Э.БЯМБАСҮРЭН: Ээж маань өглөө над руу мессеж бичсэн. “Ээжийнхээ үзээгүйг үзэх гэж, зүүгээгүйг зүүх гэж байгаа охиндоо баярлалаа гээд уйлсан
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай зарлигийг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Эхийн алдар” одонг гардуулах ёслолын үйл ажиллагааг наймдугаар сарын наймны өдрөөс эхлэн засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар зохион байгуулж байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” одонгоо гардан авсан ээжүүдийн сэтгэгдлийг хүргэж байна.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 12 ДУГААР ХОРООНЫ ИРГЭН Т.ОДОНЦЭЦЭГ:
“…Яг Ерөнхийлөгчөөс одонгоо гардан авч байх үед дотор байгаа хөгжим, симфони оркестр маш гоё байсан. Оронгуутаа хамгийн түрүүнд дээшээ харсан чинь үнэхээр гайхалтай байсан. Хүндэт харуул зогссон нь үнэхээр сүрлэг, гайхалтай харагдаж байсан. Өнөөдөр миний сэтгэл маш их хөдөлсөн байна. Зүрх маань түг түг гээд л цохилж байна /инээв/. Үгээр хэлэхийн аргагүй маш сайхан байлаа. Өнөөдөр энд байгаа бүх ээж нар маань маш үзэсгэлэнтэй, харсан ээж болгоны царай инээд баяслаар дүүрэн байна.”
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 11 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭН Э.БЯМБАСҮРЭН:
“…Дөрвөн сайхан хүүхдэдээ ээж нь маш их баярлалаа. Энгэрт минь ийм гоё хайраа надад өгсөнд баярлалаа. Би ер нь жирэмсэн байхаасаа Төрийн ордонд орох юмсан гэж мөрөөддөг байсан. Түүнээс гадна манай ээж маш их баярласан. Ээж өглөө над руу мессеж бичсэн. “Ээжийнхээ үзээгүйг үзэх гэж, зүүгээгүйг зүүх гэж байгаа охиндоо баярлалаа. Хайртай шүү” гээд ээж маань маш их баярласан. Охин нь ээждээ хайртай шүү. Эмээдээ бас баярлалаа гэж хэлье.”
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕСДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭН С.ДАВААСҮРЭН:
“…Төр засгаас олон хүүхэд төрүүлж өсгөснийг минь өндрөөр үнэлсэнд маш их баяртай байна. Ээжүүд бид нарт энэ бол маш том урам, хайр энэрэл гэж боддог. Дөрвөн хүүхэд ч бай, дөрвөөс дээш ч бай, хүүхэд гаргана гэдэг бол эмэгтэй хүний хувьд маш том аз жаргал. Би өмнө нь Төрийн ордонд орж үзээгүй. Энэ жил одонтой ээжүүдийг бүгдийг нь ордонд оруулаад, Ерөнхийлөгч өөрийн биеэр гардуулан өгч байгаа нь маш талархууштай байна.”
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНЫ ИРГЭН Э.ОЮУН-ЭРДЭНЭ:
“…Энэ жил зургаан хүүхэдтэй, Алдарт эхийн Нэгдүгээр одонг авч байна. Дэлхий нийтийг хамраад байгаа “Ковид-19”-ийн үед энэ олон сайхан ээжүүдийг хүндэтгэж, Төрийн ордонд урин залж, гардуулж байгаа Ерөнхийлөгчдөө маш их баярлалаа гэж хэлмээр байна. Зургадугаар сарын нэгэнд одон өгөх гэж байгаад хойшилсон. Энэ жилдээ ч худлаа байх гэж бодож байсан л даа. Одонгоо Ерөнхийлөгчөөсөө гардан авна уу гэхэд нь анх сонсоод итгээгүй. Маш гоё санагдсан. Ямар ч байсан сайн аав, сайхан хань, ижлийн үүргийг гүйцэтгэж чадаж байгаа ханьдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бол чи бид хоёрын шагнал шүү гэж хэлье дээ.”
