УИХ, Төв банкныхан мөнгөө хадгалахыг гэмт хэрэг гэж үзээд байгаа хэрэг үү?
Ингэж асуумаар үйл явдал сүүлийн үед шил дарах боллоо. Монголбанк зээлийн хүү бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг парламентад өргөн барьж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Хугацаагүй хадгаламжийг хүүгүй болгоно” гэж тэс хөндлөнтөв. Эрхэм гишүүн, бид өнгөрсөн хугацаанд зээлийн хүүг төчнөөнөөр буулгасан, 2023 он гэхэд сарын нэг хувь болгоно энэ тэр гээд сүрхий сүржин мэдэгдэл хийж харагдсан. Б.Баттөмөр гэдэг гишүүнийг “Буулга” гэнгүүт буучихдаг эд биш л дээ, зээлийн хүү. Хэн нэг гишүүн, ямар нэг сайд, аль нэг УИХ, Засгийн газар дур мэдээд буулгачихдаг гэж бодвол хэтэрхий гэнэн хэрэг болно. Зах зээлийнхээ жам, жаягаар буурсаар өдий хүрсэн зүйл.
Түүх сөхье. Ерээд онд зээлийн сарын хүү 10 хувь, жилийнх нь 120 хувь байсан гэвэл олон хүн гайхах байх. Гэхдээ бодит амьдралд тийм л байсан. Банкууд зах зээлийнхээ жамаар буулгаж явсаар энэ аварга тоо 1998 онд сарын гурван хувь болж, жилээр нь тооцвол 45.8 хувь руу уруудаж байв. Цаг хугацааг бүр хойшлуулаад өнгөрсөн оны эхний улирлын тоо сөхье. Төгрөгийн зээлийн хүү жилийн 17.1 хувь гэсэн тоо дурайж байна. Сарын 1.4 хувь гэсэн үг. Зээлийн хүү буурсаар өнөөг хүрсэн, цаашдаа ч буурна. Гэхдээ улстөрчид хэлж ярьж, захирч тушаагаад буулгасан удаа нэг ч үгүй. Арилжааны банкууд зам, жамаараа зээлийн хүүгээ буулгасаар өнөөдрийг хүрсэн юм. Цаашид ч зээлийн хүү жамаараа бууна.Буулгах хүмүүс нь улстөрчид биш, банкныхан.
Энэ УИХ төв банкны өргөн барьсан тогтоолын төсөлд яг ямар заалтууд тусгаж эцэслэн батлахыг өнөөхөндөө хэлж таамаглахад хэцүү. Шууд төчнөөн хувиар буулгана гээд алх тогшчихож мэдэх улс. Тэрбайтугайг чихдүүлж байгаад баталчихдаг жишиг УИХ-д нэгэнт тогтчихсон болохоор ингэж хардаад сууна л даа. Зээлийн хүүг буулгах яриа хөөрөө хэдэн парламент дамжин өрнөж байгаа. Товчхондоо популист улстөрчдийг эртнээс тэжээсэн сэдэв. Зээлийн хүүг бууруулна гэж ярих нь зөв, хүүг бууруулахын төлөө бодлого хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ яаж бууруулах вэ гэдэг өөр асуудал. Эдийн засагтаа доргио үүсгэхгүй бодитой гарц гаргалгаа шийдэл яривал нэгдүгээрт манай улстөрчид илүү ухаалаг харагдана, хоёрдугаарт, гаргасан шийдвэр нь байндаа тусч, маньд өгөөжөө өгнө.
