Д.Пүрэвдаваа: Аймаг, Нийслэлд АН олонх болбол төрд иргэдийн хяналт бий болно
Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваатай ярилцлаа.
-Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод удаагүй байна. Ажлаа эхлээд явж байна уу?
-Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон нь гэнэтийн шийдвэр байлаа. Д.Баттулга дарга маань нийслэлийн намын хорооны хурлын үеэр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хэлсэн. Нийслэлийн намын хорооны гишүүд намайг санал болгож, дээд шатны байгууллагаас Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Миний хувьд төлөвлөгдөөгүй гэнэтийн шийдвэр байсан ч хамт олон, журмын нөхөд маань итгэл хүлээлгэж байгаа учраас ажилдаа ороод байна.
-Энэ удаагийн Орон нутгийн сонгуульд ямар төлөвлөгөөтэй оролцохоор бэлдэж байна вэ?
-Орон нутгийн сонгуулийн хууль тогтоомжийн хүрээнд Нийслэлийн намын хороо холбогдох бичиг баримтаа Нийслэлийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн. 2020 оны Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуульд оролцоход ямар нэгэн зөрчилгүй, бичиг баримтын бүрдэл бүрэн гэж үзэн нийслэлийн Сонгуулийн хорооноос тогтоол гаргасныг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор гардаж авсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн алдаа дутагдлуудаа ялангуяа нийслэлдээ давтаж болохгүй гэдгийг хэн хэн нь ойлгож байгаа. Энэ тал дээр маш нухацтай, анхааралтай, хянуур хандана. Улс төрийн нам бол зөв боловсон хүчин, өөрсдийн хүссэн гэхээсээ илүү иргэдийг төлөөлж чадахуйц, дэмжлэгийг авч чадах тэр нэр дэвшигчдээ санал болгох ёстой. Тиймээс нэр дэвшилт маань зөв, тунгалаг, оновчтой байх ёстой. Хоёрдугаарт, мөрийн хөтөлбөр. Нийслэлийн Ардчилсан нам өөрийн боловсруулсан мөрийн хөтөлбөртэй сонгуульд орж, ялсан тохиолдолд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг хуулийн зохицуулалттай. Манай намын мөрийн хөтөлбөрийн онцлог бол “иргэндээ ээлтэй” байх. Иргэндээ ээлтэй Улаанбаатарыг бий болгоно, цогцлооно гэсэн үг.
Нийслэлд өнгөрсөн хугацаанд маш олон иргэд золгүй байдлаас болж эндсэн тохиолдол гарсан. Ер нь байгалийн гамшиг гэлтгүй иргэндээ ээлгүй бодлого, төлөвлөлтөөс болж олон хүн эрсдэх, гэмтэх тохиолдол Улаанбаатар хотод гарч байна. Үндсэн хуульдаа “эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан мөртлөө үүндээ хүрч ажиллаж чадахгүй байна шүү дээ. Бид энэ тал дээр онцгой анхаарна. Монгол Улсын нийт хүн амын хагас нь нийслэл хотдоо амьдардаг. Тиймээс төрийн үйлчилгээг иргэддээ түргэн шуурхай, цэгцтэй үзүүлэх ёстой. 2012-2016 онд Ардчилсан намын хийж хэрэгжүүлж байсан цахимжуулах, ухаалаг системийг нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэх ёстой. Дэлхий даяар мэдээллийн технологи маш хурдацтай хөгжиж байна. Нийслэлийн 500 гаруй үйлчилгээг аль болох цахимжуулах нь зүйтэй юм. Энэ их түгжрэл, ачааллын үед онлайнаар бүртгэл явуулах, цахимаар үйлчилгээний хариу өгөх, шуудан хүргэлтийн үйлчилгээг нэмэгдүүлэх зэрэг чиглэлд ажиллах болно. Ардчилсан нам анх төрийн үйлчлгээний “түц машин”-ыг санаачилсан. Олон хүний ажлыг хөнгөвчилж, маш их зардлыг хэмнэж чадсан. Нийтийн тээвэрт цахим картыг мөн амжилттай нэвтрүүлсэн. Энэ мэт ухаалаг системийг нэвтрүүлснээр цаг хугацаа болон