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НАЙМДУГААР ХОРООНЫ ИРГЭН Ж.МӨНГӨНТУЯА:
“…Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж, баяр хүргээд, Төрийн ордноос одонгоо авахаар болсон тухай хэлэхэд би маш их баярлаж, манай гэр бүл сайхан хүлээж авсан. Энэ олон эхчүүдийн ажлыг өндрөөр үнэлж, урам зориг өгч, итгэл найдвар төрүүлж байна. Сайн ээж байна гэдэг нь маш хариуцлагатай ажил л даа. Энэ өдөр ээждээ бас баяр хүргэе гэж бодож байна. Би ээж шигээ сайн ээж больё гэж мөрөөдөж, дуурайж явдаг. Дөрвөн хүүхэд төрүүлж, Хоёрдугаар зэргийн одонгоо өнөөдөр авлаа. Энэ дөрвөн хүүхэд бол манай гэр бүлийн ирээдүйн хөрөнгө оруулалт гэж эгч нь боддог. Хариуцлагатай, эх орондоо ихийг бүтээсэн, ээж аавдаа ачлалтай, зорилго, мөрөөдөл, тэмүүлэл өндөртэй, дэлхийд нэрээ дуурсгасан сайхан хүүхдүүд болоосой гэж бодож явдаг. Хүүхдүүдээ өндөр зорилго, мөрөөдөлтэй байхад нь тусалж дэмжиж амьдарч байна. Та бүхэнд маш их баярлалаа. Монголын үрс маш олон болтугай. Маш олон ээжүүд маань аз жаргалтай байгаасай. Хүүхэд бүхэн аав ээжтэйгээ аз жаргалтай, эрүүл энх, баяр баясгалантайгаар хүүхэд насаа өнгөрөөж, нийгэмдээ ихийг бүтээсэн зорилготой хүмүүс болоосой гэж бас хүсэж явдаг аа.”
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНЫ ИРГЭН Б.ТУУЛ:
“…Маш их баяртай байна. Төрийн ордноосоо Есөн хөлт цагаан тугийнхаа өмнө Төрийн тэргүүнээсээ гэр бүлийн бахархал болсон энэ одонгоо гардаж авсандаа маш их баяртай байна аа. Би хоёр хүү, хоёр охинтой. Хоёр том нь хүү, хоёр бага нь охин. Хүү хүүхдээс маш их түшиг мэдрэгддэг. Харин охин хүүхдээс хайр, аз жаргал мэдрэгддэг. Өмнөх ээжүүд, эмээ нараар маш их бахархдаг. Яагаад гэвэл бид нар шиг дөрөв, зургаа биш, найм, ес, арван хүүхэд төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн. Тэр хүмүүс маш сайн, амжилттай яваад нь маш их бахархдаг. Үлгэр дуурайл болсонд нь баярлалаа гэж хэлье.”
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДОЛДУГААР ХОРООНЫ ИРГЭН Г.ОЮУН-ЭРДЭНЭ:
“…Алдарт эхийн одонгоо Төрийн ордноос авах юмсан л гэж бодож байсан. Над руу ярихад нь маш их баярлаж хүлээж авсан. Дөрвөн сайхан хүүхэдтэй, өдөр бүр л аз жаргалтай байдаг. Ер нь монголын маань бүх үрс одоогийн байгаа нийгмээсээ илүү сайхан нийгэмд, илүү аюулгүй орчинд амьдраасай гэж бодож байна. Зөвхөн миний дөрвөн хүүхэд гэлтгүй, монголын бүх үрс илүү сайхан орчинд амьдраасай гэж хүсдэг дээ.”