Банк хэний мөнгийг зээлдэг вэ гэсэн асуулт тавиад харъя. Аль ч банк хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хүү амлаж татдаг. Ингэж татсан мөнгөө иргэд, компаниудад зээдэг. Тэгж зээлэхдээ хүүгийн бага сага зөрүү хардаг, хүүгийн зөрүүнээс олсон ашгаараа оршин тогтнодог. Бүдүүн баргаар төсөөлбөл банк бол нэг иймэрхүү л бизнес. Зээлийн хүүг хүчээр, огцом буулгах хууль баталбал хадгаламжийн хүү огцом буурна, хадгаламжийн хүү буурвал мөнгөө банкинд дэмий хадгалуулахыг хэн ч хүсэхгүй. Эсрэгээрээ хадгаламжаа банкнаас татаж хувиараа зээлдэгч болж, тав гурван төгрөгийн ашиг харсан шигээ аж төрөхийг илүүд үзнэ. Шуудхан хэлэхэд тэмцэнэ гээд байгаа өдрийн зээл нь жинхэнэ утгаараа цэцэглэнэ.
Үргэлжлэлийг dnn.mn ЦЭЦЭГМААГИЙН БААСАНСҮРЭН
Сэтгэгдэл
Alban haagch [203.169.48.56] 2020-08-27 02:32:34
Мөнгөтэй хүн мөнгөө хадгалахыг буруу гэж байгаа хүн байхгүй. 1./ Хадгаламжийн өндөр хүү нь эрсдэлгүй бизнес болж хувирч байгааг өөрчлөх ёстой. 2./ Долоон сарын нэгэнд Монголын төр 5 иргэнийхээ тархийг зад буудаж төв талбай дээрээ цусан далай урсгаж байхад Хууль зүйн сайд байсан, насаараа төрд зүтгэсэн, ямар биенес эрхэлдэг нь тодорхойгүй хүн хэмжээлшгүй их (гэр бүл ойрын хамаатан садан нь орвол толгой эргэм тоо гарч таарна) хадгаламжтай байгаа нь шалгах үндэслэл мөн.
Зочин [122.201.21.120] 2020-08-28 17:18:58
Төр хүн буудсан гэнэ үү . Буудсан эзнийг нь аль ч засгийн үед одоо хүртэл эрээд олоогүй байгаа биз дээ Харин баахан хүн хилсдүүлсэн нь үнэн Юу ч гэж гөрдөж чадах манай зарим ардчилагчдын үнэн нүүр царай нь энэ Ийм аюултай хүмүүсийн үгэнд итгэж болох уу
Зочин [66.181.187.70] 2020-08-26 23:46:09
ene mungutei khumuusin munguur bichsen baina.
ИРГЭН [192.82.75.145] 2020-08-26 11:50:01
Зээлийн хүү харьцангуй багавтар байх нь зөв байх.Гэхдээ бага хүүтэй буяу огт хүүгүй мөнгийг зээлдэж авсан хүмүүс бахь байдгаараа өр,зээлээ төлж чадахгүй найдваргүй зээл байсаар л байх болно.Бүүр сүүл рүүгээ хүүгүй мөнгө,эргэж төлөгдөхгүй мөнгө нэхэгчид нэмэгдэх болно.Одоогоор бол халамжийн мөнгө маягаар ажил хөдөлмөр хийхгүйгээр бусдаар тэжээлгэх сэтгэлгээ газар авна.Сул мөнгө өгөхгүй бол өлсгөлөн зарлана,сонгуульд саналаа өгөхгүй гэж улс төрчдийг,ардын намынхныг айлгана.Ардын намынхан сонгуульд ямарч хамаагүй арга хэрэглэж засаг төрийн эрхийг авч ахиухан ашиг хүртэхийн тулд хэрэглэсэн арга нь 2020 оны сонгуулийн үеэр маш их халамжийн мөнгө олгож ,сонгогчдыг мөнгөөр хахуульдан үнэмлэхүй олон боллоо.2020 он дуустал буюу орон нутгийн сонгуулиар энэхүү хахуулийн мөнгөөр дахин олонхи болох зорилт тавьсан.Сул олзонд дуртай залхуу хүн сүргүүдэд он дуустал халамжийн мөнгө олгоно гэж сайрхаад байгаа нь энэ намынхны эх оронч бус их идэж уухын хязгааргүй шунал тачаал юм.