төсөв зардлыг маш сайн хэмнэсэн иргэндээ ойр ажил болсон. Тиймээс энэ удаа ухаалаг Улаанбаатарыг бий болгохын төлөөх зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Гуравдугаарт, хариуцлагын асуудал. Өнөөдөр хэн нэгэн төрийн албан хаагч ямар нэгэн алдаа дутагдал гаргалаа гэхэд хэн нь ямар хариуцлага хүлээж байгаа нь тодорхой бус байдаг. Иргэнийг чирэгдүүлж хохироосон байхад, хариуцлага үүрэхгүйгээс болоод төрийн албан хаагч эс үйлдэл гаргах хандлага бий болдог. Энэ гажуудлыг засах, арилгах нэг ажил бол Ардчилсан намын санаачилсан “шилэн дансны хууль” байсан. Гэтэл Ардын нам гарч ирээд Шилэн дансны хуулийн хариуцлага тооцох системийг нь үгүй хийснээрээ Шилэн дансаа хөтөлдөг байгууллага өнөөдөр эрс цөөрсөн. Улаанбаатар хотын ирээдүй болсон үр хүүхэд, дүү нартаа түгжрэлтэй, хүнд сурталтай, удаашралтай хотыг өвлүүлмээргүй байна. Өнөөдрийн орон нутгийн сонгууль бол хугарлын сонгууль болох ёстой гэж харж байгаа. Үндсэндээ хувьсгал хийхүйц, жишиг болохуйц сонгууль болох ёстой. 2012 онд Ардчилсан нам хотыг арай өөрөөр удирдаж болдог юм байна гэх жишгийг харуулж чадсан. Энэ жишгийг сэргээхийн төлөө, хүн амьдрахад таатай хотын төлөө бид оновчтой сонголтоо хийх шаардлагатай.
-УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсэн. Ялагдлын шалтгааныг олон янзаар л тайлбарлаж байх шиг байна. Та Ардчилсан намд ямар шинэчлэл хэрэгтэй гэж харж байна?
-Олон хүчин зүйлээс болж ялагдал ирсэн гэж боддог. Алдааг хүнээс хайхаас илүү өөрсдөөсөө эрэх нь зүйтэй. Ардчилсан нам бол санаачлагч нам гэж би боддог. Улс орноо хөгжүүлсэн, иргэндээ хүрсэн олон ажлыг эхлүүлж, хийж хэрэгжүүлсэн. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр ардчиллаар бий болсон олон өөрчлөлтүүд гарсан шүү дээ. Ардчиллын буянаар хүссэн улс орондоо зочилдог болж, хүн бүр хүссэн мэдээ мэдээллээ авах боломж бүрдсэн. Мөн Монгол Улсын иргэн хүн өөрийн гэсэн үл хөдлөх өмч хөрөнгөтөй байх эрхтэй болсон зэрэг олон өсөлт, өөрчлөлтийг дурдаж болно. Ардчилал хувь хүний орон зайг хамгаалсаар ирсэн гэдгийг тодотгож хэлмээр байна. Ардчилсан нам хийж бүтээх, шинийг санаж сэдэх, санаачилга гаргаж ажиллахдаа дотоод эмх цэгцдээ түлхүү анхаараагүй орхигдуулсан талтай. Нэг үгээр хэлбэл, дотоод ардчилал хэт их байснаас болоод нам доторх үл ойлголцол даамжруулсан юм болов уу. Гэхдээ Ардчилсан намын залуучууд алдаагаа давтахгүйн төлөө нэгдэж чадна гэдгээ харуулж байгаа гэж бодож байна. Ялагдлын нэг шалтгаан бол пропорционал тогтолцооноос мажоритар тогтолцоо руу буцсан явдал гэж харж байна. Энэ тогтолцоогоор сонгууль явуулахад иргэдийн санал гээгддэг. Өнөөдөр Ардын нам иргэдээс 44 хувийн санал авсан мөртлөө нийт УИХ-ын 82 хувийг бүрдүүлж, Засгийн газрыг 100 хувь бүрдүүлж, захирч байна. Дэлхий даяараа татгалзаж байгаа хэлбэрийг манай улс сонгоод байгаа юм. Энэ тогтолцоог 100 хувь халах юм бол сонгууль мөнгөний уралдаан байхаа болино. Гэтэл мажоритар тогтолцоогоор эрх баригч нам маань гаршчихлаа. 30 жилийн хугацаанд найман удаагийн сонгууль хийхэд нэг л удаа пропорционал буюу холимог тогтолцоогоор сонгууль хийсэн. Тэр сонгуулийн үр дүнгээр олон намын төлөөлөл УИХ-д суусан байдаг. Санал гээгдээгүй гэсэн үг. Мажоритар тогтолцооноос салахгүй л бол шударга сонгууль болохгүй.
Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл
Зочин [66.181.189.203] 2020-08-29 02:23:47
Дэмжинээ муусайн коммунистууд газрын гаваар ороосой мөн хөлсний бичээч нарын шаагьж байгааг хараачээ.
Ах [66.181.161.18] 2020-08-28 18:18:46
Энэ одоо өөрийгөө мундаг улс төрч гээд бодчихжээ
зочин [203.91.118.150] 2020-08-28 05:37:03
АН дахин энэ улсын хөгжил дэвшлийг ухраах нь уу,, Болж бүтэж байгаа бүхнийг сүйтгэх нь үү
Зочин [103.9.90.130] 2020-08-28 02:37:10
Ёстой горьдвоо та нарт дахиж хууртахгүй шүү , төр засгийн садаа болсон та нар хэрэггүй . Намынхаа учрыг олчихоод засаг барих тухай ярь
Зочин [203.91.115.49] 2020-08-27 23:58:13
2016-2020 онд танай нам БЗД-т юу хийсэн юм бэ. Идэхээс өөр ид шидгүй л байсан биз дээ. Хүн мэдэхгүй мэт сайхан ярих юмаа
Зочин [202.126.89.150] 2020-08-27 16:26:40
Засс БЗД-ийг хөгжүүлэх нь бүү хэл самарсан нь багадаад одоо бүр УБ хотыг самрах нь уу?! Идсэн уусан чинь багадаа юу.
Эгэл [66.181.161.113] 2020-08-27 15:07:04
Эхлээд, гөлөг шиг идэхээс өөр юм мэддэггүй өвгөчүүлээсээ салчихаад бол
зочин [115.65.47.30] 2020-08-27 14:09:22
Монгол улсад хэт үзэл сурталжсан, хуучин коммунист дарангуйллын, хүчирхийллийн арга хаа саагүй илт мэдрэгдэх болсон юм биш үү? "Цагийн хүрд" нэвтрүүлгээр зөвхөн эрх баригч МАН-ыг өдөр бүр магтан дуулдаг, сурталчилдаг болоод 4 гаруй жил болж байна уу? Д.Эрдэнчимэг гуай гэдэг нь М.Оюунчимэг гуайн хуулбар юм биш үү? Монголын төлөө гэх сэтгэл зүрх байна уу?
Хамгийн олон луйварчидтай нь Ардын нмынхан [139.5.217.49] 2020-08-27 13:44:49
Ардын намын дарга,Ерөнхий сайд У.Хүрэлсүх,Их хурлын дарга Зандан шатар нар Хадгаламж банканд байсан бүх мөнгийг луйвардан авч Солонгост мөрийтэй тоглон алдаж уг банкыг дампууруулж байв.Хамгийн сүүлд Ардын намын их хурлын гишүүн нэг авгай Капитал банкыг цөлмөн дампууруулав.Энэ сайн явдал уу?Энэ нам сайн нам уу? Шилдэг луйварчдаар бүрдсэн нам мөн үү? Шилдэг луйварчдаар бүрдсэн төр засаг мөн үү?Энэ сайн явдал уу?Ардын намынхныг магтан дуулагчид энэ асуултанд хариулна уу?