Сэтгэгдэл
plujgy [46.161.11.64] 2022-05-06 18:42:37
hydroxichlorquine <a href="https://keys-chloroquinehydro.com/#">chloroquine diphosphate</a>
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:30:07
a5Oc53 http://pills2sale.com/ levitra nizagara
Зочин [202.179.31.242] 2020-08-28 09:17:56
Сайхан ээжүүддээ баяр хүргье Цаанаасаа гэрэл цацруулсан сайхан бүсгүйчүүд бна
ҮНЭН [182.160.38.80] 2020-08-28 07:34:27
ЗА ХҮҮХНҮҮДЭЭ ОДОН ТЭМДЭГ АВАХ ГЭЖ ХҮҮХЭД ГАРГАХ ГЭЖ БАЙГАА БОЛ БОЛЬЖ ҮЗ. ХҮҮХЭД БОЛ ХАРИУЦЛАГА ШҮҮ. ЧАДАХГҮЙМ БАЙЖ ГЭРТЭЭ ХЭДЭН ХҮҮХДЭЭ ХАРААЖ ЗАГНААД ЧИЧРҮҮЛЭЭД ХАЛУУРЧ БҮЛЭЭРЭХ ӨЛСӨЖ ДААРУУЛЖ БАЙГАА ОЛОН ЭЭЖ ААВУУД БАЙГААГ БҮГД МЭДЭЖ БАЙГАА. ЧАДАХГҮЙМ БАЙЖ БИТГИЙ НЭЭХ ГОЁ ДЭЭЛ ӨМСӨӨД ДҮР ЭСГЭЭД БАЙЦГАА. ЭЛИЙРЭГЧ УЯНГАТАЙ САНАЛ 1000 ХУВЬ НИЙЛНЭЭ. 2 ООС ИЛҮҮ ХҮҮХЭД ХЭРЭГГҮЙ. МОНГОЛ ХҮҮХНҮҮД БОЛ БОЛ ЧАДАХГҮЙ. ХУУЧНЫ САЙХАН ЦАГ ӨНГӨРСӨН. ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮХ ЮМ ӨӨР БОЛЖ БАЙНА МАНГАР НОХОЙ ГАХАЙ ШИГ ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХЭЭ БОЛЬЦГОО ЗА ЮУ. ОДОН ТЭМДЭГЭЭ Ч БОЛЬЖ ҮЗ. ҮНЭН ТЭНЭГ АСУУДАЛ ШҮҮ МАЛНУУДАА
зочин [103.212.117.81] 2020-08-28 03:42:33
Одонтой ээжүүддээ баяр хүргэе,үр хүүхдүүдээ зөв хандлагатай Монгол хүн болгож хүмүүжүүлээрэй.Дээл өмссөн бол үсээ задгай бүү тавиарай.
Зочин [203.91.115.53] 2020-08-27 17:04:16
Za, hiree medej zulzagalaarai! Tegeed huuhduudee bitgii gadamjind guilga guilguulaad olson munguur ni arhidaad baigaarai, bitgii huuhduudee ulun zulmun, zodoj daramtlaj, huuhdeer huuhed haruulj, alj talaad baigaarai daa.
bayar hurgej baharhaj bnaa ta naraaraa. [64.119.23.106] 2020-08-27 14:34:08
hun nemegdene gedeg chin huns nemne.huns nemne gedeg chin zah zeel nemegdej telj bna gesen ug! ! ! Mongol ulsiin erunhiilugch l yum bol Mongol ulsiin hun am 10 say boltol ur hundultiig tas horigloh heregtei
2 дүү маань энэ жил Эхийн Алдараа авлаа! [64.119.23.37] 2020-08-27 05:17:41
Миний ганц эгч 3 охинтой:том нь нилээд хэдэн жилийн өмнө Алдарт ннж болсон,Энэ жил 2 отгон дүү нар нь БЗД болон БГД-ээс эхийн Алдраа авлаа.Сайхан бн өөөө:эгч маань бөөн баяр. Бидний хайртай ээж мөн эхийн Алдарт ээж.
цэвэр цусны [202.9.46.210] 2020-08-26 14:14:57
эхний хүүхэн ховордсон монгол хүүхэн бна
Зочин [202.126.90.82] 2020-08-27 03:02:50
Минийхээр сүүлийн бор хүүхэн
иргэн [202.126.92.99] 2020-08-26 05:24:03
бүх сайхан ээжүүддээ энхрий үрсэд нь халуун баяр хүргэж эрүүл энхийг хүсье
aavuud gej arhichidiig martaad baina daa [139.5.219.105] 2020-08-26 02:30:52
ene odoo henii huchind yamar ajil hiij odon avch baigaagaa oilgoosoo.aavuudiin huchin zutgeliig uneleeseedee odon bish geded ayaajj medal ogmoor yum malchid chin sain buhaa hairladag yum baina lee
Зочин [50.101.118.166] 2020-08-25 16:32:42
Өнөөдөр баярлалаа ирээдүйн юу хүлээж байгааг аав , ээжүүд бодож байгаа бол уу. Уучлаарай уулан одон авахын оронд төрөөс хүүхэдийн аюулгүй орчлонд өсөж сурч боловсрох, ирээдүйн цэвэр тунгалаг гэрэлтэж байх,ордонд одон зүүх биш бид ирээдүйд Монгол орны залгамжлагч хүмүүсийг өсгөж байгаа учир тэдний орчлиг шудрага гэрэл гэгээтэй болгох тухай санал солилцов дээр байсан яахав өгдөг мөнгө өгнө биз ёстой даахан доор юу билээ дээ
hydroxychloroquine brand name [185.250.45.16] 2020-08-25 15:16:22
hydroxychloroquine brand name https://chloroquine1st.com/
Зочин [202.126.90.102] 2020-08-25 14:54:54
ЭНЭ ОЛОН ЭЭЖҮҮДИЙГ БАЯРЛУУЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ БАЯРЛАЛАА.