үнэн үг [192.82.75.145] 2020-08-26 12:10:10
Энэ хүн зөв хэлжээ Одоо зарим аймгийн иргэдийн 80-90% нь халамжийн мөнгөөр амьдарч байгаа гэж нэгэн судлаач бичсэн байна,Энэ арай дэндэж байгаа хэрэг шүү.Одоо тэгээд ажил хөдөлмөр хийж хөлс хүчээ гарган арав таван төгрөг авч хуруу хумсаа тоолон,арын амьдралаа бодон хэдэн төгрөг яаж ийгээд банканд хадгалуулж байгаа ажилсаг,арвич хямгач нэгнийг янз бүрээр гоочлон хавчин гадуурхах болж байгаа нь сайны ерөөл биш дээ.Банк хөл дээрээ зогсох чадваргүй болчихвол бид бүгдээрээ хөл гаргүй болох бусуу?
Зочин [192.82.65.34] 2020-08-26 10:47:51
Томчууд толгой нь эргээгүй бол банкинд байгаа мөнгөний хүүгээ бууруулана гэдэгт итгэх хэцүү.
Иргэн [103.57.94.136] 2020-08-26 10:40:31
Харин тэгээд яагаа вэ?! наад хэдэн хувийн банкууд чинь зээл олгож өөрсдөө амьдрахын тулд мөнгөтэй хүмүүст өндөр хүү амлаад байна. Өөрсдөө ашиг олох гээд нийтийн эрх ашиг хохироод байна! Наад хадгаламжийн хүүнээс чинь болоод зээлийн хүү өндөр болоод байна! Үүнд л Төрөөс зохицуулалт хийх гэж байна.
Зочин [103.212.119.81] 2020-08-26 08:57:30
Хадгаламжийн хүүг хүчээр буулгавал мөнгөө хадгалуулсан хүмүүс мөнгөө татаж аваад та нарт зээлэх мөнгөгүй банкнууд хаалгаа цоожлоод банк байхгүй болно гэж ойлго. Гадаадын банк орж ирвэл та нарын барьцаалсан хөрөнгө чинь төлж чадахгүй бол танай хашаа байшин чинь тэднийх болж монгол төр төлж авч чадахгүй газартайгаа улс орноо сөөм сөөмөөр алдана гэ ойлго.
Kk [89.14.83.147] 2020-08-26 08:37:56
Möngö aluurchin taluurchidiin hudalch hulgaichiin tsever luivariin yamarch baih ni hamaagui mongoliihoo ediin zadagt ergeldej baih yostoi um. Tegej baij tsus selbene. Hadgalamjtai möngötei humuus bol medeelel sain möngötei haritsdag humuus tednii möngiig gadaadruu urgeechihvel ediin zasagt tsus bagadalt bolj agshina sularna. Gadaadruu garah möngön ursgaliig harin ch sanhuugiin auylgui baidaliig hangaj inflatsias iluu huu tolj baij togtooj barin. Zeelee huugui bsan ch tölj chadahgui ödriin hoolnoos tsaash bodolgui erguunuud dugai l bh heregtei
Зочин [86.140.209.180] 2020-08-26 06:58:50
Нэг л их хөрөнгийн зах зээл ярьсан хүмүүс.