Зочин [202.9.46.97] 2020-08-27 20:14:46
АН МАН хоёулаа маш муу.
Иргэн [66.181.161.42] 2020-08-27 09:54:35
АН луйварчидаасаа салаагүй цагт сонгуулийн тухай бодоод хэрэггүй.
Зочин [118.165.32.208] 2020-08-27 09:24:44
АН байгааму
Зочин [202.126.88.214] 2020-08-27 07:19:16
Ардын нам ялчихсан учир аймаг дүүргийн хурал д ардчилсан нам ялаад хэрэггүй, учир нь хамаг төсөв, төсөвт ажлуудыг эсрэг намынх гэж үзээд хасчихдаг, иймээс тухайн дүүргийн аймгын иргэд хохирно
зочин [202.131.248.226] 2020-08-27 06:22:13
Харин ч дүүрэгтээ ажил хийлгэхгүй, ардын намаа эсэргүүцээд хачин юм болно, ялангуяа Баянзүрх дүүрэг 4 жил тийм байдалтай төрийн ажил явахгүй байгаа шүү, Нэгэнт л Ардын нам нь засгийн эрхээ барьж байгаа болохоор бүх шатандаа нэг мөр ойлголттой, нэг толгойтой, тогтвортой бодлогоо явуулж улс орноо өөд нь татахын төлөө ажиллах хэрэгтэй, тэгээд 4 жилийн дараа дүнгээ тавиулна.
Зочин [139.5.219.246] 2020-08-27 05:52:58
АН намынхаа одоогийн удирдлагуудаа огцруулж бодлого, vйл ажиллагаагаа эрс шинэчилэхгvй бол ардчилал эрх чолоо нэрээр олон жил хулхидуулсан ард тvмэн АН-д итгэл алдарчихсан бна шдэ.
Butehgui MGL [43.250.126.162] 2020-08-27 05:27:06
shaana biz muu bandi, МАН+МАН-аасаа долоон дор юм болно, 2 тийшээ харж хэвтээд, эцсийн эцэст ОРК-ууд болон Нийслэлчүүд л хохирно
Зочин [203.91.115.51] 2020-08-27 05:02:35
с.рдэнэ элбэгдорж батүүл гарамгайбаатар п.цагаан гэх хулгайчдаа шалгахгүй байна.
Зочин [66.181.176.174] 2020-08-27 05:01:39
Дахиж хулхидуулахгүй шүү. Бат үүл яалаа мартчихсануу. Тэгээд ч танай нам төр , засаг барих чадваргүй нам шүү дээ
Зочин [203.91.115.51] 2020-08-27 04:58:28
за бага хошгируулаарай тарваганы бүүрэг минь. АН тараарай.
