Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
09:00 цагт: Гадаад харилцааны яамны Тѳрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр эмнэлгүүдэд нэн шаардлагатай амьсгалын замын цочмог ѳвчтэй хүмүүсийг эмчлэх хүчилтѳрѳгч ѳтгѳрүүлэгч аппарат Эрүүл мэндийн яамныханд гардуулна. Утас: 91118403
“ШАНГРИ-ЛА”
09:00 цагт: "Төрийн албаны шинэтгэл, чадахуйн /мерит/ зарчмын хэрэгжилтэд хийх хүний нөөцийн аудитын арга зүйн хөтөлбөрт сургалт болно. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүн, төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан нийт 207 төрийн албан хаагч оролцох уг арга хэмжээг Улсын Их хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, НҮБ-ын суурин зохицуулагч Тапас Мишра, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нар нээнэ.
НҮБ-ЫН БАЙР
09:00 цагт: Хариуцлагатай бизнесийн асуудлаар төр, хувийн хэвшил, иргэний нийгмийнхэн ѳргѳн хүрээнд хэлэлцүүлэг ѳрнүүлэх “Бизнес ба хүний эрх” хэлэлцүүлэг сургалт болно.
ТӨРИЙН ОРДОН
09:30 цагт: УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
10:00 цагт: Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт металл, Үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн үндэсний холбоотой гэрээ байгуулна. Утас: 88300442
НИЙСЛЭЛИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
10:40 цагт: Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын АН-ын бүлэг мэдээлэл хийнэ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
СҮХБААТАРЫН ТАЛБАЙ
11:00 цагт: Ээжүүдээ “Хүүхдүүдийнхээ төлөө дуугарах цаг ирлээ” арга хэмжээ болно.
“Ю ФИЛЬМ” УРАН БҮТЭЭЛИЙН НЭГДЭЛ
11:00 цагт: “Single ladies - 4” уран сайхны киноны хэвлэлийн өдөрлөг болно. Утас: 89111046, 88118161, 88194703
ХҮНИЙ ЭРХ ХӨГЖИЛ ТӨВ
11:30 цагт: “Тогтвортой хөгжлийн зорилго ба иргэний нийгмийн байгууллага” сүлжээний гишүүн байгууллагууд “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг идэвхжүүлэх” долоо хоногийг тохиолдуулан “Тогтвортой хөгжлийн зорилгыг хурдасгая!” мэдээллийн үйл ажиллагаа зохион байгуулна. Утас: 88002127
"ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ"
12:00 цагт: АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
“МИШЭЭЛ ЭКСПО”
14:00 цагт: 2020 оныг экспортыг нэмэгдүүлэх жил болгосонтой холбогдуулан ХХААХҮЯ, НЗДТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй "Улаанбаатар түншлэл" олон улсын үзэсгэлэн худалдааны нээлт болно. Утас: 99915000, 94082390
"БИШРЭЛТ" ЗОЧИЛ БУУДАЛ
15:00 цагт: СЕХ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, ЦЕГ, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, менежер, сэтгүүлчид орон нутгийн сонгуулийн үеэр хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн үйл ажиллагаанд хамаарах хууль, журмуудын хэрэгжилтийн талаар уулзалт хийнэ.
ОРОСЫН ШИНЖЛЭХ УХААН, СОЁЛЫН ТӨВ /РЦНК/
16:00 цагт: ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газар Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран “Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, мөн музей, архивуудтай хамтран “Тусгаар тогтнолын үнэ цэн” үзэсгэлэнг энэ сарын эхээр зохион байгуулсан. Дээрх үзэсгэлэнг зохион байгуулахад хамтран ажилласан байгууллагууд, ажлын хэсгийн хүмүүст ОХУ-ын Гадаад хэргийн Яамны Жуух бичиг, Холбооны гүйцэтгэх засаглалын Россотрудничество агентлагийн талархлын өргөмжлөл гардуулах, Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дээд шагнал "Алтан од" медаль, Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн 70 жилийн ойн медалиар Монгол-Оросын түүх-соёлын харилцаанд үнэлэхүйц хувь нэмрээ оруулсан монгол иргэдийг шагнах хүндэтгэлийн арга хэмжээ болно.
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:08:02
4EnoAA http://pills2sale.com/ levitra nizagara
МАН намыг сонгогч иргэн [122.201.19.99] 2020-09-24 02:40:19
Ардчилсан намын гишүүд мэдээлэл хийнэ гэсэн үү ардчилсан нам өөдтэй хүмүүс бишээ дахиад МАНы бөгсйиг ухах гэж бйгаа биз адчилсан нам хүн муулахаас өөр юу ч байхгүй шүү Одоо ерөнхйиөгчйин сонгууль ойртож байна бас Хүрэлсүхйин эсрэг хар бараан дайралт их блно худалаа гүтгэнэ Ардчилсан нам бол эдийн засагын алуурчин байсан гэдэгйиг ард түмэнмин битгий март Ардчилсан намыг засагын эрхэнд одоо цаашдаа ч хэзээ ч гаргаж болохгүй үү орон нутагын сонгуулиар ардчилсан намыг Шинэ нам МАхН намыг дэмжихгүй шүү энэ 3 намтай ардчилсан нам нэгдэхйиг бодоход ямар арчаагүй болсныг харуулж байнаа Женко одоо ерөнхй сайдын эрх мэдэд бүү халд өнгөрсөн жилүүдэд женко юу ч хиигээгүй гэнэт ухаан орсон ум шиг хөдөөгүүр баахан дэмий тэнэж одон тараахаас өөрюм хийгээгүй шүү