Гадны аймгийн 40 гаруй мянган мал намаржиж байна

Aдмин / Орон нутаг

Дорноговь аймгийн нутагт гадны аймгийн 40 гаруй мянган мал намаржиж байна.

Энэ жил хур бороо ороогүйн улмаас газрын гарц муудаж өвс ногоо ургаагүй Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн зарим сумаас малчид тус аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт, Алтанширээ, Дэлгэрэх зэрэг сумын нутгаар оторлож байна.

Дорноговь аймгийн хувьд энэ жил Айраг, Даланжаргалан, Иххэт, Өргөн сумын ихэнх, Эрдэнэ, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг сумын зарим хэсэг, Дэлгэрэх, Алтанширээ сумын нутгаар зуншлага сайн байсан бол нийт нутгийн 30 орчим хувьд гандуу, 10 гаруй хувьд гантай байжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [202.179.24.145] 2020-09-21 22:43:05

Энэ одоо МОНЦАМЭ-гийн мэдээ юу, тэ

Зочин [66.181.168.131] 2020-09-21 05:49:01

Гадны аймаг ч гэх шиг сэтгүүлч ухаантай юм бол зөв агуулгатай бичиж бай

Зочин [194.228.32.113] 2020-09-21 13:21:07

ХАрин тиймээ, хэлээ алдсан сэтгүүлч хужаагаас доор гэдэг. Гадны гэж гадуурахаар хөрш аймгуудын гэвэл мал хүн хоёул баярлана даа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.