Зочин [202.126.92.99] 2020-08-26 05:44:57
зээлийн хүү буучихвал банкинд өгч байгаа мөнгөө хүүхдүүдээ, ар гэртээ зориулаад сайхан болно доо, ард түмний амьдрал шууд босоод л ирнэ
Huu [202.126.88.218] 2020-08-26 05:41:42
Huu builgakhoig Buu eserguutseech. huu builgakhiin told uildber kheregtei.hirungu oruulalt .uildveriin tatvar Baga bolgobol...ayandaa banking munguu zarj idekhees hurungu oruulsan ni deer bolnoo...Mongold jijig dund uildber .dundaj humuus bii bolgokh no uls truchdud ashoggui..resend ulsgulun sanalaaa munguur ugigch kheregtei
зочин [103.26.194.168] 2020-08-26 03:34:50
Банкны хадгаламжиын хүүг жилийн 1% болгох ёстой тэгж байж зээлийн хүү жилиын 2%-д хүргэнэ. Хадгаламжийн хүүг яааралтай буулга бүр шаардаж баына
Зочин [89.14.83.147] 2020-08-26 08:25:28
Inflatsi 9% baihad 1% hadgaluuldag hun chamaas öör bhgui baih. Bankuud hadalamjgui bolood suirvel uls oron ediin zasag zogsoj dampuurna. Hadgalamj ezemshigchid bol sanhuugiin sahilga battai medeeleltei humuus 10% doosh bol bugd tatna. Harin hariutslaggui zeeldegchid huugui zeel baisan ch tölj chadahgui avsan bankaa dampuurahiig zalbiraad bj bna
Irgen [66.181.167.74] 2020-08-26 05:08:27
Sanhuugee zohitsuulj suraach ee. Yagaad dandaa zeeleer amidrah yostoi gej.
Иргэн [202.126.88.237] 2020-08-26 03:22:20
Хадгаламжийн хүүг жилийн 6-8% хүртэл буулгах нь зөв, 2023 оноос жилийн 2-3% хүртэл лахин буулгая. Зээлийн хүү ч буурна, өргөн хэрэглээний барааны үнэ дагаад бууна, чанаргүй зээл үгүй болно. Бас бодлогын хүүг жилийн 4%, 2023 оноос бүр 1% болго.
Зочин [139.5.218.185] 2020-08-26 03:10:01
hadvalamj huugui bolvol banknii system dampuurna
Мулгуу минь [103.26.194.168] 2020-08-26 03:37:26
1% болгох боломж байна. 1% болсон ч хүмүүс хадгаламжиндаа мөнгөө байрлуулна
зочин [139.5.219.91] 2020-08-26 02:52:32
зээлийн хүүг бууруулж бүх хүнийг зээлтэй байлгах хадгаламжийн хүүг бууруулж хуримтлалгүй өртэй зээлтэй хадгаламжгүй байх бодлого бн зээлийн бищ хуримтлалын брдлого хэрэгтэй бн өндөр хадгаламжтай гэх хүмүүсд босго тавь хүүг нь багасгаад явах ч юму
Зочин [182.160.33.91] 2020-08-26 02:09:05
ИХ МӨНГӨТЭЙ УЛСУУД Л ХҮҮ НЬ БУУВАЛ МӨНГӨӨ ҮЛДЭЭХ БАЙХ.
Зочин [182.160.33.91] 2020-08-26 02:21:03
ИНФЛЯЦ ГЭЖ ЮМ БАЙНА.САНААН ЗОРГООР БҮҮ ХУЦАЦГАА.ЯМАР Ч ТЭНЭГ ХҮН МӨНГӨӨ БАНКИНД ХАДГАЛЧИХААД БУЦААЖ АВАХДАА БАГА МӨНГӨ АВАХ УУ?ТЭРЭН ДОР ДОЛЛАР АВААД ОЙМСОНДОО ХИЙЧЭХСЭН НЬ ДЭЭ.ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ ХАНШНЫ ӨСӨЛТӨӨС ӨНДӨР БАЙХ ЁСТОЙ.ЕР НЬ ХАДГАЛАМЖ ЭЗЭМШДЭГ ХЭДЭН ХҮНЭЭСЭЭ МӨНГИЙГ НЬ СААХ ХУВИЙН ӨМЧИЙГ ХУРААХ ГАЗРЫГ НЬ ТӨР БУЛААХ ӨМЧТЭЙ ХҮНИЙГ ҮЗЭН ЯДАХ НАМСАЙДАМБУУД ИХ БОЛОХ НЬ ЭЭ.КОММУН ШИГ ХУВААЖ АВААД НАЙРЛАЖ ДУУСГААД БҮГД ШАЛДАН ҮЛДЭХ ҮҮ?ЯМАР Ч ХЭРЭГЦЭЭГҮЙ ХӨШӨӨ МУЗЕЙ БАРЬСАН НЬ ОД БОЛЖ ҮЙЛДВЭР УУРХАЙ ТАЙ НЬ ХОГ БОЛОХ УУ?
