монгол хүнсээ хэрэглэмээр байгаа юм. төрийн хулгайчдыг энгийнг ардын адил дарааллаар үзүүлж гадаадад эмчлүүлэхдээ гуйлга гуйдаг боговол байдал дээрдэнэ.

Доржсүрэн [50.101.118.166] 2020-08-21 01:17:16

Улсын хөгжил бол боловсрол, эрүүл мэндийн салбар хоёр маш өндөр түвшинд хөгжсөн байдаг тийм ч байх ёстой юм байна лээ манайх эсрэгээр юм Уул нь болсон болоогүй хөшөө дурсгал , клубын барих,усан оргилуур ,гэх мэт зүйлийн оронд хөдөө аймгийн төвд эмнэлэг,(хавдар)баривал хэрэгтэй л юм эмч хүрэлцэхгүй гэх биш ,МАН дандаа сэтгүүлч хүнээр сайд тавьдаг тэр нь юу ч мэддэггүй хүний амаар л ажиллаж байгаа шүүдээ ,ямар ч өвчин туссан хэцүү ,Одоо төр засгийн хүмүүс идэж чадсан бол ард түмний хээ эрүүл мэндийн талаар сайн хууль гаргах хэрэгтэй байна ,мөн хөдөө чиглэсэн эрүүл мэндийг дээшлүүлэх нь амин чухал байх хүмүүсээ энэ талаар сайн бичээч гуай дахин дахин гуай

Зочин [66.181.161.95] 2020-08-22 09:52:25

МАН гээд тэнэгтээд байх хэрэггүй.Чиний мэтийн новшнууд талцаж улс орны хөгжлийг хойш татаж байгаа.Би чам шиг маанаг биш аль ч намыг дэмжидэггүй

Zochin [66.181.161.58] 2020-08-21 01:02:27

Yandaa Mongol uls mini yamar hetsuu yum be. Uvchin hetsuu shuu. Unshaad gol harallaa.

Зочин [66.181.161.95] 2020-08-22 09:53:07

Юм хардаггүй юм уу

Японоос [126.245.28.45] 2020-08-21 01:01:04

Америкт яагаад улсын эрүүл мэндийн даатгал байдаггүй бэ? Хүн өвдөх эрхгүй л гэсэн үг. Өвдлөө гэхэд өндөр төлбөр төлж эмчид үзүүлэх тул хүмүүс нь өөрсдөө эрүүл мэндээ хамгаалдаг. Эрүүл мэндээ хамгаалцгаая Монголчуудаа! Бид цөөхүүлээ шүү дээ. Ялангуяа одоо. Корона вирусээс хамгаалах гол арга бол хувийн ариун цэвэрээ байнга сахих.

Зочин [66.181.161.95] 2020-08-22 09:53:43

Та ямар ухаантай хүн бэ?

Зочин [202.9.46.127] 2020-08-21 01:28:59

Эрүүл мэндийн даатгалаас илүү хүн өөрийн эрүүл мэнддээ үргэлж анхаарч хайрлаж хамгаалах чухал.

Зочин [71.204.217.43] 2020-08-21 01:24:54

Битгий үлээгээд байгаарай. Health insurance гээд эрүүл мэндийн даатгал янз бүрээрээ байдаг шүү, америкт

Иргэн [192.82.68.87] 2020-08-21 01:00:47

Бидний тавилан юм даа.дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэхч болж байна даа.

Зочин [66.181.161.95] 2020-08-22 09:54:28

Одоо яахав?

Зочин [202.126.89.191] 2020-08-21 07:46:04

Та тэмцэхгүй бол хэн таны төлөө явах бэ татвараа төлөөд төлсөн мөнгийг чинь цааш нь хүүлээд баяжаад харин хайртай хүмүүс чинь нас барсаар ....

Зочин [126.245.28.45] 2020-08-21 01:02:38

Тавилан бишээ ихэнх нь өөрсдөө хичээгүйгээсээ болсоных

Японоос [126.245.28.45] 2020-08-21 00:55:28

Хүн өвдөхөөрөө эмнэлэг үйлчилгээ авах гэх нь ойлгомжтой. Гэхдээ нөгөө талаар өвдөхгүй байх талаараа өөрөө амьдралынхаа хэвшилийг сайжруулах хэрэгтэй. Нойр, хоол, ажил амралтаа зөв зохицуулахгүй. Замбараагүй архидах, тамхи ихээр татах, огт хөдөлгөөн хийхгүй байх, өвдөлөө гэхэд хэн нэгэн их мэдэгчийн үгээр болсон болоогүй баахан эм, саплмент уухаар яаж эрүүл байх юм бэ?

Зочин [103.229.178.26] 2020-08-22 04:26:41

Японоос бичсэн хүний түмэн зөв. зөвхөн муу нэртэй архи, тамхи 2 л өвчин үүсэх цорын ганц шалтгаан нь биш байх, амьдралын зөв хэвшил, зөв хооллолт нь эрүүл байх үндэс гэж бодож бна, одоо харж байхад манайхан ямар их мах, өөх идэж бна гээч, уг нь Монголчууд зуны 3 сардаа мах иддэггүй цагаан идээгээрээ хооллож ундлаад явдаг байсан гэдэг биз дээ ? одоо бол наадамын гол утга нь хонь алж махыг нь идэх л болсон шиг бна.

Зочин [66.181.182.52] 2020-08-21 14:26:25

Чи одоо хэн бэ .архи уудаггүй тамхи татдаггүй хүн хавдар тусч байна чи энийг юу гэж тайлбарлахын

Зочин [202.179.31.251] 2020-08-21 01:47:28

монголд ажилчидынхаа эрүүл мэндэд үнэнгээсээ анхаарал тавьдаг байгуулга байдагуу? мэдээж хүн өөрийнхөөө төлөө өөрөө санаа тавих ёстой гэх байхалдаа,гэв ч өчүүхэн цалин өгчихөөд нойр хоогүй ажилуулаад байхад яаж өөртөө анхаарал тавих юм вэ?


87 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
87 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.