99k [202.126.89.216] 2020-08-25 13:55:07
IQ bolo EQ undurtei zaluusiig hoorondoo taniltsah bolomjiig n byrdyyleed ger byl bolsnuudiig n olon hyyhedtei bolohiig n demjdeg turiin bodlogotoi boloh yumsan...Ter l bidniig ireedyid avarnaa
Jenko lalar onoo awchee erunhiilegchiin songuuli ni yadag bol ardchilsan namiin naidwar ni ene jenko [103.10.23.247] 2020-08-25 10:49:50
Jenkogiin bvren erh ni duusah geed ard tvmnees onoogoo tsugluulj bna daa ardchilsan namaa yaluulchih geed l vzeed bnu tee tegeed l ehchvvdiig ashiglaadl zawshaan garch dee ardchilsan namiin tuluu uguurei geed bnu songuuli luywardsan gesen msj ard tvmend odoogoor ugchuud bnu chi bas luywaraar enhboldiig yalsan gedegtei agaar negen byu za
Selengee [103.10.23.247] 2020-08-25 10:58:56
Jenkogiinneg hvsel bol ardchilsan nam min garchaasai desen bodol bsan ardchilsan nam yalsan bol ene 11 gishvvd ni pdorj ganbat metvvd saidiin suudaltai baih bj dee huurhii ynasan hvn uurtai gegcheer MANiig yamar ch aragaar hamaagvi unagah yawdal bna daa sonin bolon setgvvlchidiig hudaldaj awaad gvtgeleg har baraan dairalt hiilgvvlj bna daa yalangyva t9 c1 telewizvvd nambariin enhbayariin tushaalaar hudulged ni haramsaltai busaduud ni buurunhuuldeg
Зочин [202.126.90.153] 2020-08-25 09:42:22
hitadaas mungu avch ugnu duu.ed nart
Зочин [202.21.113.238] 2020-08-25 09:24:58
sonin shuu, eejuud bugd hoorhon . huuhedgui humuus bugd yashkaa
Зочин [14.0.47.117] 2020-08-25 13:46:39
setgel n saihan bol ter l saihan. huuhedgui mortloo buyan ih hiideg humuus bdag
ЗОчин [203.91.118.150] 2020-08-25 08:20:05
Энэ жилийн ээжүүд азтай юмаа. Би хорооноосс авч байлаа гэж.
Зочин [103.14.38.98] 2020-08-25 23:06:59
баттулгын эцсийн удаа болоол тэгж байхгүй юу тэгээгүй бол дандаа л ордондоо ээж нарыг цуглуулж өгөх нь яасын
Зочин [66.181.184.66] 2020-08-25 07:54:07
Az jargal hysiee
Зочин [202.179.8.4] 2020-08-25 07:41:54
saihan yum bee yasaan bayar hurgey
Иргнг [192.82.77.119] 2020-08-25 06:23:05
Одон хүндэтгэлтэй авах сайхан байлгүй яахав .Гэхдээ хүүхдүүдийн чинь одоогийн болон ирээдүйн боломжийг хулгай хийгчдээс болгоомжилж яваарай эхчүүд ээ
Эрчис [203.98.76.51] 2020-08-25 06:21:35
Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй сайхан ээжүүддээ болон хариуцлагатай нөхрүүдэд нь эрүүл энх, аз жаргал, ажил, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье. Монголын үрс маш олон болохын хажуугаар эрүүл чийрэг, мэдлэг боловсролтой, ачлал төгс, хариуцлагатай иргэд болох болтугай. Хурай хурай хурай.
Зочин [202.21.116.78] 2020-08-25 04:02:13
Сайхан ээжүүддээ аз жаргалыг хүсэн ерөөе. Та нартаа хайртай шүү. Яасан ч сайхан үзэсгэлэнтэй хүмүүс вэ та нар минь...