Иргэн [103.136.254.8] 2020-08-26 02:07:45
Иргэд ойлгох хэрэгтэй Хадгаламжын хүүг бууруулж татвар нэмэх нь зөв. Тэгж байж зээлийн хүү буурна. Хэдэн тэрбум хадгаламжтай хүн хэд байгаа билээ. хэдэн сая төгрөгийн хадгаламжтай хүн хэд билээ Үүнийг бодох нь зөв байх. босго тогтоож өгөх нь зөв болов уу. Хүү бид 2 бага ч гэсэнхадгаламж бий. Танд ч гсэн байгаа гэж бодож байна. Та бидний хөлсөө олж олдог жилийн мөнгийг том мөнгөтэй хүн 1,2 сарын орлгоор идэж байна. үүнээс болж зээлийн хүү буурахгүй байна. Хадгаламжын хүүний босго тогтоо гэхдээ 20 саяаас дээш хэмжээтэй дээш өндөр тогтоо. Мөнгөний гададд гуйвуулга дээр цагдаа хуулийхан хяналт тавьж ажил гүйцээ. Төлбөртэй юм бүү бич захиалагчдаа
Зочин [64.119.21.63] 2020-08-26 15:10:48
zuv sanal 1b.na
Зочин [103.57.94.242] 2020-08-26 01:40:52
Банкнуудаа нийт массаар үзэн ядуулж дарамталж байгаад төрийн банк зэрэг зарим банкыг хувьчилж хувьдаа авах гэсэн бүлэг хүмүүсийн явуулга байж магад
ЗОЧИН [103.26.193.112] 2020-08-26 01:39:12
Энэ улстөрчидийг хархаар бөөлжис цутгахийн ард түмэнд таалагдаж эргээд сонгогдож л байвал улс сөнөсөн ч хамаагүй зээлийн хүү буулгах боломж ийм учраас байхгүй байна гээд үнэнийг хэлчих нэг ч улстөрч байхгүй хэзээ тийм шудрага улстөрчид гарна тэр цагт төр тогтох биздээ
Зочин [103.57.94.242] 2020-08-26 01:37:37
Хятадын банк оруулаад ирээч , мөнгөө хадгалуулмаар байна , монгол банкуудыг дээрээс нь их дарамтлаад , нийт массаар үзэн ядуулаад хэцүү байдалтай байна, Хятадын банк найдвартай, өндөр хүүтэй ш дээ
ЗОЧИН [103.26.193.112] 2020-08-26 01:24:21
Энэ харин зөв асуудал тавьж хэдэн хадгаламж эзэмшигч гэмт хэрэгтнүүд юм шиг байхым тоо бод хадгаламжийн хүү татвараа хасаад сарын 0.90 хувь байгаа 1 хувь ч хүрэхгүй байгаа биз үүнээс доош орвол хүмүүс хадгаламжаа банкнаас татах хэрэгтэй тэгвэл банк оршин тогтохуу энэ өндөр инфляцийг хар энэ зээл хадгаламжийн хүү буулга гэж орилолдоод байгаа үхрүүдэд хэлхэд эхлээд авсан зээлээ буцаагаад төлчих та нарын эргэж төлөөгүй зээл 1 их наяд болчихоод байна луйварчин сэтгэлгээгээ хаяж улсаа бод
SS [66.181.168.8] 2020-08-26 01:21:41
Nadad hadgalamj bhgui l dee, gehdee uneheer zuv sedev hunduj!