Ком [192.82.66.55] 2020-08-27 04:37:05
МАН - н коммунистуудын хуурамч комментчид ажилдаа ороод гүтгээд эхлэжээ
Зочин [202.9.46.97] 2020-08-27 04:43:07
АН - н хуурамч комментчин ажилдаа ороо юу. Би нам бус хүн за
Зочин [202.55.188.83] 2020-08-27 04:21:03
Намаа шинэчилж нам доторх хулгайч луйварчидаасаа салж чадахгүй байж юун улс орноо төвхнүүлэх вэ үлгэр ярихаа болио
Зочин [64.119.18.31] 2020-08-27 04:10:40
ардчилсан нам нилээд суудалтай үед гишүүдийн өөр хүний кноп дарах гээд олон юм ил харагддаг байсан одоо бол санал хураахад өөр хүн кноп дарж бна уу гүй юу гэдэг нь харуулахгүй ч байх шиг. манын үед бүх юм далд болж зурагтаар болохгүй бүтэхгүй юу ч гарахгүй болж зөвхөн улс орон хэрхэн хөгжиж байгаа тухай л гарна. амьдрал дээр хэдэн томчууд нь улам дэвжиж дээшлээд л бусад нь бахь байрандаа байх шиг
Зочин [64.119.18.31] 2020-08-27 03:46:51
төсөв батлахад хяналт тавьж хэлэлцэнэ гэсэн юм байхгүй болоод зүгээр л дүрмээр далайлгасан тоглоом болсон юмуу даа гэж санагдах. олонхи нь цөөнхийн үгийг хэрэгтэй юм хэллээ гэж авч үзэхгүй зүгээр л дүрэм яриад дуугүй бол гээд л өөрсдийнхөө намаар нэг тал болоод санал аваад дуусгаж байх шиг. улсаа бодсон сайн зүйл хийх гэсэн санаа байхгүй зүгээр л дүр эсгээд дүрмээр далайлгаад өөрсдийн ашиг сонирхлоо хүчээр шийдчихдэг хэрэг болсон юм шиг санагдах
Зочин [64.119.18.31] 2020-08-27 04:02:09
манын бодлогоор ажилладаг хотын дарга болсон хүн нь хотын төсөвт яаж ханддагыг талбайн усан оргилуураар харах шиг. явган хүний замаа гүйцэд тавиагүй байж хэрээ галууг дууриаж хөлөө хөлдөөв гэдэг шиг бүх зам талбайгаа шийдчихсэн улсын тансаглал болох усан оргилуурийг дууриах гэж мөнгө үрээд ч байх шиг. эхлээд амьдрах орчны эхний хэрэгцээ болох явган хүний зам талбай дугуйн зам, цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах олон шороо эргэсэн газарууд гэх мэт эрүүл аж төрөхөд шаардлагатай олон юм хийх хэрэгтэй байхад тэртэй тэргүй угын тохижилттой газрыг дахин ухаж сэндийчээд онцын шаардлаггүй тийм юманд төсөв хүрэхгүй гэсэн хирнээ мөнгө үрсэн нь төсөвт хандаж байгаа хандлага нь ийм байдаг юм бна гэж бодоход хүргэж бна.
Зочин [66.181.161.34] 2020-08-27 03:28:02
Битгий горьд бааснуудаа
би [202.70.44.46] 2020-08-27 03:22:00
үхсэн хатсны чинь олонх, 2016 онд та нар аль хэдийн булшинд орсон,
Иргэн [192.82.77.195] 2020-08-27 03:14:45
МАН АН намууд ард түмэнд ээлгүй гэдэг нь тодорхой
иргэн [203.217.139.242] 2020-08-27 02:26:01
Энэ хүн БЗД-т АН-ыг ялуулаад дахиад авгай хүүхэнтэй зодолдох гээд байнаа даа.
ренчин [183.177.99.230] 2020-08-27 02:19:01
Нам чинь оройд нь байгаа хэдэн хүний өмч болчиоод хүчийг нь тэнцүүлэхээр хэрсэн бух аятай иргэд бидний төлөө юу ч хийдэггүй ш дээ. АН гишүүдээ анхаарахгүй дэмжихгүй байж үхсэний чинь орон нутгийн сонгуульд ялж хүч тэнцвэржүүлэх вэ. Харин ч нураах биз
АН [202.126.90.65] 2020-08-27 02:16:06
Би АН -н гишүүн эргүү минь Ард түмнээс үнэлгээ авах бодлоготой үйл ажиллагаа сайтай авилгалгүй хүний нөөцтэй нээлттэй АН ялдаг байхгүй юу.