Зочин [66.181.161.90] 2020-08-26 01:20:55
Хадгаламжийн хүү өндөр учир у ч хийхгүй сул мөнгө авч идэж баих сэтгэлгэ хавтгайрсан .....мөнгөгүй хүмүүсийнхээ хөдөлмөрийг мөлжиж
Zochin [66.181.161.90] 2020-08-26 01:15:58
Хадгаламжийн хүүгээ багасга.....мөнгөө адгамжаас аваад гар дээрээээ баталгаагүй зээл өгөх тэнэг бас байх у...
Erdene [153.173.26.2] 2020-08-26 00:53:35
Энэ хэний захиалгаар, хэнд зориулж бичээд байна аа. Бид ч гэсэн жаахан ч гэсэн болж буй явдал, ирээдүйд гарч болох эрсдэл зэргийг бага сага ч гэсэн ойлгодог л доо. Битгий доромжилж, басамжилж. Дэлхийн аль ч оронд, худал гэвэл миний байгаа Японд ч хугацаагүй хадгаламж үндсэндээ хүүгүй, тэгээд бүр татвар төлнө гээч. Зээл нь бага хүүтэй байж л эдийн засгаа дэмждэг гэдгийг ойлго доо. Бид ч бас гадарлана шүү.
Зочин [192.82.74.210] 2020-08-26 01:05:39
Япон шиг эдийн засагтай бол болох л байх л даа манай монголд өөр шүү дээ төгрөг нь цаас болно
иргэн [202.70.34.70] 2020-08-26 00:49:10
Гэмт хэрэг нь ч юу юм бэ, зүгээр хүү л өгөхөө боличих, тэгвэл энэ мөнгө эдийн засаг руу орж, хөрөнгө оруулалтын цусны эргэлтийг сайжруулна.
Зочин [203.91.115.48] 2020-08-26 00:46:09
АН намыхан бүгд их мөнгө банкиндаа хийж хүүгээр нь хага шааж байдаг учраас хүүгүй болговол амар жимэр мөнгө хүүлээд хэвтэхгүй болно гэж сандарч байна. энэ сайт элбэгдоржийнх.
иргэн [192.82.75.145] 2020-08-26 11:01:11
ХҮН СҮРЭГНҮҮДЭЭ!!!!! ХАДГАЛАМЖ,ХАНШ БУУРАЛТ,ЗЭЭЛИЙН ХҮҮ ЭНЭЭ ТЭРЭЭД АРДЧИЛАЛ БОЛОН ЗАРИМ НЭГ ХҮН ЯМАРЧ ХАМААРАЛГҮЙ БАЙГАА ШҮҮ!!! БҮХ БУДЛИАНЫГ АРДЫН НАМЫН ХЭСЭГ БҮЛЭГ ЛУЙВАРЧИД,ЗАЛИЛИГЧИД,ХУУРАН МЭХЛЭГЧИД ҮЙЛДЭЖ ИРСЭН ЮМ.
Зочин [139.5.218.228] 2020-08-26 00:33:21
Тэгээд яахын дэхийгээс тасарсан хүүтэй байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй юм уу
Зочин [103.57.93.198] 2020-08-26 00:22:38
hadgalamjaa avaad zail delhiigeer duuren baga eh uusvertee mongo hevtej baina
Банкны холбоо [66.181.161.94] 2020-08-26 00:13:07
Манай төлбөртэй нийтлэлийг сайхан шэйрлээд өгөөрөй АРД ТҮМЭЭЭН.
Зочин [64.119.26.190] 2020-08-26 00:11:54
ӨНДӨР ХҮҮТЭЙ БАЙГААГ ДЭЛХИЙН ЖИШИГТ ХҮРГЭХ ГЭЖ БАЙГААГ БҮҮ ЭСЭРГҮҮЦ.
Зочин [66.181.161.38] 2020-08-26 03:19:51
Хадгаламжийн хүүг бүр багасга. Банкны зээлийн хүү хэтэрхий өндөр байгаа.