Зочин [202.126.90.135] 2020-08-27 02:13:23
Hulgaichid odoo bas yugaa husah geed ulairaad unavaa. ta nar odoo zaigaa taviad elbegdorjiinhoo araas zailj uzdee
Ёндон [202.179.21.202] 2020-08-27 01:48:17
Ардчилсан намыг сонгодог,дэмждэг гишүүн бус олон хүмүүсийн гол шалтгаан бол засаглалын төвшинд хүчний харьцааг боломжтой хэмжээнд байлгаж төрд тавих ард түмний хяналтыг төлөөлүүлэх гэсэн хүсэл байдаг..ГЭТЭЛ : Ардчилсан Намын гол хүмүүс энэ үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаад өнгөрсөн сонгуулиудаар сонгогчид дүн тавив. Ардчилсан хүчнүүдийн өмнөх хугацаанд хийсэн сайн бүхнийг олон түмэн мартахгүй.Гэхдээ өмнөх гавъяагаар байнга алдрын тавцанд зогсох нь юу л бол. Их хурлын танхимд хэрүүл хийхийг хяналт сайн хийж байна гэхгүй л байх шиг байна даа олон түмэн.Үүнийг ядаж ойлгож хүлээн авч дүгнэлтэндээ тусгаасайдаа.
Зочин [66.181.161.127] 2020-08-27 01:44:54
Нам нам л гэх юм. Наад намаас чинь болж эх орон минь эзэгүй болж, ард түмэн талцан хуваагдаад байна.Хэдхэн хүнд л ашигтай болохоос ард түмэнд намын ашиг гэж алга. Нам ард түмний хяналт байж хэзээ ч чадахгүй.Зүгээр л эв нэгдлийн тухай ярь. Эвдрэлцүүлэх гэж гаднаас ч дотроос ч турхирч байгааг түмэн олон минь анхааралдаа аваарай.
Зочин [103.57.92.181] 2020-08-27 01:43:39
Бас идэх санаатай цадаагүй юм бнл даа.
ПҮРЭВДАВААД [202.179.26.131] 2020-08-27 01:37:16
НЭГ ЮМ ХЭЛЭХГҮЙ БОЛОХГҮЙ НЬ ЭЭ. СОНГУУЛЬ 8-Р АСУУДАЛ ШҮҮ... НАМАА ШИНЭЧЛЭХ. ЗӨВ БҮТЭЦТЭЙ БОЛОХ,ЗӨВ ИЛ ТОД САНХҮҮЖИЛТТЭЙ БОЛОХ, ЗӨВ ХҮМҮҮСЭЭР УДИРДЛАГЫГ БҮРДҮҮЛЭХ. МАН НАМААС БУСАД БҮХ ХҮЧИНТЭЙ ЭВСЭХ, УЧРАА ОЛОХ, ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХ ЛИДЕРТЭЙ БОЛОХ. ГЭХЧИЛЭН. ЮҮН СОНГУУЛЬД ЯЛАХ ЭНЭЭ ТЭРЭЭ ВЭЭ....
Иргэн [202.9.46.86] 2020-08-27 01:27:00
Бид ганцхан эх оронтой элэг нэгтэй монголчууд. Иймд намаар талцаад яах ч билээ. Хамтраад эвлээд зүтгий л дээ. Амжилт гарна. Битгий н бол
Зочин [202.126.90.107] 2020-08-27 01:05:07
АН СӨНӨСӨН ШҮҮ ДЭЭ
зочин [66.181.161.33] 2020-08-27 00:44:23
хуцваа
Зочин [192.82.75.44] 2020-08-27 00:34:20
Дэмжэнээ
Зочин [202.9.46.97] 2020-08-27 00:18:43
Ардчилал гэгч хий хоосон лозунгаа урдаа барьж, төрд шургалан монгол улсын мөнгө хөрөнгийг завшсан хулгайчууд одоо цаашаа ардчилал гэж яриад нэмэргүй болсоон. Ардчилал гэдэг юм монголд байгаа ч үгүй байх ч үгүй. Одоо тэр луйварчин хулгайч Элбэгдорж, Бат-үүл, Баярцогт, Сайханбилэг, Эрдэнэ, Алтанхуяг, Дорлигжав өөр хэн хэн ч билээ хог новшноос салах учиртай. Тэдний байх газар нь шорон шүү дээ.
Зочин [202.126.89.246] 2020-08-27 00:13:35
Bitii shaa uhsen basnii hynalt boldiin bur l heruul bolno biz
Зочин [202.126.89.76] 2020-08-27 01:12:30
Үнэн